
Өнөөдөр буюу 2020 оны 11 сарын 11ний өдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр 15:00 цагын үед МУБИС-ийн таван оюутан халуурсан байдалтай үзүүлэх гэж ирсэн байна.

Улмаар хорооны байр руу нэвтрэн очсон учир тэдгээр оюутнуудыг өрхийн эмнэлгийн байранд түр тусгаарлаж 15:00 цагаас хойш хорооны орчимд хөл хорио тогтоосон байгаа аж.

Оюутнуудаас сорьцийн шинжилгээ авч хариу гартал түр тусгааралсан байгаа бөгөөд 11р сарын 12ний өдөр буюу пүрэв гарагт хороо болон өрхийн эмнэлэг иргэдэд түр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсныг мэдэгджээ.

Ариултгал халдваргүйжилт хийж холбогдох мэргэжлийн байгууллагаас шийдвэр гарснаар иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Өрхийн эмнэлэг гэрээр тусламж үйлчилгээ үзүүлнэ

Утсаар мэдээлэл өгөх юм бөайна. 70153007,99026946