
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдээлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн дараах зарлалыг танилцууллаа.

Тэрээр энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 дугаарт яаралтай холбоо барихыг анхаарууллаа. Учир нь явсан чиглэлээ нуусан халдвар тээгч СБД-т байрлах “Говьсайхан” караокегоор энэ сарын 9-ний 17-20 цагт үйлчлүүлснийг тогтоосон тул тухайн цагт тус төвөөр үйлчлүүлсэн иргэд яаралтай хандах нь чухал байна.

Мөн зарим иргэн маршрутаа мартах, нуух тохиолдол гарч байна. Өнөөдөр зарим халдвар тээгчийн явсан зам, чиглэл тодорхой боллоо. Тухайлбал, “Говьсайхан” караоке болон “Топаз зочид буудал”, “Өгөөж-1” цайны газар зэрэг маршрутаар халдвар тээгч явсныг илрүүлсэн гэлээ.

Бүх нийтийн хөл хориог сунгах магадлалтай байгааг мөн онцоллоо. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 болсон.
