Нүүр Өгүүллэг “ХАЙТАН” өгүүллэг төгсгөлийн “10-Р ХЭСЭГ”

“ХАЙТАН” өгүүллэг төгсгөлийн “10-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,088

Ээж ээ, агаа бид хоёр гадаа гарч тоглож болох уу? – Цэнгүүнээ, гадаа удахгүй харанхуй боллоо. – Гадаа цас орж байнашдээ. – Ээж ээ, гаааанцхан цасан хүн хийчихье л дээ. Гээд долоовор хуруугаа

гозойлгов. – Цас орж байгаа юм уу? – Тийм ээ. эаэж ээ, гаръя тэгэх үү? – Мммм. За яахав. Зузаан хувцаслаарай. – За ээж ээ, баярлалаа. Үнсье. Өө тийм. Дүүгээ бас үнсэнэ ээ!!! Гээд Хайтангийн гэдсэн дээр үнсээд дэгдэн

гарч одлоо. Хайтан цонхооор харангаа утсаа авч дугаар цуглуулан залгав. Дуудлага хүлээн авах боломжгүй байгааг автомат хариулагч дуулгахад бүсгүй санаа зовон хөшгөө нээн цонхоор харлаа. Том том

ширхэгтэй цас будран орсоор… Хөвгүүдээ хөгжилдөн тоглохыг хараад инээмсэглэн зогсож байтал гэнэт хаалга дуугарав. Хаалгаа нээтэл цасанд хучигдсан бор хүрэмтэй Самбуу багш инээмсэглэн зогсож

байлаа. Хэл сураггүй, хаашаа ч юм яваад өгсөн хүн гэнэт ингээд зогсож байна чинээ санаагүй Хайтан гайхан зогсчихов. – Орж болох уу? – Өө бололгүй яахав. Та орооч. Гээд хажуу тийш болов. Самбуу багш мөр,

малгайн дээрх цасаа гөвөөд гутлаа арчин орлоо. – Удаан уулзсангүй шүү. Хайтаан. – Би таны захиаг авсан… – Хэ хэ… Гэхдээ тэр үед би та гуравтай хамт байхыг маш их хүссэн юм шүү. – Зүгээр дээ. – Чи үнэхээр сайхан харагдаж байна гээд Хайтангийн цодойсон гэдэсрүү харан инээмсэглэв. Хайтан бага зэрэг ичин: – Баярлалаа. Багшаа – Одоо багш аа гэж битгий дуудаа. Би багш байхаа больсон. – Аан. За Самбуу ах аа. – “Ах аа”??? хэ хэ… за за зүгээр найзаа гэж дуудсан нь дээр юм байна. – Хэ хэ за. – Хувцасаа өмсчих. Хамт нэг тийшээ явъя. – Хаашаа??? Гэж бүсгүй гайхан асуухад хөөрхөн алаг нүд нь томрохыг харсан Самбуу – Энэ харцыг ч их санасан байна шүү. Хаашаа явах нь нууц. Харин чи хувцсаа өмсчих гэв. Хайтан хөвгүүдээ хөтөлсөөр Самбуугийн машинд

суун хөдлөв. Тэд явсаар нэгэн зоогийн газрын өмнө ирээд Самбуу тэдний хаалгыг нээн өгтөл машины хаалганаас үүдээр ортол час улаан хивс дэвссэн байв. Хайтан “Тохиолдлоор байх” гэж бодсон ч түүний сэтгэл догдолж эхлэхийг мэдэрлээ. Зоогийн газрын үүдээр ороход хоёр бүсгүй инээмсэглэсээр түүнийг нарийн хонгилоор дагуулан явсаар чамин хүрээтэй бор хаалганы өмнө ирэв. Хөвгүүдрүүгээ эргэн харахад Самбуу “Энд надтай хамт байж байг” гэв. Хаалгаар ороод нүдэндээ ч итгэсэнгүй. Өрөөний голд өлгүүр дээр уртаас урт, цас шиг цагаан өнгөтэй, сувд шигтээгээр битүү чимэглэсэн хуримын даашинз байлаа. Хайтан өөрийн мэдэлгүй алмайрч гараараа

амаа дарав. Бүсгүйчүүд инээмсэглэн түүний хувцсыг солиод, нэг бүсгүй нүүрэнд нь энгэсэг түрхэх зуур нөгөө нь үсийг нь долгиотуулан гоёно. Хайтан бэлэн болов. Тэр толинд хараад нүдэндээ ч итгэсэнгүй. хорвоогийн хамгийн хөөрхөн бүсгүй өөдөөс нь ширтэн зогсоно. Тэр ийм сайхан даашинз зүүдэндээ ч харж байсангүй. Бүсгүйчүүд гарт нь торон бээлий өмсүүлэн жижиг баглаатай цагаан сарнайн баглаа өгөхөд тэр сая нэг сүйт бүсгүй болж буйгаа ойлголоо. “Ээж аав минь охиныгоо ийм хөөрхөн болсонг харсан бол хичнээн их баярлах байсан бол” гэж бодоход нүдийг нь нулимс бүрхэв. Бүсгүйчүүд хөтөлсөөр өрөөнөөс гаран өнөөх хонгилоороо явсаар жижиг танхимд ортол Тэнүүн, Цэнгүүн хоёр хоёул хар хослол өмссөн ганган эрчүүд

болцгоожээ. Үсээ дэгжин самнаж, хүзүүндээ эрвээхэй зангиа зүүсэн ч өнөөх нь янзаараа хөөцөлдөн сахилгагүйтэж байснаа ээжийгээ хараад алмайран зогсчихов. Цэнгүүн гайхан ахынхаа ардууд орон нуугдана. Тэдний ард Самбуу мөн л хар хослол өмсөн зогсжээ. Сайхан залуу сайхан хувцас өмсөөд улам сэтгэл татам болжээ. Хөвгүүд ээжийнхээ урт хормойг барьсаар цааш хамт алхлаа. Ахин нэг танхимд ортол богино цайвар ягаан даашинзтай бүсгүй инээмсэглэн угтав. Хайтан түүнийг хараад инээмсэглэл нь алга болов. Солонгон өмнө нь ирээд гараас нь атган “Чи үнэхээр сайхан харагдаж байна. Аз жаргал хүсье.

Мм… Хэрэв чи зөвшөөрвөл манай хүн бид хоёр танай удахгүй төрөх хүүхдийн нэрийг өгье, тэгэх үү?” гэхэд Хайтан гайхан “манай хүн?” гэж лавшруулан асуухад түүний хойно зогсож байсан Самбуу баг Солонгоны дэргэд ирэн гараас нь хөтлөөд “Бид” гэж инээмсэглэв. Хайтан “Бололгүй яахав” гэж инээмсэглэтэл дараагийн танхимын үүд нээгдэн: – Күэ яасан уддаг хуухайнууд вэ? Аав нь бүр хүлээж тэсэхгүй өөрөө угтаж гарч ирлээ гэсээр өвөө гарч ирэв. Сайхан монгол дээлтэй өвөө Хайтангийн духан дээр үнэрлээд: – Охиндоо аз жаргал хүсье. Өвөө нь одоо нэг охинтой л болъё. Энэ хуухайнууд аштайхан нэр өгөөрэй гээд Самбуу Солонгон хоёрлуу жуумалзан харахад Самбуу Солонгоныг мөрөөр нь тэврэн инээлээ. Тэд цааш дараагийн танхимд ортол Энэрэл

эгчээс эхлээд Хайтангийн хуучин ажлынхан, Тусгалын найзууд, Янжин эгч гээд маш олон хүн алга ташин зогсож байв. Тэдний хойморт олон давхар хуримын бялуу байв. Гэтэл бялууны орой дээр зөвхөн сүйт бүсгүй байхыг харсан Хайтан харцаараа Тусгалыг хайсан ч тэр байсангүй. Гэтэл танхимын үүд нээгдэн хайрт ханхүү нь өнөөх л цонхны цаана инээмсэглэн ширтэж байсан шигээ сэтгэл булаам инээмсэглэсээр алхан орж ирэв. Алхсаар бялууны дэргэд ирэн халааснаасаа сүйт залууг гарган ирж бүсгүйн дэргэд түшүүлэн тавиад: – Ингээд бүтэн боллоо. Гээд гараа Хайтанруу сунган сугадахыг урив. Хайтан Тусгалыг сугадан зогсоход танхимд цугласан хүмүүс нижигнэтэл алга ташин баяр хүргэлээ. Тусгал Хайтангийн өмнө

сөгдөн суугаад халааснаасаа улаан хайрцагтай бөгж гарган ирж: – Миний хайрын тэнгэрт мандсан наран минь эхнэр минь болооч… гэв. Хайтангийн нүдэнд нулимс цийлэгнэн толгой дохив. Сүйт бүсгүй буруу харан зогсоод цэцгээ хойш шидэхэд олон бүсгүйчүүдийн дунд унав. Бүгд цэцгийг хайн нэг нэгэнрүүгээ харахад тэдэн дунд Янжин эгч гартаа баглаатай цэцэг барин, хацар нь улайн зогсож байх нь тэр. Бүгд алга ташин баяр хүргэхэд дэргэдээ зогсоо Далай өвөөг нудран нүүрээ дарлаа. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *