Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
863

Гарьд хэнгэрэгээ чангаас чанга тэвэрч хэвтэнэ.Учир нь хэзээд л ингэх ёстой гэсэн ганцхан бодол л байлаа. За та амгалан сайн явж ирэв үү ? гэж Баяраа бөөг асуувал Цэцэн удган… амгалан сайн үрс таанууд мэнд

сайхан уу? гэж мэндээ мэдээд хэсэг мэгшин уйлав. Балчир муу хөвүүн үрдээ залрах гэж хөрстийн үрс та нарыг залж энд ирэв мань Атгахан чинээхэн аминд нь халуун сэтгэлээр залрав мань Ачлал санаж Удмын

үрсээ дэмнэх гэж Улаан тэнгэрээс залрав мань Удмаа тэтгье Хээтэй дээл нэхсэнгүйдээ үрсүүд минь Хөө хуягаа голсонгүйдээ үрсүүд минь Хар дээлэндээ заларч Хамаг олны төлөө Хатуу зөөлөнг хослуулж Харуй

бүрийд бууж Хар хэнгэрэгээ дэлдэе мань гэж хэлэхдээ хоёр тийш ганхаж суухад нь Баяраа бөө …. Үрс биднийгээ өршөө өршөө Өндөр дээд буурлууд минь таны удмын үрсүүд өвдөг сөхөрч өршөөл эрэн

сууна. Аав ээж,ахан дүүс нь мэнд мэдлээ. Цэцэн онгод дуу дуулж буй аятай уянгалуулж ирээд Бөө хөвүүний эх дөх гэж айлдлаа Тунгалаг бүсгүй сөхөрч суугаад за та минь мэнд сайхан залрав уу ? таньдаа

аагтай шаргал цайгаа баръя аа гэж Баяраа бөөгийн зааснаар цайгаа барьтал , Мэнд мэнд үр минь мэнд сайхан тухална уу ? Бөө хөвүүний эх чи !! үрийн минь бага гэж санаа юу балчир гэж голоо юу ? Эцгийн цагаан яс чинь янгинуулж нэг зовоосонгүй, эхийн улаан цус чинь зам татуулж урссангүй Хөвүүн үрийн минь хүндэлж дээдэлж яв Хэрэв үгүй аваас гэвэл…. Баяраа бөө за та минь тогтож хайрлаа энэ үрсүүд чинь та бүгдтэйгээ анх золгож байгаа шүү өршөө өршөө гэв Цэцэн авхай ХМ гэж ширэв татаа боловуу гэх аятай дуугараад цайг хүртлээ За ингээд мордьё.”Өхгөө цагаандаа залаарай” гэж хэлээд мордлоо. Шөөг шөөг шөөг гэх дуунаар Гарьд сая нэг гараа суллавал хэвтээгүй зогсоо байгаагаа мэдээд юу болов ? яалт ч үгүй л газар унасан даа гэж бодно.Баяраа бөө дөхөж ирээд за дүү дороо үсэр үсэр гэж хэлээд сайхан буулаа.Гарьд бүр гайхаж хэн ? гэж асуувал Баяраа бөө онгод чинь гэж

хэлээд за наад дээлээ бушуу тайл бушуу тайл гэж хэллээ.Гарьд майхавчаа автал нүд нь гялбаж арай гэж тогтож сайн харвал эмээ нь уйлсан аав нь гайхсан ээж нь айсан ,найз Дөлгөөн Бумбар хоёр нь харин инээж угтлаа .Баяраа бөө тагштай сүүг Гарьдад өгөөд за дүү онгодоо тэнгэрээ дуудаж байхдаа дандаа зогсож бөөл харин гэр онгодынхоо сөхөрч бөөлж болно гээд дээл хуягийг нь тайлалцлаа. Намсрай дөхөж ирээд хүүгээ үнслээ.Дулам эмгэн нүдэндээ хурсан нулимсаа арчин эвий эвий ийм л хүн болох байж гэж үглэнэ. Болж буй бүхэнд гайхширч дээрээс нь жоохон айдаст автсан Тунгалаг ёстой тугалага залгисан аятай дүмбийсээр байлаа. Идээ будаа сүү саалиа өргөж мөн мөргөл үйлдэж багагүй удлаа. Дөлгөөн хэрэгт дурлаж за ямар байна чи хаана байвдаа ёстой сонин юм боллоо!? Чиний хоолой биш хөгшин эмгэн хүний дуу хоолой бас их ууртай хүн шиг санагдлаа гэвэл Гарьд би юу ч мэдсэнгүй мэлс хийх шиг болоод л газар уналаа л

гэж бодсон ээж маань яагаав ? Харин сая онгод чинь загнаад байх шиг байсан найз нь юу мэдэх вэ дээ гэлээ. Тэд гэртээ ирлээ хоол цай болж байх хооронд Баяраа бөө Намсрайд за хө хүүгийн чинь онгод үдэш орой буудаг юм шүү. Хэрэв өдөр буулгаж ундаалах болвол гэрэл гийх бүгдийг хааж байгаарай За тэгээд хэд хэдэн удаагийн бөөлөөны хойно бүгдийг мэддэг болно доогэв. Орой боллоо Гарьд хүү бөөлж эмгэн онгод удам судар өөрийн буудал суудал гүйдэл уналагаа хэлж өөрийн өргөө цагаан гэртээ бууна гэж айлдахыг сонссон Дулам эмгэн умгар муу гэрээ ачааллаж явахаар болов. Тэд өглөө наранд залбирч нутгийн уул усанд өргөл өргөж мөргөөд хотын зүг жолоо залав. Намсрай замдаа за байз хүүгийнхээ тахилын гэрийг хашаандаа … Даваа юу гэх бол ? Хэрэв үгүй гэвэл хүүгийнхээ сэтгэлд юм хийнэ гэж бодох зуурт Баяраа Намсрайн бодлыг таажээ…чи хө хүүдээ хашаа авч өгөөрэй тэр хүртэл хүүгийнхээ тахилын гэрийг манай хашаанд барьчих даа гэх нь тэр.Намсрай бөөн баяр за хө ёстой их баярлалаа бүр нэг санаа

амарлаа. Хүү маань чамаас сурах юм бий дээ гэтэл За даа бөө хүн лам шиг ном цээжилдэггүй юм даа.Хүн л юм хойно бүгдийг нэг дор сурч мэднэ гэж юу байхав. Тэхдээ чи удахгүй хүүгээрээ маш их бахархах болно.Чиний хүү сайн бөө би мэднэ гэж хэлэхдээ үнэн итгэлтэй байхийг харсан Намсрай дуугүй толгой дохино. Тахилын гэрээ барьж дуусаад байтал Баяраа бөө за та нар хүүгийнхээ ажил төрлөөс чөлөө авна биз дээ.Хүү надтай ес хоног бөөлөх учиртай гэвэл Дөлгөөн ахаа би цугтаа байж болох уу ? За дүү энэ удаадаа дэмий биз дээ харин чи хожим найзыгаа түшэж явах хүн шиг санагдсан шүү гэв. Үдэш бүрий буухаас эхлээд үүр цайтал бөөлсөөр ес хонолоо. Гарьд бас ч үгүй шаггүй гэдгээ мэдрүүлээд авав .Учир нь Цэцэн удган бууж ирээд элдвийн дом шившлэг үлгэр туульс ярьж өгдөг тухай дуулав Гарьд гэртээ ирэв Тунгалаг хүүдээ за миний хүү ээж нь хүүдээ чингэлтэйд

нэг хашаа авсан сайхан цэвэрхэн юм билээ. Их хямдхаан авсан гэж хэлэв.Энэ хашаанаас эхэлж тэнгэрийн үйл эхэллээ Намсрай машинаараа гэрийг ачаалж эрвийх дэрвийхээрээ тусыг үйлдэнэ. Дөлгөөн гэр барилцаж байхдаа хашаан дотроос нэгэн зэс тагш олов Гартаа барьсан зэс тагшаа эргүүлж тойруулж байгааг нь харсан Гарьд наадхаа наанаа орхи хүний муу юм дайгаад гээсэн эд байна. Энэ өдрөөс эхлэн Дөлгөөний ажил ундарч эхэллээ. Гарьд Дөлгөөнийг түшээгээ болгож ёстой шар мах андахгүй гэдэг шиг төлөг, засал хоёрыг төгс хийж эхэллээ. Энэ бүхний ачлал нь Цэцэн удганд байлаа. Хүүхдээ тэвэрсэн эх ,хүүхэд хүссэн залуус ,хулгайд ,хуурмагт гээд л хүний тусын тулд гэж заримдаа ядарч байгаагаа ч мэдэлгүй тэнгэрийн үйлэнд зүтгэсээр байв. Ойр хавийн гэлтгүй хүмүүс орж гардаг болов. Ихэнхдээ хүний асууж сурсанг чулуу татаж хэлдэг. Хэлсэн ярьсан бүгд нь биелээд хүн болгон баярласан,гялайснаа хэлж тахил дээр нь их бага мөнгө тавьж эхэлснийг анзаарсан Гарьд бодов.

Ингэтлээ их нандигнаж явдаг тахил дээр минь хэн нэгэн баярласан хэдий ч хэний гараар яаж ч ирсэн юм билээ. Ерөөсөө гээд Данзан дарханыг зорьлоо.Дархан Гарьдыг хараад учиргүй баярлаж тэд ахан дүүс шиг хол ойрыг ярьж орой болтол суулаа. Гарьд учир явдлаа хэлэв. Ах би хүний өгсөн мөнгийг тахил шүтээндээ тавиулмааргүй байна. Харин танаар нэг хөөрхөн модон (хөгнө) хувин хийлгэх санаатай зовлон ярьж ирээд гардаг биз дээ гээд инээв. Дархан зөв дөө за ах нь хийе тэгж байгаад ирээрэй гэв. Тэд гарч удганыд орвол хөгшин байсангүй баруун нутгаадаа тахилгад явсан гэнэ. Хашааны хаалга цохих чимээнээр Гарьд гарав. Үүдэнд нэг залуу эр хоёр бүсгүй дарханыг асуулаа.Гарьд тэднийг дагуулж хойд байшинд орохоор явтал ард явах хоёр бүсгүйн нэг нь өнөөх хөлөө чирч алхдаг бүсгүй шиг санагдаад уучлаарай би таныг таних билүү ? бүсгүй би өөрийг тань мэдэхгүй л дээ гэсээр байшинд орлоо. Данзан дарханаар юм хийлгэсэн болтой үнэ ханшаа ярьцгаах хооронд Гарьд өнөөх бүсгүйг харсаар , хөлөө чирэх нь багассан ч өвчинтэй байгааг нь мэдэрч

байлаа. Бүсгүйг гаргаж өгөхдөө уучлаарай удманд чинь хэрэв бөө байдаг бол лусаа нэг аргадуулаарай л даа. Наад хөл гарны чинь татаас чинь түүнтэй холбоотой гэж хэлээд эргэв. Араас нь хөөе залуу өөрөөс чинь юм асууж болох уу ? Гарьд зогсвол нөгөө бүсгүйтэй цуг яваа бүсгүй Энэ бүсгүй миний найз юм л даа. Хэдэн жил ийм явлаа бид нэг удганд мөргөж сөгдөж явдаг юм Тэр удганыхаа юмыг зэхэж яваа санаатай Удган маань сүүлийн үед эд мөнгөн гэхээр л маниусыгаа тоохоо ч байсан. Энэ найзыг маань хараалтай гээд байдаг юм гэвэл Гарьд инээж ямар юмны хараал байхав дээ лусын хорлолтой юм аргадаж зөөллөж болох л санагдлаа.Хүсвэл нэг ирээрэй гээд дугаараа өгөв Гарьд шөнөжин зүүдэндээ өнөөх бүсгүйг зүүдэлж хонолоо. Хэдэн өдрийн хойно өнөөх хоёр бүсгүй мөн настай хүний хамт ирэв.Дөлгөөн тахил засаж бүрий ч болж Гарьд онгодоо дуудав.Хавийн нохой боргоож хэрээ гуаглаж эхлэх дор Цэцэн авхай бууж учиг хэлхээг тайлж

засал үйлийн хэллээ. Өдрийн өнгийг хэлж хээр гарч үйлд хэмээж ганц үйлийг түшээдээ аминчилж захиад мордов. Энэ бүсгүй үр төрх нь хэдий гоо ч зэтгэр лугаа бодолтой удам муутай үр юм шүү.Бүсгүй үрд сэтгэл алдарч үзээгүй, миний муу улаачыг харж хямагдаж яваарай гэсэн айлдвар байлаа Гарьд Дөлгөөнд хоёул нөгөө бүсгүйн засалд явна хэзээ билээ гэвэл өө найз нь мартчихаж харин хэзээ билээ гэж худал хэлэв. Хоёулаа эмээгийнд очье ойрд эмээтэй уулзсангүй тэр муу хоёрыгоо санаад гэв. Тэднийг явж ортол Дулам эмгэн бөөн баяр ойрд уулзсангүй муу дэлдгэр шар минь жоохон тураа юу даа аль нааш ир гээд өнөө хоёрыг үнслээ. Гарьд ээжтэйгээ ярьж суутал утас нь дуугарч ,мань эрийн нүд нь сэргээд их сүрхий ярьж байхийг харж суусан Дөлгөөн хэнтэй ингэтлээ ?…? Гарьд Дөлгөөн рүү нүд ирмээд гаръя гэж дохилоо .Үүдэнд гарав уу үгүй юу өнөө бүсгүй найзынхаа хамт байна гэнээ Хоёулаа очих уу ? гэтэл Дөлгөөн өө мань нээрээ аавтай хамт авга ахындаа очих ёстой.Чи мэднэ дээ орой болохоор аавын нүд зам хардаггүйг за за маргааш ажил дээр уулзья гээд салав. Гарьд найзыгаа чухам яагаад ингээд байгааг ойлгосонгүй Нэг л мэдэхэд уянгалаг

хөгжмийн аяс урдаа суух бүсгүйчүүддээ юу уухуу гэж асууж суулаа. Аальгүйтэж нэгнээ нудрах бүсгүйчүүд шууд л вино гэж бараг нэг дуугаар хэлэв. Гарьд уудаггүй ч гэлээ энэ удаа эр хүн шиг царайлах аядаж цагаан архи хоёр зуун граммыг захиалав. Залуус баар хаатал элдийг ярьж суусаар харих болоход Гарьдын хоёр талаас сугадан ам уралдан ярих бүсгүйчүүд одоо хаачих вэ? би орлоо манайх энэ байр гэж хэлмээр байвч залуу хүү эмэгчин амьтаны нялуун зан ялдам төрх дарсны эхүүнд автаж тэдний үгэнд автлаа . Үүр цайтал дуулалдаж нэг ухаан орвол мань эр Удвал гэх өнөө хөл муутай бүсгүйтэй өвөр түрүүндээ унтаж байлаа. Эрхлэсэн дуугаар хайр унтаач дээ гээд Гарьдыг налах энэ бүсгүйд Гарьд татагдаж эхэлснээ өөрөө ч мэдсэнгүй Салж ядсаар ажилдаа хоцорч ирвэл Дөлгөөн Гарьдын дэргэд ирээд наргиан болгоод аль нааш ир үнэрлье гэснээ мммм өчигдөр хоёр

хүүхэнтэй жаргаж хоножээ та гэхдээ нэг бүсгүйтэй нь үлдэж за тэгээд хөөрхөн юм уу ? яриач дээ гэж мэдсэн мөртлөө найзыгаа явуулна. За хаанаас даа гэртээ л хоносон , Дөлгөөн худлаа гээд наад духан дээр чинь бичээд биенээс чинь ханхалж байна. Найз минь явж наад толгойгоо угаачихаад ир дарга ирж байна гэсэн архи үнэртээд байна.Чамайг уудаггүй гээд их сайн байдаг би байсан бол дүүрч яв яв гэв Өдрийн цайны цагаар Гарьдыг ажиглаж суусан Дөлгөөн за яахав үйлийг нь хийлгээд чамайг /бүсгүйг/би явуулахаа нэг мэднээ гэж бодов. Гарьд Удвалын үйлэнд яваад их ядарсан болтой тэгсэн ч бүсгүй рүү эрхлэн харж байгааг харсан Дөлгөөн за та бүгд ингээд буцдаа найз маань их ядарч гээд шууд хэлэв Гарьд ёстой яаж ч чадсангүй Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *