Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

4 секунд уншина
0
1
943

…Гарьд юу ч хэлж чадсангүйн дээр мань эр, Удвал бүсгүйг дур муутай гарч явсаныг мөн Дөлгөөн чухам яагаад ийн аашилсаныг мэдсэнгүй. Тахилын цөгц аяга бусад юмаа цэвэрлэж суугаа Дөлгөөн юу ч

хэлсэнгүй. Гарьд за хоёулаа харих уу ? гэвэл Онгод чамайг тахилынхаа өмнө сууж хуур тат гэж захисан шүү. Мань чамайг хүлээж байя гэснээ нээрээ үнэнийг хэлмээр санагдлаа найзад нь энэ Удвал огтоос

таалагдахгүй юм.Миний найз сайн бодоорой чи залуу хүн шүү гэв. Гарьд хуураа татаж суулаа. Дөлгөөн; хоёулаа ганц хоёр хоногоос хээр гарья нөгөө газраа очъё гэж гуйлаа. Дөлгөөний цаад санаа бол Цэцэн

авхайд хэлж Удвалыг Гарьдаас холдуулах ухаан сийлсэн байлаа. Хэд хоног ажил гэр гээд завгүй байлаа Дөлгөөн овоо доо муу найз минь Удвал бүсүйгээс холдож дээ гэж бодож байтал Гарьд Удвалтай сэм

уулзаад байгаа нь тодорхой олж мэдэв. Дөлгөөн утсыг нь сэм аваад шалгатал Удвал бүсгүйгээс орой уулзья хоёулханаа шүү гэсэн мэссеж ирсэн байлаа. Маргааш нь Гарьдыг зорьж хүмүүс ирлээ Дөлгөөн тахил

засаад найзынхаа дээлийг хучгтйг нь нөмөргөөд хэнгэрэгий нь авч өгөхдөө Цэцэн авхайг дуудна тэ гэв. Учир нь Гарьдын биенд өшөө хоёр ч удган онгод буусан билээ.Гарьд тамлага дуудлагаа хэлж цээл сайхан хоолойгоор онгод тэнгэрээ магтан магтан дуудлаа. Цэцэн авхай бууж ирэн Урдаа суусан хүн бүрийн үйлийг нь хийж суусаар нэлээд удаад удган мордох болоход Дөлгөөн сэм өндийж “Эжий минь буурал сайхан онгод минь түшээ үр нь” гээд чихэнд ойртоод хов мэдүүллээ. Онгод толгой дохиж нэг бөхшүүлэн ханиахдаа за за түшээ үр минь чи эжийдээ бурам залдаа гэв. Дөлгөөн ууттай чихэр барьвал гурван чихэр мөн тагшинд сүү хийлгээд Дөлгөөнөөс Удвалын овог нэрийг асуугаад шившээд буцааж өгөхдөө -за хүү чиний арга залийг үзье дээ гээд инээсээр босож хар хэнгэрэгээ дэлдэж хамаг амьтаныг ерөөсөөр

мордлоо. Гарьд онгодоо мордуулж дуусаад ирсэн хүмүүст онгодын үг үйлийнхээ учрыг тайлж хэллээ. Дөлгөөн найзынхаа хуяг нөмрөгийг хураах үед Гарьд тахил дээр байх чихрийг хараад энийг хэнд гэж асуувал ? надад өгсөн ганцаараа ид гэсэн юм гэж хэнэг ч үгүй худал бурлаа. Гарьд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд буцаж орж ирэхдээ гэгэлзсэн төрхтэй байгааг харсан Дөлгөөн хар авлаа.Гарьдаа чи ойрд Удвалтай уулзаа юу ? Нөгөө найз нь байгаа юу өнөөдөр хоёулаа тэр хоёртой уулзвал ямар уу ? Гарьд энэ одоо юу болов худлаа тоглоод байна уу гэсэн харцаар харснаа тэгье л дээ гэв. Уулзах газраа товлоод тэд очвол нүүр нүдээ будсан хөх дэлэн нь гарах шахсан хувцастай өнөө хоёр зогсож байлаа. Удвал Дөлгөөн рүү тоомжиргүй харснаа чамаар юутай гээд намжирдвал Дөлгөөнөө инээгээд халааснаасаа өнөө чихрээ гаргаж надаар чихэртэй шдэ май гээд Удвалд өгвөл бүсгүй

өнөө чихрийг нь идэж байгаа үзэгдлээ. Баранд сууж байгаад хэдийд салснаа мэдсэнгүй. Гарьд буруу харж хэвтэх найзыгаа илж гэнэт эрэгтэй хүн байгааг мэдээд сандран өндийж харвал Дөлгөөн байлаа. Энэ явдлаас хойш Удвал , Гарьд руу огт залгасангүй учир нь тэр хоёр сүрхий муудалцаад салсан гэдгийг Дөлгөөн л мэднэ. Онгодынхоо хүчээр удалгүй Гарьд их мундаг боллоо. Зорьж ирэх хүмүүс дунд нөлөө бүхий хүн ч, орон шоронгийнх гээл түмэн асуудлаар гэрийх нь үүдээр эргэлддэг боллоо. Гарьдын мэдрэмж сайжирч үүний хажуугаар мөн ганц нэг хүний хатуу үйлэнд орж хуягандаа зэмсэг нэмж өөрийгөө хамгаалах ёстой гэдгээ ухаарлаа Таван жилийн дараа… …Гарьд үг дуу цөөнтэй ч шийдэмгий түс тас яриа хөөрөөтэй ,харин Дөлгөөн нөгөө л хэвээрээ инээж хөхөрсөн эелдэг бас ч үгүй Цэцэн авхайн хайртай хүү,Дулам эмгэний өргөмөл,Тунгалаг бүсгүйн эрх хүү болжээ. Дөлгөөн найз бүсгүйтэй болсон бөгөөд түүндээ маш их хайртай. Харин Гарьд нэгэн танхил бүсгүйтэй ойр дотно болсон ч

нөгөө бүсгүй нь бөө мөргөлтөн биш байгаад тэр хоёрын уулзаж учрах нь цөөн билээ. Гарьд нэгэн өдөр түшээгээ дуудаж уурхайн эзний хатуу үйлэнд оржээ. Гарьдийн бие нь тавгүйрхэж байгааг анзаарсан захирал эр алжаал тайлах нэрээр нэг шөнөжин дайлж цайлав. Ширээ дүүрэн амттан,шилтэй архи гуя хасаа гаргасан гунхсан хүүхэн гээл урьд үзээгүй тансаглалд умбуулав.Хүний урманд тогтсон үнэ ханш хэлж бөөлж үзээгүй мань эрд цүнхтэй мөнгө өгөөд гарах энэ эрийн үйлийг бүтээсний шагнал байлаа.Гарьд цүнхтэй мөнгийг үзээд хэсэгтээ байдалд орж буцааж өгхийг хүссэн боловч авсангүй.Харин ч бүр уурлах аястай болов. Энэ мэтчилэн Гарьд бөөлсөөр Дөлгөөн нэг өдөр тахилын гэртээ найзынхаа дэргэд сууж байхдаа; -Эвий минь дээ,эвий муу буурал Цэцэн удган ээжий минь буянаар олон сайхан хосууд үр хүүхэдтэй ч боллоо. Хүний биеийн өвчинийг эдгээсэнийг тоочоод ч баршгүй. За тэгээд айл гэрийн үйл тэгш дүүрэн яваа хүмүүс зөндөө их санагджийн тиймүү? найз минь гээд инээлээ. – Хэдэн

жилийн ажлын тайлангаа тайлагнаж байгаа биш дээ хүүхэд шиг гэдэг нь май энийг уу! гээд тагштай цагаа барих Гарьд “найз минь чи харин ч төдийгөөс өдий хүртэл түшиг,тулгуур минь чих,хэл минь болж” явсанд би ямар их баярладаг гэж санана гэж хэлээд найзыгаа тэвэрлээ. Энэ бол нөхөрлөлын үнэ цэнэ билээ. Тэр нэгэн өглөө Дөлгөөн тахилын гэртээ иртэл үүд нь дэлгээтэй байв Гарьдыг байна гэж санаад орвол нөгөө хээнцэр захирал сууж байлаа. Гарьд удалгүй орж ирээд өө чи ирэв үү ? Хоёул үйлтэй боллоо доо гэв. Юм хумаа бэлдээд ганган машинд суусан хойноо Дөлгөөний зөнд муу юм зурс хийхэд…За би ямар бөө биш дээ муу найз минь даваад л гардаг даа гэж бодоод өнгөрөв. Гарьд зорьсон газраа ирээд онгод буулгасангүй зөвхөн л тамлаж зүхэж бөөлсөөр байлаа. Дөлгөөн учирыг нь мэдсэн ч дуугүйхэн бушуу дуусаасай гэж залбирсаар … Бөөлөө ч сая дуусч Дөлгөөн найзынхаа хувцас хэрэглэлийг хурааж суутал захирал эр Гарьдад дугтуйтай эд нууцаар өгөхийг Дөлгөөн харсан ч хараагүй мэт царайлна. Захирал эр мань хоёрыг нөгөөл дайлдгаараа дайлж цайлж

гарлаа.Дөлгөөн найз охин руугаа явах болоод Гарьдад чи юу л болоод байна даа гээд тэврэлдээд салав. Дөлгөөн таксинд суутал ард нь юм нухаад гараа явуултал нөгөө захирлын өгсөн дугуйтай эд байв. Дөлгөөн Гарьд руу залгав энэ дугтуйтай гэвэл утасны цаанаас Гарьд найз нь хувиа авсан наад чинь чинийх юм шүү Миний найз муу юм бүү бодоорой гээд утас тасарлаа. Хэд хонгийн дараа Дөлгөөныг ажлын газрынхаа аваргаар шалгарсан гэдгийг дуулсан Гарьд найзыгаа баярлуулхаар эмээтэйгээ нийлж хоол хийж хүлээсээр суутал Дөлгөөн орж ирээд шагналаа үзүүлж хөөрөхөд Дулам эмгэн хүүг үнэрлэж баяр хүргээд; -За муу хомоол бордоо үүнийг гээд гар исгэм арван мянгатын дэвсгэрт барив. Хоёр найз хоолоо шингээх зуураа тамхилж зогсвол Дөлгөөн найз нь нээрээ Зулаатай ханилхаар шийдсэн хө зөндөө удаан л үерхлээ Муу аавынхаа дэргэд өтлөлтэй биш дээ тэ дүү маань ч хүн хартай суучихлаа. Тэгээд ч явж явж муу найз нь энэ айлд илүүц болох шинжтэй дэг шүү гээд инээв.Яаж ийж байгаад тусдаа гарах санаатай нээрээ дээр найз нь чиний өгсөн мөнгөөр түрдээ гурван сар байр

түрээслэх санаатай болно доо тэ гээл нөгөөл юу ч болоогүй мэт царай гаргаж мушиймар аядав. Гарьд; найздаа яаж туслья даа байз за яахав амьд хүн аргатай даа гэж бодно. Тэд гарч Дөлгөөн ч харих болов тэгснээ Гарьдад; -Өө нээрээ найз нь Зулаагаа Цэцэн ээжтэйгээ нэг золгуулах санаатай байгаа шүү тэгээд дэргэд нь загнаад байв даа … !? -Хэзээ би чамайг загнаж байсан юм бэ ?! -За за тоглосон юм найздаа хэлээрэй бөөлөх өдрөө гэсээр цааш алхав. Нэгэн залуу хосын гуйлтаар Гарьд бөөлөх болж тэр далимаар Дөлөөн ч Зулааг дагуулж ирлээ. Хэнгэрэгний дуу хадна Гарьд их сайхан үг хэллэг хэлж гэрт байх хүмүүсээ хөлсөө урсгаж даатгасаар сууна Цэцэн авхай бууж ирлээ үрийн заяа дуудаж залуу хосын цаашдын амьдралыг дааж явахаа хэлээд цай хүртэх зуур Дөлгөөн Зулааг золгуулав Цэцэн авхай Зулааг үнэрлээд хожим гурван сайхан хүү төрүүлж сайхан явна харин мань түшээ муу хөвүүндээ арвин их авшиг юугаа өгнөө үзээрэй…Энэ үйлийг минь түшээ минь чи удахгүй мэдэх болноо гээд инээнэ. Сар гарны

хойно Гарьд дээр Дөлгөөн учиргүй орилсоор орж ирлээ Гарьд гайхаж юу болов гэвэл виз виз виз бүтжээ… Тэнгэр онгоддоо Цэцэн буурал эжийгий минь ач юм байгаа гэж хэлээд Гарьдыг тэврэн авлаа Энэ бол Цэцэн авхай түшээдээ гялайж явсны ач байв Гарьд найзынхаа виз гарсанг тэмдэглэж жоохон ууж байгаад салав Таксинд сууж харих газраа хэлтэл жолооч эр учиргүй танимхайрч бөө хүнийг хүндэлж явдаг,Монгол зан үйл бөө мөргөл сайхан шүү гэж элдвийг ярьж мань эрийг залхаав. Мөнгөө төлөөд буух гэвэл мөнгө авахгүй харин сайхан танилцья гэлээ Миний алдар Бадрах гэх энэ эр овжин зальтай эр болох нь түүнд шууд мэдрэгдэв. Дөлгөөн нисэх буудал дээр Гарьдыг хүлээж ядна. Гарьд амьсгаадсаар гүйж ирээд тэврэн авч за миний найз биеээ сайн бодоорой хүний нутаг ч гэлээ Тэнгэр нэг юм шүү дээ. Дөлгөөн нулимстай,Гарьд ч нулимсаа барьж ядсаар саллаа Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *