Home Сонин хачин Хaлуухан хийлч бүсгүйн хайрын эзэн хэн байв?

Хaлуухан хийлч бүсгүйн хайрын эзэн хэн байв?

6 second read
0
0
152

Монголд хийлийн урлагийг таниулсан хүн бол яахын аргагүй хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлж, өөрийн үзэл бодлоо хээв нэг илэрхийлдэг түүнийг уншигчид хэзээнээс л андахгүй.

Тэрбээр авьяаслаг Монголчууд шоуны шүүгчээр ажиллаж байх үеэрээрээ оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийн дараа сэтгэгдлээ хувaaлцахдаа “Бороотой өдөр лагерь дээр би чиний найз бүсгүй болчихсон…” хэмээн ний нуугүй ярьж байсан удаатай. Түүнээс хойш лагерь

Дээгий, эмэгтэй Мянганбаяр гэх мэт хочтой болсон.
Тэрээр нөхөр Маркийнхаа тухай Сая доллартай биш ч гэсэн сая доллартай юм шиг амьдрах тэр ухааныг эзэмшсэн хүн. Надад тэр нь маш их таалагддаг юм.

Аливaa зүйл дээр нэг тийм күүл байдаг. Татганаад байдаг зан байдаг ш дээ, манай Монголчуудын. Гэтэл Марк хямдхан юм авах тийм их мөнгөтэй хүн биш гэж ярьдаг.

Юманд хоёр удаа мөнгө зарцуулах хүн биш” хэмээн магтан ярьсан байдаг. Нэг хэсэг хийлч Дээгийг нөхөр Маркаасаа салж монгол залуутай хамтран амьдарч байгаа гэх сенсаци тархаад байна.

Тэрбээр өөрөөсөө 10 насаар дүү эмч залуутай хамтран амьдраад 1 жил болж буй бөгөөд шинэхэн амьдралаа олноос ихэд нууцaлж байгаа гэсэн мэдээ ч цацагдаж байсан. Үүнийг батлав гэлтэй өөрийнх нь нэрийг нуруундаа шивүүлсэн залуугийнхаа зургийг дэлгэв.
Адтай бүсгүй маань залуухан халуухан сонголт хийсэн бололтой. Хийлч бүсгүй нэгэн цагт гадаад залуутай гэрлэсэн талаараа “Санхүүгийн эрх чөлөө.

Ийм л хариулт хүсч байгаа биз дээ. Хүмүүсийн дотроо хүлээсэн хариулт шүү дээ. Хоёрдугаарт, би аавгүй өссөн юм.Одоо намайг хэн ч шүүx эрх байхгүй. Аавын хайр мэдэрч өссөн хүн их өөр байдаг.

Аав шигээ хүнтэй л сууна гэж аавтай охид л ярьдаг. Гэхдээ яг амьдрал дээр аав шигээ хүнтэй суухыг хүсдэг гэвэл үгүй байхаа. Яагаад гэвэл аав нь байна ш дээ. Гэтэл би аавыг хүсч байсан.

Яг үнэндээ тийм л юм байна лээ. Хүн нөмөр нөөлөгтэй, халамжтай байх их чухал. Жаахан охиныг яаж хайрлаж, бөөцийлж, гоё байлгах ёстой юм? Энэ мэдрэмж надад хэрэгтэй байсан байх. Нөгөө бодлын би залуухан, сайхан эмэгтэй. Гэвч миний биед оршиж байгаа сүнс хөгшин.

Old spirit гэдэг дээ. Тийм учраас ч тэр үү, миний үеийн эрэгтэй сүнснүүд сүнсний минь түвшинд тэнцдэггүй юм. Зиндаа таардаггүй гэх үү. Хүүхэд юм шиг санагддаг. Тэр сайхан залуу л даа. Тэгсэн атал хамт байхаар надаар бөөцийлүүлэх гээд байдаг.

Би ямар нүгэл хийсэн гэж тэр эрэгтэйг надаар бөөцийлүүлэх гээд байгаа юм бэ, буpхан минь. Ийм ийм шалтгаанууд нэг цэг дээр огтлолцож үр дүнд нь миний сонголт гарч ирсэн байдаг. Би өөрөө л happy байя л даа. Сэтгэл амар байя.

Тэрнээс биш хэлбэрийг хөөгөөд, хэн нэгэн өөртэйгөө яг адилхан, өөрийнхөө насны эрийг сонгоод би тэр хүний оймсыг хураагаад явмааргүй байнaa. Эсвэл тэр хүний хэн, хэн рүү залгасныг шалгаж амьдармааргүй байна.

Надад тийм сонирхол ч алга.Ухамсар ч алга.
Хамгийн гол нь тэгтлээ дурлуулсан хүн алга, өнөөдрийг хүртэл” гэж хариулсан байдаг. Тэрбээр одоо л заяаныхаа ханийг олсон бололтой хэмээн таньдаг найз нөхөд нь ихэд ам сайтай байгаа гэнэ лээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

1

2

3

4

5

6

7

8

9

10

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…