Нүүр Өгүүллэг “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТӨЛӨӨС” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
943

Гарьд их хотын хөл хөдөлгөөнийг хараад эмээ энийг хардаа тэрийг хардаа гэхэд Эмгэн бас үглэнэ гүй ээ их өөр болжээ Яасан өндөр барилга вэ ? дээшээ харах бүрт толгой эргэж даралт ихсэх нь байна

гэж инээнэ Тэд явсаар нэгэн гэр хороололын гудам сүлжсээр удалгүй цагаан худгийн дэргэд байх нийтийн байрны үүдэнд зогслоо .Урт цагаан байшингийн хонгилоор орж гарах хүмүүс , гадаа тоглох

хүүхдүүд худгаас ус барих хүмүүс бүгд л Гарьдад цоо шинэ сумын төв юм.Тэд булангийн хаалганд тулж зогсов Тунгалаг үүдийг зөөлөн тогшвол хэн бэ ? гэх хахирган дуу сонсдлоо .Би би аль наад хаалгаа нээ

гэвэл цээжин биеэ ил гаргасан энд тэндээ шивээстэй хүйтэн царайтай эр за ирэв үү? гэснээс өөр үг хэлэлгүй цааш эргэж орон дээр суулаа. Гэр ч гэж нохойн хороо тамхи архины эхүүн үнэр ундуй сундуй ор дээрээс

нь нэг хувин үүдэнд байх бөгөөд түүнээс шивтэр ханхлана.Ширээн дээр байгаа талхыг зүсэлгүй голоор хугачиж идсэн бөгөөд хажууд нь пивоны шил базаж орхисон мөнгөн дэвсгэртүүд үзэгдлээ. .Эмгэн

охиныхоо араас сэм нудчивал байз гэж их зандрангуй хэлээд нөгөө эрд хандаж би чамаас авах юмаа л авья өөр хүсэх юм байхгүй гэтэл өнөөх эр байхгүй тэгээд яахуу ? өгдөг газар нь өг мэдүү чи л өөрөө шалчигнаж наана цаана гэж гүйж гүйчихээд одоо битгий шалчигна.Гэнэт босож ирээд ахиж үүгээр үзэгдвэл хохь чинь шүү гээд шүлсээ хаялаа. Эмгэн золтой л зүрхээр явчихсангүй. Тунгалаг өнөө муу хоёроо дагуулсаар гарах үед Гарьд хүү эмээ эмээ энэ ах олон жил муухай газар байжээ.Удахгүй тэр газартаа очих юм байна Та энэ ахаас хэзээ ч мөнгө буцааж авч чадахгүй гэж хэлхийг сонссон Тунгалаг юугаа дэмийрээд байгаан аль хурдан явья гэв. Тэд машиндаа суусан хойно Тунгалаг хүүгийн хэлснийг санав болтой эргэж хараад чи яаж ? Гарьд хүү эмээсэн болтой бүлтэгнэн доош харлаа Тунгалаг , Ганбаа гэх энэ эрд хоёр мянган доллар өгсөөд ингэж хулхидуулсан гэдгээ хүүгийн

ярианаас гадарласан боловч сая чухам юу болоод өнгөрснийг эрэгцүүлж дийлэх ухаан байсангүй. Тэд явсаар таван давхар байранд ирэв Тунгалаг түлхүүр гаргаж хаалга нээлээ .Гарьд үүдээр ороод өөрийн муу умгар гэрээс шал ондоо жигтэйхэн их тавилгатай хивс дүүрэн айл байлаа. Ээж та хувцасаа тайлаач гээд одоо энд амьдарцгаана даа Хүүг энд сургуульд өгнө та дасна даа удахгүй за би нэг усанд ороодхоё Гарьдаа миний хүү тэр хөргөгчнөөс идэж уух юм гаргаад өөрсдөө идэж ууцгаана биз дээ гэв.Эмгэн барьж ирсэн жоол жуул юмаа жижиг өрөөний үүдэнд тавиад цааш орж үзвэл тавилга гэх юмгүй газраар зассан ор дээр нь байх сэтгүүлээс өөр юм үзэгдсэнгүй Гурван өрөө байр авсан гэж ярьж байсан үнэн байжээ болоо доо миний муу охин гэж Дулам эмгэн бодно. Тунгалаг уснаас гарч ирээд хөргөгнөөс шилтэй архи гаргаж шилэн аяганд хийж уулаа .Аль би та хоёрт гэрийг чинь танилцуулья энэ өрөө минийх шүү гэж түрүүний жижиг өрөөг үзүүлээд аа энэ өрөө бол та хоёрынх шүү энэ өрөө бол

зочдынх гал зуух ванны өрөөгөө танилцуулаад за ингээд хотын иргэд боллоо шүү гээд инээлээ Өглөө эртлэн боссон Гарьд хүү таван давхрын цонхоор харж зогсохдоо ,намхан сургууль сумын төвийн дэлгүүр бас сумын клубээ эргэн нэг дурслаа Дулам эмгэн энэ өндрөөс чинь хот сайхан харагддаг юм байна Тунгалагаа миний охин босох болоогүй юу ? Гэсээр өрөөнд нь орвол Тунгалаг байсангүй хий л хэдэн өрөө хэсэж хайлаа. Үдээс хойш хаалга түлхүүрдэх чимээнээр харвал Тунгалаг нэлээдгүй халмаг орж ирлээ Галын өрөөний ширээн дэргэд суугаад уйлж гарлаа. Дулам эмгэн дөхөж суувал Ээжээ гээд уйлан хайлан хэлнэ америкаас ирээд удаагүй байхдаа нэг найз бүсгүйнхээ гэрт дайлуулж суухдаа тэр эртэй танилцсан юм орон шоронгоор явсан гэдгийн би мэдээгүй жигтэйхэн халамжлаад сүйд болоод байхаар нь

ойр дотно болж хэсэг зууралдаж явсан нь гай боллоо гээд өөрийгөө зүхэж уйлсаар суув За за миний охин тайвшир тайвшир одоо ахиж бүү уулз хэдүүлээ алзахгүй дээ гэж үглэнэ Гарьд хүү учрыг мэдэхгүй ч зөнгөөрөө ээжийгээ зовж байгааг мэдэрлээ.Орцны хаалганаас эхлээд орж гарах хүмүүс бүр гудмаар гүйх нохой хүртэл сонин содон санагдана. Гарьд өдөржин л цонхоор ширтэж өөрийн найз Бумбараа үгүйлнэ Эмээ нь түүнийг гадарласан болтой миний дэлдгэр хөө хоёулаа зун нутгаадаа явна за гэж аргадана Тунгалаг бүсгүй дотроо байх бүгдээ эхдээ хэлж нэг юм онгойсон бололтой унтаад өгөв. Гарьд хүү: эмээ хоёулаа хэзээ харих вэ ? Эмээ нь хүүгийнхээ толгойг илбэн удахгүй дээ удахгүй миний үр гээд духыг нь үнэрлэж аргадаад өнгөрлөө. Тунгалаг яагаад ч юм бэ ? Ганбаа гэх эрд ховсдуулчихсан аятай өмхий самхай ханхалсан нийтийн байраар эргэлдсээр байлаа.

Орцны үүдэнд унан тусан орж ирэх ээжтэйгээ таарсан Гарьд хүү ээжийгээ түшиж тулсаар арай ядан шатаар өгсөж гэртээ орлоо. Тунгалаг юу ярьж хэлж байгаагаа ч мэдэхгүй орилно. Би Ганбаатай суухаар шийдсэн за гэж хэлэхийг сонссон Дулам эмгэн ээ бурхан минь атаа таван тэнгэр минь гэж амандаа маани мэгзэм бувтнаж сууна. Өрвийж шартсан Тунгалаг бүсгүйг харсан ээж нь охин минь чи ийм хүн байгаагүй ямар шидтэй ус уухараа ингэж явдаг юм Үхсэн эцгийн чинь яс өндөлзөх вий дээ Хэзээ хийсэн үйлийн минь үр энэ юм бол доо гэж үглэж уйллаа Тоглож суусан Гарьд гэнэт та удахгүй тэр аймаар ахаас холдоноо Тэр ах төмөр тор руу орно гэв. Нээрээ л удалгүй хүүгийн хэлснээр Ганбаа хүн хутгалсан хэргээр шоронд орсон гэдгийг дуулсан Тунгалаг бүсгүй за тэр мөнгө ч дүүрч аль шоронд байгаа бол эргэх юмсан гэж муйхарласан бодол тээнэ. Зуны сайхан өдөр нутгийн

зүг жолоо залав Хөгшин хүү хоёр бөөн баяр хөөр Тунгалаг замын цайны газар үүдэнд түр зогсож машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж тэд хооллоод хөдлөлөө Нутагтаа ирсэн эмгэн орсон гарсан хүмүүст хотын чихэр жимс амсуулна. Бумбар хүү Гарьдыг хараад хэсэг бишүүрхэв Гарьд хотоос авчирсан тоглоомоо найздаа өгснөөр тэд гэрээс гарцгаав Намсрайг харсан Гарьд хүү ахаа сайн уу та? гэвэл Намсрай: өө Гарьд хүү сайн уу? их өндөр болжээ за нааш ир гээд духыг нь үнэрлэж зогсохыг харсан Даваа ширэв татаад гэртээ орлоо Оройхон Даваа ажилынхаа хэдтэй жоол наргисан болтой нэлээдгүй улаа бутарсан амьтан орж ирээд, миний хань миний хань гээд дуугаа хураав Намсрай босож хүйтэн бор цай хийж өгвөл Даваа нөхрийнхөө гараас зөөлөн татаад ийшээ суу хань минь чамд заавал хэлэх хэдэн үг байна гээд санаа алдлаа. Намсрай: за хө гээд сандал дөхүүлж суулаа Даваа: чи минь ухаантай эр дээ Тунгалаг сайхан бүсгүй гээд уйлж эхэллээ Гарьд хүү чинийх гэж хэлэхэд Намсрай: гайхаж юу ? гэтэл

Даваа: чи санаж байна уу? Тэр нэгэн өдөр Тунгалаг манайд үүр цайтал ярьж суухдаа хэлсэн юм Сагсуу Балдантай наана цаана болж байх үед нь та хоёр энгэр зөрүүлсэн юм байна лээ. Та хоёрын хэнээс нь чухам жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар хүүгээ төрүүлж түүнийг нялх биетэй байхаас нь Балдан ууж идэх бүртээ агсан согтуу тавиж аль муугаар хэлж зовоогоод байхаар нь арга буюу төрхөмдөө буцаж хот орж шинжилгээ өгсөн гэнэ лээ гэв. Намсрай: Балдан нээрээ надтай таарамж муутай байгаад байсан учир нь энэ байжээ за юутай ч Тунгаатай уулзъя гэж бодож суулаа. Хэсэг уйлж сэтгэл дотор байснаа гаргасан Даваа: за за хань нь хажууллаа Намсрай гадаа тоглох Гарьд хүүг харвал нээрээ л багынхан төрх гэлтэй төстэй санагдав. Намсрай бодол болж алхасаар дэлгүүрт орвол ногоон Сувдаа: түүнийг хараад За хууз Намсрай маань өнөөдөр өрөнд орсон хятад шиг юунд газар ширтээв гээд тас тас хийтэл инээвэл худлаа инээхчээ аядаж Намсрай: чи хаах болж байна уу? зав байна уу ? Сувдаа: за зав байвал яах гээв?

арай нар шингэтэл жаргаах бодол төрсөн юм биш бээз гээд л дахин инээлээ Намсрай архи тамхи авч мөн жаал жуул чихэр боов аваад Сувдын хамтаар гарлаа. Намсрайг сугадан бөгсөө хаялан алхаж явахдаа за чи чинь өнөөдөр юу болоод архи дарс болоодхов гэхэд нь За юутай ч танайд очье гэснээс өөр үг хэлсэнгүй Сувд хоёр охинтой тэд Намсрайг хараад сүйд болно Гэрийн халаадаа өмсөхдөө зориуд ч юм шиг нүцгэн биеээ ил гаргахад нь Намсрай: гхммм гэж хоолой заслаа Авдар дээрх жааз нь дотор Сувдын нөхөр Батын зургийг хараад санаа алдаж аль хө аяга гээд ахын дүү нар май гээд чихэр боовоо өгөхөд охид чихрийг авч гараад гэрийн хаяанд сууж хоорондоо ярьж инээх нь дуулдана Намсрай архинаасаа нэг лавхан татаад тамхи асааж хэд сороод Тэр жил чиний талийгаачийн байсан шоронд би очсноо мэдээгүй юм. Анхандаа нилээн хэцүү засан хулгайч хоёрын шургуунд ороод хэсэг эвгүйтэж байлаа. Бүр сүүлдээ оргож бусгадаг ч юм билүү

гэж боддог болсон. Гэтэл нэг өдөр уулын хэсэг буулаа гэж дуулаад шалганаар орж ирж байгаа хулгаруудын дотор танай хүн байж таараад хэхэ хүн гээч амьтан ёстой дорой шүү Батыгаа хараад уйлах дөхөж билээ гээд ахиад нэг татлаа Сувд: тавьж уу хө шуурганд уруудсан мал биш дээ аль надад нэг хийгээч гэвэл Намсрай чи юу? Гэсэн харцаар харвал юундаа ингэтлээ гайхаав гэснээ шууд татаж орхилоо Намсрай: муу газар аа гэж хэрэв ээ Батаа минь байгаагүй бол би нэг бол дэглэм дээшлээд онцгой, нэг бол хулгайчын гарт үхэх байсан боддог юм. Батынхаа гал хам болж ёстой л гэдэс цатгалан айх

ичих юмгүй байсаар дэглэм бууж билээ. Сувд нулимсаа арчиж ….муу хань минь надад чамайг хүнд муу юм хийдэггүй мөрөөрөө байсан гэж ярьдаг байсан гэж хэлээд цурхиртал уйлж эхэллээ Намайг эргэлтээр очсоны дараахан хүний гарт үрэгдсэндээ муу хань минь ….түүнийгээ их л санах юм даа гэв. Тэд ярьсаар орой болж охид ч унтлаа Сувд Намсрайд аажимхнаар дөхөж түүнийг илт хүссэн харцаар ширтэж амьсгал нь түрэгсэж байлаа….. Намсрай шөнө харьлаа Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *