Нүүр Өгүүллэг “ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “3-Р ХЭСЭГ”

“ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “3-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
910

Чи цаадахыгаа аргалж байгаад ганц, хоёр хурдан буян ээдээ гурав бол тэгээд бүр тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Гурван хурдан буян салгаад авчихыг бодооч. Ер нь бол чи цаадахаасаа хэдэн төгрөг салгаж

чадсан уу. – Ихийг чадаагүй. Гэхдээ хэдэн юм цааш нь хийж амжсан. Хотод байгаа гурван өрөө байрыг нь би өгсөн, өгөөгүй авчихаж дөнгөнө. – Ёстой сэргэлэн сайн хүүхэн шүү чи минь гэсэн Чой, Дагийг

энхрийлэн үнсээд торгон халадыг нь хуулан авч шидээд тэврэн ноолоход нөгөө өрөөнөөс гарч ирсэн Гандулам охин сонссон хэний ч дотор зараймаар муухай орилоход тэр хоёр цочин ухасхийхдээ

хоорондоо гал авалцан асахаар чанга мөргөлдөн духаа барьцгаав. – Ээ ёо ёо. Яадаг муу эргүү гичий вэ? Золтой л үнхэлцэг хагарчих дөхлөө гээч! – Харин тэглээ гэм яаж байгаа муу монди вэ? Би ч хар Доржийг

ташуураа бариад дайраад ороод ирлээ л гэж бодлоо. Чиний наад түмбэгэр цагаан дух мөнч галтай түсхийлгэж байна шүү. Ёох… ёох гэсэн Чой сэтгэцийн гажигтай охиныг ихэд нүд унагаан ажив. “Энэ

балайгаасаа болж Дагий ичдэг юм шив дээ. Үгүй энэ чинь харин боломжийн юм бишүү. Өгзөг нь тонтойгоод хөх нь бас тэрүүхэндээ хөөрхºí төвийгөөд аан… Ийм хөөрхөн бие хаа, исгэлэн халуун цус надад хэрэггүй гэжүү. Санааны мухарт хадгалчихад илүүдэхгүй охин байна. Үгүй тэгээд ийм сэтгэцийн гажигтай юмнууд чинь доод ажилд их дуртай гарамгай байдаг гэсэн. Энэ золиг ч тийм байх юм билүү. За энэ Дагий ч яах вэ? дээ. Байдаг л нэг хөгшин авгай. Үнэнийг хэлэхэд Дагий биш хөрөнгө нь надад хэрэгтэй байдаг. Гэтэл энэ хүүхэн надтай сууна гэж ойлгоод байдаг. Хөвсгөлийн нэг уяачид шандас сайт гурван морь бэлэн гээд хэлчихсэн байдаг. Уг нь ч манай нутгын ганц цулгар нь бол хар Дорж. Хар Доржоос их юм гарах нь ойлгомжтой. Харин яаж… Энэ хүүхэн хотынхоо гурван өрөө байрандаа очиж амьдрах бололтой. Тэр нь ч бас болж байна. Тэр байр минийх болоод хожмын нэгэн өдөр Даãиé хөөгдөж гарах нь дамжиггүй. Энэ Дагийг хурдлуулах ёстой! Ганган хэмээн алдаршсан Чой энэ насыг ганцаар өнгөрөөж яваа

нэгэн. Эцэг эх нь боломжийн амьдралтай улс байсан бөгөөд ганц хүү Чойгоо чухамдаа юухнаарч дутаахгүй тэжээж тэтгэж өсгөжээ. Хүүгээ аравдугаар анги төгсөх жил нь тэд õýí хүний хойно, өмнө гүйж хэд гурван төгрөг атгуулан байж Москвад их сургуульд явуулжээ. Чойг Москвагын Их Сургуулийн анагаахын Анагаах ухааны II курсэд орох жил нь нутгèéíнх нь Лхамдулам хэмээх царайлаг сайхан охин доод курсэд нь оржээ. Лхамдуламыг харсан Монгол оюутнууд төдийгүй гадаадынхан хүртэл түүнийг эргүүлж, сонирхож эхлэхэд нутгèéн залуу Чой анхлан түүний гарыг атган уулзжээ. Лхамдуламын орос хэлэнд тааруухан нь хүртэл Чойд сайхан боломж олгож байлаа. Лхамдуламын эцэг ойн цагдаа Рааш охиндоо ойр ойрхон илгээмж ирүүлэх нь хүртэл Чойд ашигтàй байв. Лхамдулам, Чой хоёр нэг оронд ороод зогссонгүй нэг өрөөнд хамт амьдарч эхлэв. Энэ бол зөвхөн санаачлага байжээ. Хагас жилийн шалгалт өнгөрч байсан өвлийн нэг өдөр Лхамдуламын сайхан царайг бараантуулсан сэвх олширсон байхыг анх Чой харж хирдхийн цочжээ. Цонхоор цаашаа харан зогсох охины мөр даван сугалзах гил хархан үсний цаана охины зовиуртай

амьсгаадах сонсдоход Чой үсрэн босч охиныг эргүүлэн өөдөөс нь харж зогсоод – Хөөш чиний наад бэлхүүс чинь бүдүүрээд байгаа юм бишүү. Нүүрэн дээгүүр чиíь юун их сэвх болчихсон юм бэ? гэж бараг хашгиран асуухад охины дөлгөөхөн харцанд инээд тодорч – Чи одоо л анзаарч байгаа юмуу гээд инээмсэглэв. – Энэ чинь юу гэсэн үг вэ? Би юуг мэдэх ёстой юм бэ? гэж Чой хашгичив. – Хүүшээ чимээгүй байгаачээ. Чи юундаа хашгичаад байгаа юм бэ? – Чи чинь одоо жирэмсэн юмуу хаашаа юм бэ? Ямар тэнэг юм хийж байгаагаа мэдэж байна уу чи. Одоо яаж хүний нүүр харах юм бэ? хэмээн Чой хашгичсаар байв. – Тийм би жирэмсэн. Тэгээд яана гэж? Яахаараа чи хүний нүүр харж чадахгүй гэж? Жирэмсэн болох чинь тэгээд гэмт хэрэг юмуу. Лхамдулам шаçруун байдлаар хэлээд буруу харахдаа цээжин дэхь гомдлоо нуух гэсэн аятай зүрхэн тушаагаа гараа тавин тонгойжээ. – Чи одоо намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Одоо би тэгээд хүүхдийн шээстэй холилдоод сууж байхуу. Үгүй шүү. Эртхэн наад гайнаасаа салж үзээрэй дээ. – Гай байхдаа яах вэ? дээ. Үр хүүхдээ тэгж хэлж болдог юмуу. Арайч дээ. Тэгээд бас эмч хүн болно гээд байгаа шүү. – Тэгээд яадаг юм бэ? Би эмч хүн болно гээд таарсан хүүхнээсээ хүүхэд тээгээд байх хэрэг үү. Чадахгүй за… – Таарсан хүүхнээсээ гэнээ. Би… Би… чиний бас нэг цаг зуурын зугаа гаргаж байгаа хүүхэн гэсэн үг үү? – Лхамдулам гуай. Нэг их давраад их юм

бодоод хэрэггүй л байх шүү. Ер нь хэн чамтай суух гэсэн юм. Тэгээд ч би залуу байна. Ойрын арван жилд эхнэр авч, хүүхдийн дуу сонсмооргүй байна гэж шазруухан хэлээд цүнхтýй хувцсаа шүүрсэн хацар төдхөн халуун оргин хорсч алганы часхийõ чимээ гарав. – Муу өөдгүй амьтан. Адгын шаар. Одоохон эндээс зайлаад өг. Лхамдулам түүнийг алгадсан ажээ. Чой хацраа даран хэсэг тонгойсноо өндийж – Яадаг юм бэ? Энд миний буруу юу байгаа юм бэ? Өөрөө дуртайдаа хүний өвөрт орчихоод эцэггүй хүүхэд тэврээд хоцорвол хоцорно биз. Хохь чинь муу өлөгчин минь. Банзал минь гэж хашгирав. – Одоохон зайл даа. Хаалга тэр байна. Надаас төрөх хүүхэд чиний насны чинь төгсгөлийн шүүгч болог. Чиний нүгэл нүдээрээ гарах нэг өдөр ирэх биз. Лхамдулам хоолой чичрүүлэн хэлээд түүнийг хувцсыг хаалгаараа гарган шидэв. Чой, Лхамдулам хоёрын хамтын амьдрал хорин хоёр жилийн өмнө ийн дууссан аж. Лхамдулам хоёр хүүхэд төрүүлсэн, Лхамдулам тэр хүүхдээ хэрхсэн талаар мэдэх юм өдгөө Чойд үлдсэнгүй. Гүржийн Коммунист Намын нэг удирдагч тунч удалгүй Лхамдуламыã эхнэрээ болгон авч Лхамдулам суналçсан хар волга машинаар явдаг болсныг харин Чой санаж байв. Чой, Дагий хоёр

шөнийã янагын цэнгэлд булхаж өнгөрөөгөөд өглөө Дагий эртлэн босч Доржийн адуучныд очихоор мордов. Доржийн хурдан угшлын голдуу адууг малладаг хөх Сампил гэгч эр хатууч эм хүний увидас хүчээр түүнийг номхруулж хурдан угшлын гурван насны хурд салгахаар Дагий зориглон оджээ. Харин энэ амьдралынхаа туршид хүүхнүүдийг гарынхаа хэдэн хурууны дохиогоор хөдөлгөх сэтгэлийн увидасыг өөртөө шингээж тэднээс салгасан эд мөнгөн дээр амьдралаа суурилуулж дараа нь өөртөө нь чин сэтгэлээ зориулсан тэр хүүхнүүдийн нулимстай нүд үрүү ихэмсгээр нулимж сурсан ганган Чой Дагийгийн эр нөхөр Доржийн цэнхэр торгон хөнжлийг нөмрөн тухтай нь аргагүй хурхирсаар хоцорчээ. *** – Аав нü хэдэн шөнө дараалан тун тух мууòай зүүд зүүдэллээ. Юмыг яаж мэдэх вэ? Надад далд хүчин дохио өгч байгаа ч юм билүү хэн мэдлээ. Намайг байхгүй болчихвол õэдэн мал, хөдлөх, хөдлөхгүй хөрөнгө бүгд чиний мэдэлд шүү. Энэ жижиг хайрцагт хийчихээд өвөртөлж явсаар хэд хонолоо. Ашгүй чи ч мэдсэн юм шиг хүрээд ирлээ. Цаад эх чинь яах вэ? Өнөөх

хар юмаа дагаад явна биз. Муу Гандулам хэцүүднэ. Ээ дээ чи дүүгээ хайрлаж, хамгаалж явдаг юм шүү. Ямар юмыг яах тухай бүгдийг нь заан, зурж бичсэн байгаа гэж хэлсэн Дорж сэтгэл нь цалгив бололтой царай хºрзийлгºí õýëýõýä Ãàíñ¿õ – Ааваа та чинь юу яриад хүүгээ айлгаад байгаа юм бэ? Ядраад бас ээжид гомдоод зүүд таньд эвгүйцээ биз. Та эрүүл саруул нас чинь дөнгөж тавь гарч байж тийм муухай ёр дуудсан юм бүү ярü ë даа гэж аргадав. – Юм гэдэг учиртай үр минь. Аав нь халамцсандаа ярьж байгаа ч юм биш. Ер нь хүүтэйгээ уулзаж энэ талаар яръя гэж бодож байлаа. Энэ жижиг хайрцаг хожмын нэг өдөр Гандулам та хоёрт намайг орлох болно шүү гээд Дорж дахиад л санаа алдав. – Аав минь ээ. Ганхүү ах байраа банкинд тавиад алдчихсан тэгээд манайд амьдарцгааж байгаа. Цэнгэл эгч намайг байхгүйд юм онгичих юм. Тэгэхээр энэ хайрцагыг тэнд аваачих хэрэг байна уу? Аав минь таньд муу юм тохиолдохгүй дээ. Хүү нь сайн мэдэж байна гэсэн Гансүх бас сүүрс алдав. – Тийм бол энэ хайрцагыг Рааш ахынд хадгалуулъя! Зөн совин минь нэг мууг мэдрээд байна гэж уруу

доройхон хэлсэн Дорж, Гансүхийг учирласан харцаар харав. – Тэгье дээ. Ааваа. Хэрэв таны хэлсэн боллоо гэхэд хүү нь энэ хайрцагèéã заавал Рааш ахаас ирж авна. Гэхдээ… – Хувь тувиланг хэнч зогсоож чаддаггүй юм. Тэгж үзээрэй. Үр минь… Тэр хоёрыг очиход хоёр хөгшин унтахаар ороо засч байлаа. – Дорж минь машинтай яваа хэрэг үү. Морио яагаа вэ? Хойшоо идээний байранд ор. Ах нь чиний дуртай өвчүүг чанаад тавьчихсан байгаа. Цай ууж, хоол ид… гэж хирэндээ хөл хөөрцөг болсон Рааш өвгөн газар тулан босч Долгормаа эмгэн хийж буй ажлаа хурдан хийж эх хүний зөөлөн нүдээр Доржийг харав. Хөөрхий хоёр хөгшин Доржийг харах бүрдээ холын аль нэг хотод бүгэх мэт амьдарч сураг алдарсан охиноо дурсан санадаг ажээ. “Хөөрхий үр минь энэ Доржтойгоо ханилсан бол өдийд нутагтаа ямар сайхан байх бол. Хоёр биендээ тийм хайртай улс ингэж ч хоёр газар салж, зовж шаналан зүдэрч амьдрах гэж дээ” хэмээн эмгэн урьдын адил бодож амжив. – Сайн байцгаана уу? Хаалга сэвхийн нээгдэж, гаднаас орж ирсэн нуруулаг залуу эрийг хөгшид мөн зөөлөн ширтэцгээв. – Сайн. Сайн байна уу? Хүү сайхан намаржиж байна уу? – Сайхан. Биесүүд

сайн. Тавлаг байцгаана уу? Залуу хүүгийн ялдам дуунд баярласан хөгшдийн царай гэрэлтээд ирэв. – Хүү дээшээ суу. Танай багацуулын нэг үү… Мөн том эр болжээ хө. – Тиймээ. Манай бага хүү Гансүх. – Хай. Хайрхан минь. Үзэглэх ч юм алгаа. Алив хүүхдүүд идээний гэрт ор. Тавлаж хоолло. – За. Рааш ахаа энэ хайрцагт миний хамгийн чухал бичиг данс байдаг. Та хадгалж байна уу? Найдвартай гээд аваад ирлээ. – Ухайс. Рааш өвгөн жижиг төмөр хайрцагтайг Доржоос аван ийн дуу алдав. – Рааш ахаа. Цаг нь болохоор манай Гансүх, миний энэ хүү таниас ирж авна. Өөр хүнд та өгч болохгүй шүү гэж тайлбарласан Дорж, Гансүхийн мөрөөр зөөлөн тэвэрч баруун хацар дээр нь үнсэхэд яагаад ч юм бэ? Гансүхийн дотор хирдхийн түүнд дахиж үнсүүлэхгүй юм шиг ёрын бодол цээжинд нь гялсхийгээд өнгөрөв. “Энэ аав яагаад муу ёрлоод байна даа. Арай муу юм болчих юм биш байгаа. Аав нэг биш байна. Өглөө эрт хот орж хүн хард үзүүлж янзлуулъя” гэж бодов. – За хүүхээ. Авдарт хийгээд цоожилчихъ¸! Нэг их өрөвдсөн ч юм шиг уян

зөөлөн дуугаар хэлñэн Рааш, Доржийн өгсөн хайрцагтайг элгэндээ наан ихэд нандигнасаар мөлхөн гэрийн хойморийг эзэлсэн зэс бүслүүрт урт хүрэн авдрыг түлхүүрдэн онгойлгож, хайрцагтайг авдарлаад дангинатал цоожлон өвдгөө даран өндийгөөд Дорж, Гансүх хоёрыг дагуулан идээний байшингàà зүглэв. Намар орой болсон ÷ ойн цагдаагèéнх өвлийн дулаалга сэлтээ бэлдээгүй л байлаа. Дорж ихэд өөриймсөн ярьж хөөрсөөр хооллов. Шөнө орой болсон тул Гансүх амны хэмжээ аван эвшээлгэж эхлэв. Түүнийг харсан өвгөн өндөлзөж – Хүүе хүү минь урьд гэрт ор засчихсан. Орж унт эмээ нь байгаа гэхэд энэ үгийг хүлээж байсан хүү ухасхийн босч хаалга түлхэн гарав. – Энэ хүү овоо доо. Чамд бас тулгуур болох санааны юм дагаа. Эр хүн дээ хө. Уг нь хүн хийсэн ачийг тань бас бодвол бодмоор доо хө гээд ганц халбага шар тос орхисон шанагàтай нэрмэлээс дунд гарын мөнгөн аяганд мэлтэлзүүлэн дүүргэв. Одоо унтах хойно хоолны даруулга

болгоод хүртчих. Царай чинь бүрсгэр байх чинь. Яагаа вэ? Сэтгэл тиймхэн байна уу. Эцэгтэй чинь дааганы ам хагалж өссөн хүний хувьд хэлэхэд хүү минь хувийн амьдралдаа шийдвэртэй цэг тавих цаг болсон бусуу. Тэр эхнэрийг тэгж задруулаад тостой тогоонд хошуу холбох хэрэггүй. Хөөгөөд явуул. Энэ хүү мэт чиний ачийг санадаг нь яах вэ? Ирж очиж л байна биз. Одоо сэтгэл амгалан амьдарч үз. Өөр чамд дутах юм алга гээд өвгөн Рааш өмнөх аягандаа нэрмэл мэлтэлзүүлэн хийснээ шимэн уув.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *