Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “23-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “23-Р ХЭСЭГ”

16 секунд уншина
0
1
1,960

“Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг Мөнхөө, Цэвэл хоёр Дугарынхны нүднээс далд орон гүвээ давмагцаа ам мурийв. Үнэгүй сул авсан баахан мал хуйтай болсондоо Мөнхөө баярлавч энэ шатаам

халуун нар шарсан өдөр хотондоо хорогдон эргэж гүйлдэн урагшаа гишгэх дургүй байгаа малыг бөөгнүүлэн тууж яваа даа ундууцан залхаж, бас Дугарт зодуулсандаа уурсан хорсож бухимдан явлаа.

Тэгээд тэртээ урд харагдаж байгаа моддын хаяанд очиж хэсэг сэрүүцэх санаатай мал хуйг шилбүүрдэн хөөж, Цэвэлд уураа гарган хашхичиж явав. Нөгөөх нь ч бас мөчөөгөө өгсөнгүй үг сөргөсөөр явлаа. Ингэж өөг

төөг гэлцсээр явж арайхийн нөгөө моддын сүүдэрт очив. Унаж явсан мориноосоо бараг өнхрөөд уначихав уу гэлтэй бууж байна гэж газар бараг уначихсан Мөнхөө ёолж ёхлон өвсөн дээр суув. Цэвэл бас

мориноосоо буугаад хажууд нь суулаа. Адуу, үхэр хоёр урт хөлийн мал болохоор тууж явахад зовлонгүй байв. Харин хоньд л халуунд хорчихоод явж өгөхгүй хэцүү байлаа. Тууж яваа мал нь ч гэсэн сүүдэрт

орсондоо баярласан юм шиг тархан идээшилж, өвс шүүрдэцгээнэ. Нэг хар тарлан бяруу малын захад зогсоо улаан хүрэн үнээний төл бололтой хөхийг нь хөхөх гэж дайрна. Үнээ тэр дэнхийсэн том биетэй бярууг хөлөөрөө нудран хөөж байв. Цэвэл энэ бүхнийг харан хэсэг амсхийн суугаад өвсөн дээр дээш харан хэвттэл Мөнхөө гэнэт их л сайхан зантай дээрээс нь тонгойн энгэр заамыг нь ухан барилж, хошуу амыг нь үлгэн таалав. Тэгснээ, -Миний хонгор ч ёстой авхаалжтай амьтан шүү. Хоёулаа нилээд юм салгаад авлаа гэснээ нүүрнээс нь тасралтгүй урсах хөлсөө арчив. Дугарт цохиулсан нүд нь бамбайн хавдаад хөхрөх шинж оржээ. Тэгээд Мөнхөө, -За алив Дугараас авсан нөгөө юмнуудаа хаанаа хийчихээд байгаа юм гаргаад ир гэлээ. Тэгтэл Цэвэлийг, -Өөр юм аваагүй гэхэд нь хашхичин уурлаж эхлэв. Цэвэл, -Өгөхгүй байгаа юм чинь. Би яах юм. Дээрэмдээд авах

байсан юмуу гэхэд Мөнхөө, -Тэгэхгүй яасан юм. Дээрэмдээд ч болсон авахгүй яасан юм чи. Алив нөгөө салгаж авч чадна гээд бэлэн амлаад байсан гэхэд нь Цэвэл, -Үгүй тэгээд өдий тооны мал авсан нь болоо шүү дээ. Энүүгээр өрөө дараад цаана нь бас бид хоёрт юм үлдэнэ биз дээ гэхэд Мөнхөө, -Түй тэнэг минь. Тэр үлдэгдэл жаахан юм чинь аманд ч үгүй, хамарт ч үгүй үлдэнэ. Би уг нь нэг хөл дүүжлэх хурдан унаа авах санаатай байсан юм. Намайг машинтай болбол чи ч гэсэн дотор нь залраад явах л байсан биз дээ. Ямар би ганцаараа унах биш. Хохь чинь, чи ингээд явган шороо манаргаад явж бай. Чи тэр Дугарыгаа, хэдэн хүүхдээ хараад уярсан уу яасан аан. Тэгээд тэр хатуу эдлэлээс нь авч чадаагүй дээ аягүй бол гээд хайран юм гэж шогширох занахын завсараар уухилан байхад нь Цэвэл, -Чи өөрөө тийм сүрхий юм бол одоо холдоогүй байгаа дээрээ очоод авахгүй юу. Миний авч чадсан нь л энэ. Голоод байвал эзэнд нь буцаагаад өгчих гэв. Тэгтэл Мөнхөө дэлбэртэлээ уурлан, -Ярьж байгааг нь хараад байгаарай хэмээн амаа ангалзуулан хэлэх үгээ олж ядан хашхичаад саяхан л илж

таалж байсан Цэвэлийгээ чоно шиг харцаар ширтэн занаж байсан боловч биеэ барилаа. “За яах вэ. Энэ олж авсан хэдэн малаа юм болгохоо бодъё. Тэгээд дараа нь болохгүй бол Цэвэлийг ахиад Дугар луу нь явуулж юм нэхүүлнэ. Энэ тэнэг хүүхнийг жоохон уяраагаад тавьчихсан байхад миний төлөө юу ч хийхээс буцахгүй юм чинь” гэж бодсон Мөнхөө нэг гараа нөгөөгөөрөө барин тэвчлээ. Дугар эмнэлгийн хонгилд суусаар. Сувилагч, асрагч хоёр нааш цааш орж гаран гүйлдэнэ. Заяа юу болж байгаа бол гэж бодсон Дугар тэднээс юм асуух санаатай боловч нөгөөдүүл нь олигтой юм хэлэхгүй бүрхэг хариу хэлээд байлаа. Санаа нь зовсон Дугар төрөх өрөөний хаалгыг татан орох гэтэл түүнийг сувилагч түлхээд оруулсангүй. Заяагийн царай хальт харагдаад хаалга хаагдав. Дотроос асрагч авгай гарч ирээд Дугарыг сандал дээр суулгаад, -За Дугар минь. Заяа эмчийн бие жаахан тиймхэн байна шүү. Уг нь төрөх хугацаа нь дөхсөн. Гэхдээ гайгүй байхаа гэж эмч чамд хэлүүллээ. Эндээ томоотой сууж бай. Нэг бол гэртээ очиж байж байгаад ир. Төрөхөд хэрэг болох хувцас хунар, ойр зуурын юмыг нь бэлдсэн юм байгаа биз дээ гэлээ. Дугар энэ үгийг алмайран сонсоод, -Нээрээ тийм гээд гарч гүйлээ. Тэгээд төвийн байшин руугаа гүйж очлоо. Заяа төрөхөд хэрэгтэй гээд бүх юмаа

бэлдээд тавьчихсан байлаа. Түүнийг нь аваад буцаад гүйв. Мөн л асрагч гарч ирээд, -Хоол, цай хэрэггүй бид гал тогоонд хийлгэчихсэн. Чи тайван сууж бай гэхэд нь Дугар, -Тэгж ажлынхаа хажуугаар өөрсддөө төвөг удаад яах вэ дээ. Би өөрөө эхнэртээ хоол, цайг нь хийгээд ирж чадна шүү дээ гэхэд асрагч авгай, -Зүгээрээ хө. Их эмч маань эмнэлгтээ төрөх гэж байна шүү дээ. Бид нар тэрнээс ихийг хийж өгнө гээд буцаад орлоо. Дугарыг ахиад эмнэлгээс гүйн гарахад түргэний машины жолооч залуу түүнийг дуудлаа. Тэгээд Дугараас, -Та ийш тийшээгээ сандраад л гүйгээд байх юм. Машинд суугаач. Одоо хаашаа явах вэ гэхэд Дугар, -Уг нь гэртээ очоод хонь гаргаад ирмээр байдаг. Заяад шинэ шөл ус хэрэгтэй. Гэхдээ яаралтай ажилтай байдаг чамайг яаж дагуулаад ийш, тийш яваад байх вэ дээ гэхэд жолооч, -Үгүй та юу яриад байгаа юм бэ. Гомдоож байна шүү намайг. Энэ эмнэлгийн их эмч маань төрөх гэж байж байна. Тэгээд ч одоохондоо яаралтай дуудлага алга. Явах уу гээд машинаа асаан ухасхийлгэв. Дугар гэртээ очоод нэг сувай эм хонь төхөөрч аваад буцаад давхилаа. Түүнийгээ эмнэлгийн гал тогоонд өгөөд өрөөл махыг нь эвдэж чанаад

эмч ажилчдад өг гэв. Мөн авчирсан сүү, тараг, өрөм ааруулаа ч өглөө. Ингээд хэдэн найзууддаа хэл дуулгачихаад эмнэлийн хонгилд хаашаа ч хөдлөхгүй нам суулаа. Настай эмч эрийн хэлснээр бол “Заяа эмчийн бие хүнд байна. Төрөлт нилээн хүнд болох байх. Гэхдээ бид чадах бүхнээ хийж байна” гэсэн хариу сонслоо. Ингээд шөнө боллоо. Заяад санаа зовсон Дугарын дэргэдүүр найз нөхөд нь орж гаран эргэлдэнэ. Мөн Заяа эмч төрөх гээд бие нь хүнд байна гэнээ гэсэн сургаар сумын төвийнхөн баргаараа л эмнэлгийн үүдээр ирж очин санаа зовцгоож, цай барих нь цай барьж, шөл барих нь шөл барин ирцгээж байгаад Дугар хязгааргүй их баярлав. “Ямар сайхан юм бэ. Заяа бид хоёрыг анх нийлцгээж байхад би энэ хүмүүсийн үг ярианд гомдох шиг болж байж билээ. Тэгтэл одоо ямар сайхан байна. Нутгийн зон олныхоо дэлгэр цагаан сэтгэл, уул усныхаа ивээлээр Заяа бид хоёр хэдэн хүүхдийнхээ хамт сайн сайхан амьдарч одоо бүл нэмэх гээд байж байна шүү дээ. Бид хоёрын хайрын дундаас урган дэлгэрч буй энэ жижигхэн халуун

амь эсэн мэнд төрөөсэй. Ханийг минь ч гэсэн энх мэнд байлгаж хайрлаасай” хэмээн уярах, түгших хослон бодож суулаа. Маргааш нь орой болохын алдад аймгаас дуудагдсан эмч нар эмнэлэг дээр ирлээ. Ингээд л сумын эмнэлгийн жижигхэн цагаан байшинг цагаан халаадтай эмч, сувилагч нар дүүргэн хөлхөлдөж, нааш цааш хөлхөлдөн байв. Нутгийн олон, найз нөхөд нь ч орж гарсаар. Дугартай хамт Заяагийн төрөхийг хүлээсээр байлаа. Дугар хүүхдээ төрөхийг хүлээхийн зэрэгцээ удах тусам нь Заяагийн амь насны төлөө айн шаналж байлаа. Гэвч олон эмч нар эхнэр, хүүхдийнх нь амь насны төлөө унтах нойроо умартан зүтгэж байгааг хараад бага ч гэсэн тайвширч байв. Хоёр хоног унтахгүй суусан Дугар нүд нь хонхойн, санаа нь зовсондоо болж царай нь сааралтан байлаа. Түүнд санаа зовсон хүмүүс түүнийг гэртээ харьж хэсэг амар гэхэд тэр явахгүй байв. Тэгэхэд нь эмнэлгийн нэг хүнгүй сул өрөөнд оруулж түр хэвтүүлэв. Дугар төмөр толгойтой пүрштэй орон дээр дээш харан хэвтэж байлаа. Нойр нь хүрэх шинж огт алга. Зөвхөн бага зэрэг толгой нь дүүрэн өвдөөд ч байх шиг санагдахад нь ухасхийн босож суулаа. Нүдэнд нь Заяагийн урт сормуустай торомгор алаг нүд харагдана. “Яана даа” гэж

бодохоос гол нь харлан байв. Ингээд босож дахиад л өрөөнөөс гарч төрөх өрөөний үүдэнд очиж суулаа. Ингэсээр гурав дахь хоногийн үүрээр эмнэлгийн хонгилд Дугартай хамт суух хүмүүс зарим нь үүрэглэх нь үүрэглэж, зарим нь хоорондоо шивнэлдэн ярьж суутал гэнэт эмч сувилагч нар үймэлдэн орж гарч гүйлдээд эхлэв. Заяатай хамт ажилладаг сувилагч охин гүйн гарч ирээд Дугарт, -Төрөлт эхэлж байна шүү гэж хэлчихээд гүйгээд явчихав. Тэгээд бас л удаад байлаа. өрөөний хаалга онголзон цагаан халаадтанууд гүйлдсээр. Дугар өрөө лүү хариугүй явж орчих гээд байв. Тэгтэл нилээд удсаны дараа нар мандах үед төрөх өрөөнөөс аймгаас ирсэн эмч залуу гарч ирээд, -Гэр бүлийнх нь хүн хаана байна гэв. Түүний ядарч алжаасан царай,

сүүмийсэн нүдийг хараад Дугарын зүрх ёгхийгээд явчихав. Тэгээд нэг мэдэхэд эмчийн гарнаас барьчихсан сэгсэрч байлаа. Эмч, -Байз, байз гээд толгой дээрээсээ даавуун малгайгаа авч халаасандаа хийгээд Дугар луу харан, -Та битгий сандар төрөлт амжилттай болсон харин эх, хүүхэд хоёр… гэх дуунаар нялх хүүхдийн орилох дуу орчныг цочоон часхийв. Дугар баярласандаа нүдэнд нь нулимс мэлтэгнэн, хонгилд байсан хүмүүс дуу алдаад явчихлаа. Тэгээд баярласан Дугар эмчийн гарыг барин тэвэрч аваад, -Баярлалаа эмчээ гээд эхнэрийн маань бие ямар байна гэлээ. Эмчийг хариу хэлэхийн хооронд Дугарт түмэн зүйлийн сайн муу зүйлс ээлжлэн бодогдох шиг болов. Эмч, -Та битгий санаа зов. Эх хүндрэлтэй төрсөн болохоор бие нь ер нь жаахан тааруу байгаа. Их цус алдсан. Гэвч бид шаардлагатай бүх арга хэмжээг

авсан. Амь насанд нь аюулгүй. Хүүхэд жаахан бүтэлттэй төрсөн боловч гайгүй. Танай хоёр амьдарнаа амьдрана. Амьдрал сайхан шүү гээд эргэснээ, -Өө тийм. Таньд баяр хүргэе. Та охинтой болсон гээд өрөөнд буцан ороход нь Дугар, -Би охинтой болжээ. Тийм ээ амьдрал сайхан. Амьдрал сайхан шүү хэмээн хашхирах шахам хэлэхэд хонгилд байсан хүмүүс бөөн баяр хөөр болцгоон түүнийг тэврэн авцгааж баяр хүргэцгээлээ…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *