Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “20-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “20-Р ХЭСЭГ”

12 секунд уншина
0
1
1,684

Гэтэл мөнгийг гарын салаагаараа урсгаж лусын хаан шиг наргиж байсан тэр хоёрын мөнгө бэл нимгэрэхийн хэрээр өөрсдийг нь тойрон эргэлдэж байсан өнөө олон шинэ найз нөхөд нь цөөрөөд ирэв. Гэвч

халаасанд нь бас цөөн хэдэн юм үлдсэн тул тэр хоёр нэг хэсэгтээ уух идэхээр тасрахгүй байв. Урьд нь архи гэдгийг уух нь байтугай бүтэн хундагыг хоолойруугаа давуулж үзээгүй шахуу Цэвэл дажгүй хэдэн

хундагыг цааш нь харуулчихдаг болов. Нэгэн оройны хэтрүүлэн уусан архины ааганд согтон яаснаа мэдэхгүй унасан Цэвэл өглөө сэрээд ёолон өндийх гэтэл Мөнхөө дээрээс нь дараад хэвтчихсэн байв. “Юу вэ

яанаа. Бүтэж үхчихээгүй нь их юм” хэмээн бодоод түүнийг хажуу тийш нь арайхийн түлхэж холдуулаад өндийтөл хамаг бие нь хөндүүрлэн энгэр цээж, гуя хас нь хөх эрээн болжээ. “Яанаа яачих ваа

хэн намайг зодчихов оо” хэмээн бодсон Цэвэл ухасхийн босоод Мөнхөөг сэрээхээр хөнжил хуу таттал орон дотор гэрийн эзэн залуу бас өмссөн хувцасгүй хэвтэж байлаа. Сандарсан Цэвэл “яанаа юу

болчихоо вэ” гэж бодоод нүцгэн биен дээрээ хувцас хэдрээд ширээний ард суулаа. Ингээд цагаандаа гарч, бие биенээсээ эрээлэх зүйлгүй болсон Цэвэл, Мөнхөө хоёр түүнээс хойш эрээ цээргүй садар амьдралд буцалтгүйгээр умбан оржээ. Эрүүл болохоороо нэг нэгнээ хардан хэрүүл зодоон хийнэ. Гэвч наргиж халамцаад ирэхээрээ бүхнийг умартан зөвхөн махан биеийн хүсэл тачаалыг л хангахыг эрхэмлэнэ. Дээрээс нь Мөнхөөгийн нэг авъяасыг Цэвэл мэдэж авчээ. Энэ нь Мөнхөө ажил хийж мөнгө олох хүсэлгүй боловч худлаа үнэн ярьж байгаад хүнээс мөнгө төгрөг салгаж авахдаа гарамгай явдал байв. Тэгээд хүнээс авсан мөнгөө буцааж өгнө гэж бараг байхгүй. Өрөө нэхсэн хүмүүсийг аргалахыг нь аргалаад, зодуулахад нь зодуулаад, ахиж нэг хүнээс худлаа ярьж аваад нөгөө хүнд нь өрөө төлөх зэргээр холион бантанг нь хутгаж өгч байлаа. Үүнд нь сүүлдээ Цэвэл ч

гаршжээ. Өөрөө ямар ажил хийж чадах мэргэжил мэдлэгтэй ч биш. Тэгж явах ч хүсэлгүй тул Мөнхөөгийн арга залийг хамтран хийх болсон байна. Тэгээд байнга л өртэй явдаг, араасаа байнга л хэрүүл зарга хийсэн хүмүүст хөөгдөж явдаг тэр хоёр нэг газраа удаан байна гэж байхгүй үргэлж л ийш тийш явж, энд тэнд толгой хорогдон амьдарсаар гурван жилийг үджээ. Мөнхөөгийн аав ээж, ах дүү нар Цэвэлийг нэг нүдээрээ үздэггүй байв. Мөнхөөгийн толгойг эргүүлсэн айхтар зальтай, садар хүүхэн гээд босгоороо ч алхуулах дургүй байлаа. Цэвэл Мөнхөөтэй хамт амьдарч эхэлсэнээс жилийн дараа “Дугараас бага хүүгээ аваад хамт амьдрая. Төрсөн хүүг нь дэргэдээ авчихвал Мөнхөөд ч гэсэн сайхан байна байх” гэж бодоод нэг удаа Мөнхөөд, -Хүүгээ аваад ирэхүү гэж асуужээ. Тэгтэл Мөнхөө өөдөөс нь, -Ямар хүү хэмээн хайхрамж муутай асуув. Тэгэхэд нь Цэвэл уурлан, -Юун ямар

хүү гэж. Чиний хүү, миний бага хүү гэхэд Мөнхөө их л хачинаар инээн, -Чи тэгээд тэр хүүг миний хүү мөн гээд л зүтгээд байх юм даа. Биш байхаа. Тэр Дугар хүний хүүхдийг тэгж хараад үлдлээ гэж үү. Эхнэр нь гадуур өөр хүнтэй явалдаж байгаад төрүүлсэн хүний хүүхдийг гэртээ хараад үлддэг тэнэг эр гэж байхуу. Байхгүй байхаа гэхэд Цэвэл, -Чи тэгээд юу гэх гээд байгаа юм бэ. Намайг Дугарын хүүхдийг чинийх гэж зүтгээд байна гэж бодоо юу гэхэд Мөнхөө, -Мэдээж шүү дээ. Чи тэр хүүг олж байх үедээ миний хажуугаар тэр Дугартайгаа хүртэл саамагнаж байсан байх шүү. Тэр хүүхдийг ахиж миний хүүхэд гэж тэнэг юм ярихаа боль. Би чамд мадлуулж байдаг тэр Дугар чинь биш шүү. Би өөрийгөө яая гэж байж хүний хүүхэд тэжээх чадал алга. Тэр хүүхдийг авчирна гэж бодсоны чинь ч гарз шүү гэхэд Цэвэл уурандаа уйлан, -Чи ийм муухай дотортой амьтан байсан юмуу. Би чинь эх хүн хүүхдүүдээ санаж бас болдог юм байгаа биз дээ

гэхэд Мөнхөө, -Хн, чам шиг эх гэж юу байдаг юм. Чи тийм сайн л эх байсан юм бол хэдэн хүүхдээ хараад тэр Дугартайгаа байж байх чинь яасан юм гэлээ Цэвэл, -Юу гээд байгаа юм чи. Чи муу миний замд гай болоогүй бол би өдийд гэртээ байж л байх байсан гэхэд Мөнхөө, -Тэгээд тэр сайхан Дугар луугаа, тэр сайхан хүүхдүүд рүүгээ яваач гэхэд Цэвэл, -Явсан ч яадаг юм гээд гарах гэтэл Мөнхөө Цэвэлийг тас хийтэл нь алгадаж унагаад орон дээр дарж унаган хэсэг тарчлааж байснаа, -Ахиад миний өөдөөс дарвалзаад үзээрэй. Би чиний тэр Дугар шиг унхиагүй амьтан биш шүү. Чамд дээрэлхүүлнэ гэж хэзээ ч байхгүй шүү. Тэгээд ч чиний тэр Дугар чинь тэр сайхан эмч хүүхэнтэйгээ суусан гээ биз дээ. Тэгэхлээр одоо чамайг надаас өөр тоож шиншлэх нохой ч байхгүй гэдгийг сайн ойлгож ав. Муу садар эм минь. Аятайхан шиг миний үгээр байхгүй бол ахиад садарлах аргагүй болтол чинь тамлаад хаячихна шүү гэхэд Цэвэл өвдсөн айсандаа

ёолохоос өөр яаж ч чадсангүй. Тэр шөнөдөө Мөнхөө Цэвэлийг зовоосондоо нэг л хуурамчаар уучлалт гуйж налиглан элдвээр хүслээ хангаж хоножээ. Тэгээд үүнээс хойш Цэвэл Мөнхөөгийн үгнээс гарахаа болив. Цагтаа эр нөхрөө дээрэлхэн дураараа туйлж байсан Цэвэл Мөнхөөгийн атганд ингээд нэгмөсөн оров. Заримдаа тэсэхээ байж дур гутахаараа салаад хаа нэг тийшээ зугатаад явчихмаар байвч яагаад ч юм чаддаггүй байв. Тэгээд Мөнхөө тэр хоёрын амьдрал согтуу садар наргиан, хэрүүл зодоон, эвлэрэл, уучлалт, өр зээл, гутрал, сэргэлт гээд л хорвоогийн шар нарны мандах жаргахын дор үргэлжилсээр гурван жил өнгөрчээ. Олон хавар нэгэндээ гэгчээр Мөнхөө хүнээс зээлсэн, зээлсэн ч гэж дээ бараг хуурч хулхидаад авчихсан их хэмжээний мөнгөний өрөө төлж чадахгүйд хүрээд Мөнхөө, Цэвэл хоёр энд тэнд орогнон зугатаж яваад нэг өдөр баригджээ. Мөнгө зээлүүлсэн хүн нь орон шорон дамжсан сайн эр байж таараад Мөнхөө, Цэвэл хоёрыг эзгүй хээр аваачиж зодоод зээлсэн мөнгөө даруйхан буцааж төлөхгүй бол ална хэмээн шанаанд нь буу тулган дарамталжээ. Ингээд аргагүй болсон Мөнхөө Цэвэлийг явж Дугараас мөнгө олж ир хэмээн шахжээ.

Өөрөө ч өмнө нь Дугарынд олон удаа очиж байсан дээрээс нь тэднийх юу юутайг Цэвэлээр сайн яриулж цээжиндээ бүртгэж авсан тул хэр бэл бэнчинтэй айл гэдгийг нь ч энэ удаа Цэвэлээр хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Ингээд Цэвэл аргагүйн эрхэнд ширэн нүүрлэн Дугарынд очжээ. Цэвэл өөрөө ч гэсэн Дугар, Заяа хоёрыг хэрхэн амьдарч байгаа бол харахсан гэж бодохоос эгдүү нь хүрч байж ядаж байсан юмсанжээ. Өөрөө бас ч гэж хүний эх юм болохоор заримдаа хүүхдүүдээ санадаг байсан ч Мөнхөөгөөс айгаад хэлдэггүй байв. Сая хүүхдүүдээ хараад дотор нь хачин болон бага хүүгээ ч болсон аваад явмаар санагдсан ч Мөнхөөгөөс айж байсан тул сэтгэлээ барин больжээ. Түүнээс биш Мөнхөө дургүйцдэггүйсэн бол Цэвэл хүүхдүүдээ авна гээд дайрахад Дугар, Заяа хоёроос салгаад авч чадна гэдгээ мэдэж байлаа. Машины цонхоор гадгашаа харан мэлэрч бодолд дарагдан явсан Цэвэлийн нүдэнд Заяагийн цүдгэр том гэдэс, жаргалтай царай харагдахад эгдүү нь хүрэн түй хэмээн нулимаад “Муу унхиагүй хүүхэн бүр нэг жаргалтай царайтай сууж байх шив. Би уг нь түүний оронд сууж

байвал байх л байсан. Миний буянаар жаргалтай болчихоод их зантай гэдэг нь намайг харж суугааг нь. Дугар ч гэсэн. Гайхуулж гэнэ. Та муу хоёроос би нилээд юм салгаж авахдаа л авна даа хэмээн бодоод даанч тэр хоёроос авлаа гээд энэ хүний өрөнд л яваад дуусна шүү дээ” хэмээн бухимдахдаа хэл нь загатнан уур нь хүрэвч Мөнхөөгийн хатуу гарны амт санагдан хэлээ хазан явж байлаа. Машин очих газраа хүрэхэд Мөнхөө машинаас үсрэн буугаад Цэвэлийг гуд татах нь холгүй буулган хүн амьтан сонсчих вий гэсэн шиг ийш тийш хялалзан хараад Цэвэлээс, -За тэгээд юу гэж байна. Олигтой юм авахаар ярьж чадав уу гэхэд Цэвэл, -Авахаар болсоон гэлээ. Мөнхөө, -Чи юундаа дуугарч ядаад байгаа юм тодорхой яриач. Ядаж байхад шал дэмий явуулж, хөлс мөнгөний гарз болгосон юм биш биз дээ чи гэхэд Цэвэл

Дугараас юу юу авахаар нэхсэнээ яриад маргааш өглөө эрт очиж авах болсноо хэлэхэд Мөнхөө гэнэт сайхан зантай болон малийтлаа инээж, -За миний хүүхэн чинь ийм сэргэлэн шүү дээ гэлээ. Цэвэлийг нэг л уруу царайтай байгааг харсан Мөнхөө, -За бас юу болчихоо вэ чи. Ажил хэрэг ийм сайхан бүтэх гэж байхад урвайчихаад муу ёрлосон царайтай зогсоод байх юм чи гэхэд Цэвэл, -Хүүхдүүдээ хараад гээд түгдрэн дуугай болоход нь Мөнхөө нүдээ эргэлдүүлэн, -Даанч тийм байхаа. Нэг л ёозгүй царайтай байсан юм чи. Би чамд өмнө нь хэлсэн байхаа. Хоёр хэлэх дургүйг минь мэднэ биз дээ гээд үсэрхэг гарынхаа сарвууг нужиганатал зангидахад нь Цэвэл дуугарсангүй…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *