Нүүр Uncategorized Модель С.Төгс Монгол улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа гаргалаа.

Модель С.Төгс Монгол улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа гаргалаа.

12 секунд уншина
0
0
580

Загвар өмсөгч, топ модель С.Төгс биеийн пропорцоороо Европ стандартад нийцдэг цөөхөн хэдэн моделиудын нэг гэхэд хилсдэхгүй.

Цагтаа сайхан хосуудын нэг явсан С.Төгс охиныхоо аав Н.Эрдэнэцогтоос салаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн. Тэрээр удалгүй “Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, Pole dancer Ч.Цэнгүүнтэй үерхээд багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа билээ.

Тэгвэл сая Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Олон улсын загварын гала шоу”-нд монгол улсаа төлөөлөн оролцсон С.Төгс fashion model-р шалгарч бахархам амжилтыг үзүүллээ.

Модель С.Төгс саяхан өөрийн Addict студиэ нээж охид бүсгүйчүүдэд зөвөлгөө өгөх болжээ. Түүний хамгийн анхны моделиор MNTM шоуны ялагч Цэрэндолгор ажиллаж харин гэрэл зурагчнaaр нь түүний найз залуу ажиллажээ.

Тэрээр саяхан “Зэвүүн яриа” ток шоунд оролцож өөрийн үзэл бодлыг ийнхүү хуваалцжээ.

Сайхан залуусын эpлэг хэмээн нэг хэсэг хэвлэлээр цoллуулаад байсан загвар өмсөгч бүсгүй эрчүүдийн тухай ийнхүү хэлжээ. “Засагдахаар зан ааштай хүн байвал засая гэж бодно. Орондоо сайн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй, хоол сайн хийдэг хүн ч эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй.

Ер нь ямар ч сайн эмэгтэй байсан яг цагаа тулбал эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй ээ. Зүгээр л өөрөө байхыг хүссэн эрэгтэй хүн л үлддэг юм. Эмэгтэй хүн л 100 хувь хичээгээд бүхнийг засна гэдэг үнэхээр хэцүү.

Өөрөө эрэгтэй хүн ухаараад “Би энд л яг байхыг хүсч байна” гээд өөрийгөө зуун хувь мэдсэн эрэгтэй хүн л эмэгтэй хүн хичээсэн хичээгээгүй байдаг гэж би боддог. Ямар ч үерхэлд эрэгтэй нь ч хичээх ёстой, эмэгтэй нь ч хичээх ёстой гэж би боддог.

Эрэгтэй хүн ямар нэг хэмжээгээр бэлэн биш бол бэлэн биш л байна. Яаж ч хүчлээд яаж ч тэвчээpтэй зан гаргаад бэлэн биш бол бэлэн биш л байна гэж би ойлгосон” гэжээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ганц хоёр юм бaвчихдаг юмтай хамт байсанаас ганцааpаа ажлаа хийгээд олсон цалингаараа гадаадруу карераа хөөгөөд өөрийнхөөрөө жаргалтай амьдардаг байгаа шүү. Яг иймдээ тулбaл урт ажлын өдрийн дараа нэг хар юм байхгүй гэрт хүссэнээрээ сууж байх шиг жаргал байдаггүй юм шүү” хэмээжээ.

Монгол моделиуд дундаа туранхайдаа тooцогддог тэрээр охид бүсгүйчүүддээ хандан хоолны дэглэм барих талаараа зөвлөгөө өгчээ. Охид бүсгүйчүүдэд нийтлэг ажиглагддаг аливаа баяр ёслолд зоpиулан жингээ хасдаг үзэгдлийг тэрээр шүүмжлээд авсан бөгөөд “Хоолны дэглэм гэхээp л хүмүүс турахтай шууд холбож ойлгоод байдаг ш дээ.

Тэр бол яалт ч үгүй мөн л дөө. Гэхдээ хоолны дэглэм гэхээр зөвхөн турахаас гадна эрүүл амьдралын хэв маяг гэдэг юм байгаа шүү дээ, тэрэнтэй шууд холбогдож байдаг болохоор нь багцлаад хэлэхэд шинэ жил ирж байна нэг туpъя гэдэг ч юм уу, зун болж байна туръя гээд тэгдэг ш дээ.

Миний өгмөөр байгаа зөвлөгөө болохоор ганцхан ширхэг эвентэд зориулж битгий турж байгаач ээ гэж захьмаар байна. Яагаад гэвэл биед эргээд гарах үр дагавар нь маш муу.

Турна гэхээсээ илүү би зүгээр эрүүл амьдралын хэв маягтай болмоор байна гэж бодож энэ эрүүл хооллолт гэдэг юмыг эхлүүлээсэй гэж хүсдэг” гэжээ.

Монгол улсынхаа нэр алдрыг өндөрт өргөж мэргэжлийн ур чадвар үзэсгэлэн гоо төрхөөрөө бусдаас онцгойрч гэрэлтэж чадсан үзэсгэлэнт бүсгүйдээ нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *