Нүүр Өгүүллэг “ХАЙТАН” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

“ХАЙТАН” өгүүллэг “2-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
989

Хөлсний хажуу өрөөний хуучин модон хаалганы завсраас сайхан үнэр хамар сэтлэх шахна. Буурал өвөөгийнхөө хоёр гараас хөтөлсөөр хөвгүүд орж ирэн, хоолоо таваглан зогсох ээждээ өдрийн болсон

бүхнээ ам уралдан ярих нь өхөөрдмөөр. Хөвгүүддээ ижилхэн хуванцар тавганд цуйван таваглаж өгөөд, өвөөд талийгч аавынхаа том модон аяганд таваглан өглөө. Харин өөрөө тогооныхоо төмөр таган дээр

тавиад бариулнаас нь барин идэж суулаа. Хайтан бага зэрэг санаа зовон: – Би харин саяхнаас хүүхдүүдээ хотод авчраад… Манайд аяга таваг, халбага сэрээ гээд дутуу хүтүү юм их ээ, ах минь. Танд дүү нь их

баярлаж байгаа шүү. Хүүхдүүдийг минь цэцэрлэгт ортол харж өгөхийг зөвшөөрсөнд. – Зүгээр ээ, миний охин. Бид гурав чинь өдөржин хөхрөлдсөөр байгаад л таардаг юм. Жаахан орой болох үеэр манай

Цэнгүүн ээжийгээ жаахан санаад байдаг юм шиг байгаа юм. Аавд нь өдөр хурдан өнгөрч, их зугаатай байгаа хүү минь. гэхэд бүсгүйн нүдэнд нулимс дүүрэн, хоолой дээр нь ямар нэг зүйл тээглэх шиг

болов. Түүний нулимс бөмбөрөн тогооны таган дээрх цөөн хэдэн гурилан дээр нь дуслахад өвгөн охины үсийг илэн духыг нь үнэрлээд: – Манай хоёр хэлсээн, аавд нь. Аав нь ч гэсэн чамтай нас ойролцоо ганц хүүтэй. Хоёр ам тэжээх гэж хүү минь хичээж л яваа. Миний муу хүүгээс та гурав минь ялгаа юу байхав. Аав нь хүүхдүүдээ харж өгнө өө. Хайтан нулимсаа арчаад, өвгөнрүү инээмсэглэн: – Танд чин сэтгэлээсээ, маш их баярлалаа. Би амралтын өдрөөр орцоо цэвэрлэж өгье. – За тэгээрэй. Хүү минь. Ахынх нь нуруу нэг бөхийчихөөр тэр чигтээ тогтчих юм. Өндийж чаддаггүй болчихсоон чааваас гэж. – Хэ хэ… за охин нь цэвэрлээд өгнө өө. Та цай уулдаа. Манайх бас л цайны аяга цөөхөнтэй айл шүү дээ… Тороор хамгаалсан том цонхоор сарны гэрэл тусч, өрөөг тэр чигт нь өдөр мэт гэрэлтүүлнэ. Хана талдаа том хүү Тэнүүн нь, наана нь бага хүү Цэнгүүн хоёр нь дулаахан хөнжилд

нойрсоно. Харин захад нь Хайтан хөх цэнхэр өнгөтэй, хуучин орос бүтээлэг нөмрөн хэвтэнэ. “Цөөхөн хэдэн хувцас, ээжийнхээ оёж өгсөн дээл, аавынхаа нимгэн цамц, ээжийн хуучин дээлийг санахаараа үнэрлэнэ гээд сүү нь ивэлсэн жаахан ээж шуудангийн машинд суугаад даллаад явсансан. Тэр цагаас хойш тэднийгээ “жаргаана даа” гэсээр өдөр шөнөгүй ажиллаж байхдаа аав ээжрүүгээ нэг ч гэсэн утсаар ярьсан билүү? Тэд минь намайг хичнээн их хүлээсэн бол. Өлгийтэй үрсийг минь ийм том болтол нь өсгөж өгсөн ижий аав хоёртоо би “баярлалаа” гэж нэг ч болов хэллүү? Одоо аавынхаа цамц, модон аяга, ээжийн минь дээлнээс өөр надад юу үлдэв. Харин би тэднийгээ ачилж чадав уу. ядаж нэг өглөө түрүүлж сэрээд цай чанаж, гал түлж үзэв үү. Айлын ганц охин гэж эрхэлсээр хамт байсан хамгаас үнэтэй цаг хугацаагаа би алдчихжээ. Муу охиныгоо хичнээн их харсан болдоо. Эвий, миний ижий аав хоёр…” гэж бодсоор дэрээ норголоо.

Хайтангийн нүүрэн дээр нарны туяа тусахад нойроо харамлан нүдээ нухалсаар утасныхаа цагийг харвал ажлын цаг эхлээд арваад минут хэдийн өнгөрчихсөн байлаа. ухасхийн босч хөвгүүдээ сэрээгээд, өглөөний цай ч уулгаж амжилгүй шатаар гүйлдлээ. Жижүүр өвөөгийн хаалгыг нээтэл залуухан эр хаалга нээж өгөөд гайхсан харцаар Хайтан, Тэнүүн, Цэнгүүн гурвыг ширтэн зогсоход цаанаас өвөөгийн дуу гарч “Өө миний хүүхдүүд сэрчихсэн үү? яасан их унтдаг моньднууд вэ? Та нар чинь” гэж инээмсэглэсээр дуудлаа. Хөвгүүд өнөөх залуугийн дэргэдүүр инээлдэн өрөөрүү ороход залуу Хайтанг ширтсээр байв. Бие барьсан цагаан майкийг, хар бэлтгэлийн өмдтэй хослуулан өмссөн байгааг ч Хайтан хараад амжлаа. Залуу бүсгүйг ширтсээр байсанд Хайтан бага зэрэг ичингүйрэн хацраа даран “Яасан? Юм наалдчихаж уу?” гэхэд залуу ширтсэн чигтээ толгой сэгсрэн инээмсэглэж “Уурлахаараа бүр их хөөрхөн юм байналээ” гэснээ нүүрэн дээр нь хаалгаа сэвхийн хааж орхив. Хайтангийн нүүрний

урдуур унжсан үс хаалга савахад хийсэн, гайхсандаа аяганаасаа бүлтрэн шахсан бөөрөнхий хар нүднийх нь урдуур өнгөрлөө. Хайтан бүхэл өдрийн турш тэр залууг хаана харснаа санах гэж хичээв. Гэсэн ч түүний толгойд юу ч орж ирсэнгүй. Өдөржин бодолд дарагдан суугаа Хайтанг харсан Энэрэл дэргэд нь ирж: – За дурлачихсан уу? бяцхан Жульетта минь. – Хэ хэ. Үгүй ээ Энэрэл эгч ээ. – Тийм л байна даа. Хацар чинь өдөржин улаа бутарлаа. – Тийм байна уу? яанаа ямар ичмээр юм бэ? гэж гараараа хацраа дарна. – За зүгээрээ миний дүү. Эгч нь дүүгээ шоолохгүй шдээ. Гэхдээ Хайтаан, захирал чамайг дуудаж байналээ. – Тайлан гэж байна уу? – Тийм. – Өчигдөр уг нь өгөх гээд орсон. Өөрөө тэнэг юм яриад… – Харин тийм ээ. эгчдээ тайлангаа өгчих би өмнөөс чинь оруулаад өгчихье л гэж. – Болох юм уу? – Болно оо. Эгч нь аргална шдээ. – Баярлалаа Энэрэл эгчээ. – За зүгээрдээ. Би угаасаа нэгтгэлийг хариуцдаг хүн нь шүү дээ. Чи л мартчихаагүй бол. Хэхэ… – За тэгвэл би явж болох уу? – Яв яв миний дүү. Хүүхдүүд дээрээ оч. – За тэгье. Баярлалаа. Энэрэл эгчээ. Сайхан амраарай. Гэсээр цүнхээ шүүрэн гарлаа. Замын турш өнөөх залууг л мөн бодон алхлаа. Гэрийнхээ

үүдэнд ирснээ орой идэх хоол хүнсний юм дууссанг санан дэлгүүрлүү орлоо. Лангууны дэргэд ирэн цүнхээ ухан задгай мөнгө гарган ирж тоолвол яг 450 төгрөг байв. Дэлгүүрт хүнгүй болтол нь хэдэн минут хүлээж байгаад худалдагчид ойртон, шивнэх шахуу “Энэнд тааруулаад төмс тавиад өгөөч” гээд түрүүнээс хойш тас атган зогссон мөнгөө өглөө. Худалдагч хялалзан “Хоёр гуравхан юм л тавьнашдээ” гэхэд “Аан зүгээр ээ, харин хоёр гуравхан л дутчихаад байгаа юм” гэж нэрэлхэн хэлтэл дэргэдээс нь хэн нэг эрийн хоолой гарч “Эгч ээ, хоёр гурван килограммыг тавьчих” гэв. Хайтан гайхан хажуу тийш хараад өглөөний “цагаан майкт”-ыг мөн байхыг танилаа. Гэхдээ тэр худалдагчийг болиулахыг хүссэнгүй. Доош харан хуруугаа оролдон зогсоход залуу худалдагчид хандан нэмж нэг килограмм лууван, талх,

чихэр, зайрмаг, бас шоколад авахыг хүслээ. Хайтан “Төмснөөс бусдыг өөртөө авах гэж байгаа биз” бодоод мөн л юм хэлсэнгүй. Хоёр тор дүүрэн юм аваад дэлгүүрээс гарахад Хайтан хөдөлсөнгүй. Залуу хаалганы өмнө ирснээ “Наанаа хонох гэж байгаа юм уу?” гэхэд бүсгүй доош харсна чигтээ толгой сэгсрэв. “Тэгвэл хаалга нээгээд өгч болох уу?” гэхэд бүсгүй санаа зовсон байртай нээн өгч залуугийн араас гарлаа. Худалдагч аман дах бохио тас тас дуугарган, залуусын араас “Тэнэгтэж өгч байна аа” гэж үглэсээр үлдлээ. Тэд хоорондоо юу ч ярилгүй алхсаар орцны жижүүрийн жижиг модон хаалганы өмнө ирэхэд хоёр тортой хүнсээ Хайтанруу сарвайн өгөөд “Чи барьсан нь дээр байх” гэв. Хайтан хоёр тортойг дөнгөж барьтал доош алдах шахлаа. Үнэхээр хүнд байв. Хаалга нээгдэхэд Тэнүүн ээжийгээ харснаа: – Хооо !!!! Ээж ээ, таны цалин буусан юм уу? – Ээж ээ, надад чихэр авсан уу? гэсээр гүйлдэн ирээд Тэнүүн торны завсраар харснаа – Ээж ээ, мороожин авсан юм уу? хөөе Цэнгүүнээ ээж мороожин авсан байна.

чамд бас байна хардаа. – Агаа, би харъя.. Хооо!!!! Ээж ээ. та ёстой мундаг. Ямар гоё вэ агаа.. Цохиорой !! гэсээр хөвгүүд хөөрөлдөн ээжийгээ тойрон гүйлдэхийг харж зогссон өвөө өнөөх л халуун дулаан инээмсэглэлээрээ төөнөхөд Хайтан маш их ичиж байв. Өнөөх залуу ч инээмсэглэн тэднийг харж байснаа “Би оруулаад өгөх үү?” гэхэд Хайтан сандран “Би өөрөө..” гээд шатруу зүглэв. Тэднийг дээш хэдэн шат алхахад залуу араас нь “Шоколад нь чинийх шүү. Ахиж хэлээ гаргав аа” гээд инээмсэглэн, жижиг хаалгаа хаагаад өрөөндөө орлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *