
УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал гишүүний биеийн байдал маш хүнд байгаа талаар бид өчигдөр мэдээллэсэн. Энэ талаар тодруулахад намын байгуулалтын нөхдүүдтэйгээ Архангай аймгийн цэнхэрийн рашаан орсоны улмаас 2 бөөр нь устаж, элэг нь ажиллагаагүй болсон гэж эх сурвалж хэллээ. Тэрээр Архангай аймгаас сайд нарын 2-р эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагруу ухаангүй байдалтай ирсэн бөгөөд одоо биеийн байдал нь маш хүнд байгаа байна.

Түүний эцэг Ням-Осор гуай “Миний хүүхдийг л эдгээж өг. Би хүүхдийнхээ төлөө юуг ч харамлахгүй. Тэр сургууль бас бус юмыг авбал ав. Гол нь миний хүүг л эдгээж өг” гэж эмнэлгийн удирдлагуудаас гуйжээ.
