Нүүр Uncategorized Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ

Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ

2 секунд уншина
0
0
297

ОХУ-ын Ерөнхийлөгчийн цөмийн чухал бичиг баримттай цүнхийг авч явсан Кремлийн дээд албан тушаалтан Москвагийн ойролцоох гэртээ буудуулсан байдалтай олджээ.

Өдгөө 53 настай Вадим Зимин эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Зимин нь Холбооны аюулгүй байдлын тэтгэвэрт гарсан хурандаа байсан. Оросын удирдагчийг үргэлж дагалддаг байсан ба цөмийн зэвсгийн нууцыг агуулсан цүнхийг хариуцаж байжээ.

Гэхдээ тэрбээр ганцаараа тус цүнхийг хариуцаж ажиллаж байгаагүй аж. Хэрэг гарахын өмнөхөн түүнийг авлигал авсан хэрэгт буруутгаж байсан ба гэрийн хорионд оруулсан талаар албаныхан мэдээлсэн байна.

Зимин Москвагийн захад байрлах байшингийнхаа гал тогоонд олон удаа буудуулсан байдалтай олджээ. Түүний эхнэр нь эмч мэргэжилтэй бөгөөд

Зимин буудуулах үед Украинд шархадсан цэргүүдийг эмчлэхээр томилогдсон байна. Хожим нь хэргийн газрын ойролцоо хэвтэж байсан “Иж 79-9TM” гар бууг албаныхан илрүүлжээ.

Эх сурвалж: unilad

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *