Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
790

Цахилгаан шатанд Энхжинтэй зэрэгцэн зогссон үйлчлэгч эмэгтэй түүнтэй мэндлэв. Бүсгүй түүнийг сонсоогүй мэт урагш харан зогсоход үйлчлэгч түүнийг дээрээс нь доош нь ажиглахад, тэр цаг үргэлж

самнаж боосон үстэй явдаг байтал энэ удаад үсээ задгай тавьсан байх нь тэр. Ингээд зогсохгүй саатай даашинз өмсөж, уруулаа улаан өнгөөр хааш яаш будсан байх нь харагдлаа. Хамгийн сүүлд харцаа

доошлуулаад гайхаж хоцров. Бүсгүй хөл нүцгэн байжээ. “Хүүеэ, чи минь гутал хунараа хааш нь хийчихээ вэ?” гэж тэсэлгүй уулга алдахад Энхжин сая түүнийг анзаарсан бололтой өөдөөс нь харах мөчид

үйлчлэгч эмэгтэй өөрийн эрхгүй хананд наалдан түүнээс аль болох холдохыг хичээнэ. Учир нь түүний царай зэвхий дааж, нүдэнд нь битүү цус хуржээ. Харсан хүний чөмөг царцам аймшигтай хүйтэн

харцаар төөнөж байтал цахилгаан шат зогсож түүний буух давхарт ирснийг зарлав. Энхжин бүхээгнээс буухынхаа өмнө үйлчлэгчрүү харан тас хар хэл гаргаж, баруун гарынхаа долоовор хуруугаар

уруулаа босоогоор нь зүсээд мушийн инээмсэглэсээр буув. Харин цахилгаан шатанд үлдсэн үйлчлэгчийн зүрх золтой л зогсчихсонгүй. Тэр хаалга хаах товчин дээр дармаар байвч хамаг бие нь хөшчихсөн мэт хөдөлж болсонгүйд дэмий л гэнгэнэн уйлна. Харин Энхжин эргэж ч харсангүй алхсаар ажилруугаа ороод явчихав. Түүнийг ажилруугаа орж ирэхэд хүн бүр гайхсан харцаар харсаар, харин зарим нь мэнд мэдэхэд тэр мөн л сонсоогүй юм шиг алхсаар, захиралынхаа өрөөний өмнө ирлээ. Хаалттай хаалганы цаанаас захиралынх нь хөхрөх чимээ гарч, хэн нэгэнтэй бизнесийнхээ талаар хууч хөөрч байхдаа “баярхах гэж” татдаг навчин тамхины үнэр хаалганы завсраар ханхална. Энхжин хаалганы бариулыг татан орох гэснээ болив бололтой гараа татан аваад эргэж алхсаар өөрийн сандал дээрээ ирэн суув. Төд удалгүй ажлынх нь “хорны хутгуур” гэгдэх Чамиа бүсгүй дуу аялсаар ажлынхаа өрөөнд орж ирээд, Энхжинг хармагцаа уулга алдан: – Хүүеэ,

миний найз ирчихсэн юм уу? гээд гүйж ирэн дэргэд нь очиж суув. Ажлынхан дундаас хэн нь ч Энхжинтэй зориглож ярилцахыг хүссэнгүй. Зөвхөн Чамиагаас бусад нь. Чамиа дугуйтай сандал татаж бүсгүйд наалдах шахам ойртон сууснаа, амыг нь тосон: – Хүүеэ, миний найз чинь үсээ задгай тавиад, уруулаа будчихсан чинь ёстой гоё харагдаж байна шүү дээ. Аль эртнээс л ингэж байхгүй. Нурмайсан амьтан л яваад байсан гэхэд Энхжин хариу дуугарсангүй, хөдөлсөнчгүй. Чамиа хоолойгоо засан: – Ингэхэд нөгөө хэн, яагаа вэ, булиа эр, чамд сайн…. Тэр танайхруу чамтай уулзахаар очсон гэсэн. Өнөөдөр ажилдаа ирсэнгүй. Арай танайд хоносон юм биш биз дээ? Гэж аальгүйтэн хэлснээ нуг нугхийтэл инээхдээ амаа дарж байв. Энхжин мөн л хариу дуугарсангүй. Чамиа элдэв хүмүүсийн хов живийг хамж ярин, хошуу амаа нийлүүлэх гэсэн ч өөдөөс нь хариулах байтугай өөрийг нь сонссон ч шинжгүй суух Энхжингээс уйдав уу гэлтэй “За за, цайны цагаар тухтай яръя, за юу” гээд сууж байсан

сандлаа чирээд, аягатай кофегоо барин өөрийнхөө ширээрүү явлаа. Энхжин хичнээн удаан ийм байдалтай суусан юм бүү мэд. Ажлынхан нь цайндаа орохоор гарахдаа түүнд хэлвэл тэр мөн л хөдөлсөнгүй, хариу дуугарсангүй. Залуус хэлхэлдэн гарахад тэдний нэг нь “Харсан уу? Хөл нүцгэн байгаа биз дээ?” гэж шивнэн хэлэхэд нэг нь “Харин тийм ээ, сэтгэцийн өвчтэй гэсэн. Захиралтай уулзаж яах гэж байгаа юм бол?” гэхэд бас нэг нь “Цагдаа дуудах хэрэгтэй юм бишүү?” гэж айсан байртай шивнэлээ. Тэгтэл Чамиа намжирдан “Юуны чинь цагдаа. Бодвол тойрох хуудас энэ тэрээ л нааш цааш нь болгох гэж байгаа биз. Битгий сүр бадруулцгаагаад бай” гэсээр гарч явцгаав. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа захиралынх нь өрөөний хаалга онгойж, дотроос нь өтгөн саарал утаатай хамт захирал нь түнш компаний ерөнхий менежрийн хамт хөхрөлдсөөр гарч иржээ. Менежер Энхжинг хараад танин толгой дохин мэндчилээд өрөөнөөс гарахад захирал нь нүднийхээ булангаар түүнийг хараад ярвайн: – За юу байна? гэв. Энхжин хариу дуугарсангүй өндийн босч цүнхээ уудалж байтал захирал: – Хүн мэнд мэдэж байхад хариу ч

дуугарчихдаггүй. Алив, ороод ир. Чамтай ярих юм ч харин надад байна даа… гэсээр өрөөрүүгээ ороход, Энхжин цустай алхаа ардаа нуусаар онгорхой хаалгаар ормогцоо хаалгыг хаачихав. Гэтэл түгжээ торхийх чимээг сонссон захирал нь “Яагаад чи хаалга түгжээд байгаа юм? Наад нүүр амаа хараач! Халтайлгаад хаячихсан… Будаж чадахгүй юм бол яах гэж дарвайтал нь зураад хаячихсан юм. Саяны Сайнхүү бүр чамайг хараад цочиж байнашд. Ажлаа хийдэггүй юмаа гэхэд битгий хүн амьтан айлгаад энэ хавиар яваад бай мэдэв үү. Аав чинь яагаад утсаа авахгүй байгаа юм?” гэж уурсан хэлэхдээ ахин нэг янжуур асаан сууж байв. Харин Энхжин удаан алхсаар өмнө нь ирэхэд, захирал сандлаа хойш налан, тогоо хөмөрсөн юм шиг том гэдсээ илж “Гутал мутлаа ч өмсөөгүй байгаа юм уу хаашаа юм? Чиний нөгөө галзуу чинь хөдөлчихөө юу?” гэж тохуурхан хэлэхэд Энхжин доош харсна чигтээ “Би галзуу биш…” гэж шивнэлээ. Захирал хөмсгөө зангидан “Юу гэнээ????” гэж ширүүхэн асуухад бүсгүй энэ удаад арай чангаар “Би галзуу биш, адгийн амьтан минь…” гэчихэв. Үүнийг сонссон захирал уурсан ширээн дээрээ тохойгоороо тулж бөгтийгөөд, бүсгүйрүү нүүрээ үрчийлгэн харж: – Чи бол азгүй амьтан за юу. Чиний

талхны мөнгийг өнөөдөр би өгдөг. Чамайг сайн ажилласан болохоор тэр үү? Үгүй. Чиний аавтай би найзууд. Чиний аав надад нэг удаа их том тус хүргэсэн болохоор “Үгүй” гэж хэлж чадалгүй галзуу охиных нь талхны мөнгийг би өгдөг юм. Чимээгүй байгаад байх тусам өөрөө давраад байна уу? Үгүй юу? Ер нь больё. Тэр тойрох мойрохоо зураад тонилж үз. Аавд чинь би хэлнэ. Мэдэв үү? Одоо гар! Гэхэд хөдөлсөнгүй. Түүнийг ширээнийх нь өмнө доош харсан чигтээ, үл мэдэг найган зогссоор байхыг харсан захирал “Хөөе! Новш минь гар гээд байгаа юм бишүү. Галзуу солиотой амьтан байнашд энэ чинь…” гээд сандлаа хойш налан суух гэхэд бүсгүй ардаа нуусан алхаа хоромхон зуурт гаргаж ирэн дээр далайгаад зулай дээр нь буулгачихав. Ширээгээ дэрлэн хэвтсэн захирал хэдэнтээ татганаад нам болов. Гэсэн ч Энхжин ширээнд тулж зогсоод, түүний тархийг юучгүй болтол нүдэж орхижээ. Алхаа цүнхлэн ажлаасаа гарахдаа шүүгээнд байсан Чамиагийн хувцаснаас өмсөөд гарлаа. Чамиа бол хавийн залуустай болзоонд явахад хэзээд бэлэн байх үүднээс ээлжний хэдэн хувцсаа ажил дээрээ

авчран өлгөсөн нь энэ байжээ. Цахилгаан шатны хаалга өмнө нь нээгдэхэд бүхээгт хэн ч байсангүй. Энхжин алхсаар орж зогсоход тархинд нь “Битгий л дээ…. Битгий тэднийг алаач…” гэх аргаа барсан эмэгтэй хүний дуу тэртээ гүнд цуурайтна. Харин Энхжин шүдээ зуусан чигтээ “Дуугүй бай. Би чиний амьдралыг авраад өгье гэж хэлсэн шүү дээ. Чи огт байгаагүй юм шиг л наанаа чимээгүйхэн байж бай.” Гэв. Гэтэл өнөөх хоолой цурхиран уйлах шиг толгой дотор нь цуурайтжээ. Хоёр чихэндээ алгаа нааж дараад “Амаа тат! Би хийх зүйлээ хийчихээд дараа нь яваад өгнө. Тэр болтол дуугүй бай… Үгүй бол ээжийг чинь алаад хаячихна шүү” гэлээ. Цайны цагийн дараа инээлдсээр ажил дээрээ эргэн орж ирсэн залуусын сүнс золтой л зайлчихсангүй. Хаа сайгүй цус татуулсан мөрнүүд, цустай хувцас, ханаруу үсэрсэн цусан толбонуудыг харсан эмэгтэйчүүд амаа даран хашгирч тэдний дундаас Чамиа захирлынхаа өрөөнд гүйн орж ирмэгцээ “Хайраа!!!” гэж уулга алдаад сөхрөн унав. Залуус түүний араас гүйлдэн ирэхэд захиралынх нь тархи талаар нэг тарсан байжээ. Энэ өглөө Нараа цагдаагийн хаалга татлаа. Тэрээр өөртөө итгэлгүйхэн орж, үүдний хэсэгт хувийн мэдээллээ бүртгүүлээд, хэлтсийн дарга дээр нь шууд яваад орчихов.

Ихэд уурласан болов уу гэмээр утсаар ярин хашгичиж байсан дарга Нарааг хармагцаа дуудлагаа тасалж орхиод, гүйн ирж гарыг нь атган мэнд мэдэв. Суудалдаа буцаж суумагцаа: – За Нараа эгч.. Ямар хэргээр явж байгаа юм бэ дээ? – Аан.. Харин эгчид нь тусламж хэрэг болоод… гэж хэлэхэд түүний хоолой зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Үүнийг харсан дарга сандран, цаасан алчуур гарган ирж түүнд өгөөд: – Юу болоо вэ? Дүүдээ хэл. Ёстой асуудалгүй шийдээд өгье гэв. Нараа биеэ барихыг хичээн: – Ах чинь гэртээ ирдэггүй. Утсаа ч авдаггүй. Утас нь холбогдох боломжгүй гээд… – Хэзээнээс тэр вэ? – Гэртээ ирэлгүй одоо гурав дөрөв хонох гэж байна гэхийн сонссон залуугийн царай тэр дороо хувирч, хөмсгөө зангидан, ихэд нухацтай царай гаргаж: – Энхжин яасан? Охин чинь хаана байгаа вэ? – Охин гэртээ. Жаахан гэмтэл аваад тэрийгээ оёулсан. Ажилдаа явахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа. – Нөгөө тархи толгой нь гайгүй юу? – Бас л тиймхэн л байна. Ямартай ч эгчдээ ахынхаа сургийг гаргаад өгөөч тэгэх үү? Эгч

нь өргөдлөө бичээд ирсэн гээд цүнхнээсээ хавтас гаргаж ирлээ. Харин залуу энэ зуур богино холбоогоороо холбогдож, нэр цохон, мөрдөгчдийг өрөөндөө дуудуулжээ. Төд удалгүй гүйлгэнэсэн харцтай нэг нөхөр, түүний араас биерхүү байрын нэг залуу, харин хамгийн ард нь дөнгөж сэрсэн болов уу гэмээр бүлцэн нүдтэй залхуу байрын эр орж ирэв. Харин дарга Нараад хандан “Та битгий санаа зов. Эд нар бол энэ тал дээрээ хамгийн мундаг нь гэхэд болно. Та харин гэрийнхээ, бас охиныхоо гэрийн нууц дугаарыг өргөдлийнхөө доор биччихээрэй” гэлээ. Нараа бэлэн барьсан байсан үзгээрээ нууц дугааруудыг дарааллуулан бичээд, өргөдлөө сарвайв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *