Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “16-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “16-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
621

Хэдийгээр Энхжин ховсын байдал байгаа ч гэлээ түүний хэлсэн бүгдийг мэдүүлэг хэлбэрээр бичиж тэмдэглэж байлаа. Мөрдөгчдийн хувьд түүнийг ийм хэрцгий хэрэг хийснийх нь төлөө сэтгэцийн

өвчтэй гэх шалтгаанаар тавьж явуулах хүсэлгүй байгаа хэвээр. Харин Анхбаяр эмч өөрийнх нь эмчилгээ үр дүнгүй төдийгүй, эцэстээ нэг бус нэлээд хэдэн хүний амь нас хохирч төгссөн явдалд тун их харамсаж

байгаа билээ. Иймд тэр өөрийн бүхий л чадах зүйлсээрээ хэргийн үнэн мөнийг илрүүлэхэд туслахаар шийдсэн нь энэ. Хэрэг хэрхэн, яаж ч төгссөн байлаа түүний хувьд илрэх нь хамгийн чухал байх аж.

Анхбаяр эмч мөрдөгчдийн урьдчилан бэлтгэсэн асуултуудыг жагсаан бичсэн байх бөгөөд үүний өмнө бэлтгэж, ойр зуурын амар хялбар асуултуудыг асуухаар бодсон байжээ. Гэтэл хэрэгтэй цагтаа ирсэн, тэр

талаар мэдэх хүслийг нь шууд утгаараа өдөөсөн хариулт хэлсэнд эмч эргэлзэн, мөрдөгчидрүү нэг харав. Харин Дамдинжав хөмсгөө зангидан толгой дохижээ. “… Би тэмдэглэлийн дэвтэр олсон. Эхний

нүүрэнд Норжмаа гэж бичсэн байсан. Тэр яг надтай адилхан… Бүх зүйлээрээ… Мөнхбилгүүн намайг охины минь нүдэн дээр зоддог байсан. Би хаашаа ч юм зугтаахад бэлэн байсан ч гэлээ, нэр төртэй аавынхаа урмыг хугалахгүйн тулд тэвчихээр шийдсэн. Хэрэв намайг нөхрөөсөө салсанг мэдвэл аав охин бид хоёрыг гэрээсээ хөөх байсан. Тэгээд би тэвчсэн. Яг Норжмаа шиг. Түүнийг ч гэсэн нөхөр нь зоддог байсан. Бүр шинийн нэгний өглөө, хороолол дунд зодож байсан гэсэн. Норжмаа бүгдийг тэсээд үлдэхээр шийдсэн ч нөхөр нь охиныг нь санаандгүй алчихснаас болоод тэр бүгдийг орхихоор шийдсэн байсан. Тэрний тэвчээр дууссан. Тэр нэг бороотой өдөр ч бас миний тэвчээр дууссан. Бид хоёрын дунд адил төсөөтэй зүйлс маш их байсан…” Анхбаяр эмч: – Норжмаагийн тэвчээр дууссан өдөр юу болсон юм бэ? – Тэр судсаа ханачихсан. Угаалгын өрөөндөө, ванндаа хэвтэж байгаад судсаа ханачихсан юм. Тэрний гар сулбайж унахдаа ванныг цохиж

байгаа чимээг би одоо ч сонсдог. – Таны тэвчээр бас дууссан гэсэн дээ. Тэгэхэд юу болсон юм? – Би охиноо аваад гарсан. Харанхуй шөнө, зам хальтиргаатай.. Машин сав л хийвэл гуйвж, гулсаж байсан. Би мэдэж байсан ч тоогоогүй. Тэгээд осолдчихсон. – Та тэр үед ухаан алдаагүй, сэрүүн байсан уу? – Тийм. – Тэр үерүү эргээд очицгооё. Та анхаарлаа төвлөрүүлээрэй. Гадаа харанхуй болсон, бас хүйтэн бороо цутгаад, охинтойгоо хоёулаа, аав ээжийнхрүүгээ явж байна. Мэдээж таны дотор хэцүү байсан байх. Шаналж , гомдож явсан залуу бүсгүйн “шийдсэн” гэх тэр үерүү буцацгаая… Та гүнзгий амьсгаа аваарай… Түгжлээ.. Заа, гаргалаа…. гэхэд бүсгүй эмчийн зааврын дагуу хийлээ. Эмч: – Танд юу харагдаж байна? – Зам. Урт шулуун зам. – Танд юу сонсогдож байна? – Борооны дуслууд машины дээврийг нүдэж байна. Бас би уйлж байна. Нулимснаас болоод зам гялбаад сайн харагдахгүй байна. Тэгээд… Тэгээд…. Миний охин.. Миний Гүнжээ ярьж байна. Би эргээд харсан… Улбар шар өнгөтэй, хийлдэг илжиг! Гэж чангаар хэлмэгцээ хагас хэвтээ байрлалд нүдээ анин хэвтсэн бүсгүйн хамаг бие салганан чичирч эхлэв. Эмч ухасхийн босч түүний мэдрэлийн

цэгүүдэд массажлав. Харин хамаг биеэ суллан хэвтсэн бүсгүй, нүдээ анисан чигтээ “Миний охин үхчихэж…” гэж хэлэхэд аниатай зовхины завсраас том том нулимс бөмбөрч байв. Осол болсон үед Нараагийн хэлсэн шиг шууд ухаан алдаагүй байх нь. Тэр осол болсны дараа ч ухаантай байж. Гэхдээ “Яагаад?…” гэх асуултыг асууж байтал бүсгүй үргэлжлүүлэн ярьж эхэллээ. “Би түргэн тусламж дуудсан. Бас ээжрүүгээ ч залгасан. Охиныхоо дэргэд мөлхөж очоод үсийг нь хойш илээд үнссэн. Би түүнээс огт салмааргүй байсан. Би чинь охиноо хөнөөчихсөн хүн шүү дээ. Би ээж нь… Гэтэл би охиноо алчихсан. Аав ирээд надруу уурлаж, хашгичиж байснаа охиныг минь аваад явчихсан. Би түүнийг надтай хамт үлдээгээч гэж гуйсан ч тэр эргэж хараагүй…” гэв. Үүнээс хойш сэрэхдээ тэр төрсөн эцгийгээ хойд гэж өөртөө итгүүлсэн байсан талаар мөрдөгчид санажээ. Эмч ярилцлагыг гартаа аван: – За тэгвэл одоо нөгөө тэмдэглэлийн дэвтэрлүү буцацгаая. Шинэхэн нүүж орсон байр, бас бүрэн тохижуулсан охины өрөө, гал тогоо, ганц бие бүсгүй Энхжин…. За гүнзгий амьсгаа аваарай. Харин

одоо гаргаарай… бүсгүй түүний хэлснээр хийв. Эмч үргэлжлүүлэн: – Тэр тэмдэглэлийн дэвтэр дээр таныг хийлгэхийг хүссэн зүйлсийг бичсэн байсан уу? Та тэр зааврын дагуу бүгдийг хийсэн үү? – Үгүй. – Тэгвэл та юу хийж байгаагаа мэдэж байсан уу? – Үгүй. – Та өөрийнхөө эцгийг, бас захиралыгаа, хамт ажилладаг залуугаа, мөн танайд хяналтын камер суулгаж өгсөн залуугийн аминд хүрсэн. Тэдний цогцсыг хэсэглэж угаалгын өрөөндөө нуусан байсан. Энэ бүхнийг хийж байсан үеэ санаж байна уу? – Үгүй – Яагаад? – Би хүссэн ч санаж чадахгүй. Санахыг ч хүсэхгүй байна. – Тэгэхээр та мартахыг хүссэн зүйлээ ор мөргүй мартаж чаддаг гэсэн үг үү? – Үгүй – Тэгвэл та Норжмаагийн дүрд тоглож байсан үеэ санаж байна уу? – Дүрд тоглоогүй. Тэр үнэхээр байдаг. – Юу гэсэн үг вэ? Та жаахан тодорхой яриад өгөхгүй юу? – Тэр үнэхээр байдаг. Намайг юу хийхийг зааж өгдөг. Заримдаа намайг хөдөлгөдөг. – Тэр яг одоо хаана байна вэ? – Миний толгой дотор…. – Тэгэхээр Норжмаа ил гарах үед та унтаж байдаг байх нь. Тийм үү? Харин таныг сэрүүн байхад Норжмаа унтаж байдаг. Мөн үү? – Үгүй. Тэр одоо ч таныг сонсож байна. – Тэгвэл та Норжмаа тэдгээр хүмүүсийг хөнөөж байхад яагаад болиулаагүй юм? –

Би хэн ч биш. Би бол энэ дэлхийн хамгийн азгүй хүн. Үр хүүхдээ үхэхийг харсан золгүй хүн. Тийм хүн юу хийж чадах юм бэ? – Миний ойлгосноор Норжмаа таны амьдралд тохиолдсон муу, эсвэл харамсаж явдаг үйл явдлуудын чинь өшөөг авч өгдөг байх нь. Мөн үү? – Тэр миний амьдралыг цэгцэлж өгнө гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. – Юуг зөвшөөрсөн гэж? – Миний дотор амьдрахыг… – Та тэгэхээр Норжмаатай уулзаж ярилцаж байсан гэсэн үг үү? – Тийм. Тэр надад өөрийнхөө яаж дууссанг харуулсан. – Та тэдгээр хүмүүсийг хөнөөж байхдаа огтхон ч харамсаагүй юу? – Би хэлсэн. Би алаагүй. Норжмаа бүгдийг хийсэн. Тэр намайг хамгаалахын тулд хийсэн. – Гэхдээ яагаад гэм зэмгүй хүмүүсийг… – Үгүй эээ!!! Тэд буруутай. Тэд бүгд буруутай. Тэдний хэн нь ч намайг хүн шиг ойлгож хүлээж аваагүй. Намайг үргэлж доромжилж дорд үздэг байсан гэж хашгирав. Харин Норжмаа тэдэнд шанг нь хүртээсэн… гэж хэлэхдээ бүсгүй ёрын хүйтэн инээмсэглэл царайндаа тодруулж байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *