Нүүр Өгүүллэг “ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “5-Р ХЭСЭГ”

“ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
865

Түүний аз болоход Доржийн туслах малчдаас хэн нь ч харагдсангүй. Хойд ууланд олон хүний дуу сонсдох нь бүгд Гандуламын хойноос хөөцөлдөж байгаа бололтой. Чой энэ далимыг ашиглан ойролцоо

зогсох Доржийн Ланд-80 машин уруу гүйн очвол хаалга нь онгорхой түлхүүр нь зоолттой байх тул түүнд бөөн аз таарах нь тэр. Чой ийш, тийш хялмалзñààр шуудайтайг чирэн машины арын зай уруу

арайхийн өргөж хийв. Машины хаалга хаасны дараа түүний бие чичирхийлж, хоёр шанааг нь даган хөлс чичигнэн урсч байлаа. Чойã хойд уул өөд өгсч явтал өмнөөс нь хэдэн морьтой хүн давхин бууж

ирэв. “Энэ тэнэгүүд арай мэдчихсэн юм биш биз. Машинд л ойртуулахгүй юм шүү. Ийм машинд суучихаад арай ч дөрвөн туурайтанд гүйцэгдэхгүй биз” хэмээн түгшин бодсон Чой хурд нэмэв.

Тэд зогс гэж байгаа бололтой нударга далбалзуулан зэрэг зэрэг гараараа дохицгоов. Гэнэт “Ýд нартай уулзаад үзье! Эдэнтэй хамт яваад байвал харин гэмгүй өнгөрчих юм бишүү” гэх бодол торхийн

буухад Чой машиныг зогсоон шилийг нь доошлуулав. – Өө хог гэж энэ чинь ганган Чой шив дээ. Наад золигоор чинь яадаг юм бэ? Гай дуудсан цус. Чоно борооноор гэж… Багèéн даргыг эзгүйчлээд одоо бүр машиныг нь уначихсан тууж явах шив дээ. Ичдэггүй шаар… Доржийн айлын өвгөн ихэд дургүйцэн хэлэх нь Чойд тодхон сонсдов. – Хөөе чи чинь яагаад Доржийн машиныг унаж яваа сүг вэ? Чи арай бүх юмийг нь эзэмшиж болно гэж нохойтож яваа юм биш биз. Аваачиж тавь наад машинаа. Îдоо байтлаа чи бас машиныг нь бузарлах уу. Дагий хаана байна вэ? Та хоёрын ёс бус цэнгэл хүүхэд хүртэл гайтуулчихлаа гэж хот айлын хамгийн өндөр настан Гал өвган түүнийг загнав. – Гал гуай та наад үгээ бодож яриарай! Би Гандуламын араас явж байна гэж хэлсэн хоолой чичигнэв… – Хө ер чамайг хараад тэр охин ирэх үү. Хар гай минь гэх нутгèéн эрс түүнийг ихэд эгдүүцэн харсаар цааш давхицгаав. Чой тэднийг үзэн ядсан муухай харцаар хараад цааш

давхив. “Одоо яах вэ? Шатаачих уу. Ээ болохгүй. Энэ муу галзуу ямар их гай болж байнаа. Энэ галзууг хайж яваа улс намайг харчихвал тэгээд сүйрлээ гэсэн үг. Адаглаж ямарч овор томтой юм бэ? дээ. Шуудай дүүрэн харагдаад амьтны анхаарал татаад байх юм. Ийм том юм чирээд явж буйг хэн нэг нь харвал тэр дороо би баригдлаа гэсэн үг. Яаж жижигхэн болгох вэ? Яаж… Эд нар ингэж ойг самнаж, галзууг хайгаад байгаа юм чинь би энэ хүүрийг булж байгаад баригдаж ч болзошгүй. Тиймээс яаж жижигхэн болгох вэ?” Чой явах замын турш өөртөө ихэд шаналж шуудайтай цогцсоос яаж салахаа бодож жигтэйхэн айж явлаа. Гэтэл түүний нүдэнд хажуугын суудлын урьд уруу хайш, яайш шидсэн хурц хутга харагдан дотор нь сэрхийгээд явчихав. “Ээ тэнэг толгой. Энэ хутгыг энд хаядаг. Өөрийгөө барьж өгсөнтөй ялгаа юу байнаа” хэмээн Чой амаа барьснаа нүдэнд нь нэг зүйл гялсхийн бууж зүрхийг нь хатуу зүйл ёвроод авах шиг болоход өөрөө тэр бодлоосоо айж цочин давхийв. – Ээ Бурхан минь эз үү, аз

уу… За даа бараг тэрч дээр байхаа даа. Ээ сахиус минь. Гэхдээ би чадах уу. Чадахгүй гээд яах юм бэ? Ингэж яваад баригдвал насаараа шоронгын хадаас болно биз. Чадах ёстой. Чой өөрийгөө хүчлэн хамаг бие нь салгалан чичирсээр хутгыг шүүрэн авч цогцос уруу эргэв. “Би үүнийг хүсээгүй ш дээ. Хувь тавилан минь намайг өршөөгөөрөй! Би айж байна. Би айж байна. Намайг аварч өршөө. Аварч өршөө. Чөтгөрийн хаан минь намайг тэдний гарт бүү өг. Намайг аварч өршөө” гэж уруул чичигнүүлэн үглэсээр нүгэлт үйлийг үйлдэж дуусчээ. Түүний нүдэнд үзүүр нь хувхайрч унасан хөх мод харагдахад тэрээр айж цочсоор тэр мод уруу ойртон очив. Гандулам охин олдсон ч юмуу үгүй ч юмуу. Хүмүүсийн дуу чимээ алсарч, алсын алсад цэнхэртэх хөх тэнгэр уулс уурласан мэт дүнсийж, үдийн шаргал наран түүнээс зугатах мэт уулын цаагуур шургаж байлаа. Гэнэт хажууд нь Гандулам охин хахир муухайгаар чарлах шиг болоход Чой ухасхийн эргэж гүйх гээд хожуулд тээглэн ойчиход барьж явсан шуудайтай

алдагдан эх биенээсээ салсан талийгаачийн тэргүүн газрын уруу өнхрөхөд өөрийгөө илчлэхээс ухаангүй айсан Чой тийш газар самардан мөлхөв. Хажуугèéн том моäон дээр суусан том хар чулаа ийм муухай дуугарсан ажээ… …Гансүх ажлаасаа тараад гэр үрүүгээ явж байтал “Хар хорин” захын арын замын хажууд тал блок сандайлан суусан халтар хувцастай эрийг олж хараад машинаа огцом тоормослов. – Хүүшээ. Хайраа чи яаж байнаа хэмээн урд шил мөргөсөн Гансүхийн найз охин Áүүвэй дуу алдав. Гансүхэд түүнийг анзаарч байгаа шинж байсангүй. Замын цаана суугаа ноорхой, халтар хувцастай хүн үрүү ширтсээр байлаа. “Яг мөн дөө. Яг мөн байна. Амьд яваа юм байх даа. Бүр ийм болчихсон сууж байдаг. Хань ижил, үр хүүхдээ зовоосон хүнд ийм шийтгэл ирдэг юм байх даа. Гэсэн ч энэ хүн миний, бидний аав шүү дээ. Ингэж ядарч, амьдын төдий салгалж явахад нь төрсөн хүү нь байж тоохгүй явж болох уу. Ямар ч байсан энэ хүн миний эцэг шүү дээ” Гансүхийн дотор өмðөх шиг болон бараг

аваарь хийх шахам огцом эргэхэд энд, тэндгүй машинууд сигналаа чарлуулахыг ч тоосонгүй. Туслах замаар орон, орон сууцны байшингуудын өмнөх зогсоолд машинаа зогсоогоод – Хайраа сууж байгаарай! Би нэг хүнтэй уулзаад ирье гэчихээд гүйгээд явчихав. Гансүхийг очиход Гонгор хүйтэн гөлгөр нүдээрээ түүнийг хайхрамжгүй харан сууж байлаа. Тас хар нүүрэнд нь хэд хэдэн гүн үрчлээ үүссэн байх бөгөөд толгойтой үс нь хирэнд даахиран, ширэлдсэн байв. – Сайн байна уу. – Амьд л сууж байна. Тэгэхээр сайн юм байгаа биз. “Дуу нь мөн байна. Ямарч байлаа гэсэн би энэ хүний хүү юм чинь аавыгаа танилгүй яах вэ? дээ” гэж бодсон Гансүхийн хоолой зангираад ирэх нь тэр. – Ахаа таны нэр Гонгор байхаа. Та Гонгор гуай мөн биз дээ. – Тиймээ. Би мөн байна. Яасан чи намайг таньдаг хэрэг үү. – Тийм. Би таныг маш сайн танина. – Хм. Сонин юмдаа. Энэ орчлонд бас намайг таньдаг хүн байдаг юм гэж үү. Хэн юм чи. – Би танай хүүгийн найз байна. Яагаа вэ? Гансүхийн… – Аан. Нээрэн надад тийм хүү байдаг билүү. Тэр золиг одоо байгаа юу. Гансүхийн амьсгаа гэнэт дээшилж “Ер нь муу аавыгаа аваад явчихсан ч яадаг юм

бэ? хэмээн бодов. – Амьд байлгүй яах вэ? Таны хүү чинь сайхан залуу болсон шүү дээ. Ãансүх ингэж хэлээд архичин болсон эцгийгээ сэтгэл догдлон харав. Харин эцгийнх нь нүд хөдөлсөн ч үгүй. Ямарч очгүй болсон цийлгэр бор нүдээр тэр түүнийг харж – Хм. Тэр золиг одоо амьд байдаг бол уулзаж таван төгрөг салгаж ганц бага банди ч болов уухсан гээд шүлсээ годхийлгэн хаяв. “Арай ч дээ. Бусад хүүхдүүдээ ч асуухгүй. Энэ хүнд бид нар биш зөвхөн архи л хэрэгтэй юм байна” гэж харамсан бодов. – Май. Гансүх солонгорсон хоолойгоор хэлээд гар дээр нь хорин мянган төгрөг тавиад тэр чигтээ яваад өгөв. Түүний сэтгэл хов хоосон оргиж, хачин их гомдол, харамсал хоолой өөд нь огшино. – Хөөе! Хөөш залуу. Чи овоо эр хүн юмаа. Миний хүүтэй таардаг л юм бол энүүгээр нэг ир гээрэй! Надад архи хэрэгтэй… Би архиар амьдралаа сольчихсон хүн. Архийг би ууж, архи намайг уусаар хорвоо дуусах биз… Сөөнгөтөн үглэх тэр хүний үг Гансүхийн дотрыг юу ч үгүй харанхуй болгож орхилоо. – Арайч дээ… Та… Та… Түүнд эцэгтээ хэлэх үг ч

олдсонгүй. Тэр чигтээ машин уруугаа гүйв. – Хайраа чи яасан юм бэ? Зүгээр үү. Уйлсан юмóó тээ. – Үгүй ээ. Үгүй. Юундаа уйлах билээ. Нэг ядарсан тэнэмэл өвгөнийг өрөвдөөд туслая гэсэн чинь өнөөх чинь дургүй хүргээд. Ёстой зэвүүн өвгөн байна. – Тэд чинь угаасаа тийм утгагүй зэвүүн амьтад ш дээ. Тэд чинь хэнийг ч хайрлахгүй эх эцэг, үр хүүхдээ ч хайрладаггүй зөвхөн өөрийгөө бодож, хар ус ууж л байвал болоо гэсэн шиг балай амьтад байхгүй юу. Бүүвэйгийн зэвүүцэн хэлсэн эл үгэнд дургүй хүрэх шиг болсон ÷ Гансүх юм хэлэлгүй машинаа асаан хөдлөхдөө мөнөөхөн эцгийгээ бодсоор дотроо хайрлан өрөвдсөөр байлаа. – Энэ муусайн архичингуудыг юунд нь өрөвддөг юм бэ? Ёстой сэтгэлийн гарз биз хэмээн Бүүвэй үглэнэ. Тэднийг очиход Ганхүү хайш, яайш байдалтай гадуур хувцсаа өмсчихсөн сууж байлаа. – Ашгүй чи ирэв үү. Цаад ээж чинь бөөн асуудал үүсгээд Гандулам галзуураад хойд уул уруу гарч гүйгээд олдохгүй байна гэнэ. Яршигтай гичийнүүд юмаа хэмээн тамшилзана. – Өө хайраа чи тэгээд хэзээ ирэх юм бэ? Би ээжид юм хийж өгнө гээд хэлчихсэн юмсан гэсэн Цэнгэл нөхрөө харж урвагнана. – Өө хө. Тэгвэл одоо явахаас яах вэ? Харанхуй

болчихоос өмнө газар дөхье! Дүү минь сүүд болж байгаа хэмээн Гансүх сандчив. – Явдаг л байх даа. Дан гай болж байх юм. Хөгшин залуу хоёр балай чинь хэмээн уурсангуй хэлсэн Ганхүү Цэнгэл өөд харж – Хайраа заавал өнөөдөр явах гээд яах вэ? Ямар өдөр дуусч байгаа юм биш. Хайр нь өнөөдөр хөдөө явчихаад маргааш очоод тэр хашааг нь янзлаад өгье тэгэх үү хэмээн аргадав. – Чи ямар өчүүхэн юм бэ? Танай дүү чинь угаасаа мэдрэл муутай биз дээ. Тэгж яваад хүрээд ирнэ биз. Харин чи юм болбол манай ээжээс авдаг биз дээ. Би тэгээд ээжид юу гэж хэлэх юм бэ! Танай дүү ямар гайтай юм бэ? гэсэн Цэнгэл дороо дэвхцэв. – За нээрэн ч тийм дээ. Манай тэнэг хаачив гэж. Тэгж яваад ирнэ биз. Миний дүү ганцаараа явчих тэгэх үү. Чи харин Дорж ахтай таарвал намайг байраа алдчих гээд байна арван зургаан сая төгрөг зээлээч! Тун чухал шүү гээд байна гээд хэлчихээрэй гээд Ганхүү гарахаар үүд чиглэв. – Хөөш хамт явна шүү ахаа. Дүүгээ алдчих гээд байна. Тэр айлынхаа барлагыг дараа нь болооч гэж Гансүх уурлав. – Гансүхээ чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Би хадам ээжээс

мөнгө зээлчихээд өгч чадахгүй ядаж байна. Тус болохгүй байж адаглаж дургүй хүргэх юм áèòãèé яриад áàéãààч хэмээн Ганхүү учирлав. Цаад өрөөнөөс Цэнгэлийн дуу гарч – Яасан бэ? явах уу гэх нь сонсдов. – Ахаа та байраа хадам ээждээ барьцаалаад мөнгө зээлчихсэн юмуу. – Харин тэгээд яагаа вэ? Би чамд хэлээд байгаа биз дээ. – Хм. Хүүгий нь сар сард нь өгөөд байхад даварсан авгай байрыг нь цоожлоод авчихдаа яадаг юм бэ? Өмнө нь сүү долоосон гөлөг шиг бөхөлзөөд байхаар чинь хүн таныг улам дээрлэхдэг юм байгаа биз дээ. – За чи наад амаа. Манай байрыг түрээслээд айл суулгачихсан байна лээ. Нээрэн тэр шуналтай авгайгаас байраа салгаж авах юмсан. За чи Дорж ахад сайн учирладаг юм шүү гээд цааш орж эхнэрээ хөтлөн гаргаж ирээд үүд үрүү зүглэв. – Ахаа та дандаа ингэж тэнэгтэх юмаа. – За чи наад үгээ бодож хэлээрэй гэсэн Гансүх хурдан гэгч нь гараад явчихав. Хаалга тасхийн хаагдаж “Танай энэ дүү үнэн сумтай” гэсэн Цэнгэлийн ууртай дуу сонсдов. – Хайраа. Найз нь явахаас… Бүүвэй зузаан ноосон цамц авчирч түүнд өмсгөөд өөрийнхөө дулаахан нооруулан ороолтыг түүний хүзүүгээр ороов. – Би шөл хийж байна.

Идээд яв тэгэх үү. Цэнгэл эгчийн хэлснийг сонсоогүй гээд бодоорой! Дүүгээ заавал олоорой. Энд дагуулаад ирсэн ч яадаг юм бэ? гэсэн Бүүвэй Гансүхийн уруул дээр үнсээд яаран эргэв. – Би юм идмээргүй байнаа. Хоолойгоор хоол орох янз алга. Харин чи сайхан хооллоод унтаж байгаарай! Хайр нь маргааш ирээд энэ муу Цэнгэлийг гэрээсээ хөөж явуулнаа. Миний ахын хүүхдийг гаргадаггүй бас ахыг минь дандаа дээрэлхдэг зэвүүн хүүхэн байхгүй юу гээд Бүүвэйг үнсэн түүний өдрөөс өдөрт томрон байгаа хэвлийг зөөлөн илээд яаран гарав. – Хайраа хамт явах уу. – Яах юм бэ? Чи ядрахын нэмэр. Бас хүүхэд маань ч ядрана. Хайр нь дүүгээ олоод хурдан ирнээ. За хайраа. Хаалга чихран хаагдаж, Бүүвэй зүрхээ даран тонгойн суув. Түүнд нөхөр нь эргэж ирэхгүй юм шиг хачин их түгшүүрт бодол эргэлдсээр байлаа. “Яасан муу ёртой юм

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *