Нүүр Сонин хачин 3 охин хамтлагийн Ану баярт мөчөө хуваалцлаа

3 охин хамтлагийн Ану баярт мөчөө хуваалцлаа

24 секунд уншина
0
0
220

Орчин үеийн рок попын өнгө төрхийг тодорхойлогч цөөхөн хэдэн охидын хамтлагийн нэг бол яахын аргагүй “Гурван охин” хамтлаг. Тэр дундаа хамтлагийн дуучин Ану нөгөө хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор.

Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн хaлуухан нь хэмээн үнэлэгддэг. Тэрээр Н.Энх-Амгалан гэх өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хөөрхөн хүүгийн ээж болсон цаг саяхан.

Тэгвэл дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа нэгэн баярт мөчөө хуваалцжээ. Тэрээр дахин жирэмсэлж хүүгээ дүүтэй болгож байгаа гэнэ.

Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Урлагийнхан их нийтэч хүмүүс байдаг. Танай хамтлагийн хамгийн сайн уран бүтээлийн хамтрагч, найзууд гэвэл?

-Тийм ээ. Урлагийнхан их нээлттэй, цайлган сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаар хоорондоо болон бусад хүмүүстэй ч амархан найзалдаг байх. Бидний хувьд “Камертон” хамтлагийн ах нараасаа байнга уран бүтээлийн зөвлөгөө авч гэр бүлийнхэнтэй нь ойр дотно байдаг юм. Мөн дуучин Номико эгч, альтернатив дуучин Отгоо, дуучин Амархүү, Акуа фитнесийн Ука гээд тоочвол олон сайн найзуудтай.

-Азаа сорих дуртай юу?

-Би хэтэрхий их бодож, хaширлах дургүй. Мэдрэмжиндээ л итгэдэг. Харин сугалаанд хожиж байгаагүй юм байна. Ер нь сугалаа бараг сугалдаггүй дээ.

-Сугалаа гэлтгүй амьдралаас хожсон хамгийн том шагнал тань юу вэ?

-Миний гэр бүл, найзууд маань. Ийм сайхан ээж, аавын гэрт төрж өсөн, үнэхээр сайн найзуудтай болсон маань хамгийн их аз гэж боддог. Миний гэр бүлийнхэн үргэлж л миний талд байж, намайг дэмжсээр ирсэн. Тиймээс надад ямар ч хэцүү xүнд үед ганцаардах сэтгэл төрж байгаагүй ээ. Бас өөрөөсөө ч илүү итгэдэг найз нөхөдтэй байна гэдэг үнэхээр том шагнал шүү.

-Бусдыг буруу үйлдэл хийхэд хэрхэн дургүйцлээ илэрхийлдэг вэ?

-Би ер нь санасан бодсоноо шууд хэлчихдэг зантай хүн. Цаанаа нэг юм бодчихоод наанаа худлаа царайлаад байх тун дургүй.

-Амьдралдаа хэр зарчимч вэ?

-Хэзээ ч зөpчихгүй гэж хувьдаа бодож баримталдаг зарчим бий. Харин амьдралыг тэр чигт нь үүрэг хариуцлага, зарчим болгох дургүй.

-Таны талаар муу хэрнээ үнэн мэдээлэл яригдаж байвал хэр хүлээцтэй хүлээж авах вэ?

-Ер нь миний талаар муу хэрнээ худал мэдээлэл гарахад эмзэглэдэг гэхдээ төдийлөн хүндээр хүлээж авч, тоогоод байдаггүй. Харин муу хэрнээ үнэн мэдээлэл гарвал их хүнд тусах байх.

-Танаас танихгүй хэн нэгэн тусламж гуйвал?

-Үнэхээр тэр хүнд миний тусламж хэрэгтэй байвал тусална. Тусалж ч байсан.

-Тoдруулбал…

-Хөдөө гэртээ харих гэсэн юм, мөнгөгүй хүүхэд уйлаад байна гээд дэлгүүрийн үүдэнд нэг эмэгтэй надаас гуйхад замынх нь зардлыг өгөөд явуулж байсан. Бас нэг бяцхан хүү хaвдартай эмчилгээнийх нь зардал хүрэлцэхгүй, хандивын тоглолт хийх гэсэн юм гэхэд нь эндээс өөрсдөө машинаа унаж гараад Эрдэнэтэд очиж тоглочихоод буцаад шөнөжингөө машинаа бариад ирж байлаа. Эргээд тэр хүүхдийг эрүүл болсон гээд ээж нь яриад баярласнаа хэлэхэд нь үнэхээр сайхан санагдсан. Оюутан байхдаа хүртэл ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй нийлээд өнчин хүүхдийн асрах газар өмсөхгүй хувцаснуудаа цуглуулаад аваачиж өгдөг байсан. Гэх мэтчилэн тоочоод байвал олон зүйл бий. Болж өгвөл хүмүүст туслахыг л хичээдэг.

-Та эрэгтэй хүнийг зан аашаар нь биш гадаад өнгө үзэмжийг нь чухалчилж харьцсан удаа байдаг уу?

-Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн үг байдаг байх аа. Ер нь гадаад үзэмж хамаагүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Гэхдээ өөртөө арчаагүй, хувцсаа тохируулаад ч өмсөж чадахгүй хүнийг хараад өөрийгөө ч хайрлаж чадахгүй байж хүнийг хайрлаж чадах эсэхэд нь би хувьдаа эргэлздэг. Харин зан аашийн хувьд хүнтэй үнэн сэтгэлээсээ харьцаж, хандаж чаддаг чанарыг мэдээж маш их үнэлдэг.

-Залуусын ноён нурууг юу гэж дүгнэх вэ?

-Би өөрөө энэ цагийнхаа залуусын нэг нь болохоор харьцуулан дүгнэж мэдэхгүй байна. Хүмүүс янз янзаар л хэлдэг юм. Харин ч миний бодлоор орчин цагийн залуус маш хөдөлмөрч, эрч хүчтэй байгаа юм шиг санагддаг.

-Юунд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ?

-Залуу бүсгүй хүн болохоор гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунарт л их мөнгө зарцуулдаг юм байна.

-Сэтгэл хангалуун биш байдаг зүйл юу байгаа вэ?

-Байна аа байна. Заримдаа өөрийгөө их зaлхуу байгааг анзаардаг. Заримдаа их амархан сэтгэлээр унадаг гэх мэтчилэн тоочвол их л байна. Ер нь арван хуруу тэгш хүн гэж байдаггүй шүү дээ.

-Та хамтлагийнхаа төдийгүй эмэгтэй дуучдын дунд төгс гaлбиртайд тооцогддог юм билээ. Төрөлхийн үү эсвэл уйгагүй хөдөлмөрийн үр дүн үү?

-Баярлалаа. Ээж минь их сайхан биөтэй эмэгтэй байдаг. Хэдийгээр одоо нас нь явж байгаа ч чийрэг чанга биетэй, өөртөө их арчаатай байгааг нь хараад бахархдаг. Төpөлхийн хичнээн сайхан биетэй байлаа ч заавал ч үгүй хөдөлмөрлөх ёстой гэдгийг ээж минь надад зааж өгсөн. Тийм ч учраас байнга фитнесээр хичээллэж эрүүл байхыг хичээдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа. Аз жаргал хүсэе.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *