Нүүр Uncategorized ТВ -гээр ямар нэг нэвтрүүлэг хөтлөхдөө гуя хаа , хөх нь хэтэрхий задгай бх нь үнэхээр зохимжгүй.

ТВ -гээр ямар нэг нэвтрүүлэг хөтлөхдөө гуя хаа , хөх нь хэтэрхий задгай бх нь үнэхээр зохимжгүй.

18 секунд уншина
0
0
173

Мисс хүүхний цээжинд зочны анхаарал нь сарнисан болов уу
SBN телевиз шинэ жилийн баяраар жил бүр уламжлал болгон толилуулдаг “Happy 31” хөтөлбөрөө хүргэсээр байгаа билээ. Тус нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр бүжигчин М.Бямбаа, мисс Д.Долгион, дуучин С.Гантогоо зэрэг олны хүмүүс ажиллаж буй.

Энэ удаагийн зочноор “Наран” группийн ТУЗ-ийн дарга, Худалдааны гавьяат ажилтан С.Болдхэт уригдан оролцлоо. Уригдах ч юу байхав, угаасаа телевизийнх нь босс нь шүү дээ.

С.Болдхэт эхнэр Д.Удвалтайгаа хамтран үүсгэн байгуулсан “Наран” групп нь бизнесийн салбарт нийтийн хоол, худалдааны төв, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг.

Түүний “Наран Трейд” компани гадаад худалдааны салбарт тэргүүлэгч Монголын топ таван компанийн нэг. Тэгвэл “Наран их дэлгүүр”, “Наран фүүдс”, “Наран Косметикс” зэрэг компаниуд худалдааны салбарт манлайлж яваа.

“Наран” группт Ив Роше-ийн бүтээгдэхүүн импортолдог “Наран март”, дэлхийн алдартай гоо сайхны брэндүүдийг оруулж ирдэг “Наран Бьюти Уорлд”, гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг импортлогч “Наран Эло” компани, автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Наран Моторс” компани гээд бичиж барагдахгүй уртаас урт дараалал хөвөрнө. Цагтаа УИХ-ын гишүүн байсан угийн цэмбэгэр тэрээр жар хэдийнэ гарсан ч гоо сайхандаа анхаарч хөмсгөө шивүүлээд олны нүдийг орой дээр нь гаргаад авсан.

Нарийн тооцоотой гэдгээрээ алдартай С.Болдхэт татвар нэмэх асуудлаар нэлээд ширүүхэн байр сууриа илэрхийлж байсан нэгэн. Тэрбээр ганц ч хүн цалинжуулж үзээгүй УИХ-ын гишүүд татвар нэмэх гэлээ гэж ирээд л ихэд уурсаж байсан билээ. Харин олны танил бүсгүйчүүд гоё сайхан харагдах гээд чармай нүцгэлэх нь л холгүй байх юм. Өмнө нь хүүхдийн төлөө фонд арга хэмжээний үеэр жүжигчин А.Туяа хөх дэлэнгээ гаргаснаар хүүхдүүдэд хандив цуглуулахад заавал хөхөө үзүүлэх ёстой гэх мэтээр шүүмж хүртсэн. Мөн Боловсрол суваг телевизийн цаг агаарын хөтөлдөг байсан Б.Аригуны эфирт хэт задгай хувцасладаг гэдэг.

Дуучин С.Хишигжаргал “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгээр арван жилийн сурагч урьж оролцуулчихаад энгэр цээжээ ил гаргасан хувцас өмсч хүүхэд уруу татлаа хэмээн зэмлүүлж байсан.

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ:
Төрийн байгууллагын шилдэг сайтууд тодров

Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарлаа.

НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа аж.

Ирэх 2022 онд нийслэл, дүүргээс олгодог 82 төрлийн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цахимжуулан, www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан олгох юм. Тус сайтад өдөрт дунджаар 3000, долоо хоногт 20.000, сард 80.000 гаруй иргэн хандаж байгаа нь бусад төрийн байгууллагын албан ёсны вэб сайттай харьцуулахад сайтын хандалт, орж буй мэдээ мэдээллийн тоо, чанараар тэргүүлэх үзүүлэлт юм. Түүнчлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас мэдээллээ англи хэлээр бэлтгэж, МОНЦАМЭ агентлаг болон “UB post” сонин, www.gogo.mn цахим сайтад түгээж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ өгөхөөр холбоо тогтоож эхэлжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *