Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “11-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “11-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
991

Гарьд гэртээ иртэл Тунгалаг нэлээд халамцуу мөн хүүгээ орж ирснийг ч мэдээгүй мэт царайлна .Хоолоо идэхээр ширээнд суувал за зайрантан та хаагуур явж байгаад ирэв гэж хэлээд урд байх шилэн

аягатай пивийг залгиллав. Гарьд юу ч хэлэхийг хүсээгүй бөгөөд хэрэв үг сөрвөл нүүр нүдгүй загнуулна гэдгээ маш сайн мэднэ. Элдвийг үглэж уцаарлаж суугаа ээжийгээ хараад өөрийнх нь зөв гэдгийг мэднэ

,ээжээ та ойлгооч гэж хэлмээр байвч даанч….. Хоёр өдрийн дараа Намсрай Тунгалагтай уулзав Тунгалаг үгүйсгэж уурласан хэвээр байгааг мэдэх ч за хө би чамд хэлэхгүй бол тун болохгүй юм сонслоо

гэхэд Тунгалаг чих тавина Би нөгөө найзаасаа сонслоо хэрвээ хүү маань өөрийн таалж ирсэн энэ онгодыг залахгүй бол хэрэг бишдэж хүүг маань биендээ мэс зална гэнээ Тунгалаг гайхаж тэр чинь юу гэсэн

үг юм бэ ? Тэр бөө найзын маань хэлснээр хүү нэг бол учир нь тайлагдахгүй шалтгаанаар мэс засалд орно Нэг бол хүний гарт байх хутганд өртөнө гэж хэлсэн гээд царайгаа барайлгаж хэсэг дуугаа

хураалаа. Их үнэмшилтэй хэлсэн Намсрайд энэ удаа хэнбугай ч итгэхээр байв.Учир нь Баяраа тэднийхээс гарахдаа Тунгалагыг итгэхгүй байгааг мэдэрсэн төдийгүй энэ яриагаа зөвхөн Намсрайтай хэлэлцэж Тунгалагт итгүүлэх хуйвалдаан байлаа.Үрээ гэх эхийн сэтгэл дээр тоглолт хийж итгүүлж чадсан болов уу үгүй болов уу гэж бодож суутал Тунгалаг өөш өөш гээд нудрав Худлаа сандран за хө гэж Намсрай асуувал тэгээд одоо яах вэ ? Энэ л үгийг хүлээж суусан Намсрай за угасаа цаг нь болж зургаан сар удахгүй дээ хэдхэн хоноод боллоо Хүүг төрсөн нутагт нь авч очоод онгод залах зан үйл хийх юм гэнэ билээ Тэгээд Гарьд маэнь чадах уу ? гэх энэ үг бол газар дээрх ганц үрдээ хатуурхахгүй байхаар шийд гаргаж буулт хийсэн нь энэ байлаа Гарьдыг орой ажлаасаа иртэл ээж нь хайлсан тугалга мэт хайлган

зантай угтаж хоолоо ид өнөөдөр ядарсан уу гэж асуух нь хүүд нэг л сэжигтэй санагдсан ч за юутай ч ээж зөвшөөрөх нь үнэн гэж бодно.Дулам эмгэн хүүдээ хоолны дээж аяглаад хоол идэж суугаа хүүгийн толгойг нь илбэж эвий дээ миний дэлдгэр шар гэж эрхлүүлнэ Гарьд ээж та нэг хүнээс их мөнгө авна хоёр хоногийн дараа гээд дуугаа хураав.Нээрээ л тэр жил Ганбаа гэх нөхөрт өгсөн хоёр мянган долларын асуудал нааштай шийдэгдэж байгаа тухай хүн утасдаж хэллээ Юмыг яаж мэдэх вэ гэж тэр үед цагдаад мэдүүлэг өгсөн нь оносон байлаа.Гэвч хүүгээсээ энэ тухай сонсоод нэг их итгээгүй билээ Гарьд зүүдэндээ үзсэн харсан бүгдээ аль чадхаараа зураад Данзан дарханд өгөв. Дархан зургийг харж байхдаа хүү чи сайхан зуржээ. Ах нь бас нэг ийм ч болов уу гэж бодож суулаа за дүү чи арав хоноод ирнэ биз дээ Өнөө оройноос чиний юмтай барилдана даа ,дүү чи гараад сүү

архи аваад ир гэв.Дархан хүүг орж ирвэл за наад архиа задлаад тэр тагшинд хий сүүгээ ээжид минь оруулж өгөөрэй гэв. Гарьд хашаанд байх гэрт явж орвол хойморт суух эмгэн эргэж хараад; За хүү сайн уу ? Сайн сайн байна уу та ? сайн сайн гэж хэлээд тахилынхаа өмнөх тагшинд цай хийгээд хүү дээш суу дээш суу гэнэ Цай ууж суухдаа эмгэний тахил руу хараад сүрдэв .янз бүрийн хэлбэр дүрстэй чулуу мөн чоно буга баавгай гээл баахан амьтанг нэг даавуун дээр зурсан байлаа.Хүү минь надад чамайг ярьж л дээ урьд шөнө нэг удган ирээд муу хүүг минь ширвээд байсан тэр хүү чиний онгод байж За тэгээд өөрийн эдлэлээ авахдаа эмээтэйгээ нэг уулзаарай гэв Гарьд өөрийн бүх юм бүтэж байгаа бас хүн бүр туслаж байгаад баярлана. Гэртээ иртэл аавынх нь найз Баяраа бөө ирсэн байлаа. Мэнд мэдээд юу болж байгаа тухайгаа хэлтэл за за болж дээ дүү чамд гээд өврөөсөө суран оосортой том шаргал гуулин толь гаргаж ирээд хоёр гардаж өгөхдөө за ах нь амь өгөөгүй шүү дүү чи өөрөө чадна гэлээ. Гарьд Амь амь амь?!

гэж бодно Дулам эмгэн хүүд ирсэн толийг хараад үгүй мөн сонин юм даа энэ эд тэгээд яадаг юм бол гэж асуувал Баяраа бөө энэ толь маань энгэр цээжинд байх учиртай муу муухай юмнаас хамгаалдаг мөн мэргэ төлөг хүн тольддог эд.Бөө хүнд заавал байх учиртай зарим бөөгийн ар нуруунд зүүлттэй байхийг үзэж билээ гэв Гарьд за баярлалаа ахаа энийг таньд гэсээр хадаг мөнгө барьвал хэхэ за яахнэв дээ дүү минь ах нь бэлэг болгоно гэсэн амандаа гэтэл Гарьд дархан ах бөө өөрийн эдлэлээ хүнээс бүү зүгээр ав гэсэн гээд инээв Товлосон өдөр дөхсөөр байлаа Тунгалаг их л баяр хөөр болсон амьтан орж ирээд миний хүү энийг өмсөөд үздээ гээд торноос арьсан гутал гаргаж ирэв Гарьд нээрээ гутлаа хэзээ яаж авна даа гэж бодож байсан гэхдээ ээжийгээ ингэнэ чинээ санаагүй. Гарьд гутлыг өмсөж үзвэл таарч баярлалаа ээжээ …. гэвэл зүгээр миний хүү азаар ээжийнхэн найз гутал захиалгаар хийдэг гэж дуулаад очиж чамайг ийм хүн болж байгаа тухай хэлсэн ашгүй тэр найзын маань нөхөр нь бас бөө хүн юм

Тэгээд ийм байх ёстой гээд ингэж хийлгэлээ Ямар болж таалагдсан уу … хүү толгой дохино Дөлгөөн Гарьд хоёр Данзан дарханы гэрийг зорьж очиход дархан гэртээ байхгүй харин хашааны үүдэнд хэд хэдэн машин байв. Нэлээдгүй хүлээсний эцэст дархан ирж гадаа байсан хүмүүс бүгд байшинд орцгоолоо. Хүмүүс дунд өрөөсөн хөлөө чирч алхах нэг бүсгүй Гарьдыг цоо ширтэнэ түүний харц яг араатан лугаа төстэй санагдаж байв. Дарханы урланд хүмүүс уван цуван орцгоож Дархан нэг настайвтар эрэгтэйд хандан за энд таны охины эдлэлүүд бий гэж хэлээд за дүү нааш ир гэж дуудаад Гарьдыг дөхвөл бардаг тойвуур ташуурыг заагаад энэ бүгд чинийх гэлээ. Дөлгөөн ахаа энэ хэнгэрэг манай найзынх уу гэж асуулаа.Хойморт өлгөөтэй байх их том хар хэнгэрэг үнэхээр нүдэнд тусах бөгөөд нөгөө буриад удганыд очиход төрсөн бодол нь биелсэн мэт санагдав. Данзан за ахын дүү сэтгэл шингээж хийсэн эдлэлүүдээр минь түмэн олныхоо үйлийг нимгэлж яваарай! Дөлгөөн найзынхаа нүд рүү харж байснаа чи уйлах

гээд байна тэ за уйл уйл гэтэл Гарьд нулимсаа арчилаа. Чухам яагаад уйлснаа мэдэхгүй ч цээжин доторхи баяр хөөрөө нулимс болгож гаргасан мэт Дархан гурван хөндлөн төмрөнд зүүсэн олон зэмсэгтэй эдийг өгөөд за үүнийг ар нуруундаа зүүдэг юм шүү за ах нь одоохон гээд нэг авдар ухаж нэг амьтаны арьс өгөөд энийг үүн дээр ингэж оёоод гээд нэг бүрчлэн хэлж өглөө. Гарьд торноос хадаг сүү хатуу архи гаргаад за ах маш их баярлалаа танд гэвэл дархан хүүгийн өгсөн эдийг хоёр гардаж авахдаа за дүү Түмэндээ тустай Олондоо нэртэй Халхын их Зайран болоорой гэж ерөөв. Гарьд дарханд баярласнаа хэлж хийлгэсэн эдийнхээ мөнгийг өгөөд Дөлгөөн…ахаа энэ хэнгэрэг нь хэд билээ дүү нь найздаа хийлгэж өгч байгаа юм гээд инээвэл дархан Дөлгөөн рүү харж инээгээд за дүү муу ах нь үүн шиг хэнгэрэг хийхэд багахан бодны үнэ ханш авдаг ёстой Дөлгөөн дотроо ээ яанаа хэд юм бол доо миний мөнгө хаанаа ч хүрэхгүй юм байна гэж бодох зуур Дархан Дөлгөөны бодлыг таасан уу гэмээр за дүү чи ахдаа нэг бүдүүн

хонь авчирч өгөөрэй гээд Дөлгөөний чихнээс мушгиад Гарьд хүү чи энэ хүүгээр түшээгээ хийлгэвэл ч гээд инээв. Гарьд Намсрай руу залгаж хаана байгаагаа хэлэв Дөлгөөн өөрөө бөө болох гэж байгаа хүн шиг хөөрч байлаа. За миний найз хэзээ бөөлж эхлэх үү ? Гарьд,мэдэхгүй ээ хө Баяраа бөө хэлнэ гэсэн мань юугаа мэдэх вэ дээ гэж хэлэхийг сонссон Данзан дархан – хүү чи ээжтэй минь орж уулз гэв. Гарьд аавыгаа хүлээх зуураа гэрт байх удган дээр явж орлоо. Удган хүүг танив бололтой за хөвүүд дээш суу дээш суу. Удган тэдэн рүү харж суухдаа за ингээд бөө болох нь Бөө хүн гээч түүхэндээ тарган цатгалан яваагүй юм даа.Тарганы таван ямааатай хөл дүүжлэх ганц унаатай байсан гэдэг Хүү чи эдэнд бүү шунаарай эмсээр бүү наадаарай дутуу дульмаг бүхэн чамайг мөхөөнө гэдгийг санаж яваарай! Савсаг эр сархад хоёр чамд мөнхийн гай тарина шүү Гарьд толгой дохино сууна.

Удган цааш нь бөө хүн онгод тэнгэрээ дуудахдаа босоо байдаг.Хүү чи зөн билэгтээ хөтлөгдөж зүүдээрээ бүгдийн амилуулна. Энэ үг Гарьдад маш их ойрхон буулаа.Намсрай ирлээ тэднийг гаргаж өгөх удган сүү өргөж үлдэв. Түмэн олныхоо төлөө босож байгаа хүүг өршөөж аврал энэрэлдээ багтаарай гэж залбирсан байлаа. Тэднийг ирэх чимээнээр Дулам эмгэн өндийж сэрээд өө хүүхдүүд за юу болов гэж хэрэгт дурлав. Тунгалаг дургүйд хүчгүй гэдэг шиг дэргэд нь ирж суугаад тэдний ярианд оролцов. Намсрай хүүгийнхээ зүтгэлд бахархаж суусан ч яг энэ талын мэдлэг дутуу учир за ер нь Баяраатай уулздаг хэрэг гэж бодов Дөлгөөн найзынхаа хэнгэргийг тэврэх нь холгүй суугааг харсан Дулам эмгэн эвий дээ энэ муу хүү сайн хүний үр юм даа За тэгээд санаа зөв бол заяа гэж байдаг гэдэг дээ үйлс бүтэх байхаа гэж бодов. Гарьд цай ууж суухдаа нөгөө хөлөө чирч явдаг бүсгүйг яагаад над руу тэгтлээ харсан юм бол гэж бодохтой зэрэгцэн Хүү минь зүгээр үү гэх эмээгийнхээ асуултанд сандран өө зүгээр зүгээр өдөр нэг гээд чимээгүй болов Намсрай хүүдээ хэлнэ аав нь ингээд явъя даа

маргаашнаас Баяраа ахыг нь олж нэг уулзъя тэгээд хэзээ явах тухайгаа бүгдээрээ нэг тухтай ярилцья гээд гарч одов. Дөлгөөн Гарьдынд хонож өглөө цугтаа ажилдаа явахаар болов. Гарьд дарханы хэлснээр бүгдийг оёж шидэхэд Дөлгөөн туслаж байлаа. Гарьдаа миний найз дээлээ өмс дөө найз нь харъя гэхэд Гарьд дээлээ өмсөж баруун гартаа хэнгэрэгээ барьж зүүн гартаа ташуур тойвуур бардагаа барьж зогсоог харсан Дөлгөөн сонин юм даа чи солгой юм уу ? Гарьд толгойгоо сэгсэрч харин тийн өөрөө ч гайхчихлаа ингэж барих нь эвтэй байна гэж хэлээд майхавчаа өмсвөл Дөлгөөн за одоо хэнгэрэгээ зөөлөн цохь доо гэж шахав Гарьд хэнгэрэгээ зөөлөн цохивол хамаг бие нь арзайж дээрээс нь юу юугүй огшоод бүр чанга цохиж үзмээр санагдаж эхлэх үед больчихов. Дөлгөөн; За ямар санагдав яаж байна? Гарьд; сонин юм байна нэг тийм гэхийн аргагүй мэдрэмж төрлөө гэхэд Дөлгөөн найзынхаа хувцас эдлэлүүдийг хурааж байхдаа чи мундаг бөө болохоороо ээжтэй минь уулзуулж өгөөрэй гэж үнэн сэтгэлээсээ хэлж

байгааг сонсоод найзыгаа ихэд өрөвдөв Шөнө Гарьдын зүүдэнд Цэцэн эмгэн ирээд ,өлгөөтэй байх хуягнд нь шившлэг дом хэлж бардаг ташуур хоёрыг нь баахан магтаж хэлэв. Хэнгэрэг толь хоёрыг нь эргүүлж нэг сонжсоор ингэж хэлэв Төрсөн төө бие чинь түмний төлөө Огтор муу бие чинь олны төлөө Зовсон бүгдийн төлөө буян санаж яв Урагшгүй муу бүгдийн өмнөөс ухаан зарж яв Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *