
Боб Россын “гоо сайхан хаа сайгүй байдаг” гэсэн мэргэн үгээр энэ нийтлэлийг эхлүүлж байна. Интернэтийн мэдээлснээр эдгээр зургаан эмэгтэй алдартнууд

Солонгосын хамгийн “тренд” царайтай буюу олон нийтэд хамгийн их таалагддаг царай аж. Эдгээр царайлаг эмэгтэй шүтээнүүдийг харцгаая.
1.BLACKPINK хамтлагийн Женни
2016 онд BLACKPINK-ийн Женни олны анхаарлын төвд орж дебютээ хийсэн тул тэр олон жилийн турш “тренд” хэвээр байна.

2.Aespa хамтлагийн Карина
Өсөн нэмэгдэж буй алдартан Aespa хамтлагийн Карина олон хүмүүсийн зүрхийг хулгайлж байна. Карина хэтэрхий царайлаг тул түүнийг “компьютер график” гэж нэрлэдэг.

3.IVE хамтлагийн Jang Wonyoung
IVE-ийн Jang Wonyoung хаашаа ч явсан, юу ч хийсэн бүхний анхааралд байдаг. Загвар өмсөгчдөд тохирсон биетэй, шүтээн болж төрсөн царайгаараа Wonyoung IZ*ONE макнаэгийн өдрүүдээсээ хойш супер од болж, одоо бол “It Girl” болсон.

4.Жүжигчин Han So Hee
Түүний дур булаам зан чанар нь олон хүний хайрыг хүлээсэн юм. Тэрээр одоогоор Солонгост гэлтгүй дэлхийд их алдартай байгаа.

5.Бүжигчин Noze
Noze EXO Kai-н “Mmmh” дууны ард бүжиглэсний дараа тэрээр дэлхий даяар олон фентэй болсон. Street Woman Fighter шоунд оролцсоноор Noze Солонгосын хамгийн халуухан бүжигчин болсон нь маргаангүй.

6.YouTuber Song Ji A
Single Inferno-ийн од, YouTuber Song Ji A гайхалтай гоо үзэсгэлэн, нууцлаг сэтгэл татам байдлаараа жүжигчид болон үзэгчдийн сэтгэлийг татсан юм.
