Нүүр Лайфстайл ХӨСҮТ-ийн 2 эмч ковидын халдвар авчээ

ХӨСҮТ-ийн 2 эмч ковидын халдвар авчээ

6 секунд уншина
0
0
826

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна” гэлээ. Мөн

Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 121 хүний давтан шинжилгээ Тусгаарлах байранд ажиглагдаж байгаа 3 хүн Тандалтын зорилгоор хийсэн 22 хүний шинжилгээ Орхон аймагттусгаарлагдсан 3 хүний шинжилгээ Батлан хамгаалахын 64 алба хаагч ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ. ХӨСҮТ-ийн тусгаарлалтад байгаа хоёр эмчийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээний тухайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Энэ нь дөрвөн настай хүүхэд.

Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнийг илрүүлж, 644 хүний шинжилгээний хариу гараад байна. Эдгээр хариу бүгд СӨРӨГ гарсан. Нийт батлагдсан тохиолдол 7 боллоо. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний нэг баг ажиллаж байна.

Тус аймагийн батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал болох 150 хүнийг илрүүлж, шинжилгээ хийж байна. Урьдчилсан байдлаар 103 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй Шуурхай хариу арга хэмжээний хоёрдугаар баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн.

ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 158 хүн ажиглалт, хяналтад байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *