
Яг одоо УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн
Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа дараах зүйлийг
ярилаа.

“Жолооч Д-гээс халдвар авагчдын тоо нэмэгдэж байна. 97 ойрын
хавьтлыг шинжлэхэд нэмж гурван тохиолдол батлагдсан. Энэ бол
жолоочийн нэг настай охин болон ахынх нь эхнэр, хүүхэд хоёр
юм. Гэхдээ тэд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гэдгийг санах
хэрэгтэй.

Мөн тусгаарлалт дор байсан долоон хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд манай оронд бүртгэгдсэн нийт тохиолдол 426 болж байна.

Зарим халдвар тээгчид маршрутаа мартдаг юм уу, эсвэл
хэлмээргүй байдаг юм уу, нуух асуудал гарч байна. Заримынх нь
нуусан маршрут өнөөдөр ил боллоо.

Тухайлбал Сүхбаатар дүүрэгт байрлалтай, “Говьсайхан” караоке,“Топаз” зочид буудал, “Өгөөж-1” цайны газраар үйлчлүүлсэн маршрут шинээр гарч ирлээ” гэлээ.