Нүүр Өгүүллэг “ГҮНЖ” өгүүллэг “1-Р ХЭСЭГ”

“ГҮНЖ” өгүүллэг “1-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,160

Энхжин нойроо харамлан хөнжлөө сөхлөө. Тэгээд эргэн тойрноо харлаа. Охин нь байсангүй. Дэрэн дээрээ буцаж хэвтээд “Гүнжээ!” хэмээн дуудав. Хариу байхгүйд хэд хэдэн удаа дуудлаа. Тэгснээ сая нэг

санав бололтой дэргэдэх намхан шүүгээн дээрх электрон цагийг харснаа “Өө хагас сайн өдөршдээ…” гэж өөртөө хэлээд буцан хэвтээд унтчихжээ. Унтаж унтаж сэрээд хөнжлөө сөхөн босов. Угаалгын

өрөөндөө орон, сойзон дээрээ оо түрхээд, амандаа хиймэгцээ гараа сунган эвшээлээ. Хамаг бие нь чилснээс үзвэл их л удаан унтаж. Шүдээ сойздон угааж байснаа угаалтуурлуу хөөсөө нулмихад шаазан

угаалтуурт ямар нэг жижиг зүйл торхийн унах шиг сонсогдлоо. Бүсгүй гайхан түрүүн нулимсан хөөсөө сойзныхоо ишээр нааш цааш зүсэн юу болохыг хайж байтал ахин торхийн дуугарлаа. Бүсгүй сойзоо

дэргэдээ тавиад, дуу гарсан хэсгийн хөөсийг гартаа барив. Яах аргагүй нэг хатуу зүйл байна. Цоргыг нээж бүлээн усаар булхвал, араа шүд байх нь тэр. Ёзоортойгоо уначихаж. Нүүрэндээ ойртуулж, эргүүлэн

харвал нэг ч цоороогүй эрүүл шүд байлаа. Ёзоор хэсэг нь буйлтайгаа байх бөгөөд үзүүр нь улайжээ. Бүсгүй амаа ангайн толинд харав. Доод талын, зүүн хойд араа нь уначихаж. Тэр булан харанхуйлан харагдана. Хуруугаараа хоосорч үлдсэн буйл хэсэгт дөнгөж хүрэв үү үгүй юу их цус гарч амыг нь дүүргэлээ. Хэдэнтээ нулмиад барсангүй. Бүсгүй сандран цоргыг нээж усаар амаа зайлвал бүр их цус гарах юм. Тэгтэл хамраас нь мөн цус урсан гарлаа. Энхжин угаалгын өрөөндөө яахаа мэдэхгүй нааш цааш эргэлдэн сандарч зогсоход түүний нүдэнд улбар шар өнгөтэй, хүүхдийн дэвхцдэг, хийлмэл илжиг харагджээ. Тэр сэрчихэв. Босох гэж яарсангүй. Цаг харвал үдийн арван таван цагийг заана. Гараараа духаа илвэл хүйтэн хөлс дааварлачихаж. Түүний зүрх одоо ч хүчтэй цохилсон хэвээр. Гарынх нь үзүүр үл мэдэг чичирхийлж буйг анзаараад хөнжлөөрөө өөрийгөө ороон хажуулдан хэвтэж “Зүгээр л нэг зүүд шүү дээ…” гэж шивнэн хэллээ. Тайвшрахаар хэд хэдэн урт

амьсгаа аваад орноосоо өндийв. Угаалгын өрөө орон, толинд ойртож, араа шүдээ нэг бүрчлэн бүртгэв. Бүгд байдаг газартаа, өнөөх янзаараа байна. Харин үнэр нь тиймхэн байна. Өнгөрсөн шөнө ажлынхантайгаа жаахан сууж, халамцуухан орж ирэхдээ шүдээ угаах байтугай нүүрээ цэвэрлэж чадалгүй унтсанаа толинд хараад мөн л санав. Бүгдийг мартчих гээд байдаг зантай. Үүнтэйгээ бараг эвлэрсэн. Эргэн тойрныхон нь ч түүнд сануулах гэж хичээдгээ больсон. Тэр одоо жинхэнээсээ, тааваараа амьдарч байгаа нь энэ. Ваннд ус тослоо. Халуун бүлээн усанд биеийнхээ ихэнх хэсгийг живүүлж хэвтэхэд хамаг бие хөнгөрч сайхан мэдрэмж төрдөг тул тэр ийн хэвтэх дуртай. Энэ зуураа тэр өөрийнхөө дурсамжийг уудлан, зайлшгүй санах хэрэгтэй зүйл байгаа эсэхийг бодон хэвтдэг. Гэхдээ ихэвчлэн толгой нь өвдсөнөөр тэр зогсдог билээ. “Яагаад юмсыг санахад ийм хэцүү байдаг юм бол?” гэж өөрөөсөө сүүлийн хэдэн жил асууж байгаа. Гэвч хариултаа олж чадаагүй. “Уснаас гараад хамгийн түрүүнд аав

ээжийндээ очно. Дараа нь ажлаараа дайрна. Магадгүй өөртөө тэмдэглэл үлдээсэн ч байж мэдэх юм” гэж бодох нь юмсыг мартдаг болоод, ийм амьдралын хэвшилдээ нэгэнт дассан хүний үг мөнөөсөө мөн. “Ямартай ч утсан дээр тэмдэглэл алга” гэж бодон гоо сайхны тольныхоо өмнө утсаа тавьж нүүрэн дээрээ тос түрхэв. Хувцаслан гэрээсээ гараад лифт хүлээх зуураа гэрийнхээ түлхүүрийг хүзүүнээсээ зүүв. Харин утсаа бэлхүүсээрээ ороосон жижиг спорт цүнхэнд хийхдээ цахилгааны дэргэдэх төмөр гогцооноос бэхэллээ. “Орцны хаалга засвартай тул та грашшаар дамжин гадагш гарна уу!” гэсэн зарлалыг хараад “Хэзээнээс ийм болчихов оо?” гэж бодсоор В1 давхарлуу буухад ард үлдсэн зарлалын булан тохой сэмэрч шарлан, урагдсан байхыг харваас их удаж байгаа бололтой. Грашшийн хаалга дэлгэн гарахад дөнгөж дэргэд нь тоосонд дарагдаад удсан бага оврын жийп машин дүнхийн зогсоно. Хэдэн сар жил асаагаагүй бололтой гэмээр харагдана. Харин тэр хаалга нээн гарч ирсэн Энхжинг хараад санаа алдах шиг, магадгүй хэзээ ч ахин хөдлөхгүй гэдэгтэйгээ эвлэрсэн мэт

харагдана. Тэр замын унаанд суун аав ээжийнрүүгээ хөдөллөө. Хаалганы кодыг хийн ороход өөрийнх нь дуртай хонины махан битүү шөлний үнэр ханхийнэ. Бүсгүй ээжтэйгээ мэндлээд, эргэн зочны өрөөний буйдан дээр зурагт үзэн суух настайвтар эртэй “Сайн байна уу, Тамираа ахаа” хэмээн мэндлэв. Тэр инээмсэглэн толгой дохижээ. Ээж нь: – Миний охин сайн уу? – Сайн сайн. Өчигдөр харин ажлынхантай жаахан суусан юм шиг байна. Өглөө нүүрнийхээ будгийг арилгалаа ш дээ гээд инээхэд ээж нь охиныхоо үсийг хойш илэн: – Тэгээд болгоомжтой байдаг юм ш дээ. Хамаг юмаа энд тэнд хаяад, элдэв муу хүмүүсийн өгөөш болчихвол яана? – Би зүгээр ээ. Харин та л эрүүл байх ёстой ш дээ. Хэзээ эмчдээ үзүүлэх билээ? – Ээж нь гайгүй. Аав чинь л харин ойрд зүрх нь өвдөөд хэцүү байна. Юм л бол дэлсчих юм. Бүр цагийн хүрд үзээд л дэлсчих юм. “Муу сайн хулгайчууд эх орныг минь дээрэмдэж байна…” гэж ирээд л …. Ингээд өөрөө өөрийгөө зовоогоод байгаа хүнийг чинь би яах билээ гээд нуг

нугхийн инээв. Энхжин инээж: – Яанаа. Уг нь их тайван байх ёстой юмсан. – Харин тийм ээ. Хүн хөгшрөхөөрөө их зөрүүд болдог юм шиг байна. Бүр үг авахгүй. Сүүлдээ намайг юм хэлэхээр сонсоогүй юм шиг дүр эсгэж байгаад хэд хэд баригдсан. – Ха ха… Та хоёр тэгвэл их зугаатай байгаа юм байна даа. – Зугаагаа ч хат даа! Хааяа хэрэлдэх юм гээч хөөе. Ёстой насны бөгсөнд юм юм үзэх нь шиг байна. – Та хоёр залуу байхдаа ер нь ингэж удаан хугацаагаар, юу ч хийлгүй хамт байж үзсэн юм уу? – Үгүй чишшш…. Бид хоёр чинь нам засаг гэж гүйж яваад, гадаад дотоодод элчин сайд гэж би энийг чинь дагаж очсон ч зүгээр суудаггүй хүн байлаа. Тэгсэн харин тэтгэвэрт гараад л нэгнийгээ сайн таниж байх шиг байна шүү гээд мөн л хөхрөв. Энхжин: – Тэрнээс өмнө огт танидаггүй байж уу? гэж даапаалан асуувал ээж нь тоглоом хийн: – Үгүй чишш…. Огт танидаггүй байсан юм байна. Хүнийг чинь ер нь танидаг боллоо, мэддэг боллоо гэж бодож болдоггүй юм байна. Ийм хүн гэдгийг нь мэдсэн бол суухгүй байхгүй юу гээд хэлээ гарган нуг нугхийн инээлээ. Бүсгүйчүүдийн инээхийг сонссон Тамир сандлаасаа сая нэг ховхрон босч ирээд

тэдний ярианд оролцохоор ойртон суулаа. Энхжин: – Таны зүрх яагаад байна гэнэ? Та ингэхэд үзүүлсэн үү? – Ээ яршиг, яршиг. Тэр эмнэлэг гэж бөөн хүнд суртал. Хөдөлж ядсан юмнуудыг хараад улам уур хүрээд энэ зүрх хаагдчихна биз. Тэгснээс эмгэнийхээ өвөр дээр амар тайван нүд анисан нь дээр гэвэл ээж нь охинруугаа нүдээ ирмэж, хэлээ гарган инээнэ. Энхжин: – Яалаа гэж тэгж болох вэ дээ. Та надруу завтай үедээ залгачих. Тэгвэл Гүнжээг эмээд нь харуулаад хоёулаа эмнэлэг явъя. Би таныг очер дараалалгүй, хүнд сурталгүй, сайн эмчтэй, сайхан үйлчилгээтэй газар аваачье гээд инээвэл Тамир хөхрөн: – Хөгшөөн, энэ хараа биз? Бүр нэг хүнийг зальдаад сурчихсан хүний үг байна шүү. Толгой холбож ирээд л айхтар дамшиг болж гээд бахархангуй инээв. Ээж нь: – Хүмүүс тэгээд байр хэр сураглаж байна? Зарагдаж байна уу? – Аан гайгүй ээ. Харин одоо нэг аятайхан юм ороод ирвэл өөрийнхөө байрыг сольдог юм уу санаа байна. Гүнжээ том болж байгаа юм чинь тусд нь өрөө гаргаж тохижуулж өгмөөр байгаа юм. Товчхондоо бол томруулах санаа байна гээд инээмсэглэв. Харин аав ээж хоёрынх нь царай барайн, нэг нэгэнрүүгээ харлаа. Энхжин цайнаас балгаад: –

Ингэхэд охин юу хийж байна? гээд өндийн бослоо. Тэр нарийн хонгилоор явсаар шатаар дээш өгсөн өөрийнхөө хуучин өрөөнд орж ирэв. Тавилганууд, ханын цаас, тоглоомнууд гээд бүгд яг хэвэндээ. Орны толгой дээрх наадаг зурагнууд хүртэл булангаараа жаахан ховхорсонг эс тооцвол тэр л янзаараа. Тагтны наана, газраар тоглоом тараан, тэг дунд нь суусан охиныхоо дэргэд ирэн “Миний охин юу тоглож байгаа юм?” гэвэл дэрвэгэр ягаан даашинзтай охин эргэн хараад “Ээжээ!” гэж бүсгүйг хүзүүдэн тэвэрлээ. Энхжин: – Би чамд гоё мэдээ дуулгах уу? Чи сонсмоор байна уу? гэвэл охин толгой дохижээ. Энхжин: – Хоёулаа нүүж магадгүй. Тэгээд би чамд зориулаад яг ийм гоё өрөө тохижуулж өгье гэвэл охин дээр үсрэн дэвхцэн байх нь түүний хэр их баярлаж буйг харуулах ажээ. Түүний ийн баярлаж байхыг харан сууж байсан Энхжингийн толгой гэнэт янгинан өвдөв. Нүдээ анин, хөмсгөө зангидаж, нэг гараараа тэр талынхаа чамархайд хүчтэй дарлаа. Хэсэг суувал намдаж байна. Нүдээ нээн харвал харанхуй хуучин өрөөндөө ганцаар сууна. Түрүүн охиных нь тараасан

тоглоом алга. Охин нь ч алга. Энхжин өндийн босоод өрөөнөөс гарахад ард үлдсэн хуучин тавилганууд дээр хуруу хэртэй зузаан тоос тогтсон харагдана. Бүсгүй шатаар доош буухад Гүнжээ эмээ өвөөтэйгөө салах ёс хийж байх юм. Тэр ирэх долоо хоногт эргээд ирэхээ хэлээд, тэр болтол тэдэнд уйдахгүй байх даалгавар өглөө. Энхжин охиноо дагуулсаар ажил дээрээ ирвэл тэмдэглэлийн шар цаасан дээр бичсэн хэд хэдэн тэмдэглэлийг компьютерийнх нь дэлгэц дээр наасан байжээ. Эдгээрийг тэр өөртөө, “маргаашийн өөртөө” сануулахаар наасан билээ. Нэг бүрчлэн хуулж аваад, анх удаа харж байгаа юм шиг уншиж, асуудлыг шийдсэн, ажлыг хийснээ базан хогийн саванд хаях аж. Энэ хэвшил нь түүнийг ямар нэг зүйл мартахгүй байхад тунчиг тустай. Гэхдээ мартдаг болсон тэр цагаасаа хойш нэг л тэмдэглэлийн учрыг тэр одоо ч олоогүй байгаа билээ. Хувийн тэмдэглэлийн дэвтэр завсар нь наалттай чамгүй удаж байгаа энэ шар цаасан дээр “Энэ бүгд худал. Тэр байхгүй. Тэд явчихсан” гэжээ. Даанч Энхжин яг юу худал болох, хэн явчихсан, хэн байхгүй талаар одоо ч санаагүй байгаа билээ. Гэхдээ тэмдэглэлийн цаасыг одоо ч хадгалсаар байгаа. Өчигдөр бичиж үлдээсэн тэмдэглэлийн нэг дээр нэг

хаяг бичээд “Очиж үзэх!!!” гэж бичжээ. Бүсгүй охиноо дагуулан тэр хаягаар очиж шинэ байртай танилцав. Зочны өрөө, гал тогоо хоёр нь хамт бөгөөд угаалгын өрөө, жорлон нь ч мөн хамт байх аж. “Ингэснээрээ зай талбайг хэмнэж чадсан зөв сонголт байна” хэмээн бодоод хоёр жижиг өрөөтэй танилцлаа. Нэг нь наран талдаа цонхтой жижиг өрөө байх аж. Энэ жижигхэн цонхноос бусад бүх цонх сүүдэр талдаа байрлажээ. “Энэ өрөөг Гүнжээд тохижуулж өгье” хэмээн бодоод нөгөө өрөөрүү орвол өмнөхөөс арай хүйтэн байх юм. Гэвч Энхжин хэдийний л сэрүүхэн байхад дассан тул түүнд энэ асуудал биш. Ханын цаас нь цайвар саарал өнгөтэй байгаа нь ч таалагджээ. Байрыг зуучлан танилцуулж буй хүн эелдгээр инээмсэглэн: – Энэ бол залуу гэр

бүлд туйлын тохиромжтой. Учир нь ирээдүйд бүл нэмнэ. Хүүхэд төрүүлнэ. Тэгэхэд тэр наран талдаа цонхтой өрөөг хүүхдийн өрөө болгон тохижуулах боломжтой. Харин тэр жижиг өрөөг аав ээжийн бүс болговол илүү дээр байх. Эзэгтэй нарын хамгийн их асуудаг зүйл бол гал тогооны тавилга. Бид таны хүссэн өнгө загвараар…. хэмээн ярьж дуусаагүй байхад нь Энхжин түүний яриаг таслан: – Уучлаарай, би өөрөө үл хөдлөх хөрөнгө зуучилдаг хүн юм л даа. Тэгэхээр би өөрөө яваад харчихаж чадна. Гэхдээ таниас асуух хэд хэдэн зүйл байна. Энд урьд нь хүн амьдарч байсан юм уу? – Байсан. Ээ байсан ч гэж дээ. Зургаан сар хэртэй л болсон юм. Тэрнээс хойш бол нэг ч хүн ороогүй. –

Яагаад? – Аан. Сонирхсон хүн бол нэлээн байсан л даа. Гэхдээ та хар л даа. Хотын хамгийн гоё бүсд тээ, хотын төвтэйгөө ойрхон, цэвэр агаарт, утаагүй газар, ийм тансаг цэвэрхэн хороололд ийм сайхан зай талбай томтой байрыг шууд авчих мөнгөтэй хүн манай улсад цөөхөн шүү дээ. Харин би таныг харж үзээд таны байраар бартер хийх журмаар өгч байгаа юм. Харин зөрүү төлбөрийг яаралтай барагдуулчихвал энэ байр таных… гээд гартаа барьсан түлхүүрээ дээш өргөн савлуулав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *