Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
927

Ээж хүү хоёроо дагуулсаар нөгөө удганы хэлсэн газар ирэв За байз айлд орж байгаа хүн байна даа гэж бодсоор дэлгүүрт оров Хүүхэд гүйлгэнэ гэснийг бодож чихэр ундаа зайрмаг гээл тор шахуу юм авав

Машиндаа сууж өнөөх дугаар руу залгав Туяа удган өө ирсэн үү аа за би хүүхэд гүйлгэе гээд машины дугаарыг асуулаа Нэг жижигхэн хомоол шиг бор хүү гүйж ирээд тэд Туяа удганыд ирлээ Удганы үүдэнд

хэд хэдэн машин , хашаан дотор хүмүүс тойрч зогссон байх бөгөөд тэдний дунд бөөгийн хувцастай нэгэн бүсгүй тогоон дээр ус самарч байгааг хараад дөхөж очвол толгой дохиж мэнд мэдлээ. Гар завгүй

мөн амандаа юуг ч юм бэ аялаад л Гарьд хүүд их сонин санагдаж байлаа Өнөөх удганы өмссөн дээл буриад дээр нь нөмрөг бас толгой дээрээ тоорцог тавьжээ Хөх манхан тэнгэрийг хөвөлзтөл нь уриаднуу

Хөвөн цагаан үүлийг хөвхөлзтөл нь уриаднуу …. гээл их сайхан дуулсаар дайван хэнгэрийг дэлдэнэ Гарьд хэрэгт дурлаж өнгийж харвал нэг муу түмпэнд том том хар чулуу байлаа Энэ зан үйл нь

буриад бөөгийн хар чулууны угаалга байлаа Удалгүй хүмүүс гэрт орох үед тэднийг дагаж орцгоов Тунгалаг хүмүүсийн дунд тортой юмаа барьсаар байлаа Удган Туяа орж ирээд дээлээ түр тайлаад суувал сүүлдэж орж ирсэн хэсэг хүмүүс торноос сүү архи гаргаж бөөгийн хажууд суух нэг залууд өгч байгааг харсан Тунгалаг гайхаад тортой юмаа залууд өгтөл өнөөх эр гайхсан харцаар хараад инээдээ барьж ядна. Тунгалаг бөө дээр ирэх нь байтугай зүүдэлч ч яваагүй билээ Туяа удган Тунгалаг руу дөхөж ирээд яараагүй биз дээ өнөөдөр харын угаал хийсэн юм .Тэгээд жоол хүнтэй байгаамаа хүлээж байгаад Баавайтай минь золгоод яваарай гэж хэлээд бие засхаар гарлаа Дулам эмгэн сая хэнтэй золго гэвээ Баавгай гэв үү гээд асуутал гэр дүүрэн инээд боллоо. Туяа удган уугиж байгаа ганган дээр алцайж гараад тахилынхаа өмнө сөхөрч суугаад мөргөж эхэллээ Тунгалаг олон хүний дунд суухдаа

хэзээ Баавай нь орж ирэх юм бол хэдий хэрийн насны хүн бол гэж элдвийн юм бодно Удган гамбир адил хэлбэртэй хэнгэрэгээ дэлдэж буриадаар үглээд байна уу дуулаад байна уу гэмээр үе үе аахай ёоохой минь ээ гөө аяа байдаг минь ээ гөө гэж уянгалуулсаар дороо эргэлдэж эхэллээ Түүнийг харж суугаа хүмүүс бараг бүгд шахуу нүдээ анисан байгааг харсан Тунгалаг Гарьд хоёрт сонин байлаа .Харин Дулам эмгэн зүүрмэглэж суугааг харсан Тунгалаг сэмээрхэн ёвроод сэрээгээдхэв Эргэж эргэж дороо дэвхцсээр нөгөө удган чинь тэр гэхийн аргагүй бүдүүн хоолойгоор мэнд амоор гэж хэлхийг нь сонссон Тунгалаг алмайрлаа Гэрт байх хүмүүс мэндээ та минь мэнд хайхан уу гэж зэрэг шахуу хэлцгээлээ Түрүүний тортой юмыг авдаг эр За Баавай та мэнд хайхан уу тавтай морилох тий гэсээр дөхөв Сая учирыг ухав болтой Тунгалаг бүсгүй аан за за нөгөө Баавай гээч нь байх нь гэж бодлоо Хүмүүс эхнээсээ золгож засал номоо хийлгэж байгаа бололтой дуулж ярьж инээж ёстой нэг сонин юм болж байна даа гэж бодно

Баавай гээч нь хүний өгсөн сүү архи хоёрыг тагшаар хааяа нэг ууж байгааг харсан Тунгалаг гүй ээ одоо тэгээд ийм маягаар энэ хүмүүсийн өгсөн бүгдийн уудаг юм байхдаа сонин юмаа миний өгсөн зайрмагнаас идэх болов уу?гэж бодно Хүмүүс эхнээсээ гарч явсаар Тунгалаг золгох болов Өвгөн Баавай ; мэнд амоор гэвэл Тунгалаг сайн байна уу та сонин сайхан юутай вэ гэж хэлээд гэрээр дүүрэн инээд болов Өвгөн Баавай түшээдээ үг хэлж хүмүүст дамжуулсаар байлаа Урдаа суух Тунгалагийг хүүтэйгээ,эхтэйгээ амьдардаг мөн хоёр гэртэй юм,нэг гэр нь ихээ хол үзэгдлээ гэж хэлтэл түшээ буюу тулмааш нь орчуулж хэлхийг сонссон бүсгүй яаж яаж мэдэв гэж гайхна Тамхи татаж суугаа Баавай үргэлжүүлэн нөхрөөсөө биш өөр эрээс хүү төрүүлсэн бас нөгөө Ганбаа гэх эрийн тухай өөрийнх нь амьдралыг ном уншиж буй аятай хэлж эхийгээ хайрладаггүй хэмээн зэмлээд эхлэв Баавай … чи энэ орчлонгийн бүхий л ан амьтад хүн бүгдийг

эхгүй байгаагаар бодож нэг үз ,хэнээс унаж хэн болов Яах гэж гэх энэ бүх үгийг түшээ буюу тулмааш нь Тунгалагт дамжуулж хэллээ.Бүсгүй тэрүүхэн хооронд хэрхэн ээжийгээ баярлуулж гомдоож байснаа санаад уйлж эхэллээ Баавай сая толгойг нь илж нэг үнэрлээд басган чиний хөвүүн хаана байна гэж асуув .Гарьд хүү Баавайн өмнө суувал дайван хэцээ дэлдэж буриад ая дангаар дуу дуулж тэгэх бүртээ тойвуур бартагаараа/бардаг/ хүүгийн толгой дээр ямар нэгэн юм хийж дохиж зангана Энэ хөвүнийг харжээ явдаг Онгод тэнгэр байна ,хөвүүн үрийн хүзүүнд хонхинуур байна гэв Аав талаас нь харжээ явдаг юм уу даа За энэ хөвүүн Онгод залж бөө болох учиртай сонсож ав хөвүүн ухаан алдаж босохдоо байгаа орчиноо ихээ гайхаж сэрдэг,энэ бүгд тэрээ Онгодтой холбоотой байна гэж Тунгалаг нулимсаа арчиж хүү минь дахиж унаж тусахгүй байх арга чарга байна уу тэр Онгод гээчийг заавал авах учиртай юу гэж асуулаа Заяасан төөрөг нь энэ юм хойно салж холдоно гэж байхгүй дээ гэж Баавай хэлээд за яахав мань

хөвүүнийг гурван жилээ аргалж өгий түүнээс цааш хөвүүн үрийг аргалжээ дийлэхгүй гэв Өвгөн Баавай хөвүүний хүзүүн дэх хонхинуурыг аваад сархдаар нэгэнтээ ундаалаад буцааж зүүж өглөө Дулам эмгэн дөхөж суугаад амар байна уу та ? мэнд амоор настан басганыг дөхүүл гэв Буурал басган чи уртаа хол наслахтий өөрийн биений зүрхээ хайрлаж яваарай гэж хэлээд бартагаараа нурууг нь шувтраад болоо гэсэн дохио өгөв.Баавай буцаж цөөн хүмүүс үлдсэн байлаа Туяа удган бартаг ташуураа барьж суугааг харсан Гарьд хүү дотроо би нэгэн өдөр энэ хүн шиг ингээд сууж байна байх гэж бодлоо Туяа удганд мөнгө барих Тунгалаг за та хүү ээж хоёрыг минь хамгаалж яваарай гэвэл Туяа удган за юу санасанаа есөн цагаан хүсэл тань биелж явагээ гээд мөнгийн авч тахил дээрээ тавиад та бүгдийн төлөө мөргөж залбирчээ явъя даа гэв Тунгалагийн санаа сая амрав болтой За бид ингээд явъя даа гээд өндийвөл Туяа удган энэ хүүг хэн гэдэг үү ? Гарьд гэж хэлвэл за хүү минь зүүдэндээ хар цагаан хоёр чоно

