Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
806

Энхжин хөмсгөө зангидан, нүдээ онийлгож, эгц дээрээс тусах хурц гэрлээс нүдээ халхлах мэт гараараа саравчилж: – Хэн бэ? гэж сандран асуувал өнөөх эмэгтэй түүний өөдөөс харан зогсож байснаа, агаар дээр

хөвөх мэт эргэн, унтлагын өрөөг нь чиглэлээ. Бүсгүй буйдан дээрээсээ өндийн босч, түүний араас түргэхэн алхав. Тэр унтлагын өрөөндөө гүйх шахам орж ирэхэд, тэнд хэн ч байсангүй. Бүсгүй буйдан дээрээс

утсаа шүүрч аваад, дохиоллын системийг шалгавал ямар нэг зөрчил бөгөөд гадны хүн ирээгүй, хамгийн сүүлд өөрөө орж ирснээс хойш хэн ч гэрт нь нэвтрээгүй байгаа талаар мэдээлэл хүргэв. Энхжингийн

амьсгаа дээрдэж, гар нь салганаж эхлэхэд тэр “Хэн бэ? Хэн миний гэрт орж ирчихээд айлгах гээд байгаа юм? Яг одоо гарч ирэхгүй бол би цагдаа дуудлаа шүү!” гэж муухай хашгирлаа. Их хашгирааны араас

нам гүм байдал ноёрхов. Харин энэ нь бүсгүйд улам их айдас төрүүлнэ. Өрөөг тойруулан ийш тийш харан зогсож байснаа гүйн гарч охиныхоо өрөөрүү, угаалгын өрөөрүү ээлжлэн орж шалгавал мөн л

хэн ч байсангүй. Тэр энэ гэрт удаан баймааргүй санагдана. Учир нь тэр хэдийнээ ганцаараа байгаа гэх мэдрэмжээ таягдан хаяж, өөрийг нь зовоож тарчлаах гэсэн нэгэнтэй цуг байгаа мэт мэдрэмжийг мэдэрч эхэлжээ. Ингэх тусам түүний хамаг биеийн шар үс босч, хаашаа ч хамаагүй зугтмаар санагдана. Эндээс өөр хаана ч байсан хамаагүй. Энхжин утсаа гартаа атгасан чигтээ өмссөн хувцастайгаа гүйн гарав. Бороо дөнгөж зогсоод байжээ. Хэзээ орсныг харин бүсгүй мэдсэнгүй. Хүйтэн, нойтон газар хөл нүцгэн зогсох бүсгүй дөнгөж амьсгаагаа дараад гудамжны хоёр үзүүрлүү ээлжлэн харан зогсож байснаа утсаараа такси дуудаж, аав ээжийнхрүүгээ хүргүүллээ. Үүр цайхыг алдад үүдийг нь ширүүхэн тогшсон охиноо гайхсан ээж нь цочсондоо золтой л хашгирчихсангүй. Харин түүний уулга алдах чимээнээр сэрсэн Тамир гүйн ирээд охиныг хөтлөн гэртээ орууллаа. Энхжинг буйдан дээр суулгах хооронд ээж нь халуун цай бэлдэж гарт нь бариулахад түүний гар золтой л хөлдчихөөгүй гэмээр цэл мөс

болчихсон байжээ. Тамир ээжийг нь сэмхэн нударч түүний хөлрүү заав. Ээж нь охиныхоо дэргэд суун үсийг нь хойш илж: – Юу болов? – Ээжээ… Ямар нэг юм байна. – Хаана? – Манай гэрт… Тэгээд намайг хараад байсан. Би араас нь очиход хэн ч байгаагүй. – Дохиолол чинь дуугарсан уу? гэхэд охин утсаа гарган ирж өгөв. Тамир түүнийг нь аван, дохиоллыг шалгаад ээжид нь өгөхдөө толгой сэгсэрчээ. Ээж нь хараад хэсэг зогтусав. Тэр нэг санаа олов бололтой босч эмийн сангаасаа боодолтой эм гарган ирж нэгийг задлаад охинд уулгажээ. Энхжинг тайвшран унтсаны дараа Тамир зочны өрөөнд газраар ор засч хэвтлээ. Харин ээж нь хажуугаар нь орж хэвтэхдээ уртаар санаа алдахыг тэр сонсчихов. Тамир: – Одоо яадаг билээ? – Харин тийм ээ. Бүр санаа зовчихлоо. Ажлаас нь гаргасан нь дээр байхдаа. – Ээ тэр дэмий байх. Ядаж өөр хүн амьтантай уулзаж нөхөрлөж байвал сайнсан. – Тэгээд алдаа мадаг гаргачихвал дараа нь гуйхын эцэсгүй юм болно шүү дээ. – Чиний найз нөхдийнхөө дундах нэр төр одоо ч чухал байгаа хэрэг үү? Чиний ганц охин чухал биш үү? гэж бухимдан хэлэхэд: –

Үгүй ээ. Би тэгж хэлээгүй шүү дээ. Сэтгэцийн асуудалтай хүн ингээд гурван жил ажил хийлээ. Одоо эргээд сэдэрчихлээ. Энхжин зүгээр нэг ажил хийдэггүй шүү дээ. Олон хүнтэй харилцана, орон байрыг нь шийдэж өгнө. Энэ охин чинь ийм байдалтай байж яаж хүнд зөвлөж, юм хум зарж чадах юм. Өчнөөн сая төгрөгөөр яригддаг бизнес байхад алдаа гаргаж огтхон ч болохгүй шүү дээ. – Ахиад л мөнгө үү? Мөнгөө л ярьж байна уу чи? Хичнээн жил хэдэн халтар төгрөгний төлөө зүтгэх гэсэн хүн бэ? Газар дээрх ганц охиноо өрөвдөхгүй байна уу? Амь амьдрал, хамаг юмаа алдчихаад, өөрийнхөө үнэн гэж бодсон амьдралдаа өдий болтол амьдарч байгаа охиноо чи өрөвдөхгүй байна уу? – Би ерөөсөө тэгж хэлээгүй. Алдаа гарлаа гэж бодъё. Тэгвэл ямар “Миний охин солиорчихсон юм аа. Уучлаарай” гээд сууж байх уу? Энэ гэр орны чинь нэр хүнд, насаараа төрд, улсад зүтгэсэн би гэж хүн байна гэхэд ээж нь яриаг нь таслан: – Тээр … Чи ганцхан өөрийгөө л бодож байгаа биз дээ? Чамаас төрөөгүй ч чиний цус эргэлдэж л байгаа шүү… гээд буруу харан хэвтчихэв. Тамир ч мөчөөгөө өгсөнгүй: – Тэгж

ярьвал энэ болгон чиний буруу шүү. Анхнаасаа яах гэж худал хэлсэн юм. Тэгээгүй бол… гэхэд ээж нь эргэн харж: – Тэгээд би яах байсан юм? Би худал хэлэхгүй яах байсан юм бэ? Ямар чиний хүүхэд үхчихсээн. Чи жолоо барьж байгаад осолд оруулчихсан. Чиний тархи гэмтээд одоо чи насаараа галзуугийн эмнэлэгт хатна гэх байсан юм уу? Би лав тэгж чадахгүй. Үр минь л эрүүл энх, өмнө минь бүртэлзээд байж байвал тэр чинь жаргал мэдэв үү?! Тэгтэл их хэлмээр байгаа юм бол өөрөө хэл! Гээд эргэн харав. Тамир уурлан: – Чи тэгж өөрийнх нь бодол зөв гэж өөхшүүлсээр байгаад өнөөдөр охин чинь хий юм хараад солиорчихсон явж байна. Энийг хараад сууж байх чамд тэгээд аятайхан байна уу? – Өөр би яах байсан юм? Яршиг, чи маргааш Энхжинг тэр Шархадруу нь хүргэж өг. Намайг бас аваачаад өгчихөөрэй. Би охиныгоо ганцааранг нь тэнд аваачиж хорихгүй. Үхэх бол хамт л үхнэ. Гэхэд Тамир хариу дуугарсангүй, буруу харан хэвтлээ. Ээж нь ч ахин ямар нэг юм хэлсэнгүй. Нараагийн нойр хүрэхгүй баахан хөрвөөсөөр нар мандмагц босов. Харин Тамир буруу харсан чигтээ унтчихжээ. Тэр хөшсөн хүзүү мөрөө хөдөлгөн, гар хөлөө базаж,

массажлах аядаад орноосоо бослоо. Гал тогооны өрөөнд ус буцалгагч асаачихаад угаалгын өрөөндөө орж ирэхдээ золтой л цус харвачихсангүй. Онгоцоор дүүргэсэн усанд буруу харан ямар нэг зүйл хийж байх юм. Хачирхалтай нь ус гоожих чимээ огт сонсогдоогүй билээ. Нараа: – Хүүеэ, миний охин юу хийж байгаа юм бэ? – Гүнжээг усанд оруулж байна гээд эргэн харахад түүний нүдийг тойроод гүн хөх туяа тогтож, харц нь эрүүл бус харагдана. Тэр ээжрүүгээ эргэн харахдаа аз жаргалтайгаар инээмсэглэх авч энэ нь Нараад ер бусын аймшигтай харагджээ. Нараа ээрч түгдрэн: – Тэгээд хар өглөөгүүр үү? Миний охин жаахан унтахгүй яасан юм бэ? – Харин Гүнжээ орондоо шээчихээд… Тэгээд… гэснээ охинруугаа харж инээгээд “За за хэлэхгүй ээ…” гэснээ ээжрүүгээ харан: – Ичээд байна гэнээ. Таныг гар гэнэ гэв. Нараа өөрийгөө хүчлэн инээмсэглэх аядаад “За за, эмээ нь гарлаа” гээд эргэв. Тэр гал тогоондоо ирэн, тэмтэчсээр сандлаа татан суугаад мэгшин уйлав. Энэ чимээнээр сэрсэн Тамир өндийн босч ирээд: – Бас яачихав аа? гэж түүртэн асуувал Нараа уурлан: – Бас яачихав ч гэх шиг. Хар л даа, чи тэр охиноо. Би ганц охиноо ийм байдалтай харж

насыг барах азгүй тавиландаа гутраад уйлж байна. Чамд ч миний охин ямар хамаа байх билээ дээ… гэж ширэв татаад буруу хараад суучихав. Тамир хоёр алгаараа нүүрээ үрчин илээд, дуртай дургүй босч, Нараагийн мөрөн дээр гараа тавин түүнийг аргадлаа. Энхжинг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд өглөөний цай хэдийнээ бэлэн болсон байжээ. Бүгд ширээний ард суун цайлж эхлэхэд Тамир ам нээн: – Миний охин, хэд хоног энд байж амраад авбал ямар вэ? Гэхэд Энхжин: – Тэгье. Охинтойгоо хамт байх сайхан байна гээд хажуу тийш харан инээмсэглэлээ. Энэ бүхнийг харсан Тамирын царай барайхад Нараа ширээн доогуур, хөлөөрөө түүнийг өшиглөв. Ээж нь түүний эмийг цаг тухайд нь өгөхийн зэрэгцээ хяналтын эмчтэй нь ч холбогдоод амжжээ. Өдрийн нар халуун элчээрээ төөнөж эхлэхэд зочны өрөөнд ээжийнхээ өмнө суугаад үсээ самнуулах Энхжин Нараагийн өвдгийг илж: – Ээжтэйгээ ингэж суух сайхан байна гээд сэтгэл хангалуун байгаа янзтай уртаар санаа алдлаа. Үүнийг харсан Нараа “Эвий охин минь, одоо л тайвширч байх шиг…” хэмээн бодон суухдаа: – Гэртээ байх сайхан байна уу? гэж инээмсэглэн асуувал тэр толгой дохижээ. Тэд ийн ярилцах зуур Нараа зүрхшээн байж: – Миний хүү гэртээ юу харсан

гэнэ? – Эхэндээ би ойлгоогүй. Жааз унаж хагараад, бас шүршүүрийн шүүлтүүр дээр багцаараа унасан тод хар үс харагдаад… Би бүр хоёр ч удаа авч хаясан. Тэгээд нойр эвгүйтээд… Олигтой ч унтаж чадахгүй байсан чинь тэр орой нэг бараан үстэй эмэгтэй өөдөөс хараад зогсож байдаг юм. Тэгээд л айгаад гүйгээд ирснээ санаж байна. – Тэгэхээр хүн гүйгээд ирэх ижий аавтай байх сайхан байгаа биз? – Ээжтэй гээч… Надад аав байхгүй ш дээ.. – Байлгүй яадаг юм. Тамираа чинь миний охины аав шүү дээ гэж аргадан хэлэхэд бүсгүй: – Би мэднэ ээ, ээжээ. Та том болсон охиндоо хөгшин хар юмаа “аав” гэж дуудуулахаар ятгаад хэрэггүй л болов уу… гэж хэлэхэд Нараа уртаар санаа алджээ. Харин Энхжин: – Ингэхэд Тамираа ах хайчсан юм? – Аан. Хэдэн хүн аваад танай гэрлүү явсан. Шалгах юм байхаа. Чамайг л ая тухтай байлгах гэж хичээж байгаа хүнийг ядаж миний охин хүндлээд цайны сүү бариад ирж байгаарай. Ээж нь гуйя… гэхэд бүсгүй босоод явчихав. Тэр үүдний хэсэгт очин гутлын шүүгээг нээж, өөрийнхөө хэдэн гуталнаас нэгийг нь углан өмсөөд “За за. Би харилаа. Тамираа ах шалгасан бол

гайгүй байхаа. Харин та битгий санаа зовоорой” гээд инээмсэглэн, хаалга нээгээд гарч одов. Хүний төрсөн эх юм хойно яаж санаа зовохгүй байж чадах билээ. Утсаа шүүрэн авч эмчрүү залгав. Охиныхоо байр байдлыг хэлээд цаашдаа яах талаар асуулаа. Харин эмч: – Уг нь ганцааранг нь үлдээх дэмий юмсан. Гэхдээ гурван жил нэг ч сэдрээгүй мөртлөө сүүлийн хэдэн сар яачихав? Ямар нэг сэтгэл түгшээх юм болсон юм уу? Эсвэл гадны нөлөө ч юм уу, осол гэмтэл… Тиймэрхүү юмаар сэдэрчихсэн юм шиг байх юм. Би ч Энхжинг бүрэн эдгэчихлээ гээд анхаарал хандуулах шаардлагатай өвчтний жагсаалтаасаа хассан байсан юмсан. – Харин тийм ээ, эмч минь. Одоо яадаг билээ? Өвгөн бид хоёр ч аргаа барж байна шүү дээ. Насны бөгсөнд ганц охиноо мэдрэл муутай болгочихоод яаж хаяж үхэх билээ… гээд чимээгүйхэн мэгшлээ. – Та битгий санаа зовоо. Гол нь өвчтний ар гэр маш сэтгэл зүйгээрээ маш хүчирхэг байж гэмээнэ ядаж түүнийг торгооно шүү дээ. Сэтгэцийн эмнэлэгт яг ижил оноштой олон хүн байдаг. Тэднийг ар гэр нь бүр хаячихсан байдаг болохоор л ингээд сэхэхгүй байсаар нас бараад байдаг байхгүй юу. Тэгэхээр гол нь Тамираа ах та хоёр л хүчтэй байдаг юм шүү. – Ах чинь бүр ажлаас нь

гаргана гэх юм. Би бол хамт олонтойгоо инээж ханиагаад байж байвал илүү дээр юм шиг санагдах юм. Яавал дээр вэ? – Би ч утасны цаанаас сонсоод сайн мэдэхгүй л дээ. Ямартай ч нэг уулзаж үзвэл ямарав? – Тэгээч хө. Таныг ингэж хэлэхийг л хүлээж байлаа. Гэхдээ яаж уулзуулах вэ? – Өмнөх шигээ нөхрийнх нь найз болоод очвол яах бол? Одоо тэр төсөөллөө ярьж байна уу? – Ярихгүй байгаа. – За тэгвэл шинэ юм бодож олох нь. Гэхдээ намайг хараад танивал энэ төсөөллөөрөө явъя. Танихгүй бол тэр дор нь сэтгэж олохоос… гэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *