
Д.Сарангэрэл: Халдвар тээгч караокэд орсноо нуужээ

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ короновируст халдварын талаарх 17,00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Үүгээр 11,000 цагийн мэдээллээс хойш нийт найман тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус найман тохиолдол дотор жолооч Д-гийн ойрын хавьтлын хоёр хүн багтаж байна. Тодруулбал түүний ахынх нь эхнэр хүүхэд хоёроос короновирус илэрлээ.

Харин энэ тухай Эрүүл мэндийн сайд асан, өдгөө БОАЖ-ын сайд Сарангэрэл “Мэдээллээ нууж гэр бүл , хамаатан саднаа бүгдийг нь эрсдэлд оруулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй үйлдэл . Караокед орсноо хэлээгүй л гэнэ. Бодит үнэнийг хэллээ гээд барьж хорино гэж үү дээ . Эх орон элгэн саднаа хайрлая хэмээн бичжээ