зүүдлэвэл эгч дээрээ ирнэ биз дээ , сайхан хүү байна түмний төлөө төржээ хөвүүн гэж хэлхийг сонссон эмгэн дотроо эвий дээ миний муу дэлдгэр шар хэзээ тэгэх бол гэж бодсоор удганыхаас гарлаа Гарьд хүүгийн хонхны баярын дараа Тунгалаг америк явав Хүүг олон таван үггүй хэн нэгнээс айж цэрвэдэггүй зантайг нь мэдэх ангийн хүүхдүүд бүгд хүндэлдэг байлаа. Тэр нэг үдэш ангийн охин Баярмааг хүргээд буцаж явахад нь өөрөөс нь ах залуус өдөж хоргоосоор халааснаас нь утсыг нь авлаа. Тэд гурвуулаа учир аргагүй хүчгүйдэж нүүр амаа тэс цохиулж дээрээс нь утсаа булаалагсандаа шаралхаж зогстол нөгөө гурав нь доогтой инээсээр явахыг харсан Гарьд газраас чулуу аваад шидтэл нэг нөхөр нь шидсэн чулуунд оногдож газар тэрий хадан уналаа. Гартаа өөр нэг чулуу атгаж заналтай гэх чинь ирж явааг харсан нөгөө хоёр нь зугтав Гарьд газар хэвтэх эрийн халааснаас утсаа авч түргэн дуудлаа Өнөө эр ухаан алдсан болтой ,түргэний машинд сууж гэмтэл дээр ирэхэд цагдаа түүнийг байцааж эхэллээ Болсон

бүгдийг ярьж суутал гаднаас эмээ нь орж ирлээ Эмээгээсээ өөр дуудах хүнгүй учир аргагүй дээ л хөгшин эх нь ахилсаар ирсэн нь энэ ажээ, Цагдаа: танай хүүгийн шидсэн чулуунд оногдсон хүү сэхээнд амьдруулахад орсон Хүүг чинь одоо авч явна та буцаж хариад дулаан хувцас энэ тэрийг бэлд гэв Гарьд хүү дээрэмдүүлсэн биш хэрэгтэн болов Учир нь хүү чулууг зэвсгийн чанартай ашиглаж хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хуулийн заалтаар шийтгүүлэхээр болжээ. Эмээ нь хохирогчийн талынханд багагүй хэмжээний мөнгө өгч мөн гомдолгүй гэсэн бичиг аваад шүүхээр орлоо . Хүү хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэв Гарьд хүү болсон бүх явдалд маш их гэмшиж байлаа хүн гэмтээсэндээ бус эмээгээ баахан зовоосондоо өөртөө гомдож байлаа Гарьд хүү ангийн охин Баярмаад сайн болжээ. Баярмаа дээрээ гурван ахтай аж. Гарьдтай дүүгээ цуг явааг харсан том ах нь сэм дагаж орцноос гарах үед нь жийж унагаад өшигчиж эхлэв.Арай гэж босож ирсэн Гарьд залуугийн нүүрэнд нь

нударгаа буулгавал орилоод явчихав.Гарьд эргэж харалгүй шууд зугатлаа Орой нь гэрийн үүд цохих чимээнээр тайлж өгвөл бахим биетэй хижээл эр мэнд мэдээд орлоо Эмгэн цай аягалж хэрэг зоригыг нь сурвал Баярмаагийн ахын хамрыг нь хуга цохисон байлаа Гарьд болсон явдлыг нэгд нэггүй үнэнээр хэллээ .Эмгэн нулимс дуслуулж саяхан болсон хэргийн талаар хэлж тэнсэнтэй байгаа учир хүүг минь битгий цагдаа сэргийлэхэд өгөөч гэж гуйв. Гарьдыг цохисоор уйлж суугаа Дулам эмгэнийг харж суух өнөөх эр азаар учир мэддэг юм үзсэн эр бололтой за та тайвшир даа эмээ хүүхдүүд зодолдож муудах алийг тэр гэх вэ ? манай хүүд бас учир байжээ гэсээр гарлаа Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *