Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
826

“Би юу ч мэдэхгүй байна. Юу ч санахгүй байна. Яагаад намайг энд аваад ирсэн юм бэ? Би охинтойгоо утсаар яримаар байна. Бас ээжтэйгээ… Эсвэл Тамираа ахтай уулзмаар байна…” гэхээс өөр зүйл

хэлэхгүй байгаа бүсгүйтэй уулзаж, мэдүүлэг авахаас мөрдөгч бүр халширсаар байв. Гэтэл хэлтэс дээр Дамдинжав Саруул нар ирлээ. Тэд хэргийн газарт шинжээчидтэй хамт ажиллаж байхдаа “Энхжинг

баривчилсан тухай” мэдээ сонсоод ирсэн нь энэ байж. “За ах нь нэг орох уу даа…” гэж хэлээд гараа халаасандаа хийсэн чигтээ мэдүүлгийн өрөөний хаалгыг татан оров. Туршлагатай мөрдөгч хэрхэн

ажилладгийг харахаар хүн бүр хянах өрөөнд цуглажээ. Дамдинжав бүсгүйтэй мэнд мэдэлцээд, сандлыг хойш налан суув. Тэр тун энгийн зүйлсээс ярилцлагаа эхлэхээр шийдсэн нь энэ байж. Халааснаасаа

хямд, хуучин тамхи гарган ирж асаагаад бүсгүйрүү сарвайлаа. Энхжин толгой сэгсрэв. Дамдинжав: – Ах нь олон жил тамхи татаж байна. Өдий тэтгэвэртээ гарах нас нь болчихоод байхад энд юугаа

хийж байгаа юм гэж чи бодож байна уу? Тэгвэл чамд хэлье. Ах нь юмыг маш сайн санадаг юм. Нэг харсан зүйлээ “мартахгүй” гэж бодвол ёстой чиг мартахгүй дээ. Харин тэгэхэд минь энэ тамхи гээч зүйл их тусладаг юм. Энэний ачаар би цус царцам аймшигтай хэргүүдийг илрүүлж, одоо ч тэднээс нэг ч сэжүүрийг нь мартдаггүй юм. Чиний хэргийг ч гэсэн би мартахгүй. Тэгэхээр энд байгаа, чамтай уулзсан хүмүүсээс би тэс өөр байгаа биз? Гэхэд бүсгүй: – Би охинтойгоо уулзмаар байна… гэж чичигнэсэн хоолойгоор шивнэн хэллээ. – Гүнжээ юу? Гэж мөрдөгч асуухад Энхжингийн нүд нь сэргэж: – Тийм. Миний охин Гүнжээ… Би охинтойгоо уулзмаар байна. Ядаж утсаар ярья тэгэх үү… гэж уйлан гуйв. Мөрдөгч ширээн дээр тохойлдож суугаад, нухацтай царай гарган: – Намайг сайн сонс. Өнөөдрийг хүртэл чиний ая тоонд тааруулж, чамд худлаа хэлсэн хүмүүсийн өмнөөс би чамаас уучлал гуйя. Гэхдээ одоо ахынхаа хэлэх үгэнд итгээрэй. Би тэдгээр

хүмүүстэй адил чамайг хуурахгүй. Би зөвхөн үнэнийг хэлэхээр тангараг өргөсөн. – Таны тэр тангараг, үнэн мүнэн хэнд хамаатай юм бэ? Би охинтойгоо утсаар ч хамаагүй яримаар байна. Ядаж ээжтэйгээ… гэхэд мөрдөгч хэсэг бодол болон дуугүй суугаад: – За тэгвэл надтай тохиролц. Чи өөрийнхөө санаж байгаа зүйлсээ бүгдийг нь надад хэл. Тэгвэл би чамайг охинтой чинь уулзуулж өгье гэжээ. Үүнийг сонссон хяналтын өрөөнд байсан цагдаа нар шаагилдан “Тэр юу хийгээд байгаа юм бэ? Нас барсан охинтой нь яаж уулзуулах гэж ам тангараг өгөөд байгаа юм бэ?…” гэх зуур мөрдөгч босч мэдүүлгийн өрөөний хаалгыг түгжив. Сандал дээрээ эргэн ирж суугаад “За чи зөвшөөрч байна уу?” гэхэд бүсгүй шууд толгой дохижээ. Дамдинжав: – Ам бүл хэдүүлээ вэ? – Тамираа ах, ээж хоёр хамт амьдардаг. Харин би охинтойгоо… Гүнжээтэйгээ хамт амьдардаг. – Ямар ажил хийдэг вэ? – Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар ажилладаг. – Хэр удаан ажиллаж байна? – Тэрийг сайн санахгүй байна. – Тэгвэл тэр байранд нүүж ороод хэр удсан бэ? – Энийг ч бас сайн санахгүй байна. – Чи

сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан уу? – Үгүй. – Чи юмыг мартъя гээд мартчихдаг юм уу, эсвэл өөрийн эрхгүй мартаад байдаг юм уу? – Өөрийн эрхгүй мартдаг. Тийм болохоор тэмдэглэл хөтөлдөг. – Бас наадаг цаасан дээр бичиж хаа сайгүй наадаг гэхэд бүсгүй толгой дохилоо. Мөрдөгч: – Хамгийн сүүлд санаж байгаа зүйл чинь юу вэ? – Хамгийн сүүлд… Хамгийн сүүлд …. Сүүлд… Би… Мөрдөгчөө, би юу ч байсан хамаагүй хэлж болох уу? – Болно. Би чамд амласан шүү дээ. Надад итгэж болно. – Хамгийн сүүлд би мах гэсгээх гээд гаргаад тавьсан. Тэгээд хоол хийх гэж байсан. Тэгсэн чинь хойно чимээ гарсан. Угаалгын өрөөнд… Би тийшээ ороод… Тэгээд … хэмээн ээрч түгдэрч байснаа гавтай гараараа толгойгоо барьж: – Миний толгой хагарах нь. Санахад хэцүү байна гэв. Мөрдөгч олон жилийн туршлагатай, үүнээс ч хүнд хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй нүүр тулан ярилцаж, хэргийг нь хүлээлгэж байсан тул энэ удаад ч мөн тэр зарчмаараа ажиллахаар шийдэж хяналтын өрөөрүү харан гараараа дохив. Тэр босч хаалганы түгжээг мултлан нээхэд Саруул орж ирээд, бүсгүйн

гаран дахь гавыг тайлж авлаа. Төд удалгүй тавцан дээр халуун цай, хар шоколад, бас бус амттай тавьсан залуу цагдаа орж ирэв. Өрөөнд хоёулхнаа үлдэхэд Дамдинжав бүсгүйд хандан “Миний дүү сайхан тайвшраад наадхаа идээд уучих. Шоколад юм санахад хэрэг болдог юм. Харин халуун цай тайвшруулна. Чамайг буруугүй гэдгийг би мэдэж байна. Тэгэхээр тайвшраад сайхан ярилцахад л болно” гэв. Үүнийг сонссон хяналтын өрөөн дэх цагдаа нар “Энэ хөгшин юугаа яриад байгаа юм бэ? Юун буруугүй гэж?! Наадах чинь дөрвийн дөрвөн залууг хөнөөчихсэн, тэгээд ч зогсохгүй аавыгаа алчихсан хүн шүү дээ!…” гэж дуу дуугаа авалцаж байхад Саруул тэднийг тайвшруулан “Энэ бол мөрдөгчийн өөрийнх нь хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах аргачлал юмаа. Та бүхэн тайвшир” гэж уур амьсгалыг намжааж байв. Харин Энхжин мөрдөгчийн хэлснээр халуун цай ууж багахан тайвшрахад, шанааг нь даган хүйтэн хөлс урсана. Дамдинжав: – Одоо ярилцахад бэлэн үү? гэхэд харьцангуй тайвширч, төвлөрсөн бүсгүй толгой дохижээ. Мөрдөгч: – За тэгвэл үргэлжлүүлье. Чи тэр байшинд хэзээ нүүж очсон бэ? – Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямартай ч нүүж ирээд удаагүй…. гээд хэсэг дуугүй болсноо: – Би таниас

юм асууж болох уу? – Бололгүй яахав. – Би яагаад энд байгаа юм? – Чи санахгүй байна уу? – Аанхаан. Би хамгийн сүүлд хий юм сонссон гэсэн дээ. Тэгэхэд угаалгын өрөөнөөс биш манай охины өрөөнөөс тэр чимээ гарсан гэдгийг сая саналаа л даа. Тэгээд би мах хэрчих гэж байсан хутгаа бариад тийшээ явсан. Гадны хүн, хулгайч ч юм уу, ороод ирчихсэн байж магадгүй гэж бодсон юм. Өөрийгөө л хамгаалахын тулд… – Тэгэхэд тэнд хэн байсан бэ? – Хэн ч байгаагүй. Би айсандаа гэрээсээ гарсан. Тэгээд хөрш залуутайгаа таарсан. Бид хоёр эргэж манайд ороод, тэр утсаа цэнэглэсэн. Дараа нь тэр намайг гэрт хүргэж өгсөн. Би түүний машинаас буугаад явахыг нь харж зогсож байснаа санаж байна гэлээ. Харин Дамдинжав тэр залууг хэн болохыг мэдэх даалгаварыг Саруулд хэдийнээ өгсөн. Хариултаа ч олсон. – Та тэр залууг өмнө нь харж байсан уу? – Үгүй ээ. Харж байгаагүй. – Та үүнээс цааш юу болсонг санаж байна уу? – Үгүй. – За тэгвэл дараагийн асуултандаа оръё гээд халааснаасаа зураг гарган ирэв. Энэ зурган дээр Тамир, Нараа болон Энхжин, түүний өвөр дээр нэг гаран настай болов уу гэмээр жаахан охин, бүсгүйн мөрөн дээр гараа тавин зогссон нэг залуу байх ажээ. Тэр зурган дээр залуугийн нүүрийг тэр чигт нь ухаад

авчихсан байж. Зургийг бүсгүйд ойртуулан: – Та эдгээр хүмүүсийг таних уу? гэж асуухад бүсгүй зургийг хэсэг анхааралтай харж байснаа амьсгал нь түргэсч, нүд нь гүйлгэнэж, гар нь салганаж эхэлжээ. Тэр байж суух газраа олж ядахдаа хумсаа хэмлэн байхад нүднээс нь нулимс урсаж байв. Мөрдөгч асуултаа ахин давтаж: – Та энэ зурган дээр байгаа хүмүүсийг таних уу? гэж арай чангаар асуувал бүсгүй чичирсэн хоолойгоор: – Миний ээж, миний охин… – Харин энэ эрэгтэйчүүд нь… – Тамираа ах… – Энэ таны ард зогсож байгаа залуу… гэж дөнгөж хэлэв үү үгүй юу бүсгүй тэсрэн хашгирч: – Би танимааргүй байна!!! Тэр бол адгийн амьтан… гэж шивнэн хэлээд мэгшиж эхлэв. – Яагаад? – Тэр бол адгийн амьтан, хог шаар… – Та түүний тухай сайн санаж байгаа байх нь. Тэгвэл энэ хүн танай нөхөр мөн . Тийм үү? гэхэд бүсгүй хариу дуугарсангүй уйлсаар сууна. Мөрдөгч дараагаар нь хяналтын камер суурилуулсан залуу, ажлын газрын залуу, захиралынх нь болон хамгийн сүүлд гудамжинд алхаар цохиж хөнөөсөн залуугийн гээд хэд хэдэн зураг гарган ирж өмнөх асуултаа давтлаа. Харин бүсгүй толгой сэгсрэхээс өөр юм хэлсэнгүй. Тэдний

Энхжинтэй холбогдсон холбооны талаар тэр нарийн судалсан. Эхний гурав нь түүнтэй холбогдсон бол сүүлийн нэг нь огт хамаагүй нэгэн байж. Гэтэл энэ үеэс эхлэн түүний зан байдал өөрчлөгдөж эхлэх нь тэр. Гүйлгэнэсэн харц нь нэг тийш таг ширтэж, гар хуруу нь ямар нэг зүйл оролдон байснаа больжээ. Мөрдөгч ч үүнтэй хослуулан өөрийн арга барил, барьцаагаа ч өөрчилж эхлэв. Санаа алдан, сандлаа хойш налан суугаад: – За за. Чи ингэж мэдүүлгээ хагас дутуу өгвөл би охинтой чинь уулзуулахаа больё доо. Угаасаа ч миний мэдлийн хэрэг биш. Ганцхан чамайг гэж бодоод олон жил ажилласныхаа давуу эрхийг ганц удаа эдэлчихье гэж бодсноос өөр зүйлгүй дээ… гэж хэлээд ширээн дээр өрсөн зурагнуудаа хураан босох гэхэд бүсгүй түүний гараас атгаад авлаа. Мөрдөгч үүнийг хэдийнээ тооцоолсон байсан тул, юу ч болоогүй мэт эргэн хараад: – Яасан? – Би үнэнээ хэлье… Намайг охинтой минь уулзуулж өгөөч… Гэхэд мөрдөгч сандал дээрээ буцан суув. Түүний гартаа атгасан зурагнуудыг бүсгүй авч ширээн дээр дэлгэн тавиад: – Энэ бол манай захирал. Тамираа ахын найз. Харин энэ бол надтай хамт ажилладаг манай менежер. Тэр надад маш их тусладаг байсан. Харин энэ залууг би сайн танихгүй. Нэг л удаа харж

байсан. Манайд гадны хүн орсон юм шиг байна гэхэд Тамираа ах энэ залуутай хамт ирж манайхыг нэгжиж, шалгаж, дохиоллын системийг шинэчлэхээр ирсэн залуусын нэг мөн байх шиг байна… гэж өөртөө итгэлгүйхэн хэлэв. Үүнийг сонссон мөрдөгч: – Чи миний бодсноос харьцангуй сайн санадаг юм байна. Тэгвэл дараагийн асуултаа асуух уу? гэхэд бүсгүй толгой дохижээ. Мөрдөгч: – Энэ залуусын одоо хаана байгааг мэдэх үү? гэхэд бүсгүй толгой сэгсэрчээ. Харин мөрдөгч уртаар санаа алдаад: – Цогцос хадгалах хөргөгчинд байгаа.Заримынх нь биеийн хэсэг ч олдоогүй байгаа… гэхэд бүсгүйн нүд аяганаасаа бүлтэрчих нь үү гэлтэй цочирдсон байртай мөрдөгчрүү хараад, ээрч мууран байж: – Юу … Юу гэнээ? Яагаад? …Хэн .. Яагаад? – Харин энэ асуултанд чи хариулахаар энд ирсэн. Чи одоо яагаад энд байгаагаа

ойлгож байна уу? – Яагаад “БИ” гэж? Би тэднийг яагаачгүй шүү дээ. – Үгүй ээ. Чи “Яасан”… – Амлая. Би тэдэнтэй уулзаагүй удаж байна. Та хэлэхдээ намайг тэднийг хөнөөсөн гэх гээд байнаа даа? Үгүй ээ, би яасан гэж тэднийг алах вэ дээ… Би чинь ээж хүн… – Үгүй ээ. Чи ээж байхаа болиод дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. – Юу??? Та чинь юу яриад байгаа юм бэ? – Сайн сонс! Гурван жил гарангийн өмнө чи хотоос гарах нэг эгнээтэй зам дээр охинтойгоо хамт зам тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа осол гаргаж, өөрөө тархиндаа хүнд гэмтэл авч харин охин чинь газар дээрээ нас барсан. Үүнээс хойш амьдралд тань том өөрчлөлтүүд гарсан нь Гүнжээг амьд байгаа гэдэгт итгэх, бас төрсөн эцгийгээ хойд гэж бодож итгэсэн явдал байсан. – Юу яриад байгаа юм бээ??? Гэж чихээ даран хашгирав. Мөрдөгч харин зогсолтгүй: – Учир нь охины аав, чиний хуучин нөхөр чамайг араар чинь тавьсан учир эрэгтэй хүнтэй харьцах, эрэгтэй хүнийг хүндлэх, хүлээн авах горим тань хүчтэй гэмтсэн. Үүний улмаас төрсөн эцгийгээ

хүртэл хөнөөсөн!!! Гэж чанга хашгирав. Бүсгүй чихээ дарсан чигтээ доош харан цурхиран уйлж байснаа гэнэт зогтусч, дуугүй болов. Тэгснээ гараа ширээн дээр тавиад, толгой өндийлгөн, мөрдөгчрүү харахдаа хүйтнээр инээмсэглэж байх нь тэр. Яг л тэс өөр хүн болчих шиг санагдахад мөрдөгч хөмсгөө зангидан, ойлгож ядаж байтал бүсгүй ам нээн: – Тэд бүгд адгийн амьтад байсан…. гэж хэлээд тас тас хөхрөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *