Нүүр Лайфстайл “Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирус илэрч, тухайн голомтот халдварын тоо тав боллоо”

“Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирус илэрч, тухайн голомтот халдварын тоо тав боллоо”

2 секунд уншина
0
0
446

Халдвартай жолоочийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинижлгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарлаа.

Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Нийтдээ Д-ын голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна.

Хоёрдогч хавьтал 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь, Замын-Үүд , Сэлэнгэ чиглэлд явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Бусад тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байгаа” гэдгийг хэллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *