Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “18-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “18-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,235

Ахаа намайг уучил… Хүүгээ нас барснаас хойш Энхбат нэг л өөр болоод байгааг Шижир анзаарч өдөр бүр өгдөг тунгынхаа хэмжээг нэмж өгөх болов. Турж эцэн нүднээс гарсан Энхбат өдөр, шөнөгүй

хөлрөн унтах тул өгсөн тун нь нөлөөлж байна гэдэгт Шижир бүрэн итгэж байлаа. Төрсөн ганц үр нь авто машины ослоор нас барсан Шижир одоо мөнгөнөөс өөрийг бодохоо байж улам л шуналтай,

хэрцгий нэгэн болж байлаа. Нандингийн хүүг өөрийнхөө нэр дээр үрчлэн авч Хятадад очиж амьдрахаар санаа шулуудсан тэрээр авга талын ах дүүстэйгээ холбоо барьж Бээжингийн нэгэн дүүрэгт

жижгэвтэр хирнээ тохилог байшин худалдаж авч нэр дээрээ болгов. Хэдий ах дүүс нь тэнд байгаа ч харь газар амьдрахад мөнгө хэрэгтэй тул авга эгчийнхээ Ягааны гудамжинд ажиллуулдаг дэн буудалд хэдэн

Монгол охид аваачиж байрлуулахаар тохирон авч явахад тохиромжтой хир тааруу амьдралтай, араас нь татлаа түтлээгүй гайгүй царайлаг охид хайж эхлэв. Нандин, Түмэн нарыг авч явахаар

хэдийнээ төлөвлөсөн тул тэдний гадаад паспортыг хөөцөлдөж байлаа. Нандин насанд хүрсэн ч иргэний үнэмлэх, бичиг баримт авч байгаагүй тул бичиг баримт хөөцөлдөхөд нь бага зэрэг асуудал гарч ямартай ч иргэний үнэмлэх нь хүлээгдэх болсон тул жаахан саатаж байтал Түмэн жирэмсэн болсон нь илт мэдэгдэх болов. Нандингийн хүүг өөрөө төрүүлсэн хэмээн иргэний бүртгэлд бүртгүүлж Шижирийн Бат болгосон тэрээр Түмэнг дагуулан явж эмнэлэгт үзүүлээд жирэмсэн болсныг нь баттай мэдсэн тул хүүхдийг нь устгахаар шийдэв. Түмэнгийн гэдэс томроод эхэлбэл Ягааны гудамд худалдах боломжгүй болно хэмээн дотроо тооцоолж байлаа. Яг энэ үеэр Шижирийн авга ах Ван, худалдааны түнш Цуй нар 2 сарын хугацаатай Монголд ирсэнээр

тэднийг зугаацуулах Монгол бүсгүйчүүд хэрэгтэй болж Нандин, Түмэн нараас өөр хүн олдоогүй тул Түмэнгийн хүүхдийг устгахаа түр азнан тэднийг Монголд ирсэн хоёр хятадтай буудалд байрлуулах болов. Оройд хоёр бүсгүйг хүргэж өгөөд өглөөд очиж авах болжээ. Шөнө бүр Улаанбаатарын өмнө зогсож элдэв эрсийн дэвсгэр болж явснаас энэ нь хамаагүй дээр мэт санагдавч өмхий үнэртсэн хятадын дор хэвтэхээс хэн хэн нь жийрхэн сэжиглэвч яаж ч үл чадна. Гурван сартай жирэмсэн Түмэнгийн бие чилээрхэвч түүнд унтаж амрах зав огт гарахгүй хятадууд хэдий тавь хол давсан настай ч залуухан сайхан Монгол бүсгүйчүүдийг шөнөжин ноолж хононо. Жижигхэн бөөрөнхий үрэл байнга амандаа хийх Ван хятад Түмэнг өмчлөн авч харангуутаа л шар шүдээ ярзайлган маасайтэл инээж авга дүү Шижирээсээ ч санаа зовох юмгүй бүсгүйн хөх өгзөгийг базлан сармис

ханхалсан өмхий амаараа бүсгүйн цэцгийн илтэс мэт ягаахан уруулыг хаман авч озон үнсэнэ. Өвгөний амны өмхий үнэрээс сэжиглэн хий дэмий л толгойгоо хоёр тийш сэжлэх Түмэнг Шижир маяглалаа хэмээн уурлаж хоёр ч дахин алгадаж байсан удаа ч бий аж. Сүүлийн үес Шижир бие хамгаалагч хэмээн бадируун том биетэй тав зургаан эр дагуулан явах болж үгэнд нь орохгүй зөрөх болсон Нандин Түмэн нарыг нэг шөнө тэдэнд өгч шөнөжин тамлуулж хоносон тул дахиад тийм зүйл болохоос айн хоёр бүсгүй өмнөхөөсөө ч илүү дуулгавартай байж Шижирийн хэлсэн үгсийг хууль мэт дагах болжээ. Ван хятад бүсгүйг шөнөжин элдэвлээд зогсохгүй элдвийн гаж зүйлс сэтгэн Түмэнг үнэндээ л зовоож байлаа. Түүний гар тээшинд жижигхэн дөрвөлжин хайрцагтай зүйл байх агаад элдэв секс тоглоомоор дүүрэн хайрцагтайгаа Түмэн дээр туршин зовооно. Мансууруулах бодисны

хэрэглээгээ хянаж чадалгүй төрсөн ганц дүүгээ хөдөөнөөс авчран эхнэрийнхээ мөнгөний авдар болгосон Энхбат хүүгийнхээ ачаар тунгаа багасган хэрэглэх болж тамхины хор нь гадагшлан маш ихээр хөлрөн унтах болжээ. Хүү нь аавынхаа мансууруулах бодист хэт донтоод байгааг нь анзааран ээжийнхээ цаад санааг гадарлах болсон тул мансуурчихаад хэвтэж байсан аавынхаа дараагийн удаад хэрэглэх хар тамхийг байнга авч нуух болов. Шижир нөхрийнхөө хэрэглэх тунг орны дэргэд нь тавиад явахад хүүнь аваад нуучихдаг болсон тул бага зэрэг мансуурсан ч аливаа зүйлийг арай эрүүлээр сэтгэх болсон Энхбат ганц охин дүүгээ Шижирийн гараас салгахыг бодох болсон ч өөрийн эрхгүй нойрондоо дийлдэн унтах болжээ. Түүний хувьд дүү нь ирсэнээс хойш хичнээн хугацаа өнгөрснийг ч мэдэхгүй байнга мансуурлын байдалтай байдаг байлаа. Нэгэн шөнө унтаад сэрэхдээ

эхнэр нь жигтэйхэн шаналан уйлж байгааг мэдсэн ч хүүгээ өнгөрснийг хараахан мэдээгүй тэрээр эхнэрээ аргадах гэснээ больж хий унтагчийн дүр эсгэн хэвтэж байлаа. Босоод юу болсныг асуухыг хүсэвч эхнэр нь түүнийг мэдчихвий гэхээс айн ийнхүү хэвтэж байв. Хэд хоног иймэрхүү байдалтай өнгөрч эхнэр нь Нандин Түмэн хоёрыг аван шөнийн ажилдаа гарсан хойно босон гэрээрээ холхисон Энхбат хүүгийнхээ нас барсныг ажил явдал нь аль хэдийнээ болоод өнгөрснийг мэдэн баахан гашуудан уйлжээ. Одоо түүнд эхнэрийнхээ гараас дүүгээ салгаж авах ганц л зорилго байлаа. Эхнэр нь өдрөөс өдөрт тунг нь нэмэх тул биеэ тайвшруулах зорилгоор багахан хэсгийг нь хэрэглээд бусдыг нь нуух болов. Дүүгээ оргуулахыг хүсэвч эхнэр нь баахан эрчүүд дагуулж ирэн гэртээ байлгах болсон тул боломжтой үеийг хүлээн худал унтагчийн дүр эсгэхээс өөрийг хийж чадалгүй нилээд удав. Тэгж байхдаа шөнө буудалд хоёр хятадтай үлдээж

байгааг нь лавтай мэдэж тэднээс дүүгээ булааж авч оргуулахаар шийдэн шөнө эхнэрээ гарангуут араас нь сэмхэн гараад эхнэрээ буудлаас өнөөх эрчүүдтэйгээ гарахад нь зөрж ороод нэг өрөө хөлслөн авч байдлыг жаахан азнав. Хоёр хятадыг унтангуут дайран орж дүүгээ болон Нандинг авч гарахаар шийдсэн тэрээр буудлын арын хаалган дээр хөлсний машин зогсоогоод хэзээ ч гарч ирсэн явахад бэлэн байхыг хүсээд том хутга барин дайрч ороход бэлдэж байлаа. Шөнийн хоёр цаг өнгөрч байхад хятадууд унтах болоогүй бололтой өрөөндөө шаагилдана. Энхбат ч тэднийг унтахыг тэвчээртэйгээр хүлээн хажуу өрөөнд нь чимээ чагнаархана. Шөнийн гурван цагийн алдад эмэгтэй хүний гиншин уйлагнах дуун тэдний өрөөнөөс гарахад тэвчээр алдарсан тэрээр өрөөнд нь үсрэн орвол нэг хятад Нандинг орон дээр тэгнүүлэн доош харуулан хэвтүүлж хоёр гарыг нь хөлтэй нь орны

доогуур урт олсоор холбон хүлсэн байх агаад амыг нь даран боож хөөрхий бүсгүйн хонго нурууг улаан гувруу таттал бүдүүн олсоор ороолгож байлаа. Нөгөө хятад нь Түмэнгийн хоёр гарыг орны толгойноос нийлүүлэн хүлж хоёр хөлийг нь орны хоёр хажуугаар унжуулан доогуур нь нийлүүлэн хүлээд өөрөө дээрээс нь амьсгаадан хөдөлж анус руу нь ямар нэгэн зүйл чихээд байгаа бололтой гар нь хөдлөх тоолон хөөрхий дүү нь өвдсөндөө гиншин орилж байлаа. Энхбатыг харсан хятадууд муухай орилолдон босч ирээд зэрэгцэн дайрахад Энхбат тэдэнтэй дээр доороо оролцон хэсэг ноцолдоод барьж ирсэн хутгаараа нэгнийх нь хавирга хавьцаа зүсэж орхиход муухай орилсон хятад эр түүн рүү улангасан дайрав. Хар тамхи хэрэглээд бие нь сульдуу байсны дээр хоёрын хоёр хятадтай хамаг чадлаа баран ноцоолдсон Энхбат тэдэнд дийлдэж эхлэхэд Түмэн ахдаа туслахаар чадлаараа тэлчилсэн ч түүнийг хүлсэн уяа хүлээс тайлагдсангүй. Хамаг чадлаа дайчлан дүүгийнхээ хөлний хүлээсийг арайхийн

тайлсан Энхбатын толгой дундуур нэгэн хүнд зүйл лүгхийн бууж нүд нь харанхуйлаад явчихсан тэрээр арайхийн эргэн хартал дахин хүнд зүйл лүгхийх шиг болоод нүд нь харанхуйлан ойчив. – Хүн аллаа ш дээ новшнуудаа хэмээн голынхоо дуугаар чарласан Түмэн – Хүн байна уу туслаарай. Энэ хятадууд хүн алчихлаа хэмээн орилж гарахад Энхбатын хоёр талаас сугадан буудлын цонхоор шидсэн хятадууд – Авраарай туслаарай. Хүн уначихлаа хэмээн хазгай мурий хэлээр даган орилолдов. Төрсөн ганц ахыгаа хүний гарт амиа алдахыг нүдээрээ харсан Түмэн ухаан балартан унав. Нэг сэрэхнээ буудлын өрөөнд биш эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан тул босохоор ухасхийсэн Түмэн хажууд нь Шижир усан нүдлэж суугааг хараад буцан хэвтэв. Эмчилгээ хийж байсан сувилагч эмчээ дуудахаар яаравчлан гарахад уйлж суусан Шижирийн царай хүйтэн хахир болж – За муу янхан гичий минь. Цагдаа нар ирээд мэдүүлэг авахад элдвийн юм яриад үзээрэй. Нүдэн дээр чинь Нандингийн хүүхдийг мөчилж алаад чамайг алсан

баримт зохиогоод шоронгийн хадаас болгочихоно шүү. Нөхөр хүүхдээ алдаж зовж яваа надад хүн итгэх үү. Буудлын өрөөнд хятадуудтай янхандаж хэвтсэн чамд хүн итгэх үү сайн бодорой. Аштайхан байгаад миний хэлснээр хэлбэл чинь чамайг суллаж явуулна. Тэгээд тэр хар тамхинд донтсон ахынхаа хөрч хөшсөн шарилыг аваад өтөж өмхийрөхөөс нь өмнө хүн ёсоор оршуулаад нутаг рруугаа зайлна биз. Эсвэл миний эсрэг мэдүүлэг өгөөд Нандингийн хүүхдийг алсан хэргээр насаараа шоронд хэвтэх үү өөрөө мэдээрэй гэснээ коридорт түчигнэх хүмүүсийн хөлийн чимээгээр худал гашуудагч болон мэлмэрүүлэн уйлж – Яах гэж тийм муухай зүйл хийж байгаа юм бэ? хайран сайхан хань минь төрсөн ганц дүүгийнхээ биеэ үнэлж буудалд хэвтэхийг хараад яаж тэсэх билээ дээ хөөрхий. Цонхоор үсрээд амиа хорлочихсон байна шүү дээ. Эвий миний муу хань хүний хайлан байсан юм шүү дээ гээд мэгшүүлэн уйлж гарав. Түмэнгийн хацрыг

даган нулимс бөмбөрөвч Шижирийн эсрэг юу ч хэлж чадалгүй дотроо өмөлзөнө. “Ах минь намайг уучлаарай. Яах гэж тэнд очсон юм бэ? зүгээр л гэртээ мансуурсан ч хамаагүй хэвтэж байхгүй. Одоо би яах юм бэ? хайран сайхан ах минь. яагаад намайг ганцааранг минь орхиод явчихаж байгаа юм бэ? Зүгээр л тэнд нь орхичихгүй яах гэж тэнд очиж байгаа юм бэ? Таныхаа үхлийг нүдээрээ харсан хирнээ яаж ч чадалгүй би худлаа ярих нь. Намайг уучлаарай ахаа. Нандингийн тэр жаахан хөөрхөн хүүг амиа алдахыг би хэрхэвч зөвшөөрч чадахгүй шүү дээ. Тэнэг дүүгээ өршөөгөөрэй ахаа” хэмээн дотроо өмөлзөн шаналж байлаа. Эцсийн хүчээ дүүгийнхээ төлөө шавхан тэмцсэн Энхбат тэнгэрт хальж, түүнийг насан эцэслэхийг хоёр нүдээрээ харсан дүү нь юу ч хийж чадалгүй байсаар нэгэн иргэний хэрэг амиа хорлолтоор өндөрлөж түүнийг хороосон хятадууд ямарч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам гадаадын иргэний амгалан тайван байдал

алдагдуулж, гаднаас хүн оруулж амиа хорлоход хүргэсэн, гадаадын иргэдийн сэтгэл санаанд хүчтэй хохирол учруулсан хэргээр тухайн өдөр буудалд ажиллаж байсан ажилчид хариуцлага хүлээн хэрэг хаагдав. Түмэн амиа хорлохыг санаархан хэд хэдэн удаа оролдсон ч тухай бүртээ бүтэлгүйтэж байлаа. Энхбатын үхэл Шижирийн хувьд гэнэтийн төлөвлөөгүй гай байсан ч нэг толгойны өвчнөөсөө салсандаа баяртай байлаа. Одоо түүнийг хятад руу амьдрахаар явахад хэн ч саад болохгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *