Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “15-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,028

Шинэ атлаа хуучин… Арван жил жаргал зовлонгоо хуваалцаж тостой тогоонд хошуу холбон, халуун хөнжилд бие хуваалцсан ханиа, ангир уургаа шимүүлж хүн болгосон хиртэй гараар барьж тоостой газар

тавиагүй алаг хонгор үрсээ орхиод гарахдаа Нансаа зүрхэндээ уйлж явлаа. Гэвч энэ нулимс гомдол харууслын биш, хоёр сайхан үрдээ, тэднийхээ алс ирээдүйд зовнисон нулимс бүр биш байлаа. Хоёр

хацрыг нь зүсэх мэт доошлон тасралтгүй урсах энэ нулимс эрх чөлөөг ханатлаа эдлэхээр өөрийнхөө замаар алхаж буй эгэл эмэгтэйн баярын нулимс байв. – Ээжээ битгий яваач дээ. Дөрвүүлээ хамтдаа сайхан

амьдаръя л даа. Аав дахиж таныг зодохгүй гэсэн. Та аавыг уучлаач дээ. Таныг байхгүйд бид хоёр яах юм бэ хэмээн хөлнөөс нь зүүгдэн уйлж бүлтэгнэн хоцорсон хоёр үрдээ Нансаа зовсонгүй. Учир нь тэднийг

хэзээ ч газардуулахгүй, хайраар дутаахгүй сайн аав тэдэнд бий. Хэрэв тэр хоёр хүүхдээ аваад явах юм бол тэднийгээ өлсгөнө бас дааруулна. Түүнийг цэл залууд нь орхиод одсон бяцхан охин шигээ, ээжийнхээ

бузар муухайг дуулаад магадгүй ээждээ гомдох шиг бас л эрт хорвоог орхисон Чимгээ охин шигээ үлдсэн хоёр хүүхдээ зовоохыг огт хүссэнгүй. Гаднаа хүйтэн царайлж үрсийнхээ сэтгэлд хагацал үлдээгээд гарсан Нансаа тэднийхээ сайн сайхны төлөө аавд нь үлдээж буйгаа, дэндүү их хайртай ч түүнээсээ давсан хартай нөхрөөсөө өөрийн эрхгүй зугатаж буйгаа нялх хоёр үрдээ хэлж ойлгуулахыг хүсэвч аавынх нь тухай таагүй бодол тэдэндээ төрүүлэхийг хүссэнгүй. Өөрийн жаргалыг умартан үрсдээ үлдэхийг хүсэвч хайртай нэрээр халхавчлан хар хорын галаар төөнөх нөхрөөсөө дэндүү айж байлаа.

“Тиймээ би явах ёстой. Өнөөдөр Баатараа гэмшивч маргааш дахиад л хардана. Хэтэрхий их хардалтаасаа болоод магадгүй намайг хөнөөчихвөл миний хоёр хүүхэд яах билээ. Би шороонд булагдаж, Баатараа шоронд хатна. Тэгэхээр миний хоёр үрс өнчирч хоцорно шүү дээ. Би үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө энэ гэрээс явах ёстой. Тэгж байж миний хоёр хүүхэд эрүүл энх аз жаргалтай өснө. Хүүхдүүдээ санахаар ирж уулзаад байж болох л байлгүй” гэсэн бодол сэтгэлдээ тээсэн Нансаа ийнхүү шийдвэртэй алхам хийн Баатараагаас салах өргөдлөө өгөөд гарчээ. Баатараа ч хайртай эхнэрээ зодож хөнөөх шахсандаа гэмшин хайртай эхнэрээ жаргаах бус зовоож байснаа хэтэрхий хожимдож ухаарчээ. Дээрээс төөнөх нарны халуун илч,

бяцхан үрсийн жаргалтай шулганаан, ач зээгээ тоглуулаад нарлан суух хөгшид, ажлын ачаалалдаа түүртэн хурдан шалмаг алхлах залуус, жаргалтай нь аргагүй биесдээ эрхлэн туних хосууд, замын түгжрээнд бухимдсан жолоочийн ууртай царай, хоол эрэн газар шиншлэх золбин ноход хүртэл Нансаад эрх чөлөөт амьдралыг дахин мэдрүүлэх шиг болж тэрээр ичих зовохыг ч умартан ийнхүү уйлж явав. Гэрээсээ сольж өмсөх хэдэн хувцаснаас өөр зүйл аваагүй тэрээр Гэрэлээ эгчтэйгээ шинэ ч юм шиг хуучин амьдралдаа эргэн орж шөнийн эрвээхэйн ажлаа хийхээр зориг шулуудан алхаж байлаа. Оройн бүрэнхий хэдий нь нөмөрчээ. Шовх үзүүртэй өндөр өсгийт, богино банзал дээр хэвлий мөр нь ил гарсан цээживч өмсөөд дээгүүр

нь задгай цамцны энгэр задгайлан өмсч, урт хүрэн үсээ задгай тавиад гунхалзан алхлах Нансаа хорь дөнгөж гарч буй охидтой энэ зэрэгцэн зогсоно. Магадгүй тэрээр нөхөртөө дэндүү их гомдсон гомдлоо задгайлахаар энэ амьдралдаа эргээд орсон ч юм билүү. Арван жилийн өмнөх Улаанбаатарын шөнийн амьдрал эгээ л тэр хэвээрээ. Зориг орохоор нэг зуун грамм, өшөө цаашлаад нижгээдийг татсан Нансаа тэнд ёстой л хуучин бууны хугархай аятай ханхалзана. Залуу сайхан охид хүүхнүүд өчнөөн олноороо нэмэгдэн Эрээн хотын Ягааны гудамж Улаанбаатарт нүүгээд ирчихсэн аятай язганалдана. Эхний хэдэн сар Гэрэлээгээс огт салахгүй хамт явдаг бол одоо тэрээр ганцаараа зогсох болжээ. Гэрэлээгийн хүүхдүүд өсч томрон ажил амьдрал дээр гарч, ач зээгийн зулай үнэрлэсэн тэрээр энэ амьдралаасаа салахаар хичээж

буй тул Нансаа ийнхүү ганцаараа явах болов. Хэтэрхий их эрх чөлөөг гэнэт амссан тэрээр архинд нилээд гүн орсон аж. Хэдийгээр залуу жаахан охидын дэргэд нас нилээд явсан ч нуугаад гунддаггүй сайхан төрхөөрөө эрчүүдийг татдаг хэвээрээ л байв. авч явсан эрчүүд нь архи санал болговол огтхон ч цааргалалгүйгээр татаж орхидог тэрээр шөнийн амьдралаар амьдарснаас хойш орон байранд огт санаа зоволгүй буудал, буудал дамжин эр, эрийн өвөр хэсэн явсаар өвлийн сартай золгов. Олсон мөнгөөрөө буудалд өрөө авч архи ууж өнждөг болсон тул хувцас хунар, мөнгө төгрөгөөр ч маруухан байлаа. Гадаа цасаар шуурч эрс хүйтрэх болсон тул олсон хэдэн төгрөгөөрөө өвлийн ганц куртка, гутал аваад түүндээ сэтгэл ханан өөр хувцас хунар ч авсангүй. цасаар шуурсан өвлийн хүйтэн шөнө үйлчлүүлэгч олдохгүй буудлын мөнгөгүй осгохоо шахан хөлөө дэвсэлж зогсоо Нансаад нэг

хүн ихээхэн тус болж буудалд оруулан халуун хоолоор дайлж бас ч үгүй нилээд хэдэн шил архины бөглөө мултлан ярилцаж хоносон нь танкны гэгдэх хамар Цогоо байлаа. Урд нь танкныхантай /траншейныхан/ уулзаж ууж суух нь битгий хэл огт харьцдаггүй байсан Нансаа хамар Цогоотой хамт буудалд хэдэн шил архины ард гаран ярьж хонохдоо түүнийг танкных л болохоос дажгүй эр юм гэсэн дүгнэлтэнд хүрч суув. Хамар Цогоо түүнээс нилээд олон насаар дүү бөгөөд Нансааг олон жилийн өмнө л анх Улаанбаатарын өмнө гарч ирэхэд харж байсан. Тэр үед өөрөө жаахан хүү байсан.Түүнээс хойш байнга харж явдаг байсанч хүнтэй суугаад явснаас нь хойш сураг тасарсан. Тэгээд одоо дахиад энэ амьдрал руу хальтраад ороод ирсэнд нь ихээхэн харамсаж явдгаа нууж хаалгүй ярихад яагаад ч юм түүнд туулж өнгөрүүлсэн бүхнээ ярьж сэтгэлээ уудлахыг хүссэн Нансаа

хамаг л амьдралаа ярин ийнхүү хоносон аж. Цогоо нилээд биерхүү өндөр цагаан залуу агаад танкныхан дундаа хөдөлгөөнтэй овсгоотой тул хэдэн жилийн өмнөөс траншейнд амьдрахаа больж гэр хороололд нилээд тохилог хашаа байшин худалдан авч ганцаараа амьдардаг хэдий ч Улаанбаатарын шөнийн хүүхнүүдээс аль таарснаа чихээсэнд явуулан хэдэн төгрөг олдог болохоор хүүхнүүд түүнийг ийнхүү танкны Цогоо гэж дууддаг аж. Зодоон цохион хийхдээ сайн хэсэг бүлэг залуусыг нэгтгэн байнга дагуулж явдаг өнөөх залуус нь түүнийг овгор гэж дууддаг өөрөө ч бас чамгүй зодоон цохион хийчихдэг тэрээр Нансааг хамтдаа амьдрахыг гуйснаар Нансаа ч зөвшөөрч хамар Цогоогийнд хиртэй хэдэн хувцсаа аваад нүүж очив. Биеэ үнэлэн хэдэн төгрөг олж түүгээрээ буудалд хоноглон архи уудаг байсан Нансаа ийнхүү хамар Цогоогийн хамтран амьдрагч болсноор биеэ үнэлэгч

биш, бусдын биеийг үнэлүүлэгч болж хувирав. Цогоо Нансаад – Би чиний ямар амьдрал туулсан яаж явааг чинь мэднэ. Мэдээж би чамайг хардаж зовоохгүй. Бас урдах амьдралыг чинь сөхөж зовоохгүй. Чамд хувцасны сайныг өмсүүлж, хоолны сайныг идүүлэхийг хичээнэ. Энэний хариуд чи надад үнэнч байхад л болно. Чи өнөөдрөөс эхлээд биеэ үнэлэхгүй харин бусдын биеийг үнэлүүлэх болно. Нэг ёсондоо Улаанбаатарын охидын боссуудтай адил хурган босс болно гэсэн үг. Бас чамаас нэг зүйл хүсэхэд болж өгвөл архинаас татгалзахыг бодоорой гэж хэлжээ. Нансаа түүнд үнэнч байж биеэ үнэлэхийг больсон ч архинаас бол татгалзаж чаддаггүй байлаа. Хэдийгээр амьдрал нь нэг шат ахисан ч хүсээд байхаар сайхан амьдрал бас л биш байв. Өөрийнхөө дүү шиг жаахан охидыг хайрлах сэтгэлгүй эрчүүлд зарж тэдний хөлс нулимсанд норсон мөнгийг юу ч бодолгүй

авна гэхэд түүнд эхэндээ маш хүнд тусдаг байв. Гэсэн ч жилийн дараа гэхэд тэр шал өөр нэгэн болж хувирсан байлаа. Мөнгөний амт хүнийг яаж бол яаж өөрчилдөг аж. Өөрөө янхан байснаа ор тас мартан Цогоогийн олж ирсэн охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэхээр дагаж гарахдаа тэдгээр охидыг өрөвдөх биш ахиухан мөнгө олохыг л чухалчилдаг болсон байлаа. Цогоо үгэнд ороогүй охид эмэгтэйчүүдийг хайр найргүй зодно. Нансаа эхэндээ тэднийг өмөөрдөг байсан ч одоо мөнгө, мөнгө, мөнгө бас дахин мөнгө л бодох болжээ. Гайгүй цэвэрхэн хоёр охин олж авсан Нансаа Цогоо хоёр тэднээр биенес хийн овоохон мөнгө олдог байсан ч нэг охин нь ор сураггүй зугатан алга болж нөгөө нь бие давхар болсон тул тэд түүнийг чөлөөлж явуулав. Зарах хүүхэнгүй болсон тэд Улаанбааттарын саадаар яван чихээсэнд явуулах хүүхэн хайж байтал нилээд согтсоноос биеэ удирдах чадваргүй болсон

нэг хүүхнийг танкныхан хэсэг бут руу чирж явахыг харав. Өнөөх хүүхний цамц нь дээш сөхөгдөн хоёр хөх нь хоёр тйиш савлана. Өмд нь өвдгөө хүртэл шувтарч хамаг юм нь ил харагдана. Нансаа яагаад ч юм бэ бүсгүйд туслахыг хүссэн ч гараа халаасандаа хийн байдгаараа ярвайн толгой сэгсэрч зогсоо Цогоогоос айгаад хөдөлж чадсангүй. Тэднийг ирж явахыг хараад нуугдаж зогссон хоёр эмэгтэйг олж харсан Цогоо тэднийг барьж аван хоногийн хүүхэн хайсан ч мөнгө нь хүрэхгүй байгаа бололтой энэ тэр хүүхнүүдтэй ярьж буцах дөрвөн эрд өгч явуулаад тооцоог нь авахаар дагаж явахад нь Нансаа үлдэж хоцроод танкнйхан аль хэдийнээ чирээд бут руу орчихсон өнөөх бүсгүйг санан ухасхийв. Бүсгүй чармай нүцгэн цурхиран уйлж суулаа. Танкныхан түүнийг бузарлаад амжсан бололтой хачин эвгүй үнэр хамарт сэнхийнэ. Царай зүсээр нэг их гавихгүй ч том цэлцэгнэсэн хөхтэй, урт шулаахан хөлтэй уг эмэгтэй Заяа байлаа. Архи ууж биеэ

үнэлж явсаар Улаабаатарын шөнийн эрвээхэйнүүдийн тоог нэгээр нэмсэн тэрээр биедээ бэлэн мөнгөгүй согтуу явсан тул ийнхүү танкныханы олз болж харанхуй бутан дунд хүчирхийлүүлээд хоцорсон нь тэр байлаа. хэрэв түүнд цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг байсан бол тэд түүнийг дээрэмдээд л өнгөрөх байв. Биеэ хамгаалах чадваргүй охид эмэгтэйчүүдээс заавал нэг зүйл авч салдаг танкныханы бичигдээгүй хуулийн золиос өнөөдөр Заяа болжээ. Трашейны эрчүүдэд элдэвлүүлэн уусан архи нь гарсан Заяаг хувь заяандаа гоморхон байдгаараа уйлж суухад нь Нансаа ирсэнээр Заяа

хамар Цогоогийн ивээлд орж нэг ёсондоо тэдний дор биеэ үнэлэх шинэ мөнгөний авдар нь болж хувирав. цогоо Заяаг хараад эхлээд ихэд голж байсан ч түүнийг усанд орон хувцсаа солиод гарч ирэхэд нь бодол нь бага зэрэг өөрчлөгджээ. Бие барьсан цамц, богино банзал өмсөөд зэгзийтэл алхах Заяагийн хэрийн хүнд баймгүй том цэлцгэр хөх, урт шулуухан хөл эрчүүдийг соронзон мэт татна. Архинд ихэд дуртай Заяа ч эрчүүдтэй явахдаа дуртай агаад түүнийг авах эрчүүд захаас аваад мундахгүй олон. Тэр бусад хүүхнүүд шиг мөнгө голж үнэд орохгүй Бараг эндэхийн хамгийн доод ханшаар өөрийгөө үнэлэн мөнгөө тоолж Нансаад өгөөд л худалдаж авсан эрээ даган явж одно төд удалгүй нилээд халамцуу буцаж ирээд дараагийн эрээ даган одно.

Хямдхан ч гэсэн үйлчлүүлэгч сйан олдог тул түүнийг Улаанбаатарын хүүхнүүд умбаа жаажаа гэж хочлоно. Чухам яагаад тэгж хочлох болсныг хэн ч үл мэднэ. Хувь заяаны төөргөөр зовж явсан хоёр эмэгтэй ийнхүү нэгэн цагт тааралдаж нэг нь ханаж цадахаа мэдэхээ байсан биеэ үнэлэгч, нөгөөх нь харин мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн хурган босс болсон байлаа. Амьдрал заримдаа арай хэтэрхий даажинтай аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *