Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
933

…Дөлгөөн солонгос улс руу ниссэн өдрөөс хойш Гарьд гар мухардаж сэтгэл нь нэгтээ эзгүй байлаа. Тунгалаг ,Дулам эмгэн хоёр хэдийгээр түшиж чадах ч заримдаа аргагүй л үг,үйлийн алдаа гаргаж онгод нь

хэд хэдэн удаа хилэнтэй мордсноос хойш Гарьд тэднээр түшүүлэх хүсэл төрсөнгүй.Хааяа уулздаг бүсгүйн нь ч бүр сураггүй ёстой л гэюүрч байв. Тахилынхаа гэрт зорьж ирсэн нэгэнд төлөг тавьж өгөөд

бөөлөхгүй байгаа гэдгээ эвтэйхэн хэлж ярьсаар ,үдэш хашаан толгой дээр шаазгай шагширч шагширч нислээ. Шаазгай өглөө шагширах сайн л гэдэг за юу л болов гэж харин ямар мэдээ дуулах бол гэж бодно.

Харих санаатай алхаж явтал дэргэд нь машин хүчтэй тоормозлон Гарьдаа суугаач гэх дуунаар харвал; Бадрах их л баясгалантай -За сайн уу? өвгөөн сонин сайхан юутай гэж дарааллан хэлэх замбараагүй

үгсэд хариу өгөх хүсэл төрсөнгүй ч мэнд мэдээд суулаа. Гарьд урдах замаа харж дуугүй л явна Бадрах тамхи асааж май тамхилаач хө Гарьд тамхиа асааж хүчтэй нэг сороод түшээ маань солонгос явсаан

муу өвгөн нь ч түшээ муутай баларч байна даа. Бадрах; за тэр ч хэцүү шүү Онгод түшээ муутай бол юу ч ярих дургүй юм билээ. Би дээхнэ чиний онгодтой золгож байсан их сайхан буурай шүү гэх үг Гарьдад их дулаахан санагдлаа. Гарьд гэрийнхээ үүдэнд буух үед… Бадрах гүй хө хэрэв бүр боломгүй бол хэл дуулгана биз дээ би нэг үзээд алдья гэв. Хоол цайгаа идэж суугаа хүүгээ харсан Дулам муу хүү минь нэг л дүнсгэр болчихлоо.Дээрээс нь ээж нь явчихдаг тун тусгүй за яахав амьд хүн аргатай аргалын гал цогтой доо болж л таараа гэж бодов. Гарьдын утас дуугарав нөгөө захирал эр ,за одоо гарлаа гэж хэлэхийг сонссон эмгэн үгүй миний хүү энэ орой гэвэл -Өө гэнэт хүний бие муудсан гэнэ. Хүү нь явгалаад ч болтугай гээд гарлаа. Үүдэнд зогсох ганган хар машинд суух үл таних эр эм хоёр.. Эмэгтэй нь; ах чам руу явууллаа гэхэд Гарьд тахилын гэрээсээ хуур,манжиг, ташуур, явган

дээлээ аваад гурван алд сур бэлхүүсээрээ ороон гарлаа. Тэд лагерын үнэтэй харшын үүдэнд зогсоод дотогш оров. Орон дээр настай эр бие нь муу бололтой их амьсгаатай байгааг харсан Гарьд үүдэндээ жижиг саванд ус хийж тавиарай гадаа шүү гэв. Гарьд өнөө эр рүү дөхөж очтол сүнс нь явсан сүлд хийморь гэх юмгүй ёстой л өдрөө хүлээсэн нь илт байлаа. Дээлээ өмсөж өнөө эрийн толгойн харалдаа сууж бөөлж эхэллээ. Хуурын хөг ташуурын гуядах чимээ чанга чангаар зүхэж зүхэж сая өөрөөр дуудаж эхлэв. Гадаа нь хэрээ учиргүй гуаглаад байх үед Гарьд за одоо гэмгүй дээ хэлж сайн мэдэхгүй юм гэхдээ хоёр жил гэж онгод айлдлаа шүү. Орон дээр хэвтэх эрийн царай улаа бутарч нүд нь сэргэж баярлалаа дүү чамд гэж хэлэв. Бэлхүүсээрээ ороож очсон сураараа өнөөх эрийг дээрээс нь доош доороос нь бэлхүүс хүртэл шувтарч за та одоо нэг бие засаадах гэж хэлээд өөрөө гадагш гарав Тэнд удсангүй гэрийн үүдэнд буух үед нөгөө эмэгтэй үүнийг

чамд гээд дугтуйтай юм өгвөл би авахгүй гээд хаалга хаалаа Тахилын гэрээ аялуулж мөргөл өргөлөө хийж дуусаад сууж байгаад Бадрах руу залгах санаа төрөв. Энэ өдрөөс хойш Бадрах Цэцэн авхайг түшдэг боллоо. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байв Дөлгөөн солонгосоос найздаа элдвийн л юм бас болоогүй Цэцэн ээждээ гэж аль л сайхан гэсэн чихэр бурам явуулдаг байв. Жил тойрч энэ хугацаанд Бадрах муугүй түшээ болов гэм нь жоохон шуналтай гэдгийг Гарьд гадарлаж байлаа. Цэцэн авхай буух бүртээ Дөлгөөнийг магтаж санаж байгаагаа хэлнэ. Бадрах таксинд явж хааяа балгаад байгаад Гарьд дургүй нь хүрдэг байлаа. Тэр нэгэн өдрийн чамгүй хатуу үйлийн ард гараад орой нь Бадрахтай хамт зовлон жаргалаа ярьж ууж байгаад харив. Гарьд шөнөжингөө Удвалыг мөн найзыгаа уйлж байна гэж зүүдэлж сэрлээ. Яаран тахилын гэртээ орвол Бадрах нэг бүсгүйтэй

унтаж байлаа тахилын ширээн дор архины шил энд тэндгүй тамхины иш авдрын дэргэд байх модон хөгнөөс мөнгө авсан болтой газар мөнгө унажээ. Энэ модон хөгнөд сүсэглэж ирсэн хүмүүс мөнгө хийдэг билээ. Хүн орж ирэхийг мэдсэн бололтой зэрэг шахуу өндийх хоёрын бүсгүй нь Удвал байлаа. Гарьд хөмсөгөө зангидаж нудрагаа атгаж цохимоор байвч дороо суулаа. Сандран босох Бадрах учирлаж чамаас салаад явж байхдаа бүсгүйтэй танилцаад уучлаарай гээд өмнө гэмшингүй суулаа ,Удвал надад ямар ч ухаан байгаагүй шүү Гарьдаа хэрвээ би мэдсэн бол юу гэж энд ирэх вэ дээ гэж хэлээд хувцаслаад явах гэвэл Гарьд татаж чи ч өөдгүй бүсгүй юм даа. Цэцэн авхайн ачаар өдий зэрэгтэй яваа гэдгээ хожим сайн санаж яваарай гэв. Удвал нүүрээ дарж уйлж Бадрах салгалж юу хэлэхээ ч мэдэхгүй Гарьд гэнэт босоод авдраасаа хоёр торго гаргаад дэлгэж өөрийн бөөгийн бүх юмаа тавьж эхэллээ. Юу ч үлдээлгүй бүгдийг нь боогоод үүрч гарав. Гэрээсээ жоохон хол орхиод

эргэж орж ирээд шар тос аваад гарлаа Бадрах сая гадарлав бололтой араас нь гарч болохгүй ээ найзаа энэ миний буруу гэж хоривч хэдийнээ оройтжээ.Гал дүрэлзэж эхлэх үед та хоёр миний тахилыг сэвтээлээ ,одоо энэ бүгд надад хэрэггүй гэж хэлээд гэртээ эргэн орлоо. Дотор нь харанхуйлж давчдаад уйлмаар бүгдийг үгүй хийх бодол төрлөө. Гэвч энэ бүх юм надаас боллоо гэж бодсоор суух Бадрах, Удвал хоёр цуван гарч ганцаар үлдсэн Гарьдад хань болсон юм адврын ард байх тахилын архи !! Өдөр шөнөө ч ялгалгүй ууж эхэллээ. Дөлгөөнийг залгах бүрд салгана. Дулам эмгэн хэдэн хоногоор ууж эхэлсэн хүүдээ зовоод Тунгалагт хэлэв. Намсрай хүүг зорьж ирэвч Гарьд зөрж гарсаар уусаар байлаа. Хэнтэй ч уулзах хүсэлгүй болсон түүнд ганцхан хань бий тэр бол Архи салгалж шартаж сэрэх бүртээ хэн нэгнээс айна мөн хүлээнэ санана гэвч хэн ч үгүй байсаар Ийн ууж явсаар зургаан сар болжээ. …Гарьдийг унтаж байхад нь Намсрай ирэв. Дулам эмгэн за муу хүүг минь зодож нүдэх вий гэсэн аятай өндөс,өндөс хийнэ.

Намсрай хүүг хэзээ босно тэр цагт явна гэсэн шиг бүр хувцасаа тайлаад тухлаад авах нь тэр. Дулам эмгэн бөнбөгнөж хүү минь чи цай уу,аль үүнийг ид,уу гэх нь өрөвдөлтэй Гарьд сэрэв түүний өрөө рүү зэрэгцэх шахуу орох хөгшин залуу хоёр .. Гарьд гайхсан биш бүр жигшсэн харцаар эцэг рүүгэ харлаа.Намсрай хүүгийн орны дэргэд сандал дээр сууж ханцуйгаа шамлавал эмгэн тэхээс тэгэх гэсэн юм шиг орны хөлд суулаа. Гарьдад өчүүхэн ч айдас төрсөнгүй харин ч бүр хэдэрлэж үг сөрмөөр байвч хэн, хэн нь юу ч дуугарсангүй харсаар л … Эмээ ..уух юм өгөөч гэж Гарьдыг хэлвэл эмгэн гүйх шахуу гарлаа. Энэ хооронд Гарьд өндийн босож тамхи асаасан биш тэрий хадтал цохиулав. Гарьдын унах чимээнээр сандран орж ирсэн эмгэн Намсрай руу сүрхий харвал , хүүгийн толгой эргэсэн болтой. Архи уугаад байхаар даралт ихэсдэг болчихдог юм гэж хэнэг ч үгүй хэлэв. Гарьд сая авсан цохилтын шанд хэсэг манарсан уу эцгээсээ эмээсэн үү таг дуугүй суусаар … Эмгэн за хүү минь, за хүү минь гэж Намсрайд хэлэх нь бараг яв гэж хөөсөн мэт Та түр гарч бай би энэ хүнтэй хэдэн үг

солих ёстой гэж шийдэмгий хэлтэл Дулам эмгэн дур муутай өрөөний хаалга хаагаад гарлаа. Намсрай дуугүй л суусаар …за хүү уугаад бай чамайг хаана зогсохийг чинь л харья гээд босов Намсрайг гартал эмгэн хаалганы хажуугаас сандран холдлоо. Гарьд шартсан дээрээс нь ааваасаа авсан ухамсрын шанаанд түр балраад хэцүүхэн байлаа Эвий эвий хүнийг зодож ухааруулна гэж юу байдгийн ,муу хүүг минь алах нь зүгээр үү аль нааш хар л даа.. Гарьд доош харж хэвтэнэ. Дулам эмгэн май энэ ундаа гэж аргадаж байснаа нулимсаа дулслуулан хэзээ хийсэн үйлийн минь үр юм болдоо,би ерөөсөө л үхээд далд ороод өгье гэж хэлхийг сонсож хэвтсэн Гарьд эмээ эмээ хүү нь дахиж уухгүйээ гэж хэлэв Намсрай найз руугаа залгав ,уулзах хэрэг байна гэхийг сонссон Баяраа шууд л Гарьд хүү зүгээр үү ? ойрын хэдэн өдөр бодогдоод байсан Харин тиймээ хө яамаар ч юм бэ дээ?! Онгодынхоо баалаанд орчихлоо за тэгээд бөө хүн өөрөө ,өөрөө л энэ бүгдийнхээ учрыг олдог юм даа. Над руу ярихгүй байгаа юм зовоод байгаа байх уг нь бөө өөрийгөө дийлдэггүй гэдэг дээ .Заяа нь мэдэг дээ гээд утсаа таслав. Дөлгөөн өглөө гарч үдэш ирсээр даруй жил найман сар болжээ.

Найз руугаа холбоо барьж чадахгүй байгаадаа гайхаж гомдож бухимдсаар байх агаад ажлынхаа шугмаар байгаа газраасаа хөдөө газар түр явах болов. Тэр газраа ирвэл уул,устай сайхан газар санагдаад очсон оройноо сүү өргөж зогсохдоо Гарьдын хэлсэн хүний нутаг ч гэлээ нэг тэнгэр дор гэсэн үг нь санаанд нь бууж сэтгэлдээ Цэцэн эжийгээ бодон сүүгээ өргөвөл өөрийн эрхгүй хар аяандаа нулимс нь урслаа. Энэ өдрөөс хойш нэгэн жижиг шувуу үе үе үзэгдэх болсоныг анзаарсан Дөлгөөн хоолоо идчихээд унтах байх хоёрын дунд зүүрмэглэж байтал Цэцэн авхай ирж уйлсаар хэлнэ… Үр минь бөө хөвүүний өнгө нь гундаж сэтгэл нь сэвтжээ. Балчир үрс өргөө гэрийг минь буртаглаж өөрийн биесийг жаргаажээ. Үр минь чи эх нутагтаа хөл тавих цаг боллоо. Эжий нь үрээ санаад гэвэл Дөлгөөн ээж минь өршөө өршөө гэж уйлсаар сэрлээ. Өглөө босоод муу юм болоогүй байгаа даа миний найз ухаантай шүү Гарьд минь найз минь чи тэсэж бай дөрөвхөн сар л хүлээ би заавал очино гэж өөртөө амлав. Дэлгүүрын үүдэнд зогсох Гарьдыг зааж хоёр авгай муу хэлэх нь…Энэ ёстой хогын архичин болжээ гэвэл өнөөх нь өлгөж аваад балиар юм

залуу хүн байж арчаагүй ийм юмнуудын бөө гэж юу байдгийн хммм гээд ярвайн ярих нь чих Гарьдын чихийг дэлсэв. Тэднийг харж зогссон Гарьд дөхөж ирээд; Бэлцгэр шар авгайд- хандаж таны нөхөр танааас гурав дүү айлын ганц юм байна. Нөхөр чинь элэгний архаг хүнд өвчтэй Харин нөгөө авгайд хэллээ та бол бэлэвсэн хоёр хүүгийн чинь нэгэн шоронд байна.Охиныг чинь Сувдаа гэдэг эцгийнхээ үйлийн үрийг үүрч яваа таны нөхөр гэртээ боомилсон гэж хэлээд хөмсгөө зангидаж цааш нь юу хэлүүлмээр байна гэж хэлтэл айж балмагдсан хоёр авгай бушуу холдлоо. Гарьд уудаг нөхдийн хамтаар дэлгүүрээс гарч ирвэл түрүүн таардаг бэлцгэр шар авгай тосож ирээд дүү минь уучлаарай гэж царайчилангуй түр уулзаж болох уу гэв ? Нөхдөөс холдож зогсвол миний нөхөр өнөө маргаашгүй болоод өдрөө хүлээж хэвтээ юмаа.Эмч нар эмчилгээгүй гээд эмнэлэгээс хөөгдөх шахуу гарсан. Дүү минь эгчдээ туслаж болох уу?🙏гэхэд Гарьд хэсэг бодол

хийлж , та тэгж байгаад уулзаарай л даа хүн болгон харагддаг шигээ байдаггүй юм шүү гэж хэлээд холдлоо. Үүрээр гэртээ сэрсэн Гарьдын хамаг биенийхэн хөлс нь урсаж дээрээс нь нүдэнд нь хар нохой үзэгдээд юу юугүй хазах гээд байгаа санагдлаа. Ууж идэж байгаа минь миний л арчаагүй зангийнх гэхдээ яаж болих уу ? Ханхай хоосон тахилын гэртээ хөлчүүхэн суухдаа ингээд үхчих юмсан.Миний бөө гэж юу байдгийн яагаад би ? гэж гэхчилэн элдэв адын бодолд дарагдаад галзуурах шахан гарав. Хашааны мухарт зогсох аваргуудын явуулж байгаа хямд архинаас нэг татаад ахин уух хүсэлд өөрийн эрхгүй автана. Уухын жаргалд баясаж хөлчүүгийн төрхөө нууж арай ядан алхаж яваад санаандгүй нэгэн эрийг мөрлөөд өөрөө газар унав.

Гараас татан босгох эр уучлаарай хө яарч яваад зүгээр үү гэж хувцасныхан шороог гөвж өгөөд Гарьд руу хараад уг нь чи ингэж явах хүн биш гэж буулаа гэв. Гарьд саяны үгийг сонсоод би их согтуу байна уучлаарай Гарьд гэж гараа сунгатал Сүлд гэв Гарьд нэг нүдээ аниад чи надаас биш би чамаас тус гуйх ёстой гэж санагдлаа. Энэ битүү үг Сүлдэд сонин санагдаад за хө таарах хүн таардаг юм гэсэн хоёулаа ахин таарах байх тиймүү гээд инээв Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *