
“Фантастик” продакшны хамт олон “Зура” киноны гурван өдрийн орлогоо хоол хүнсний тусламж хэрэгтэй хүмүүст хандивлахаар болжээ. Мөн тэд бусад урлаг соёлынхон, уран бүтээлчид болоод хүнс үйлдвэрлэгчдийг тусламжийн гараа сунгахыг уриалжээ.


Та бүхний өнөөдрөөс эхлэн Univision, Skymedia кино сангаас үзсэн “Зура” киноны төлбөр хөл хорионд байгаа, хүнсээ худалдаж авах боломжгүй хүнсний хомсдолд орох магадлалтай болон хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүмүүст тусламж болж хүрэх аж.

Мөн тэд тавдугаар сарын 18-нд “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан хандивлаж байв.
