Нүүр Өгүүллэг “ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “1-Р ХЭСЭГ”

“ЕСӨН ШӨНИЙН ЗҮҮД” роман “1-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,070

Шөнө нойрон дунд нь Доржийн дуу сонсдоход Янжиндулам орон дээрээ босч сууснаа хурдан хувцсаа өмсөв. – Мандаж гардаг нарны маань наагуур Манан ч үгүй тунгалаг байнаа хө Манай айлын

Сийлэнбөөрийг Маргаашийн нарнаар мордуулна гэнэ дээ хө. Мөн дөө. Залуу бүсгүйн зүрхний цохилт хурдасч баярын оч тархинд гялсхийн буув. “Хөөрхий дөө. Сийлэнбөөрөө дуулаад ирж явна даа” гэх

өөриймсөг бодол цээжийг нь түншинэ. “За байж идэх юм юу билээ. Өө тийм байгаа ш дээ.” Оройн сүү хөөрүүлчихээд Доржийг ирж магад гэж бодоод чанаж тавьсан хонины өвчүүгээ жаал бүсгүй санав. Дорж

хэмээгч тавь эргэм насны махлаг зузаан эр хонины өвчүү идэх дуртай тул Янжиндулам өчигдөр муулсан хонины өвчүүг зориуд чанажээ. Зүүн орон дээрээс настай хүний амьсгаа сонсдон амьсгаадаж ор

шажигнан дуугарснаа шүдэнз шархийн зурах нь сонсдож улмаар гэрэл гаргàн өмнөө тавьсан гуулин суурьтай лааг асаав. – Яасан бэ? Миний охин хонь мал үргээгүй биз. Янжиндуламын ээж Долгормаа

гуай ийн хэлээд хувцсаа өмсөөд гарах гэж буй охиноо харав. – Дорж ах ирж байна. Зүүн гэрт ор засч өгөхөөс… – Юу. Харанхуй шөнө яаж яваа золиг вэ? Цаадах чинь мөн юмуу тэгээд… – Мөн. “Сийлэн бөөрөө” дуулаад ирж байна. – Ай хөөрхий өнөө авгай нь муухай аашилж дээ. Тэгээд л наашаа давхичихгүй юу цаадах чинь… – Харин тиймээ. Дуулж явахыг бодоход сэтгэл нь цалгисан бололтой. Би хоол, цай өгөөд ор засч өгөхөөс… Дөнгөж хорь шүргэж яваа охины амнаас аль эрт амьдрахын сайн мууг мэдэрсэн хүний ухаалаг үг сонсдоод гарахад нь хөгшин эх нь санаа алдаж. “Хөөрхий дөө. Миний охин өрөвч зөөлөн зантай хүн гарах нь дээ. Ийм хүн бусдын зовлонг үүрч өмнөөс нь зовдог юм даа” гэж бодов. Тиймээ Янжиндулам андуурсангүй. Зуны шөнийн том тэргэл саран орчныг гэрэлтүүлж, тэр гэрлийн дор

морьтой хүний дүрс тодрон хар морины амьсгаа сонсдож товор, товор алхаа ойртон, ойн цагдаагèéн том цагаан гэрийн өмнөх уяан дээр ирж зогсоход, ирсэн зочинтой хэдэн жилийн турш танил болсон том биет халтар нохой хэд хуцсан болоод шөнийн нойроо харамлав бололтой цавиндаа хошуугаа шаан хэвтээд өгөв. – За сайн уу миний дүү. – Сайн… Доржийг харахаар дуугарч чадахаа больчихдог өнөөх гачлантай байдал нь үргэлжлэхэд Янжиндулам өөртөө гомдох шиг болов. – Миний охин унтаагүй байсан юм уу? – Үгүй. “Хө ер миний охин байхдаа яах вэ? дээ” Янжиндулам өөртөө уурсангуй бодов. – Аав, ээж хоёр нь унтаж байна уу? – Тийм. Та хойд байшинд ор. Би таньд өвчүү чаначихсан. Аав, ээж хоёр унтаж байгаа. – Өвчүү чанахаа. Үгүй мөн сайн охин шүү. Миний шонтгор охин… гэсээр ойртоæ ирсэн Дорж охины зулай дээрээс тонгойн үнсээд идээний байшин өөд хормой шуун алхав. – Дорж… Охиныг огцом дуудахад зуны байшингèéн

банзан довжоон дээр хөл тавьсан Дорж зогтусан эргэж харан зогсов. Янжиндуламын амьсгаа дээшилж хоолой өөд огшин – Ахаа… гэв. – Аан яасан юм бэ? Миний охин… – Би морины чинь эмээлийг аваад чөдөрлөөд тавьчих уу. Аргамжчих уу… – Аргамжчих даа. Миний охин… – За. Дорж дотогшоо орж, Янжиндулам урам муутайхан морь уруу алхав. “Миний охин, миний охин гээд л байх юм. Би одоо тийм жаахан охин шиг харагдаад байгаа юм байх даа. Шонтгор охин ч гэх шиг. Хорь гарчихсан залуу бүсгүй өөрт нь сайн болчихоод байхад ойлгохгүй. Тэр муухай эхнэртээ дарамтлуулан, дарамтлуулан зүтгээд байх юм. Тэр балиар авгайгаа өөр хүнтэй явалдаад байгааг нь мэддэггүй юмуу хаашаа юм” гэж гоморхон бодсон Янжиндулам, Доржийн мориноос эмээлийг нь ав÷ аргамжив. Янжиндуламыг орж ирэхэд Дорж түүний зассан орон дээр дээлээ тайлж шидчихээд, өвчүүнээс өөх, мах алаглуулан зүсч хүрэн тагшинд дүүргээд, дээрээс нь сүү амтагдсан шаргал цай хийж идэн духных нь хөлс бурзайчихсан

суугааг хараад Янжиндулам дотроо өрөвдөв. “Бүр өлсч ядарчихсан байна. Нөгөө авгай нь хоол, цай өгөхгүй õэрүүл хийгээд байдаг юмуу хаашаа юм”. – Та хаанаас ирж байгаа юм бэ? – Гэрээсээ…Ёох сайхан гол орчихлоо. Өдөржин охин дүүгээ бодоод байсан юм. Дүүгийнхээ гарын хоол, цайг идэх гээд байж шүү дээ… Дорж улаан шонхор хэмээх тамхинаас нэгийг авч амандаа хийнгээ хэлээд инээмсэглэв. – Та хоёр дахиад муудаа юу. – Өө тийм. Энэ Дагий ер нь ахынх нь хөрөнгөнд л болж суусан юм шиг байна. Хэдэн том хүүхдүүд нь цохиж алчих гээд байх боллоо. Ах нь салдаг юмуу даа. Энэ үг Янжиндуламд их сайхан сонсдов. – Тэгээч та. Тийм муухай хүмүүстэй амьдарч яадаг юм бэ? – Уг нь энэ Дагий бид хоёр чинь ганц сайхан хүүтэй юм шүү дээ. Тэр жил Дагийгèéн бие муудаад хүүг минь хаа байсан Хөвсгөлийн нэг айлд өргүүлчихээд ирсэн байсан юм. Залуу насны ойворгон гэнэн томоогүй зангаас болоод тэр үед энэ тэнэг толгой хүүгийнхээ араас яваагүй юм

даа. Одоо бол ах нь тэр хүүгээ бодоод голоо зогоож явна ш дээ. – Яанаа тийм үү… Хүүгээ хаанахын… Хэнд өгсөнийг нь асуугаад тэр айлд нь очоод уулзчихаач! Тэгээд л хүүтэйгээ уулзчихдаг байгаа даа. – Харин ээ. Ирэх жилээс ч хүү үрүүгээ зорих нь ч зориноо. Миний дүү хэзээ сургуульдаа явах нь вэ? – Хоёр хоногын дараа… – Одоо энэ жилийг авчихвал төгсөх билүү. – Тийм. – Төлбөр нь хэд билээ. – Нэг сая орчим төгрөг. – Төлбөрөө бэлдэж чадсан уу. – Аав л… – Энэ жилийнхээ төлбөрийг ахаасаа ав. Буянтны буян буурал эцэг эхээс үлдсэн жаахан юм бий. Ах нь дүүгээ нэг удаа тэтгэсэн шиг тэтгэнээ. Ахдаа өвчүү чанаад тавьчихдаг. Бүр нэг ахыгаа гэсэн сэтгэлтэй хэмээн жаахан халамцуу Дорж нулимсаа арчиж харагдахад “За ашгүй. Ах намайг одоо нэг ойлгож байна. Тэгмээрсэндээ” гэж бодсон Янжиндулам гадагш гарав. “Ойн цагдаагын цөөхөн хэдэн төгрөг цугларлаа, цугларлаа гээд юу шалих вэ? Дэлэнт малын буян дээшээ гэж. Дээшиллээ…Манай Аяагынх. Гэхдээ бусадтай адил мал идээгээ зарах биш дээ. Уут, саваар нь хийгээд зүгээр өгчих юм чинь” хэмээн Дорж

бодсоор залуу охины саÿхан зассан оронд тухтай нь аргаã¿é хэвтжээ. – Яагаа вэ? Бас түр, тар хийгээ юу. – Арга зүг алга даа эгч минь. Сав хийвэл хэрэлддэг боллоо. Ганхүү, Ганцэцэг хоёр бүр барьж зоддог болоод байна ш дээ эгч минь. – Яасан хүн сэтгэлгүй золигнууд вэ? Тэжээж өсгөөд хүн хийгээд өгч байхад ачийг нь хариулдаггүй юмаа гэхэд мөрөөрөө байж болно доо. – Хоёр эгч маань оочоод өглөө. Өвгөн настай ахынхаа сэтгэлийг цалгиаж элдэв зовлон тоочиж очилтой биш дээ. Ганц муу дүүдээ хэлээд яах вэ? гэж бодох юм. – За тийм дээ зайлуул өдий насны хүн чинь тэгээд гэр орны аар, саар юм яриад ойр дотны амьтан ах дүүгийнхээ санаа сэтгэлийг зовоосон юм яриад явж байх ямар сайн байв гэж дээ. – Харин тиймээ. Тэгээд зовлон, жаргалаа хуваалцаж сурсан болохоороо та хоёр уруугаа зорих юм байна шүү дээ. Надад ч тэгээд багийнхаа хэдэн айлаар хэсч төр иргэн хоёрыг холбож морин дэл дээр дэргэж явах жаргал юм байна ш дээ. – Тэгэлгүй яах вэ? Хөөрхий минь. Чамайг ирэхгүй болохоор чинь бид хоёр бас хараад, жаахан удахаар чинь зовоод байх юм áàéíà ш дээ. – Мэднээ.

Мэднэ. Ах та хоёр тэгээд Янжиндуламын сургалтын төлбөр энэ тэрийг нь өгч чадаж байна уу. Үгүй юу. – Жаахан сандарч л байна шүү. – Сандрах хэрэггүй ээ. Би өгье! – Болох юмуу даа хүүхээ. Цаад Дагий чинь хэл ам, хэрүүл шуугиан хийгээд бөөн юм болоõ вий дээ. – Тэрүүнд хэлэх нь алба уу. Тэрийгээ муу дүү нь зохицуулалгүй яах вэ? Аяа хаачив. Аяатайгаа ганц юм хувааж балгаад голын хойд биеэр явж хадлан, тэжээлийн бэлтгэл юу болж байгааг шалгахаас… – Аяа чинь аль эрт хэдэн жуулчдад “Гүнжийн сүм” үзүүлэхээр явсан. Хүлээгээд нэмэргүй биз хүүхээ. – Үгүй энэ Янжиндулам надад өвчүү чанаад тавьчихсан байна лээ. Цай сайхантайг нь яана. Их азтай хүн манай Янжиндуламаар цайгаа чануулна шүү. – Хай л даа хөөрхий. Заяа тавилан нь амгалан байгаасай даа хөөрхөс. – Ингэхэд Лхамдулам маань хаана яажшуухан амьдарч байгаа бол… – Харин тиймээ. Хөгшин болсон би муу охиноо хүрээд ирэх болов уу гэж мөнчиг их горьдох юм даа гээд Долгормаа эмгэнийг санаа алдахад Доржийн зүрхээр ширхийн хатгуулав. Доржийн зүрх сэтгэлд мөнхөрсөн хүн бол

Янжиндуламын эх Лхамдулам билээ. “Гялалзах” хэмээх өндөр сүрлэг уулын өвөр хормойд Лхамдулам, Дорж хоёр тоглож өссөн аж. Лхамдулам, Дорж хоёр арван жил нэг ангид тохой нийлэн сууж арван жилийн дунд сургуулийг дүүргээд Дорж хөдөө аж ахуйн дээд сургуульд, Лхамдулам Москвагын их сургуульд суралцахаар яваад иргэж ирсэнгүй. Гэхдээ Лхамдуламын амьд мэнд явааг Дорж мэдэж байгаа билээ. Гүржийн Коммунист Намын нэг удирдагчийн эхнэр болж тэнд үлдэж Доржоос төдийгүй үсэн буурал ижий аав, нялх үрээсээ алслагджээ… … ßíæèíдулам Москвад Ардын Язгуур Урлагын Их Нааадам Их дээд сургуулиудын оюутнуудын дунд болж байгаатай холбогдуулан урлагын их наадамд бэлтгэн, бэлтгэл сургуулалт хийж байлаа. Баруун Монгол ардын үелзүүр биелгээ бүжгээр сургуулиасаа шалгарсан Янжиндулам Их наадмын шалгаруулалтын сүүлчийн уралдаанд оролцож Соёлын төв өргөөнд хуран цугларсан залуусын дунд сууж байлаа. Их наадмын сүүлчийн шалгаруулалт жам ёсоор “Ардын дуугаар” эхэлж сэтгэл догдлуулсан мөч эхлэн залуусын сэтгэлийн хөөрлийг илтгэсэн алаг ташилт, уухайí дуутай хамт нижигнэнэ. – Монгол ардын дуу “Сийлэнбөөр” Хууль Сахиулахын Их

Сургуулийн 4-р курсын оюутан Нэгүүн. Хөгжмийн цөөхүүл гэж зарласан эл зарлагч эмэгтэй урт намирсан хувцсаа туяаруулан цааш оров. Алга ташилт нижигнэж, залуусын исгэрээн түрээд ирэхэд өндөрдүү нуруутай бядлаг дөрвөлжин том алаг нүдтэй бор залуу монгол үндэсний хувцастай гарч ирээд ёслов. Танил болсон ардын дууны сайхан аялгуу зүрх огшоож, зүрх сэтгэлд нь аль хэдийн байраа эзэлсэн нас ахимаг Дорж дэргэд нь буугаад ирэх шиг болоход Янжиндулам санаа алдав. Ургаж гардаг нарны маань наагуур Униар үгүй тунгалаг байнаа хө Урьдах айлын Сийлэн бөөрийг Ургах нарнаар мордуулна гэнэ дээ хө… Нэг их танил цээл хоолой тайзнаа дуурьсахад Янжиндуламын нүд чийгтэж, хоолой зангираад ирэх нь тэр. Наадмын

төгсгөлийн эцсийн шалгаруулалтанд Ардын дууны төрлөөр шалгарсан Нэгүүн наадмын Тэргүүн шагнал “Алтан медалиар” шагнагджээ. – Сайн уу охион. Танилцаж болох уу. Нэг их танил дуун дэргэд нь гарахад Янжиндудам мөнөөхөн “Доржийн” тухай бодож явсан бодлоо орхин толгой өргөн харав. Түүний өмнө саарал пиджакны энгэрт алтан медалиа зүүсэн Нэгүүн зогсч байлаа. – Сайн уу намайг Янжиндулам гэдэг. – Ямар сайхан нэр вэ? Ардын дуунд гардаг Янжиндулам бүсгүй юм биз дээ. Харин намайг Нэгүүн гэдэг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *