Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
753

“Миний ганц охин. Энхжин. Би хүүхэд олохгүй их удсаны эцэст олсон ганц үр минь… Нөхөр энд тэнд, гадны орнуудад элчин сайдаар томилогдоно. Тэр болгонд нь бид хоёр дагаж явсаар, охин минь ч хүнд

гологдоод байхааргүй боловсролтой болсон. Нэлээн хэдэн жилийн өмнө охин минь нэг залуутай суусан юм л даа. Нэр нь Мөнхбилгүүн. Бид хоёр чинь бас хурааж, далд хийсэн юмтай улс, ганц охиноо хүний

эхнэр болж байхад яаж хоосон суугаад байж болох билээ. Байр, машин гээд бүгдийг бэлдэж өгсөн. Харин тэр залуугийн талаас бол хагархай аяга, сэтэрхий зүү ч ирээгүй дээ. Нөхөр бид хоёр ч тоогоогүй. Охин

минь тэрэнд даанч их хайртай байсан. Хамаг юмыг нь бэлдэж өгнө, хайрлана, халамжилна. Тэгэхэр хайр даагаагүй муу новш байгаа юм. Та нар одоо дуудаад асуусан ч болно. Манай хүргэн байхдаа тэр дэндүү

их жаргаж байсан даа. Байрандаа ороод нэг их удаагүй байхдаа охин минь амаржиж хөөрхөн охинтой болсон. Нэрийг нь уг нь Үжин гэж өгсөн юм. Гэхдээ охин минь өхөөрдөөд “Гүнжээ…” л гэнэ. Зээ охин

гурван нас өнгөрөөд дөрөв бишээ тав… Одоо ч сайн санахгүй юм. Тэр нэг гай нь таарсан өдөр энэ хоёр муудалцсан юм шиг байгаа юм. Тэгээд охин машинаа бариад гарсан. Бороотой байсан болохоор дугуй нь хальтираад осол хийчихсэн, тэгээд зээ охиноо алдчихсан юм. Бид бүгдээрээ маш их шаналж, оронд нь байхгүй яав гэж халаглаж билээ. Харин хүргэн алга болчихсон. Хаашаа ч явсан юм, одоо ч сураг нь гардаггүй. Охин минь гурав хоног ухаангүй байж байгаад сэрэхдээ хачин болчихсон байсан. Яалтачгүй тэр ослоос болсон гэдэг нь үнэн. Гэхдээ яаж эмчлэхийг бидний хэн хэн нь мэдэхгүй, дээрээс нь манай нөхөр нэр төрөө их боддог хүн байсан болохоор энд тэндхийн улсын эмнэлэгт хэвтүүлээд, эмч домч гээд байх аргагүй байсан цаг. Тэгэхэд Анхбаяртай танилцсан юм…” гэжээ. Харин Анхбаярын мэдүүлэгт: “Би сэжигтэн Энхжинтэй дөрөв орчим жилийн өмнө анх уулзаж байсан. Мэдээж ажлын шугамаар. Ослоос үүдэлтэй тархины гэмтлийн улмаас

өөрийн зүүд буюу хийсвэр бодлоо бодит амьдралаас ялгаж чаддаггүй байдалтай байхад би уулзаж эмчилгээг эхлүүлсэн. Хэрэв та хүсвэл миний бүртгэл дээр тухайн үед хэрэглэж байсан эмчилгээний аргууд болон, хэрэглэж байсан эм тарианы жагсаалт байгаа шүү. За үргэлжлүүлье. Өвчтөн ослоос гурав хоногийн дараа ухаан орохдоо төрсөн эцгийгээ өөрийн хойд аав гэж итгэсэн байсан. Учир нь тэр багаасаа аавдаа эрхэлж, дотно ярилцаж байгаагүйн улмаас ийм өөрчлөлт тархинд өгсөн байх гэж таамагласан. Аан бас нэг санаа зовоосон зүйл нь тэр өдөр машинаа барьж аав ээжийндээ эсэн мэнд ирсэн гэж өөрөө өөртөө хүчээр итгүүлсэн явдал байсан юм. Өөрөөр хэлбэл охиныгоо нас бараагүй гэж итгэсэн гэсэн үг шүү дээ. Ийм эмчилгээний явцад бага багаар бодит амьдралд авчрах, түүнд нь эмэн эмчилгээгээр тус нэмэр болох аргыг хэрэглэдэг. Ийм аргыг тухайн үед хэрэглэсэн. Тэр нь ч үр дүнгээ өгсөн. Охиныгоо нас барсан гэж бол яриагүй ч байн байна нэрээр нь дуудах тээ… Басхүү байнга давтагддаг

байсан үйлдэлээ хийхгүй байх гэх мэтээр дэвшил авчирсан эмчилгээ байсан. Чихмэл туулайн тоглоомыг охин нь гэж итгүүлснээр эмчлэгдсэн л дээ. Гэхдээ сэтгэцийн ямар ч өвчний хувьд бүрэн эдгэрэлт гэдэг бол байх боломжгүй. Хэзээ ч дахих боломжтой байдаг… Тэгээд дахисан байсан…” Нараагийн мэдүүлгийг үргэлжлүүлвэл: “Анхбаяр эмчийн эмчилгээг аваад охин минь хамаагүй дээрдсэн. Сав л хийвэл нэг муу туулайгаа бариад гүйгээд байдаг нь болиод, нөхөр маань найзтайгаа ярьснаар ажилд оруулж өгсөн. Гэхдээ хэрэглэж байсан эмнээсээ, бас ослоос үлдсэн үлдэцээс болсон мартах өвчтэй болсон байсан. Бүх юмыг мартдаг. Тэрийгээ заавал тэмдэглэдэг. Тэгээд маргааш нь санана. Хичнээн ч тэмдэглэлийн дэвтэр дуусгасан юм бүү мэд. Бичээд л байна, бичээд л байна. Тэгэхэд дөнгөж л зургаан сар болж байсан байх. Тэр хавар нэг ч сэдрээгүй байсан нь зургаан сарын эхээр сэдрээд, эвгүйтчихсэн. Нэг өдөр орж ирэхдээ л охиныгоо дуудаад

унасан. За тэгээд “Гайгүй байлгүй” гэж бодсон бид хоёр эмчрүү ярилгүй энүүхэн хавиараа намжаачих санаатай, толгой өвдөхөд уудаг эмнийх нь оронд тайвшруулах эмийг нь хийж орхисон. Гэтэл намжих манатай л болсон доо. Нэг өдөр, үүрээр охин манайд хүрээд ирсэн. Тэр үед байраа солиод удаагүй байсан юм. Би ч айх гайхах зэрэгцээд, олон юм асуусангүй, тэгсгээд унтуулсан. Энэ хооронд охиноо ярьсан хэвээрээ л байгаа шүү дээ. Маргааш нь асуухад “Гэрийнх нь юм хум унаж хагараад, элдэв чимээ гараад, юм хум үзэгдээд байна…” гэж байсан. Тэр өдөр манай нөхөр гэрт нь камер суулгуулсан юм л даа. Одоо бодвол та нөхдийн хэлээд байгаа, охинд минь алуулсан гэх тэр залуу мөн л юм шиг байгаа юм. Аан бас яг тэр өдөр нь эмчтэй холбогдоод, охинтой минь нэг уулзаад үзээдхээч гэж гуйсан юм байна….” Сэтгэл заслын эмч Анхбаярын мэдүүлгийг үргэлжлүүлвэл: “Нараа эгч надруу ярихад би өвчтний байдлыг сонсоод, нүүр тулж

уулзахаар шийдсэн. За тэгэхдээ “Хэрэв намайг хараад санаж байвал би эмчээрээ уулзана. Харин санахгүй байвал түүнд илүү ойртох боломжтой нэг дүрээр уулзана” гэж ярилцсан юм. Би хаалгыг нь яг тогших гээд байж байтал тэр өөрөө хаалгаа онгойлгосон. Үнэндээ тэр үед би Энхжинг хараад таниагүй. Хамгийн сүүлд уулзахад эмчилгээний үр дүн маш өндөр, царай нь цэвэрхэн цагаан, сэтгэл түгшсэн шинжгүй, ер нь их сайхан болчихсон байсан л даа. Гэтэл тэр өдөр нүдийг нь тойроод хөхөрчихсөн, маш их сэтгэл түгшсэн байдалтай, хурц хурц шинж тэмдгүүдтэй байсан. Би түүний хөрш гэж үнэмшүүлээд гэрт нь хүргэж өгсөн л дөө. Аав ээжийнд нь гэсэн үг. Хэрэв тэр үеийн онош тогтоох, шинж тэмдгийг үнэлсэн байдлыг та бүхэн мэдмээр байвал миний дуу хураагуур дээр байгаа. Энэ өдрөөс хойш түүнтэй ахиж уулзаагүй.”гэжээ. Нараагийн мэдүүлгээс: “Би нөхөртэйгөө жаахан маргасан юм. Төрсөн охин чинь байлтай, ганц

охиндоо санаа тавьдаггүй, мөнгө нэр хүндээ боддог гээд л …. Эхнэр хүний хувьд жаахан гомдоллосон юм. Хэрэв ингээд яваад өгөхийг нь мэдсэн бол хэрэлдэж суухынхаа оронд цай ч болтугай чанаад өгдөг байж… Хамгийн сүүлд “Охиныхоо гэрт хяналтын камер суулгуулчихлаа. Одоо санаа зовохгүй байж болно” гээд их л баяртай байж билээ. Тэр орой нь хаалга тогшсон. Би ч очиж онгойлгосон чинь охины хэвлий цээж нь тэр чигтээ цус болчихсон, царай нь цайж уруул нь хөхөрсөн амьтан өөдөөс унаад ирсэн. Одоо бодохоос хамаг биеийн үс босч байна. Эмнэлэг домнолого дуудаад л бужигнаж байж эмчийн бараа харж охин минь амьд үлдсэн. Би охиноо сахих ёстой гээд гэртээ ирж хувцсаа солихоор нөхрөөрөө хүргүүлээд Тамираа болохоор хяналтын камер суурилуулсан залуустай очиж уулзана гэсэн. Тэрнээс хойш нөхрийгөө хараагүй л гэхэд болно. Аан! Худлаа шүү! Энхжинг хагалгаанаас гарсны дараа Тамираа эмнэлэг дээр ирсэн. Тэгээд

Гүнжээг… Бишээ, охины минь хүүхдээ гэж бодож, хайрлаж явдаг тэр нэг чихмэлийг нь аваад явчихсан. Тэрнээс хойш хараагүй юм байна…Гэтэл ийм байдалтай гараад ирдэг. Яадаг билээ… Хамгийн сүүлд уулзахдаа гомдож, уурласандаа муухай үг л хэлсэн… Энэндээ би насаараа харамсах биз…” Тэдний хэн хэнийх нь мэдүүлгээс сэжигтэй зүйл олдоогүй тул, туршлагатай мөрдөгч Дамдинжавын хүсэлтээр Энхжинг ховсын эмчилгээнд оруулах саналыг мөрдлөгийн багийнханд гаргаж тавьжээ. Үнэндээ энэ бол Саруулын санаа байж. Тэр нэгэн удаа кинон дээрээс харсан аргаа анх удаа турших гэж байгаа нь энэ. Гэтэл манай улсад гэмт хэргийн мөрдлөг талруугаа ховсын эмчилгээ хийх чадвартай сэтгэл засалч эмч байсангүй. Дамдинжав гэнэт санаж “Нөгөө Анхбаярыг дуудаад ир” гэв. Анхбаяр ч цагдаагийн мөрдлөгт туслахдаа бэлэн гэдгээ хэлээд товлосон өдрийн товлосон цагт ховсын эмчилгээгээ хийхээр бэлтгэжээ. Үүний тулд түүний ажил дээр хийх ёстой гэж. Харин мөрдлөгийн багийнхан бичлэг хийх

төхөөрөмжүүдээ байрлуулж дуусаад хамгийн сүүлд Энхжинг авчирав. Анхбаяр эмч бүсгүйтэй ойр зуурын юм ярилцахыг оролдож байснаа, удахгүй хийх ховсын эмчилгээгээ түүнд нарийвчлан тайлбарлаж эхэллээ. “Энэ бол огт өвдөхгүй бөгөөд, ховсын байдалтай байхад таны бие болон сэтгэхүйг гэмтээх зүйл байхгүй учраас та надад бүрэн дүүрэн итгэж болно” гэхэд бүсгүй ханаруу гөлөрсөн чигтээ хариу дуугарсангүй. Түүнийг хойш налан хэвтүүлэв. Ховсонд бүрэн орсон гэж бодсон үед бүсгүй сая нэг ам нээсэн нь “Гүнжээ…. Миний охин хаана байна?” гэх нь тэр. Эмч зөв үедээ ирсэнг мэдээд бүсгүйгээс асууж эхлэв. Энхжингийн мэдүүлгээс: “… Би шинэ гэртээ нүүж ирсэн. Тэр өрөөг охин минь хараад маш их баярлах байх гэж бодсон. Гэхдээ охин минь харж амжаагүй. Миний охин хаана байна???…. “ гэхэд эмч

түүнийг тайвшруулан ярианы сэдвийг энэ бүх зүйл анх эхэлсэн үед аваачжээ. “…Улбар шар өнгөтэй, хийлдэг илжиг. Гүнжээгийнх… Тэр өдөр тэр новш намайг зодсон. Тэгээд би охиноо аваад явсан. Тэгээд … Тэгээд…” гэж ээрэх нь үнэхээр өөрөө өөрөөсөө гашуун үнэнг нуусанг илтгэнэ. Харин эмч мөн л эмчилгээг удирдан, түүний оюун ухааны бас нэгэн нууцлаг үед ирлээ. Энхжин: “… Би тэмдэглэлийн дэвтэр олсон. Эхний нүүрэнд Норжмаа гэж бичсэн байсан. Тэр яг надтай адилхан… Бүх зүйлээрээ…” гэж эхэлсэн ярилцлага эмчийн, мөрдөгчдийн сонирхлыг тунчиг ихээр татжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *