Нүүр Өгүүллэг 🔞”ХОХЬЗАЯА” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”🔞

🔞”ХОХЬЗАЯА” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”🔞

0 секунд уншина
0
1
1,731

Биеийн өвдөлтөөс илүүтэй сэтгэлийн өвдөлт хүнийг үнэхээр туйлдуулдаг ажээ. Мартахыг хичээж ядан байсан анхны хайртдаа хүнийх болсон гэдгээ хэлж гомдоож явуулчихаад түүнээс илүү гэж

сонгосон тэр л хүндээ доромжлуулж хөөгдөнө гэдэг санаанд багтамгүй. Маруся хувцсаа чирсээр Аня найз дээрээ очив. Өөр хаачих ч билээ. Артуртай амьдардаг болсноос хойш найзтайгаа ховорхон

уулзаж муухай зан гаргаснаа сая л ойлгож харамсана. Бүх л зүйл сайхан болж, бүтэж байгаа юм шиг, ирээдүй нь аз жаргалаар бялхах юм шиг санагдан жаргалдаа ташуурч явсансан. Одоо харин орон гэр ч

үгүй, ажил мэргэжил ч байхгүй, гэдсэн дэх хүүхэд нь ч эцэггүй… Өчигдөрхөн л аминаасаа илүү хайрлан байсан үрээ өнөөдөр үгүй хийх талаар бодоод сууж байгаадаа бачимдан галзуурах шахна. …Хайж

сурсаар арайхийн олж уулзсан бүсгүйгээсээ хагацал гуниг бэлгэнд авсан Максим тэр оройноо л галт тэргэнд суун нутаг буцжээ… Маруся хэд хоног хоол унд бараг л идсэнгүй гөлийн хэвтэхдээ Артурыг

уучлалт гуйгаад ирэх болов уу гэж сэмхэн хүлээв. Өөр эртэй уулзаж тэврэлдэх, гараа атгуулаад уйлж суухыг нь хараад хэт их уурласан байх, тайвшраад ярилцахаар ирэх байх гэж дотроо өмгөөлөн бодсон нь хөөрхийлөлтэй. Хэвлийд нь ирсэн жаахан үрээ ингээд явуулчихмааргүй. Төрүүлнэ гэхээр ямар ч амьдралын баталгаа байхгүй, Артурт л харин тэр бүхэн бий. Буцаад ойлголцоод нийлчих юм бол элэг бүтэн, элбэг дэлбэг сайхан амьдрах учраас хэрвээ Артур гуйгаад ирэх юм бол уучлахад тэр бэлэн байлаа. Гэвч түүнээс сураггүй бараг сар өнгөрөв. Маруся хүүхдээ авхуулчихаж төвдсөнгүй л явсаар. Хуучин ажиллаж байсан зоогийн газрынхаа зохион байгуулагчдаа хэлж гуйн ажилдаа оржээ. Аня харин үе үе ажлаас чөлөө авч, заримдаа хоногоор алга болно. Хаагуур, хэнтэй яваад байгаагаа хэлэхгүй. “Аа нэг сайхан залуу бий. Тэгж байгаад танилцуулна аа” л

гэнэ. Нэг орой Аня бас л гадуур зугаалж байгаад ирэхдээ урд урдныхаас ч баяр хөөртэй байв. Маруся түүнээс юм асууж шалгаахыг ч хүссэнгүй, угаасаа хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Аня дуу аялан толины өмнө эргэлдэнгээ хувцсаа нэг нэгээр нь тайлан буйдан руу шидэлж байхыг ажиглан сууж байсан Маруся найзынхаа хүзүүнд шинэхэн зүүлт гялтаганаж байхыг анзаараад: – Бэлэг аваа юу найзаа? Их л баяртай байх чинь… – Хихи чи анзаарчихсан уу? Энийг хар л даа гэснээ түүний хажууд үсрэн суугаад цээжээ түрэн зүүлтээ гайхуулав. Анягийн нүдний хүүхэн хараа томрон зүүлтийг барьж үзснээ: – Артур анх намайг гуйхдаа яг ийм зүүлт авч өгсөн ш дээ. Бүр яг адилхан юм гээч… даанч би гэрт нь орхичихоод гараад ирсэн… шарандаа… Аня харамлах мэт түүний гараас зүүлтээ сугалан хажуунаас нь босоод: –

Ийм сайхан эдийг хаяад гардаг тэнэг л байна даа найз минь. Би бол яаж ч хэрэлдсэн байсан үнэтэй цайтай юмаа аваад л гарна хихи – Тэр үед гомдоод юун тэр юм хум авах… за тэр ч яахав, танай нууц ноёнтон ч нилээн чинээлэг эр юм биш үү? Наад зүүлт чинь их үнэтэй гэж Артур надад хэлж байсан… – Чинээлэг, дур булаам, орондоо ч галзуу эр л дээ ха ха ха за найз нь усанд орлоо гээд Аня зүүлтээ эвтэйхэн тайлж толины өмнө байдаг жижиг шүүгээндээ хийгээд гунхсаар угаалгын өрөө рүү оров. Маруся найзынхаа араас хараад “Гоё бие хаатай, галзуу цоглог хүүхэн шүү. Ийм бэлэг авахаас ч аргагүй сайхан бүсгүй дээ миний найз…” гэж бодсноо нэг их санаа алджээ. …Артурын гэрээс хөөгдөж гарснаас хойш яг нэг сарын дараа Маруся эцсийн удаа түүнтэй ярилцахаар шийдэн бардам зангаа гээж гэрт нь очлоо. Аняд энэ тухайгаа хэлсэн ч үгүй, нөгөөх нь угаасаа гэртээ байгаагүй билээ.

Танил хаалганы өмнө очоод хэсэг саатан хүрч чадахгүй зогссоноо жаахан томбойж эхэлж байгаа гэдсээ хараад зориг орон тогшлоо. Яагаад ч юм түлхүүрийг нь орхилгүй авч явсан байсан ч санаа зовоод түлхүүрдэж орсонгүй. Оройны 22 цаг өнгөрч байсан болохоор Артурыг гэртээ байгаа байлгүй гэж боджээ. Хаалгыг зөөлөн тогшиж, хонхон дээр нь нилээн хэд дараад эзэнгүй байгаа юм болов уу гээд эргэх гэтэл “Хэн бэ?” гэх танил хоолой сонстлоо. Гэвч хаалга нээгдсэнгүй. Дотор хүмүүс шивэр авир хийн ярилцах сонстоход Маруся дахин хаалгыг тогших гэснээ шууд түлхүүрдэн ороод явчихав. Бараг нүцгэн шахуу Артур, Аня хоёр үүдний хонгилд зогсож байснаа Аня цааш гүйн унтлагын өрөө рүү орчихлоо. Маруся юу болоод байгааг ойлгохгүй Артур луу “Арай ч дээ? Үнэн гэж үү?” гэсэн харцаар харахад өнөөх нь шилээ маажсанаа хэнэггүйгээр: – Чи одоо салчихсан байж яах гэж

ирсэн юм бэ? Ямар ядаргаатай хүүхэн бэ чи! Маруся түүнийг тасхийтэл алгадаж авснаа шуудхан унтлагын өрөө рүү харайлгаж ороод хувцсаа өмсөж байсан Аняг үсдэж аван: – Муу бузар янхан, ийм найз байдаг юм уу? Өөр эр олдохгүй байна уу чамд! хэмээн хашхирч Аня ч түүнтэй ноцолдон орилж бөөн чимээ шуугиан болов. Артур ч орж ирэн хоёр бүсгүйг арайхийн салгаад Марусяг чирч гулдран хаалга руу зүглэлээ. Өчнөөн олон хоног дотроо хадгалсан уур гомдол нь зад тавин урссан Маруся зайгүй орилж хашхичин Артурыг самардаж маажсан ч туяхан бүсгүй том болсон эрийг яаж дийлэх вэ, орцны хүйтэн шалан дээр шидэгдэн хаалга хамрынх нь өмнө тасхийтэл хаагдав. Маруся галзуурсан аятай хаалгыг балбан өшигчиж, хашхирч байснаа тэнхэл тасран доош суугаад эхэр татан уйлж гарлаа. Хаалга нээгдэн Артур шагайснаа хэдэн рубль охин руу шидээд: – Ахиж битгий үзэгдээрэй. Одоо зайл! Дараагийн удаа цагдаа дуудна шүү! гэчихээд

хаалгаа хаав. Дахиад л орчлон хорвоо дээр орь ганцаараа хоцрох аймшигтай мэдрэмж. Гар нь салгалан, хөл нь бадайрч нөгөө хэдэн рублийг нь хамж атгаад хана түшсээр гадагш гарлаа. Хаврын урьхан салхи түүнийг аргадах мэт илбэнэ. Юун түрүүнд Анягийнд очиж чемодандаа хэдэн хувцсаа чихэж аваад гарах гэснээ гэнэт нэгийг санан толины өмнөх шүүгээг уудалж үзтэл нөгөө үнэтэй зүүлт байж байх нь тэр. Хэнэг ч үгүй авч хармаалаад гарлаа. Орох оронгүй түүнд одоо мөнгө маш их хэрэгтэй… Москвад анх ирчихээд хоноглож байсан шиг хямдхан дэн буудлын өрөөнд шөнийг өнгөрөөхдөө олигтой унтаж ч чадсангүй. Жил гарангийн өмнө ийм буудалд ганцаар хэвтэж байхдаа “Бүх зүйл сайхан болно” гэж өөрийгөө аргадаж байсансан… Өглөө нь хамгийн түрүүнд үнэт эдлэл авдаг дэлгүүр орж зүүлтээ зараад овоо хэдэн сая рубльтэй болоотхов. Гэхдээ зүүлт түүний бодож

байсан шиг үнэд хүрсэнгүй, ихдээ л ганц жилийн байрны түрээс л болох юм даа хөөрхий. Аняг дахин хармааргүй байсан тул ажил руугаа зүглэхийг ч хүссэнгүй. Юутай ч тэр өдөртөө тавилгатай нэг өрөө байр олж зургаан сараар нь төлбөрөө өгч орлоо. Ямар ч байсан түрдээ амьдрах газартай болсон нь их юм, цаашид яах вэ? Юу хийж амьдрах вэ? Эмэгтэйчүүдийн эмнэлэгт маргаашийн цаг аваад шөнөжин уйлж гэдсэн дэх үрээсээ уучлалт гуйв. Түүнд ингэхээс өөр сонголт байсангүй. Хагалгааны орон дээр бүлцийж хавдсан нүдтэй хэвтэж байхдаа “Надад хийсэн бүхний чинь хариуг өгнөө Артур! Ямар ч аргаар хамаагүй чамайг гудамжинд гаргана даа” хэмээн заналтайгаар бодсоор нэг мэдэхэд ухаан алдсан байлаа… Хагалгааны дараа тэр босч алхаж ч чадахгүй байсан тул эмнэлэгт нэг хонож арай дээрдэв. Эмч түүнээс “Ирээд авчих ойр дотны хүн байна уу” гэж асуухад хэлэх ч үг олдсонгүй. Толгой сэгсрэн уйлах бүсгүйг хараад

ойлгосон эмч нэг сувилагчдаа түр чөлөө өгөн Марусяг гэрт нь хүргүүлжээ. Абортонд орохоос өмнө жаахан хоол хүнс, эм тан бэлдсэн байсан болохоор гарах шаардлагагүй гэртээ хэсэг бүгэв. Одоо тэр цонхоор тусах нарны гэрлийг ч үзэн ядаж байлаа. Бие нь ямар ч тэнхээгүйн дээр сэтгэл санаа гэж авах юмгүй хогийн тантан. Тээж байсан үрээсээ хагацсан бүсгүй хүнд ямар л олиг байхав. Өдөржин зурагтын суваг эргүүлэн жаахан юм идэж уусан болоод дэмий хэвтэж өнжинө. Биеэ тэнхэртэл ингэж хэвтэхээс ч өөр арга байсангүй. Зурагтаар гоо сайхны бүтээгдэхүүний зар сурталчилгаа явж эхлэн Аня бүтээгдэхүүний нүүр царай болж дэлгэц дүүрэн малийсаар гарч ирэхэд Маруся удирдлагаа алдан унагаж ангайн харж байснаа яагаад ч юм инээд алдав. “Чааваас, бас л над шиг олны танил алдартан болно гээд бодчихсон яваа байх даа” гэж бодсноо анх клипэнд тоглоод ямар

их баяр хөөртэй байснаа дурсан гуниглачихав. “Долоо хоногийн турш бүх л хүний анхаарлын төвд…Нээрээ Александр гээд жигтэйхэн царайлаг залуу байж билээ. Надад их л сайн байсансан. Артур тэрнээс намайг харамлаж бөөн юм болсон гэсэн… муу худалч новш… одоо бодоход зохиож л яриа биз. Ганц муу сураггүй клипэнд тоглочихоод од болчихлоо гэж хөөрч гүйгээд л тэнэг юмаа би… Дараа нь киноны багахан хэсэгт хальт гараад өнгөрсөн… Максим тэр киног л үзсэн юм байна лээ шүү дээ. Тэгээд шууд л наашаа ирээд намайг хайгаад… Надад хайртай хэвээрээг нь мэдэх сайхан байсан шүү. Гэтэл миний байж байсан царайг дээ хннн. Болдогсон бол одоо Максимтай уулзаад хайртайгаа хэлээд хамт байхсан… Даанч ямар нүүрээрээ…” гэсэн бодлууд хөврөнө. Хэрвээ Маруся зүгээр л ичих нүүр, бардам зан гэдгээ таягдан хаяад хайртыгаа хайж очин уулзаж хамаг үнэнээ хэлсэн бол Максим түүнийг хүлээгээд авахад бэлэн байсан юм. Гэвч хүний

сонголт гэдэг амьдралын зураасыг зурж байдаг болохоор хөөрхий хоёрын тавилан зөрөх л учиртай ажээ… Арван дөрөв хоног гэртээ хэвтсэн Маруся нэг л сайхан нартай өдөр босч нүүр амаа будан үс гэзгээ янзлаад дур булаам харагдуулдаг дэгжин даашинзнаасаа шилж өмсөн толины өмнө баахан эргэлдэж байгаад гэрээсээ гарах үед оройн сэрүү бууж байв. Өндөр өсгийт, бариу даашинзтай гунхалзан алхах хөөрхөн бүсгүйд зөрж өнгөрөх эрчүүд нүд унаган эргэж харна. Маруся харин тэдний өлөн харцыг үл тоон дээгүүр харан алхсаар зам хүрээд такси барин хөдөллөө. Артуртай анх орж байсан олны танил, чинээлэг эрхмүүд үйлчлүүлдэг зоогийн газарт ороод булангийн ширээ биш харин ч хэн хүний нүднээ илхэн голын сондгой ширээнд тухлан зууш, дарс захиалав. Энд түүн шиг гоо бүсгүйчүүд олон байсан болохоор гудамжиндах шиг өлөн харц арай л бага. Маруся дарс шимэн

сууж байхдаа өөр лүү нь хэн, яаж харж буйг сэмхэн ажиглана. Төд удалгүй залуухан жүжигчин бололтой царайлаг залуу түүнд ойртон ирээд хамт сууж хооллох санал тавьсан ч бүсгүй эвтэйхэн татгалзав. Тэр энд жараахай барихаар ирээгүй билээ. Гурван хундага дарс уугаад нилээн халамцсан Маруся гэнэт энд юу хийж, бодож, төлөвлөж суугаадаа гутран гарахаар шийдэн бостол “Хүүе энэ сайхан бүсгүйг чинь хаана харлаа, Маруся юу даа” гэх хоолой сонстлоо. Эргэн харвал яг л бодож байсанчлан арван хуруундаа алт гялалзуулсан, лагс том биетэй Полохов малийтал инээн зогсож байв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *