Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “17-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “17-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,175

Итгэл найдварын оч Шижир хоёр хүүхнээ дагуулан зогсоол дээрээ иртэл болзсон аятай Ланд-100 маркын машин ирж зогсоод дотроос нь үс толгойгоо цэнхэр, ногооноор будаж дээш шовойлгон зассан, нарийн

жинсэн өмднийх нь энд тэндээс элдэв төмөр санжигнасан, нүдээ тойруулан улаанаар, уруулаа хараар будсан, хамраа цоолж гархи зүүсэн, ханцуйгүй жинсэн яакан дээрээ том гавлын яс зурсан нилээд

өвөрмөц төрхтэй хоёр залуу бууж ирсэнээ тэр хавиар хэсэг эргэлдэхийг анзаарсан Шижир наалинхайтан инээсээр тэдэнд дөхөж очоод – Сайн уу залуусаа. Хүүхэн хэрэгтэй юу гэж шулуухан асуухад

залуус түүнийг ихэд сонжин харснаа пис писхийтэл инээлдэж – Бидэнд хүүхэн хэрэгтэй л дээ. Гэхдээ ажумаа хэрэггүй гээд нэг их чухал зүйл хэлчихсэн аятай өөд өөдөөсөө харан инээлдэхэд дагаж

аальгүйтсэн Шижир – Залуус тэгээд ямаршуу хүүхэн сонирхож байгаа юм бэ? дээ. – Бидний сонирхол та л лав биш. Аятайхан бие хаатай, царай зүстэй гайгүйхэн охид олдох уу? ажумаа – Ажумаад нь уулын

согоо шиг жавхалзсан сайхан бүсгүйчүүд байна. Хэрэв та хоёр охид хайж байгаа бол тэд чинь цэцэрлэгт л байдаг юм ш дээ гээд тачигнатал хөхрөхөд Шижирийг даган инээлдсэн залуус – Охид цэцэрлэгт байдаг гэнэ шүү гээд дахин хөхрөлдөв. – За тэгээд залуус хүүхэн харах юм уу яах юм? – Ажумаа бид хүүхэн харах гэж биш хазах гэж ирсэн. Тэгээд тэр хүүхнүүдэд чинь хазчихаар аштайхан амьтад байгаа юм уу даа. – Байхаар барах уу? Харах уу хазах уу гэдгийг та нарын түрүүвч л тодорхойлно доо айн… – Эгч бас тэгж байгаад… айн… Бид ч хаздаг л аавын хүүхдүүд дээ. За таны хүүхнүүдийг харъя л даа. Шижир тэднийг дагуулан машин дээрээ ирэхэд эхлээд Нандинг, дараа нь Түмэнг харсан тэд шууд л тохиролцоонд хүрч Шижир хоёр хүүхнээ

буудалд хүргэж өгөхөөр өнөөх залуусын машиныг даган хөдлөв. Буудлын үүдэнд очоод залуус хоёр хүүхний хоногийн мөнгөн дээр дахин нэг нэг хоногийн мөнгө нэмж Шижирт өгөөд – За ажума хүүхнүүдээ муриулна гэж байхгүй ш дээ. Бид нэг мөр хономоор байна. Та нарыг ямар мэдэхгүй биш. Хүүхнүүд чинь хөнжилд ороод ганц яавуу үгүй юу муриад алга болчихдог ш д. Тийм болохоор би илүү өгч байгаа юм шүү. Энэ хүүхнүүдтэй чинь бид хоёр хононо. Та өглөө ирээд охидоо аваарай. – Өө тэгэлгүй яах вэ. Эгч нь өглөө ирье гэсээр хоёр хүүхнийхээ мөнгийг аваад Шижир яваад өгөв. – За шувуухайнуудаа өнөөдөр та хоёр биднийх. Дөрвүүлээ залуу улс байна даа. Зад наргинаа. Бид хоёр тийм муу хүмүүс бишээ. Зүгээр л та хоёртой зад наргимаар санагдсан юм. Танай босс явчихсан болохоор хамт ууна биз

дээ гэсэн залуус хоёр гурван шил архи, нилээд хэдэн шар айраг, идэж уух зүйлс, хоёр бүсгүйд зориулан төрөл бүрийн амттан аваад дөрвүүл буудлын өрөөнд оров. – За танилцацгаая. Шөнөжин хамт байх улсууд байна даа. Намайг Дөлгөөн, манай найзыг Хуягаа гэсээр залуус хоорондоо танилцаад хэсэг дуугүй дүмбийн сууцгаав. Нандинтай зэрэгцэн суух Дөлгөөн түүний нүүр рүү байнга ширтэн харц тулгарвал сандран доош харна. Дөлгөөн их сандруу нэгэн бололтой юм ярихдаа зарим үгээ урд хойно нь оруулан ярьж, байсгээд л Нандингийн нүүр рүү ширтэн барьж байсан зүйлээ асгаж цутган Нандингийн хөл дээр нь гишгэчихээд уучлал гуйна. Нялх багаасаа эхлэн эр хүнийг дандаа л ёсон бусын бусармаг бузар үйлдлээр нь төсөөлөх болсон Нандин анх удаа өөртэй нь хүн ёсоор ярьж, танилцаж бас найзархан хамт сууж хүний ёсоор түүнийг дайлах хачин этгээд төрхтэй тэдгээр залуусыг гайхан бас балмагдан сууж байлаа. – Хүүеэ та хоёр чинь ямар даруухан

юм бэ? уг нь та нар шиг… гэснээ хэлээ хазан дуугүй болсон Хуягаа – Найз нь гараад гитараа аваад ирье. Дөрвүүлээ сайхан дуулж хуурдая гэснээ – Найзаа хоёулаа уг гарчихаад ирье тэгэх үү хэмээн Түмэнг гуйхад Түмэн жаахан гайхасхийсэн ч даган гарав. Нандинтай үлдсэн Дөлгөөн – Чи их хөөрхөн охин гэдгээ мэдэх үү. Би чамайг нилээд дээр харж байсан. Тэгээд яагаад ингэж явдаг юм бол доо гэж гайхдаг байсан. Гэхдээ би учрыг нь гадарлаж л байна л даа. Түрүүний та хоёрыг хүргэж ирсэн эгч танай босс тийм биз дээ. Ямар нэгэн учир шалтгаан байдаг болоод л та хоёр ингэж яваа байх л даа. Би чамтай ингэж танилцахыг их хүссэн. Даанч дандаа хоцорчихоод байдаг байлаа. Хэд хоногийн өмнөөс дандаа эрт ирээд та нарыг хүлээсэн ч та нар бараг долоо хоног ирээгүй тээ. Тэгээд би та хоёрыг энд дахиж ирэхээ больчихсон юм боловуу гэж бодож байлаа. – Тиймээ. Манай боссын хүү нь нас барчихсан. Тэгээд бид нар энүүгээр ирээгүй удсан

юм. Тэрнээс биш өдөр бүр л ирнэ шүү дээ. Бидэнд ямар ирэх ирэхгүйгээ өөрсдөө шийдэх эрх байх биш дээ. Чи яадаг юм. Энүүгээр дандаа эргэлдэж өдөр бүр хүүхэн авдаг юм уу? – Үгүй л дээ. Хуягаа бид хоёр нэг рок хамтлагтай. Өнгөрсөн хавар Улаанбаатар зочид буудалд шар айрагны баяр болсон доо. Санаж байна уу? – Аан тийм. Нэг тийм баяр болоод байсан байх шүү. – Тэр баяр дээр манай хамтлаг тоглолт хийсэн. Тэгээд тоглолтоо дуусчихаад унаагаа хүлээгээд зогсож байхдаа анх чамайг харсан л даа. Машины цонхоор нэг их хөөрхөн нүд бүлтэгнээд л. Инээгээд байгаа хирнээ цаанаа нэг гунигтай нэг тийм нүд тэр оройноос хойш бодогдоод болохоо байсан шүү. – Гунигтай гэнээ… гээд муухан мушийсан Нандингийн нүдийг эгцлэн харсан Дөлгөөн – За тэр яг энэ харц. Нэг тийм гунигтай ч юм шиг сэтгэл татам харц гээд инээмсэглэв. – Гунигтай ч юм шиг сэтгэл татам харц гэнээ. Гунигтай ч юм шиг сэтгэл татам харц… хэмээн хоёронтой давтсан

Нандин өөрийг хэлсэнгүй. – Гэхдээ Нандин намайг уучлаарай би… би… өөрийн эрхгүй чамд татагдаад. Тэгээд би… би…би чамд хайртай. – Айн… ихэд гайхсан өнгөөр дуун алдсан Нандингийн хоёр хацар улайн, цаанаа л нэг гунигтай тормолздог хоёр нүд нь очтон гялалзсанаа хоромхоноо гал нь унтрах мэт болон доош тонгойход хоёр нүднийх нь сормуус эрвээхэн даль мэт дэрвэлзэн буув. – Чи надад хайртай гэнээ. Намайг ямар гэдгийг мэдсээр байж уу? үгүй ээ болохгүй. Чи намайг хайрлаж болохгүй. – Яагаад… яагаад болохгүй гэж. Би чамд хайртай. Хайрласаар ч байх болно. Хайр сэтгэлд чиний ямар байх хамаатай гэж үү. Болно гэснээ хайрладаг тийм хууль хаана байнаа. Дөлгөөн цаанаа л нэг бухимдах мэт хэлээд Нандингийн өмнө сөхрөн сууж хоёр гарыг нь атган нүд рүү нь цоо ширтээд – Би үнэхээр өөрийгөө ойлгохгүй байна. Уг нь өнөөдөр зүгээр л чамтай танилцъя гэж бодсон юм. Гэтэл өөрөө ч мэдэлгүй сэтгэлээ илчилчихлээ. Чамайг эвгүй байдалд оруулсан бол намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай гээд бостол өнөөх хоёр ч ороод ирэв. Нандингийн зүрх цээжээ дэлбэ татаад гараад ирэх нь үү гэлтэй оволзон яагаад ч юм хангинатал дуулмаар эсвэл бүр

тачигнатал инээмээр, нэг бол хэнгэнэтэл уйлмаар ч юм шиг хачин мэдрэхүйд баглагдчихаад юу ч дуугаралгүй хэсэг суув. Дөлгөөний хоёр нүд түүний хажуу талаас түлэх мэт ширтэнэ. Тэд уулзалгүй удсан багын найзууд шиг, хэзээ язааны танилууд шиг эсвэл бүр хайртай хосууд шиг хоорондоо ярилцан тоглож хөгжилдөн, авчирсан зүйлсээ ууж идэцгээн хөгжилдөж нэгэн шөнийг өнгөрөөв. Нандин Дөлгөөнд нэг их сэтгэлээ уудлан туулаад өнгөрсөн амьдралаа бүгдийг яримаар санагдавч өөртэй нь анх удаа зөв боловсон харьцсан, бүр өөрт нь сэтгэл алдарчихаад байгаа тухайгаа илэн далангүй хэлсэн тэр залууг туулж өнгөрүүлсэн амьдралыг нь сонсоод өөрөөс нь жигшчихвий гэж бодон айгаад юу ч ярьж чадсангүй. Тийм их зовлон дундуур туучаад өнгөрөхдөө өөрийг нь хайрлах хүн хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэж

зүүдэлсэн ч үгүй явжээ. Яагаад ч юм тэр Дөлгөөнд өөрийн эрхгүй татагдан түүнийг дагаад хаа нэг тийшээ зугатчихмаар санагдавч Шижирийн гэрт түүнийг бүлтийтлээ хүлээж суугаа хүүгээ бодоод самсаа нь шархирах шиг болов. Тиймээ түүнд хүүгээс нь өөр хэн ч байхгүй. Өглөө болжээ. Шижирийг ирэхээс өмнө Дөлгөөн, Хуягаа хоёр явахдаа Нандин Түмэн хоёрт утасны дугааруудаа үлдээгээд орой гарч ирэхэд нь дахиад тосч авна гэцгээгээд явав. Нандингийн зүрхэнд зурвасхан гэгээ тусч байлаа. Түүнийг хайрладаг эр хүн бас байдаг ажээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *