Home Лайфстайл Я. Содбаатар: Таван өдрийн хатуу хөл хорио тогтоож байна

Я. Содбаатар: Таван өдрийн хатуу хөл хорио тогтоож байна

3 second read
0
0
716

23.13 цаг: 21.30 цагт эхэлсэн ЗГ-ын хуралдаан 23.05 цагт өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.

Шадар сайд Я.Содбаатар, Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар 11-р сарын 12-ны 06 цагаас 16-ны 06 цаг хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Өөрөөр хэлбэл хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт анх удаа шилжлээ. Үүний дараа онц байдалд шилжих сүүлийн шат бий.

Хатуу хөл хорио тогтоосноор хүнсний зах, дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэрүүд хэвийн горимоор ажиллана. Худаг усан хангамжийн байгууллага хэвийн ажиллана. Нефьт хангамжийн байгууллагууд хэвийн горимоор ажиллана. Хот доторх болон хот хоорондын хүнсний тээврийн үйлчилгээ хэвийн ажиллана.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүнийг илрүүлэн тусгаарлалаа. Халдвар авсан жолооч үзвэр үйлчилгээнд явсан байгаа.Үзвэр үйлчилгээнд явсан 200 гаруй хүн бидэнд хандсан.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…