Нүүр Лайфстайл ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 3 дахь өдөр иймэрхүү л байнадаа

ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 3 дахь өдөр иймэрхүү л байнадаа

2 секунд уншина
0
0
262

2020 оны арвандүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Улсын онцгой комисс, Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-т заасны дагуу энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд иргэдийн явган болон автомашинтай хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн гурав дахь өдөр иргэдийн хөл хөдөлгөөн ямар байгааг бид Эрх чөлөөний талбайгаас Цэцэг төв, Улсын их дэлгүүр орчмын зургаар харуулж байна.

Өнөөдөр өчигдрийг бодвол хөд хөдөлгөөн эрс саарсан байв. Цагдаагийн алба хаагчид гадуур явж буй иргэдээс зорилгыг нь асуун тогтоолд тусгасан байгууллага, салбарын хүмүүсийг нэвтрүүлж байв. Зарим иргэд тэдний шаардлагыг эсэргүүцэж байгаа хэдий ч иргэд өөрсдийн зайлшгүй шаардлагыг танилцуулан зорчиж байна гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлж байв. 

Хэсэгхэн газар явахад ар араасаа цувран, дуут дохио хангинуулдаг машинууд ч алга, хамгийн их хөл хөдөлгөөнтэй төв шуудангийн явган хүний замд нэг ч хүн үзэгдсэнгүй, байрны голд, буудал дээр хэн ч байсангүй. Хэрэв бид л хичээхгүй бол тав хоног биш тавь хоног ч хөл хорионд байж мэдэх юм..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *