Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

6 секунд уншина
0
0
1,904

Заяа, Дугартай ингээд дөрөө харшуулаад явж байгаадаа итгэхгүй зүүдэлж байх шиг санагдана. Оддын бүдэг гэгээнд Дугарын сайхан том бие бүдэг бадаг харагдана. Догдолж, баярласан Заяа өдөр биш

харанхуй байгаад баярлан нүүр нь улайн улалзаж, нүд нь баярлан тормолзохыг хэн ч харахгүйд дотроо залбирч явлаа. Залуус шуугилдсаар Чимэгээгийн гэрийн гадаа ирлээ. Чимэгээгийн нөхөр

тэднийг баярлан угтаж, тэд гэрт нь орцгоон шуугилдаж эхлэв. Хэдийн шөнө дунд өнгөрч байсан ч тэдний хэн нь ч гэрлүүгээ явахсан гэж яарсан шинжгүй харагдана. Заяа лааны гэрэлд үе үе Дугарын зүг

харна. Хүмүүс анзаарчих вий дээ гэж бодовч өөрийгөө яаж ч хүчлээд нэг мэдэхэд л харчихаад байлаа. Залуус ингээд үүр цайтал айл хэсэж, дуулж шуугих нь ойлгомжтой тул Дамчаа Дугарыг гэр лүүгээ яарахгүй

байхыг хараад гэрээс морь харах нэрийдлээр гараад мориндоо мордон давхилаа. Нохой хуцах чимээнээр Дугарыг ирж байна гэж бодсон Цэвэл ажиггүй хэвтэж байв. Тэгтэл үүдээр нь хүн орж ирээд хувцасаа

шуухитнан тайлах сонсогдов. “Энэ чинь одоо юу билээ. Дугар миний өвөрт орох гэж байгаа юм байх даа. Хад хайрга шиг байсан хүн юу болчихоо вэ. Архи уучихсан юм байх даа” гэж бодов. Үнэхээр тэр хүнээс архины исгэлүүн үнэр ханхлана. “Энэ муу намайг садар заваан гээд ад үзээд байсан. Тийм ч амар ойртуулахгүй шүү чамайг. Жоохон үнэд орноо” гэж бодон байтал нөгөө хүн хөнжлийг нь сөхөхөөр завдахад нь Цэвэл хөнжлийнхөө булангаас зууран чангаатал, хөнжлийг нь ганцхан угзран татаж шидээд Цэвэлийг яаж ч амжаагүй байтал даран авлаа. Дээр нь уухичин хөдлөх хүнийг Дугар биш болохыг Цэвэл мэдсэн ч яаж ч чадсангүй. Мөнхөөг юм болов уу гэж баярлан бодсон ч биш ээ. Нэгэнт дийлж хүч хүрэхгүйгээс хойш яах билээ. Тэгээд ч олон сар хагсарсан Цэвэлийн бие тааламжтай сайхан тачаалд умбаж эхэллээ. Дамчаа аахичин хөдөлж элдвэлсээр, Цэвэлийн

биеэр хүүхэлдэй шиг наадаж байв. “Цэвэл гэдэг хүүхэн чинь ийм амархан амьтан гэдгийг мэдсэн бол би аль эртнээс л энийг дараад авдаг байж. Дуртай байна шүү золиг чинь” гэж бодохоос баярлан тачаадав. Тэгээд хамаг юм дууссаны дараа дээш харан сунаж унасан Дамчааг Цэвэл танилаа. Танилаа гээд яах вэ дээ. Нэгэнт өөрөө эсэргүүцээгүй орондоо оруулсан юм чинь. Тэгээд ч хатаж хагсарч байсан бие нь тавигдаад хачин сайхан болжээ. Дугарыг хүрээд ирэх байх гэж айсан Дамчаа босохоор өндийхдөө бүдэгхэн цайрах Цэвэлийн нүцгэн биеийг хараад тэсэж чадсангүй ахин дайрлаа. Ингээд хувцасаа хам хум өмсөөд Цэвэлийн дээрээс тонгойж, -Энэ талаар Дугарт мэдэгдээд хэрэггүй шүү. Би дахиж ирнээ гээд гарч одлоо. Тэр мориндоо мордоод давхиж явахдаа “Үгүй энэ Цэвэл хүүхэн чинь яг л өлсөглөн араатан шиг юм гээч. Дажгүй дамшиг байна шүү. Дугар л битгий мэдчихээсэй” гэж бодоод олон жилийн хур хүслээ биелүүлсэн дээ баярлан дөрөөн дээрээ өндийн давхилаа. Түүнийг явсан хойгуур Чимээгийнхээс гараад дараагийн айл руу хөдөлсөн залуус, -Энэ

Дамчаа хааччихав аа гэцгээн шуугилдаж хэн нэгэн нь, -Ха, янзын ч эр бол доо. Хугас шөнө эхнэрээсээ холдож чадахгүй гэрлүүгээ давхичихдаг байна шүү хэмээн хашхирахад бүгд нирхийн инээлдлээ. Олны нүдэн дээр эхнэртэй хүний дэргэд улайм цайм яваад байлтай биш санаа зовсон Заяа хүүхнүүдийн дунд орон алхууллаа. Сэтгэл нь бол Дугарын хажууд эргэлдээстэй. Тэгээд ч “Энэ хүн чинь эхнэртэй, олон хүүхэдтэй хүн шүү дээ. Дугарын амьдрал жаахан тиймхэн байдаг гэдгийг би мэднээ. Гэхдээ ямар ч л байсан гэр бүлтэйгээ байгаа хүний өмнүүр эргэлдээд байх чинь ичгэвтэр хэрэг байхаа” гэж бодон биеэ барин байлаа. Би ичимхий царайлж, арчаагүйтэж явахаар сургуульд байхдаа л Дугарт хайртай гэдгээ хэлчихсэн бол өдийд ингэж яваа ч үгүй юу. Хэн мэдэх билээ. Гэхдээ Дугар намайг тоохгүй байсан байхдаа” гэж бодохоос уйлмаар санагдан түрүүн уусан жаахан хатуу архи нь тархийг нь мансууруулан байлаа. Үүр, шөнө хагацахын зааг дээр залуус нилээд халцамцацгааж, согтох нь согтжээ. Дугар ч нилээд

халамцсанаа мэдээд гэрлүүгээ явахаар шийдлээ. Тэгээд сууцгааж байсан айлаасаа гараад мориндоо мордон алхуулахад хойд гүвээний ард нэгэн морьтон ганцаараа явж байгаа нь үүрийн бүдэг гэгээнд харагдав. Ингээд гүйцэн очиход Заяа байлаа. Морин төвөргөөнөөр хүн ирж байгааг мэдсэн Заяа эргэн хараад Дугар мөн болохыг таниад зүрх нь хүчтэй дэлсэж эхлэв. Олон жил санаж мөрөөдөж яваа хүнтэйгээ ингээд хоёулахнаа эзгүй талд таарах гэж. -Харих нуу хө. Яагаад ганцаараа явж байгаа юм бэ гэж Дугар асуулаа. Заяа, -Харин сайхан сууцгааж байгаа хүмүүсийг үймүүлээд яах вэ гэж бодоод л гараад ирлээ гээд доошоо харлаа. Дугар сургуульд байхдаа их томоотой хүү байжээ. Охидууд өөрийг нь тойрон эргэлдээд байдгийг мэдэх боловч хэнтэй ч үерхэж байсангүй. Боддог юм нь морь, бөх. Түүнийгээ л сонирхон хөөцөлдөнө. Үеийнх нь хөвгүүд дурлалаа л гэнэ, хаялаа, хаягдлаа л гэнэ. Дугарт бол энэ явдал падгүй байлаа. Харин ангийнх нь энэ Заяа түүнд нэг л таалагдаад байдаг байжээ. Дугарын өмнө бараг уначих шахан эргэлдээд байдаг охидуудаас тэс өөр, өндөр нарийхан биетэй даруухан охин, алаг нүдээ тормолзуулан явдаг байлаа. Бас

дээрээс нь онц сурлагатан, авъяаслаг охин байв. Дугар охин хүүхэдтэй үерхэе гэвэл Заяатай л үерхэх байлаа. Тэгтэл өөрийн даруу, ургашгүй зангаас болоод Заяаг гуйж чадахгүй явсаар нэг мэдэхэд сургууль төгсөх болж цэрэгт явжээ. Тэгээд Заяаг хаяа боддог байсан боловч цэргээс ирээд шууд гэрлэн, эхнэртээ ч дасаж энэ явдал мартагджээ. Гэтэл одоо Заяа ганц бие хэвээр явж байгаад Дугар гайхдаг байв. Уг нь ийм сайхан бүсгүйд нөхөр олдохгүй байна гэж байхгүй дээ. Дугар ч эхнэргүй байсан бол зориг гарган Заяаг гуйх л байлаа. Тэр хоёр зэрэгцэн дуугүй явсаар байв. Тэгтэл тэд гол руу дөхөж ирлээ. Дугар, -Морьдоо нэг услах уу хө. Өчигдөр оройноос хойш муу морь минь шингэн юманд ам хүрсэнгүй гээд мориноосоо буугаад морио амгайвчлан услаад, яахаа мэдэхгүй зогсож байсан Заяаг сугадан буулгаад мөн л морийг нь амгайвчлан усалж эхэллээ. Цаашаа харан зогсоод, морьдын цулбуурыг гартаа атгах Дугарын өндөр нурууг харж зогссон Заяагийн дотор тэр гэхийн аргагүй сонин болж хоолой нь арган уйлмаар санагдав. Хэрвээ Заяа Дугартай гэрлэсэн бол ийм л

сайхан халамжтай, нөмөртэй эрийн дэргэд жаргаж явах байж дээ гэж бодохоос одоо өөрөө шөнө болохоор л хүйтэн хөнжилд шурган, элдвийн бодолд автан нойр нь хулжиж, хаяа уйлдагаа санан нулимс нь өөрийн эрхгүй дуслав. Дугар эргэн харахад Заяа сандран буруу харж нулимсаа шударлаа. Дугар, -Чи яагаа вэ хө гэхэд Заяа, -Зүгээр ээ найз нь ойрд ядраад байх шиг байна гэлээ. Дугар, -Тэгвэл энд жаал сууя л даа хө. Чи бид хоёр ямар сургууль төгссөнөөсөө хойш тухтай уулзсан биш. Хэсэг хууч хөөрөе. Хүүхэд байхад ч сайхан байж дээ тиймээ хө гээд зүлгэн дээр завилан тухлав. Баярласан Заяа хормойгоо ороон түүний дэргэд цомцойн суулаа….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *