Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
767

Нэг л мэдэхэд нар жаргажээ. Бүрэнхий гудамжийг бүдэгхэн гэрэл гэрэлтүүлж ядан байх үест тоглоомын талбай дээр хөөцөлдөн тоглож байсан хүүхдүүд нэг нэгээрээ цөөрсөөр хоосроход талбайн хажуу

талын сүүдрэвчин доор Энхжин бодол болон сууна. Үнэндээ тэр өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байгаа нь энэ. Түүний дотор бугласан муу ёрын зүйл өөрийнх нь гараар нэлээн хэдэн хүний амь хороолгож, үүндээ үл

ханан энэ хүртэл иржээ. Хотын захад орших орон сууцны нэгэн хороолол. Энхжин энд хэд хэдэн орон сууц зарахаар ирж байсан удаатай. Харин Норжмаа цагаан сарын шинийн нэгний өглөө хадам

ээжтэйгээ золгохоор жил бүрийн энэ өдөр, хөхөрч хавдсан нүдтэй ирдэг байв. Харин түүний дэргэд охиных нь аав өнгөрсөн шөнийн архиндаа согтуурхсан хэвээр, таахалзсаар машинаас бууна. Норжмаа

машинаасаа буугаад арын хаалгаа нээн, хүүхдийнхээ хамгаалалтын суудлын бүсийг султган охиноо авах гэхэд, ард нь ирж зогссон нөхөр нурууруу нь нудран “Хурдлаач!!!” гэж бухимдах аж. Бүсгүй охиноо

тэвэрсээр машинаа түгжээд, нөхрөө хөтлөн орох гэхэд гарыг нь сэгсрэн тавиулж “Хэн болчихоод хүнээс зүүгдээд байгаа юм. Ард яв!” гэж шүдээ зуун хэлж байсан олон жилийн өмнөх цагаан сарын баярыг тэр нэхэн саналаа. Тэр араатны хэлсэн үгс, хийсэн зүйлсийг нь бодохын төдийд Энхжингийн хамаг биеийн шар үс босч, уур бухимдал нь цээжиндээ багтаж ядан байж суухын аргагүй болсонд тэр сандлаас босов. Сүүдрэвч доогуур нааш цааш холхин алхах зуураа “Энэ удаа… ганцхан энэ удаа… тэгээд л боллоо. Би огт байгаагүй шигээ алга болоод өгнө. Тэр болтол чи жаахан тэсчих…” гэж Энхжин өөртөө шивнэв. Харин үүний хариуд, тархиных нь гүнээс “Үгүй ээ…” гэж хашгирах бүсгүй хүний дуу сонстов. Энхжин чихээ даран доош суугаад “Дуугүй бол !!! Би чамайг зугт гэсэн… Би чамд анхааруулсан. Чи л өөрөө ирсэн…” гэж ахин шивнээд өндийн бослоо. Энэ үед ард нь хэн нэгний согтуурхан орилох чимээг сонссон бүсгүйн харц тэр дороо

хөлдөх шиг болж, царайнд нь хүйтэн инээмсэглэл тодров. Яг л тэр хүнийг танисан мэт, тэгээд хүлээж байсан мэт. Энхжин эргэн харав. Харанхуй байрны доор хөлчүү эр хөл дэрэээ тогтож ядан алхална. Нэг унаж аваад босохдоо өмдөө гөвөх аядаад урагш годройтоод, ахин унангаа алдана. Энэ зуураа хамаг муу муухай хараалыг хайр гамгүй урсгах түүний хоолой, тэгээд хэлсэн адгийн муухай үгс гээд бүгд бүсгүйд нэг л танил. Тэр эргэн хараад сүүдрэвчний харанхуй дундаас хоолойгоо засан, чимээ өглөө. Үүнийг сонссон залуу арайхийн тэнцвэрээ олж зогсоод, тэр зүгрүү нүдээ онийлгон хармагцаа “Хэн бэ? Ямар адгийн новш нь харанхуйд нуугдчихаад, араас гэтээд байгаа юм?” гэж агсамнан хэлэв. Харин бүсгүй урагш нэг алхахад гудамжны бүдэг гэрэлд тодрон харагдаж эхэллээ. Залуу хөмсгөө зангидан, нухацтай гэгч нь хараад, таниж ядан байж “Хэн бэ? Юун хүүхэн бэ?” гэж хэдэн үг эвлүүлж ядан хэлэв. Харин Энхжин нуруугаа үүрэн,

урагш алхаж, залууд улам ойртлоо. Эр хүний согтуу нүдэнд бүсгүй тийм ч царай муутай биш бөгөөд өмссөн улаан хүрэн даашинз нь түүний галбирыг сайхан тодруулж өгчээ. Сайхан эмэгтэй харсан залуугийн ханш тэр дороо өөрчлөгдөж, өрөөсөн нүдээ онийлгон инээмсэглээд: – Өөрөө хэн бэ? Намайг танидаг юм уу? гэвэл Энхжин хүйтнээр инээмсэглэн: – Танина. Таныг маш сайн танина. – Хэн билээ? – Нэрээ хэлвэл та мэдчихнэ шд… гэж хэлэхэдээ бүсгүй аль хэдийн залуугийн өмнө тулж зогссон байж. Харин залуу: – Тэгвэл ахиад танилцах юм уу? Монхоо… гэж сээтэгнэн, бүсгүйрүү гараа сунгаж түүнийг дээрээс нь доош сонжин харж байхдаа хөлөн дээр ирээд гацчихав. Хөл нүцгэн байхыг харсандаа итгэж ядан нүдээ аниад ахин харахдаа түүнийг хөл нүцгэн байгаад итгэж эхэллээ. Яагаад ч юм энэ үед түүний эрүүл ухаан эхнээсээ эргээд ирэх шиг санагдаж эхлэв. Хойш алхах гэтэл хөл нь хөдөлсөнгүй. Яг л лаг шавранд шигдчихсэн юм шиг. Бүсгүйн царайруу хараад “За за, дараа тухтай танилцъя” гээд

явах гэтэл мөн л явж болсонгүй. Түүний ул газартай наалдчихсан юм шиг, хөлөө татаж авъя гэвч түрүүнээс хойш сулбайгаад тогтож ядан байсан өвдөг нь одоо огтхон ч нугарах шинжгүй. Харин түүний энэ байдлыг хэдийнээ мэдсэн, эсвэл энэ бүхнийг тэр хийсэн юм шиг, тэр өөрийг нь хөдөлгөхгүй байгаа юм шиг санагдаж эхлэхэд залуу “Энэ яачихав?” гээд урагш тонгойн хөлөө татахаар оролдож эхэллээ. Даанч тэр дийлсэнгүй. Үнэхээр бөгсөн бие нь тэр чигтээ мэдээ алдсан ч газарт зоосон гадас шиг зогссон хэвээр байж. Залуугийн уусан архи нь тэрхэн мөчид нэгмөсөн гарах шиг болоход тэр “Миний хөл яачихав?!…” гэж айж сандран асуулаа. Үүнийг сонссон Энхжин бахдалтай нь аргагүй хөхөрч “Миний хөл яачихав гэнэ шүү” гэв. Залуу: – Чи мэдрэл муутай юм уу? Би чамаас юм асуугаад байна! Миний хөл хөдлөхгүй байна. – Би мэдэхгүй. Чамайг яагаад байгааг, чиний хөл яагаад хөдлөхгүй байгааг…Чамайг яагаад архи уудгийг,

чамайг яагаад намайг зоддог байсныг…Чамайг яагаад миний охиныг алсанг… – Чи чинь юугаа донгосоод байгаа юм бэ? Хэн юм чи? Гэж уурлан хашгичив. Харин түүний энэ хариултыг сонссон Энхжингийн дотор шатаж, уур бухимдал, үзэн ядалтдаа багтрах нь холгүй болохдоо, чичирсэн хоолойгоор: – Чи муу алуурчин! Гэж шивнэв. Залуу: – Айн? Юу гээд байгаа өлөгчин бэ чи?! Чамайг алчихаж чадна шүү. Хуцаад байлгүй эндээс зайл!!! Гэж хавиар нэг цуурайттал хашгичин загнав. Түрүүнээс хойш нуруугаа үүрэн зогссон бүсгүй ардаа нуусан алхаа чанга гэгч нь атгаж, хөлөө газраас салгах санаатай тонгойн зогсох залуугийн ар дагзан дээр буулгаж орхив. Залуу урагш тэрийхадаад унахад бүсгүй ар нуруун дээр нь ирэн суумагцаа, атгасан алхаа өндөр дээр далайж хэд хэд хүчтэй буулгаж орхилоо. Залуугийн хуруу л үл мэдэг татганан байснаа хөдлөхөө больжээ. Гэсэн ч бүсгүй зогсохыг хүссэнгүй. Өөрийнх нь нүдэн дээр охиныг нь хүчирхийлж байхад зодуулахаасаа айгаад хананы цаана нуугдан сууж байсан

өөрийгөө зүхэхийн эрхэнд зүхэж, төрсөн охин нь аврал эрэн гараа сарвалзуулж байхыг үл анзааран хүчирхийлж байсан нөхрөө тамруу нь тонилгосон ч ханасангүйд түүний толгойг нүдсээр байж. Хагарсан гавлын хэсэг бүрийг хүнд алхаар нүдэж үйрүүлээд, няцарсан тархийг нь талаар нэг тарааж орхижээ. Өнгөрсөн хугацаанд амссан асар их зодуур нүдүүр, зовлон шаналал, гомдол цөхрөл бүхнийг энэ үед тэр тайлна гэж бодсоор хоргодсон ч харин эсэргээрээ болжээ. Тэр тайвширсангүй. Энэ амьдрал нь ингээд дуусах түүнд хангалтгүй байж. Бүсгүй хүний нэгэн насны амьдралыг тамын тогоо болгосон залуу харин алхны эхний цохилтоор л амьсгал хураажээ. Харин Энхжин зогсож чадсангүй. Төд удалгүй цагдаагийн машины дуут дохио хангинах дуунаар алхаа хажуу тийш нь шидэж орхиод нүүрлүү нь үсэрсэн цус, махны хэсгүүдийг даашинзныхаа хормойгоор шудран арчаад мэгшин уйлав. Тэр цөхөрчээ. Өнөөх тархиных нь гүнд хашгираад байдаг дуу ч таг болж. Мэгшиж байснаа сүүлдээ эхэр татан уйлж эхэлмэгцээ өшөөгөө авсан, гал дүрэлзсэн мэдрэмжиндээ

хөтлөгдөн хөхөрч эхлэв. Бүр чанга хөхрөв. Цагдаа нар гүйн ирж түүний зэвсгийг холдуулаад өөрийнх нь бугуйнд нь гав зүүж , машиныхаа арын суудалруу чихэн суулгажээ. Харин дуудлагын дагуу ирсэн хоёр цагдаа хоорондоо “Хөөрхий, араар нь тавьж байгаад л нүдүүлчихэж дээ” гэхэд нөгөө нь “Аяаяаяа… Айхтар хүүхэн юм даа. За чи ч гэсэн болиорой. Аягүй бол Чанцалын нэг юм нь хөдлөөд, гутлаа тосолж байхад чинь ингээд нүдчихвэл яахуу?”гэвэл нөгөө нь түүнийг нудран “Муу ёр гэм!!! Арай ч ийм бишээ.. Хаа нэг сургаад байхад ч нам шүү дээ” гэж хэлэхдээ мар мар хөхөрч байв. Бүсгүйг суулгасан машин цагдаагийн хэлтэс дээр ирэхэд тэр өөрийнхөө юу хийсэнг мэдэхгүй дүр эсгэх мэт, зөрж өнгөрсөн ажилтан бүрээс яагаад энд байгаа тухайгаа, мөн охиныгоо асууна. Охиныг нь Гүнжээ гэдэг гэж тэр хэлжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *