Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “11-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “11-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
1
795

Саруул тушаал аваад эргэхэд Дамдинжав араас нь дуудан “Саруулаа, энэ үүдэнд байгаа машины дугаарыг Учралруу явуулаад эзнийг нь дуудуул” гээд эргэн харав. Мөрдөгчид бүсгүйн гэрийн үүдэнд ирээд

гурван минут өнгөрчээ. Энэ хооронд Саруул Дамдинжавын өгсөн бүх үүрэг даалгаврыг биелүүлэхийн сацуу Учралаас хэрэгт ямар нэг байдлаар холбогдсон бүх зүйлсийн тухай мэдээллийг авчээ.

Дамдинжавыг улавч болон бээлийгээ өмсөж байх хооронд Саруул “Энэ машин бол хяналтын камер суурилуулдаг хувийн компаний ахлахын машин байна. Гэрлийн шон дээр байрлуулсан хяналтын камераас

харахад эндээс хөдлөлгүй хэд хоносон. Харин хамгийн сүүлд ийшээ орж ирснээс хойш гараагүй байна.” гэтэл Дамдинжав “Энд байгаа байх нь. Гэхдээ бараг л амьд биш болов уу…” гэж шивнэхэд Саруул чихээ

ойртуулан “Айн…” гэхэд Дамдинжав хариу дуугарсангүй, гэрлүү ороод явчихав. Бүх цонх нь хаалттай битүү орчинд орж ирсэн Саруул сая л нэг үнэртэв бололтой, ой гутам өмхий үнэрийг аваад хамраа таглав.

Харин Дамдинжав энэ үнэр хаанаас гарч ирснийг хайх мэт улам шуналтан үнэртэж, түүгээр зам заалган алхсаар угаалгын өрөөний өмнө ирлээ. Хөгшин мөрдөгч өвдөг дээрээ бохирон суугаад, гараараа тулан доош хэвтэж, шал хаалга хоёрын завсраар гарсан нарийн зайгаар орж ирэх хамар сэтлэм өмхий үнэрийг амандаа амтагдтал шуналтан үнэртээд өндийн босов. Хаалганы бариулаас атган эргүүлэх гэхэд Саруул сандран “Даргаа, шүүх эмнэлэгийнхнийг дуудахгүй юм уу?” гэж шивнэн хэлэхэд Даймаа “Битгий дэмийр! Гонгиноод байлгүй эргэн тойрноо сайн хар. Энд нэгээс ч илүү цогцос байж мэднэ шүү” гээд хаалгыг түлхэн яваад орчихлоо. Хөлд нь юм тээглэхэд тоосонгүй түлхсээр оржээ. Харанхуй байсанд Дамдинжав хана тэмтрэн байж сая нэг унтраалгыг олж дарахад гэрэл мэлсхийн асав. Дараагийн мөчийг

дайсандаа ч харууламгүй аймшигтай байсан гэхэд болно. Шалаар нэг тунарсан хүрэн цус захаасаа хатсан байж. Зөвхөн шал биш угаалгын өрөө тэр чигтээ хүрэн улаан өнгөөр будсан юм шиг харагдана. Хана, түүний наана тавьсан тавиурнууд, өлгөсөн алчуурнууд, хаалганы дотор тал гээд цусанд будагдаагүй нэг ч зүйл үлдээгүй байж. Харин ийшээ орж ирэхэд хөлд нь тээглэж байсан тэр зүйл бол шалан дээр тогтсон цусны хөвөөгөөр, базаад тавьсан алчуур шиг бараан өнгийн даавуун зүйлс байх нь тэр. Дамдинжав тэдний нэгийг булангаас нь барьж дээш өргөвөл нэлээн биерхүү, эрэгтэй хүн өмсөж байсан болов уу гэмээр ноолууран цамцыг урт нарийн болгож хумиад цус урсахаас хамгаалан тавьсан нь тэр байжээ. Мөрдөгч цамцыг газар буцаан тавиад, өрөөнөөс гарахдаа Саруулд хандан “Шүүх эмнэлгийнхнийг дууд!” гэж ширүүхэн хэлсээр цаана байх өөр нэгэн өрөөрүү нь яваад

орчихлоо. Энэ бол охиных нь өрөө байж. Бүх зүйл эмх замбараагүй хэрнээ, хэргийн тухай асар их мэдээлэл агуулж байгааг олон жилийн туршлагатай, архаг мөрдөгч төдөлгүй мэдлээ. “Саруулаа!!!” хэмээн дуудаж, түүнийг араас нь орж ирэхэд “За сайн тэмдэглээд аваарай. Эндээс олон юм гарна шүү” гэж хэлээд, сэмэрсэн ширдэгнээс эхлэн шинжилж эхлэв. Тэр хэргийн газрыг аль болох өөрчлөхгүйгээр тандаж, харж, хүрч байгааг нь анхааралтай нь аргагүй ажиглаж зогссон Саруулд чухал хичээл болж байжээ. Учир нь тэр Дамдинжавыг дагалдах гурван жилийн хугацаандаа нэг ч удаа хүний амь нас хохирсон хэрэг дээр ажиллаж, хэргийн газар ирж байсан удаагүй байж. Дамдинжав: – Хутгаар сийчсэн. Гэхдээ энэ үедээ өөрийн ухаангүй байж. Сийчих зорилгогүй байсан. Зүгээр л уур нь маш их хүрсэн, хийсэн зүйлдээ хэт их цочирдсон. Эсвэл бүр сэтгэцийн өвчин нь хөдөлсөн үедээ хүмүүс зорилгогүй, эмх замбараагүй үйлдлүүд

хийдэг. Дамдинжав цааш алхсаар тоос дарсан шүүгээнүүд, түүний доор хана түшүүлж тавьсан чихмэл тоглоомны тасарсан толгойнуудын хажууд ирэн явган суулаа. Түүнд нэг бүрийг нь авч үзэх шаардлага байсангүй. Нэг толгойг авч тасалсан байдлыг хараад: – Мөн л хутгаар. Гэхдээ үүнийг хийсэн хүн бол зайлшгүй сэтгэцийн өвчтэй байж таарна. Харин энэ өрөөнд хэн ч амьдардаггүй байсан. Ханын цаас нь шинээрээ, хөшигнийх нь нугалаас ч бүрэн арилаагүй. Эзэнгүй өрөө гээд босч шалан дээр хөглөрөн хэвтэх хөнжлийг сөхөх гэснээ гэнэт зогтусан нэгийг санав бололтой орон доогуур харав. Тэр зөв боджээ. Тамираа хяналтын камерын бичлэг дээрээс харчихаад гэрт нь ирмэгцээ мартсан тэр утас орон доор, тоосонд дарагдсан хэвээр цэнэг нь дуусч унтарсан байдалтай хэвтэнэ. Дамдинжав өндийн босоод “Энэ доор утас байна. Энийг нарийн шинжлүүлээрэй” гээд өрөөнөөс гараад явчихав. Саруул энэ бүхэн эхэлснээс хойш мэргэжлийн дуу хураагуурт

Дамдинжав мөрдөгчийн хэлсэн бүхнийг бичиж авч байжээ. Тэр дуу хураагуураа гарган ирж, амандаа ойртуулаад “Мартаж болохгүй шүү, Саруулаа. Энэ утсыг нарийн шинжлүүлэх” гээд буцаан халааслав. Мөрдөгчийн араас ороход, тэр гэрийн эзний ажлын ширээний ард суугаад, элдэв бичиг баримтыг нь нэгд нэгэнгүй онгичиж байх нь тэр. Саруул сандран: – Хүн амьны хэрэгтэй холбоотой чухал баримтууд байвал яах юм бэ? Та ингэж хамаагүй хүрч болж байгаа юм уу? гэхэд Дамдинжав: – Анхнаасаа ийм байсан гэж хэлэхэд л болно биздээ. Тэглээ ч энд онцын юм алга. Харин энэ компьютерийг нь манай хэд тэртээ тэргүй аваад явчихна гэж хэлээд дэлгээтэй тэмдэглэлийн дэвтрийг сөхсөнд доор нэг тал нь урсан болов уу гэмээр тэгш бус хэмээр тасарсан нэг нүүр цаас олджээ. Түүн дээр “Сэтгэцийн өвчтэй хүнд илүү тусдаг. Энхжингийн бугуйнаас барьсан хар гар. Бичиг баримт дээр сэжигтэй зүйл байхгүй. Хайлтын систем дээр хамгийн сүүлд хайсан хайлтууд дунд сэжигтэй зүйл байхгүй. Шүүгээнд өлгөсөн

хувцаснаасаа нэгийг нь ч өмсөөгүй. Хөргөгчинд байсан хүнсний ногоо бүгд муудсан. Зөвхөн мах л хөлдөөгчинд байсан учир шинээрээ байсан…” гэж бичсэн байж. Саруул түүний ард ирэн, тэмдэглэлийг уншаад: – Энийг 50-иас дээш настай эрэгтэй хүн бичсэн байна гэхэд Дамдинжав гайхан эргэж хараад: – Чи яаж мэдэж байгаа юм? – Аан. Намайг Канадад сурч байхад бичгийн хэв таних хичээл ордог байсан юм. Тэрэн дээрээ би хамгийн сайн дүнтэй шүү гээд мар мар хийн хөхрөх гэхэд мөрдөгч түүний гэдэсрүү цохиод: – За маяглаад бай. Алив энийг тэгвэл нэг шинжээдэх гээд тэмдэглэлийг сарвайжээ. Залуу ширээний буланг зайчлаад, энгэрийн халааснаасаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр, үзгээ гаргаж ирэн бичиж эхлэв. Түүний бичиж буй болгоныг анхааралтай харан сууж байсан мөрдөгч: – Тэгээд яаж таниад байгаа юм бэ дээ? Гэвэл залуу: – Энэ хүн дандаа гарын үсгээ зурдаг хүн байсан байна. Нэрэнд нь ордог үсэгнүүдийг яг гарын үсэгтээ ордог шиг таталган бичсэн. Гараараа нэг их юм бичдэггүй, хийдэггүй, цагаан захтан байж. Энэ тэмдэглэлийг бичих үедээ сэтгэл зүй нь тогтворгүй байсан бас энийг өөртөө зориулж бичсэн.

Мартахгүйн тулд. Харин “Энхжин” гэдэг нэрийг бичихдээ гар нь салганасан байна. Энэ хүн магадгүй ойр дотных нь , өөртэй нь их хамааралтай хүн байх. – Наадхыг чинь хэн ч олоод мэдчихэж чадна. – Гэхдээ хүн барьцаалчихаад мөнгө нэхэхдээ эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө илчлэх хүсэлтэй гэмт хэрэгтнүүдийг илгээсэн захиагаар нь олон удаа барьж авсан байдаг. Тэгэхээр бичгийн хэвээр таних ч бас үр дүнтэй шүү гэхэд Дамдинжав: – Зааз… Өөр хэлэх юм байхгүй юу? Гэхэд Саруу сандран: – Өөр үү…. өөр.. Энэ тэмдэглэл ямартай ч дуусаагүй. Цааш нь үргэлжлүүлж бичих байсан юм байна. Тэр бидний өмнө ирж энд мөрдлөг хийсэн. Тэгээд … – Тэгээд юу гэж? – Нас барчихсан юм шиг байна… гэж хэлэхдээ толгой гудайлган, хоолой нь зангирчээ. Дамдинжав хариу дуугаралгүй, сандлаас өндийн босоход шүүх эмнэлгийнхэн үүдээр орж ирэх чимээ гарлаа. Мөрдөгч тэднийг тосон уулзаад “Цогцос угаалгын өрөөнд байгаа. Бас ийм тэмдэглэл олсон. Энд бидний мэдэж байгаагаар нэг хүн бол нас барсан нь тодорхой байна. Үзлэг хийх явцад байлцах болно.Тайлангаа дараа би бичих учраас” гэхэд ажлын хэсгийг ахалж байсан шинжээч зөвшөөрөв.

Тэднийг гэрт нь мөрдлөг хийж байх хойгуур Энхжин хотын гудмаар хөл нүцгэн алхана. Зөрсөн хүмүүс гайхан харж, зарим нь хамраа чимхэж байх юм. Харин бүсгүй тэднийг огтхон ч тоосон шинжгүй урагш хөлөө зөөж ядан алхахдаа: “Гүнжээ… Миний хөөрхөн Гүнжхэн Ээж нь очиж явна… Ээж нь удахгүй очно… Энгэрээс минь зүүгдсэн алмааз эрдэнэ Энх цагт надад ирсэн нандин эрдэнэ Эдүгээ намайг ачлах хүн эрдэнэ Энэрэлт охин үр минь чи миний эрдэнэ….” гэж талийгч нөхрийнхөө аав болох үедээ охиндоо зориулж бичиж байсан шүлгийн дөрвөн мөртийг өөрөө өөртөө шивнэн уншиж өгсөөр явлаа. Тэр өөрийг нь хаа нэгтэйгээс охин нь сонсож байгаа гэдэгт итгэсээр… Харин нуруундаа үүрсэн үүргэвчин дэх хүнд алх нурууг нь холгон үрчсээр… Тэр хаа хүрэхээ мэдэхгүй, хэн нэгэн хөтөлж яваа..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *