Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг төгсгөлийн “16-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг төгсгөлийн “16-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
1,049

Хуучин муу хуяг, нөмөрсөн хэлбэрээ алдсан хэнгэрэгийг морьд давхих адил дэлдээд үглэн дуулах аятай бөөгийн майхавчны өд нь толгойн хөдлөх бүрт дохиж жингэнэж дуугарах хонхны чимээ дотор орж сөөг

сөөг/шөөг,шөөг/ гэх дуу бүх л биений мууг үдэх шиг … Харз усаар ундаатай Хөх чонон уналагатай Баруун мутар минь анагаах шидтэй билээ Зүүн мутар минь зүйл бүхнийг хорлох шидтэй билээ Хэлсэн

хэдэн үг минь ерөөл болдог Хийсэн хэдэн үйл минь дом болдог Ая дангаа барь үр минь Алаг нүдээ нээ үр минь Бодол чинь ариун юм үр минь Буртагаа гээх болжээ үр минь Гал тэнгэрээ дууд үр минь Гал

юугаа ноцоо үр минь Удам сайтай удган онгодтой юм Заяа ихтэй Зайран хүү чамд хэлье. Мань болвоос “Зүүн тэнгэрийн Хэсчир Зайран” билээ хаха гэж чангаар инээхэд цочиж сэрсэн Гарьд хамаг бие нь

хөлрөөд суларсан байлаа. Сүлд Сүлд Сүлд гэж бодно тахилын гэртээ очиж хэвтэх минь учир юунд байгааг тольдож нэг харья гэж бодсоор явлаа Хашааны хаалга цохих чимээнээр гарвал Сүлд инээж зогсоог

харсан Гарьд гайхаж үүдээ нээж гэрт дагуулж орлоо. Дотроо баахан зовсон Гарьд юу юу цай цүй ч үгүй л байна даа гэвэл зүгээр дээ. Би чамайг хүнээс дуулсан юм.Урьд шөнө өөрийн юмаа гүйлгэж нэг харлаа. Тэнгэр чинь холдоогүй юм билээ , юунд ингэж явдгийм дээ?! Миний тольдоход чиний буруу биш юм билээ. Гэвч өөрийгөө буруутгаж ингэж удаан яваад байвал хэн хүний доог болж ХӨХ ТЭНГЭРТ гэсгээгдэж мэднэ. Манайд нэг очих уу? гэхэд Гарьд дуугүйхэн толгой дохино. Тэд гараад хоёр гудам уруудаж анх таарсан тэр гудам руу өгсөх үед Сүлд найз нь энд нүүж ирээд удаагүй юм. Олон л бөө байдаг болтой юм билээ Хашаанд хоёр гэр байв ,баруун гэрт орлоо Гарьд гайхлаа урьд шөнө зүүдэлсэн бүгд хойморт нь өлгөөтэй байлаа. Эхнэр хүүхдүүд маань хөдөө явсан гэртээ байхаасаа байхгүйн олон хө ээлжийн ажилтай За цай уу хоёул сайхан хоол гээд нүдээ ирмэхийг

харсан Гарьд энэ Сүлд зальтай сэргэлэн эр болтой юу хэлэхнүү нэг сонсое байз… Сүлд би сая танайд сууж байхад мэдлээ чиний барьж явдаг суран ташуур үлджээ дээ. Тэр ташуур мөн нэг хуур хоёр байхад чи ч их юм хийнэ дээ гэв. Гарьд Хэсчир гэж өөрийн чинь Онгод байжээ дээ гэсэнд Сүлд учиргүй инээж алдраа хэлжээ дээ хөөрхий минь Найзыг нь харж дааж явдаг өвгөн юм. Элдэв муу үйлгүй шооч өвгөн бий хө за аль дөхөөч гэв. Авдрын өмнө олбог засаад дөрвөн шагайг шившэж байгаад орхилоо Чи нэг хүнийг их хүлээж байна тэр хүнд их учир бий удахгүй хөөр баяртай уулзана. Гарьдаа тэр хүн чамд их юм дагуулж ирнээ Яахав дээ ууж идэх нь ухааных юм даа, магад чамайг тэнгэр энэ хөрстийн хүмүүсийн муу муухай, сайн,мууг өөрөө олж мэд гэсэн хугацаа байж болох талтай санагдлаа. Хүн ер нь өөрөө үзэж туулж байж хүнд хэлж ярьж зааж засдаг болов уу гээд санаа алдаад

нээрээ энийг чи авдөө найзад нь хүн бэлэглэсэн юм гээд нэгэн хуурыг бэлэг болгов. Гарьд сандарч яаж болох вэ ? жигтэй сайхан эд юм би болно хө гэхэд Сүлд зүгээр зүгээр ав ав минийх энэ байна бүр нэг хуучирч муудсан хэрнээ харахад л хүчтэй амьтай гэдэг нь мэдрэгдлээ. Би удахгүй нэг хайрханы тахилгад явна чи цугтаа яваач ?! Гарьд; ээ дээ мэдэхгүй мань чинь бөө болсноос хойш элдэв бөө лам дээр очоогүй хүн шүү дээ Болдог үгүйг нь мэддэггүй юм. Сүлд өөрөө мэддээ юутай ч наад хуураараа явгал даа чамд очсон хойно амийг нь өгнө биз. Гарьд тахилд нь мөргөж халааснаасаа байгаа цөөн мөнгөө гаргаж Сүлдэд барьлаа Энэ өдрөөс эхлэн уухгүй гэж шийдэж ажил гэр гэж явсаар эмгэн хүүгээ уухаа байсанд баярлаж Намсрайд магтаж хэлжээ. Дөлгөөн Гарьд руу залгав ,бөөн инээсэн хүмүүс хэдэн цагаар буу халав. Дөлгөөн ирэх болсон тухайгаа хэлж Гарьд зорилгоо биелүүл юундаа яаран наашаа явах гээд байгаан гэж үглэв. Дөлгөөн найздаа Цэцэн ээж

маань бууж байгаа намайг асууж байна уу ямар чихэр өгч явуулья даа байз гэж хэлэхэд нь Гарьд би бөөлж байгаа бууж байгаа гэж хэлэхдээ нулимсаа арчиж байв. Дөлгөөн за одоо сар үлдсэн дээ гэж бодов Гарьд Сүлдийн өгсөн хуураар явгалаад хэдэн сар боллоо. Гэр онгодоо бүтээсэн учир асуудалгүй бөөлж байлаа. Тахилын гэрээсээ гарч явахад нь дээр таарсан нөгөө бэлцгэр шар авгай таарав. Мэнд ус мэдээд,за дүү минь эгчдээ гээд уйлаад эхлэхэд Гарьд за яахав үзээд алддаг хэрэг ,за эгч та тайвшир тайвшир дүү нь маргааш гэртээ ирнэ. Миний захисан зүйлүүдийг бэлдээд ирж намайг гэртээ авч очоорой гэлээ. Гарьд тэр шөнөө огт унтсангүй нүд аниад зүүрмэглэх төдийд л Цэцэн авхай ирж хангичаад уурлаад байна гэж зүүд нойронд үзэгдэв. Босож суусаар өглөөг угтлаа. Морь цаг гэж бодсоор тахилынхаа гэрт ирвэл ,өнөө эмэгтэй зэрэгцэх шахуу ирэв Хэлсэн ярьснаараа юмаа бэлдээд өнөө эмэгтэйн гэрт ирлээ Хойморын орон дээр хэвтэх эр гаднаас орж ирэх Гарьдыг үзээд өндийх аядвал зүгээр зүгээр та хэвтэж бай гээд Гарьд

мэнд мэдээд дөхөж харвал аргагүй муу байлаа. Хоол цай бэлдэх өнөөх авгайг Сүрэн буюу за дүү ийшээ сууж хоол гэвэл Гарьд за би үйлээ дуусгаад хоол унд идье гэв. Гэрийн гэрэл гийх бүгдийг бүтээж Гарьд бөөлж эхлэв. Хуурынхаа дуунд ая дан барьж нэг үглэж нэг загнаж нэг дуулсаар сая нэг дууслаа. Энэ удаа хэвтэрт байх эрийн аманд сүү балгуулаад үлдсэн сүүг өөрөө ууж орхив. Сүрэн авгайд хэлэх бүгдээ хэлээд за дүү нь ингээд явья гэвэл нөгөө авгай хэсэг мөнгө барьлаа. Гарьд зүгээр дээ наад мөнгөөрөө нөхөртөө эм тан авч өгөөрэй гээд гарлаа Айлаас гарч яваад бөөлжих санаатай хэсэг огивч бөөлжсөнгүй бүр дотор нь эвгүйрхсээр гэртээ ирлээ. Хүний үйлийн үр, элдэв мууг нь үүрлээ гэж мэдрэн өөрийгөө ташуурдаж,ташуурдаж хэвтэв Энэ үйлээс хойш хэд хоног эвгүйцэж явсаар бие нь нэг л биш байгааг өөрөө мэдсээр гэвч яаж ухаанаа олохгүй л байлаа. Гайтай хөөтэй Бадрах таарч худлаа баахан уучлалт гуйж уйлж дуулан тэд ганц нэг шил юм уусан ч гэхдээ хэзээ яаж салсаныг ? …Гарьд ухаангүй эмнэлэгт байсаар ….Дөлгөөн хоёр шөнө унтсангүй учир нь өдөр нь жижиг шувуу үзэгдээд,үдэш орой нь гэрийнх нь үүдэнд хэрээ гуаглаад, нүдээ

түр аниад зүүрмэглэх үед Цэцэн авхай уйлж байгаа үзэгдэээд Гарьдад ямар нэгэн муу юм болж дээ,түүнээс ингэж ихээр бодогдох учиргүй гэж бодно. Дөлгөөн ,Дулам эмгэн рүү залгав , утасны цаана нусаа татан уйлах дууг сонсоод эмээ эмээ гэвэл , Гарьдаа хүү минь муу байгаа сэхээнд гэснээс өөр үг хэлсэнгүй утас тасрав. Дөлгөөн Монгол буцах тиз захиалаад явах бэлтгэлээ базаалаа. Гарьдыг Намсрай,Баяраа хоёр ээлжлэн сахиж ухаан орхийг нь хүлээнэ. Эмнэлэгт ухаангүй хэвтэх Гарьдыг харсан Баяраа толгойн дор нь өөрийн зүүж явдаг эрхээ хийж мөн залбиран даатгасаар байв. Дулам эмгэн өдөр нь ирж хүүгийн төлөө уйлж,уйлж л явна. Тунгалаг,Дөлгөөн хоёр хамт нэг онгоцоор ирлээ. Эмнэлэгт ухаангүй гэсэн үгэнд Дөлгөөний санаа нь зовсоор үхэж л болохгүй шүү чи минь мундаг шүү гэж сэтгэлдээ шивнэнэ Харин Тунгалаг зүхэн байж энэ бөө гээч юмнаас л боллоо. Эхтэй хүн үхдэггүй гэсэн миний хүү,миний үр тэсээрэй ээж нь очиж явна гээд цамц нь дотроо гараа хийж хөхөөрөө хүүгээ даллана. Гарьдын зүүдэнд нооройсон муу хуягтай Хэсчир Зайран үглэсээр

дуулсаар Ноорхой хуягаа нөмөрч ирлээ. Цоорхой хэнгэрэгээ дэлдэж ирлээ Алд сураар чирнэ шүү Алд биендээ ир чи гэж хэлээд хэнгэрэгээ дэлдэж чихэнд нь салхи сэвэлзүүлэв Цэцэн авхай хар хэнгэрэгээ дэлдсээр хамаг уналгааа хөөж хэрээ хэлчээ дүүлүүлсээр дуудна Алтан ясны минь хэлтэрхий Алаг махны минь тасархай Хавтгай ясны минь хэлтэрхий Хар махны минь тасархай Хар чоно чи улиарай Хар баавгай чи архираарай Удмын бөө хөвүүн чи Уул талдаа оч Уулын олон чоноор хөөлгий Урц майхандаа оч үр чамайгаа…гэх нь тодоос тод зүүдлэгдэнэ. Удган,Зайран онгодууд ээлжилж Гарьдын алдрыг дуудна. Зүүд нь хувирч нэгэн бүсгүй хүнийг харлаа Хөмсөг хооронд тод хар мэнгэтэй даруу төрхтэй бор бүсгүйг Энхзул гэж нэрийг нь хэлэв. Дөлгөөн,Тунгалаг хоёр онгоцноос бууж шууд эмнэлэгт ирлээ. Намсрай юунаас болж ийм байдалд байгааг огт хэлсэнгүй (тэр шөнө Гарьдын сууж явсан такси том оврын машинтай мөргөлдсөн билээ) Ухаангүй тав хонов , бүгд л дүнсгэр Дөлгөөны уйлж зогсоход дэргэд нь

ирсэн Сүлд дуугүй зогсож байснаа мэнд мэдээд би Гарьдын танил Сүлд гэж өөрийгөө танилцуулж тэд хүмүүсээс холдож ярилцав Гарьдын маань яриад байдаг түшээ эр чи байж зөв зөв гээд за санаа бүү зов хө даваад гарна би гурван шөнө бөөлсөн юутай ч онгодууд нь мэдсэн байх учиртай гэв. Дөлгөөн баярлалаа найзаа хоёулаа цайны газар …. тэд цай уух зуур Сүлд болсон явдлыг бүгдийг хэлэв. Дөлгөөн тийм байхаа сүүлийн үед надтай огт ярихгүй байсан юм Дөлгөөн -би Цэцэн ээжийнхээ хуяг эдлэл, хэрэглэлийг бүгдийг нь ахин хийлгэж өгнөө.Гарьд маань л ухаан ороосой билээ тэ гэв. Сүлд харсан тэнгэртэй эр дээ давгүй дээ хө гэлээ. Намсрай нүдэндээ нулимстай Тунгалагыг бараадсаар.. Дулам эмгэны даралт нь ихсээд харилаа Нойргүй хоносон тэд өглөө цайлж суутал эмч нар гүйлдээд нэг сувилагч Гарьдын гэрээс хүн байна уу гэв. Байна байна би аав нь байна гэвэл өвчтөний биеийн байдал хүнд байна шүү ойрхон байцгаана биз дээ гэв Бүгд сандралдан Тунгалаг тэр хавиар нэг орилно. Сүлд хөмсөгөө зангидаж ирээд үхчээгүй байгаа шүү үхэх ч үгүй эгч та сүү өргө яг одоо гэж хэлээд өөрөө бас гарлаа. Бүгд ам амандаа үглэж сүү өргөж зогсоно Дөлгөөн

Гал улаан тэнгэрээс Цаст хайрханд буудалтай Хөх чонон гүйдэлтэй Харзны усан ундаатай Хасмэргэны охин Цэцэн авхай удган та Бөө хүүгээ авралдаа өршөөлдөө багтаа 🙏Ачлалаа үзүүл,энэрч тэтгэ Ивээлээ хайрла,гай түйтгэр байвал зайлуул Хорлол дэвийг нь холдуул Хараал зүхлийг нь арилгах хүчтэй билээ та Найзыг минь урт наслуул гээд нулимсаа дуслуулан сүү өргөсөөр байлаа. Өвчтөн хэвийн байдалдаа орлоо гэхийг дуулсан Намсрай тэсэлгүй нуун байж нулимсаа арчлаа. Хэдэн шөнө нойргүй явсан хэд нэгнээ налан унтаж байтал Гарьд ухаан орлоо гэж дуулдав. Гарьд ухаан орохдоо тэнгэр минь өршөө гэж хэлсэнг сувилагч Дөлгөөнд хэллээ. Гарьдын бие хоног хоногоор сайжирсаар. Дөлгөөн найзыгаа сахиж тэд урьдын сайхан түүхийг хуучилна. Дулам эмгэны магнай тэнийж хүүгээ эмнэлэгээс гархаар нь сувилалд авч явна гэж хөөрнө. Сар гаран эмнэлэгт байгаад сая эмнэлэгээс гарахад Дулам эмгэн Гарьд,Тунгалаг хоёрыг дагуулсаар сувилал явлаа. Дөлгөөн,Намсрай,Сүлд,Баяраа дөрөв Гарьдын хуягыг хийлгэх нөр их ажилд орох нь тэр. Намрын нэг хайлган сайхан өдөр Гарьд ирлээ.Хэдэн шөнө онгодоо зүүдэлж хонохдоо тахилын муу умгар

гэрээ санасан гэдгээ хэлж тэд бүгд тахилын гэртээ орвол хойморт Гарьдын бөөгийн бүхий л эдлэл өлгөөтэй байх бөгөөд түүнийг харсан Гарьд нүдэндээ итгэсэнгүй , нулимсаа барьж дийлсэнгүй Дөхөж очоод үнэрлэж бас илнэ Харуй бүрийд өөрийн эдэндээ амь өгөөд бөөлж эхлэх нь тэр. Хар хэнгэрэгтээ хүслээ шивнэж тахилдаа мөргөж суувал үүдээр Дөлгөөн гэргийгээ дагуулсаар орж ирлээ. Тэднийг дагаж ирсэн бүсгүйг харвал хөмсөг хоорондоо тод хар мэнгэтэй даруу төрхтэй бүсгүй байлаа Дөлгөөн , Гарьдаа миний ханийн эгч нь Энхзул гэдэг юм танилц гэв /Энэ бүсгүй Гарьдын зүүдэнд үзэгдсэн хань болох бүсгүй үр/байв Цэцэн авхай бууж ирлээ Дөлгөөн хүүгээ үнэрлэж ирсэн олонд сургаалиа айлдаж байхдаа Миний бөө хүү түмний төлөө бөөлөхдөө: Хоёр хөвүүний амийг аварчээ “”ХАРИУ НЭХЭЭГҮЙН ТӨЛӨӨС””-ндөө хайран амиа ӨГӨХ дөхлөө дөө гэж хэлэв… …..Базууд зэрэг шахуу аав болцгоов Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *