Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “14-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,079

Амьдралын төлөөх тэмцэл… Бүтэн шөнийн турш гурвын гурван Солонгос эрийн зугааг гарган тамлуулж хоносон Түмэн тэндээс гараад зугатахыг дотроо хичнээн хүсэвч түүнд биеэ удирдан хөдлөх тэнхэл

байсангүй. Шөнөжин уйлж хашгичсанаас хоолой нь сөөж дуу нь үл гарах аж. Хальт хульт Монгол хэлтэй солонгосчуудаас бэр эгч нь түүнийг тэдэнд худалдаад явсан гэдгийг ойлгосон Түмэн бэр эгч болон

төрсөн ганц ахдаа гомдохын ихээр гомдон шаналж байлаа. Түүний нүднээс нулимс л тасралтгүй асгарах аж. Жаахан хүүгээ харахдаа л инээмсэглэдэг бусад үед дуугүй дүмбийсэн Нандинг өөрийх нь

өнөөдөр эдэлсэн тавиланг аль эрт туулаад гарсан гэдгийг тэрээр ойлгох шиг болж орой болохоор Шижиртэй хамт яваад өглөө Шижир түүнийг авчрахад жигтэйхэн ядарч сульдан унах шахсан хүн ирээд

өдөржин унтдагийн учрыг ойлгон дотор нь сэрхийх ч босоод явчих тэнхэл түүнд үнэндээ л байсангүй. Шөнөжин хүлэгтэй байсан хоёр хөл нь бадайран мэдээ алдаж хүнийх мэт болж түүний хүслээр үл

хөдөлнө. Бөгсөн бие нь мэдээ алдан солонгос эрчүүдийн шөнөжин үлгэсэн хоёр хөх нь чим чим хорсоно. Аманд нь шээс ч юмуу шивтэр ч юмуу тэр гээд хэлэхийн аргагүй заваан амт амтагдан тагнай нь хорсоно. Үүр манхайн цайж өрөөнд бүдэг гэгээ тусч эхлэхэд өнөөх солонгосчууд сая л ядарсан бололтой унтацгааж Түмэнгийн хажууд нэг нь чармай шалдан хэвтэнэ. Урд нь нүцгэн шалдан хүнтэй ойртох нь битгий хэл харж үзээгүй Түмэн мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн бэр эгчийнхээ балгаар ийнхүү охин хонгор насаа гээж балиар эрчүүдэд гутамшигтайгаар буртаглагджээ. Харь эрчүүд түүний уяа хүлгийг тайлах нь битгий хэл бие засъя гэхэд нь ч босгоогүй тул Түмэн доороо шээчихсэн байлаа. Түүний үзсэн тэр их доромжлолын хариуд энэ юу ч биш ч юм шиг. Өглөөгүүр инээд мэлтэгнүүлэн орж

ирсэн Шижир өнөөх эрчүүдтэй харь хэлээр ярин тас тас хөхрөн тэдний идэж ууж байгаагаас эрээлэлгүй идэж уун өнөөх эрчүүд нь түүний хөх өгзөгнөөс эрээ цээргүй базан хөхрөлдөхөд Түмэнгийн дотор муухайран огиудас хүрч байлаа. Энэ бузар эмэгтэйтээ өдийг хүртэл амьдраад байгаа ахыгаа ихэд өрөвдөж байв. Эрчүүдтэй аальгүйтэн нилээд суусан Шижир шөнөжин бузарлуулан зовсон Түмэнг хүн чинээ тоохгүй байв. Түмэнгийн хөлийн хүлээсийг сая л харсан бололтой хүрч ирээд тайлсан тэрээр – Пөөх та нар чинь шөнөжин хүлээтэй байлгачихсан юм уу? бүр хавдаад хөхөрчихсөн байна ш дээ. Би та нарын хүслээр онгон охин авчирч өгсөн. Гэтэл та нар охиныг минь бүр хөлгүй болгохоо шахсан байна ш дээ хэмээн худал маяг үзүүлэн шогширч гарахад эрчүүд сая л буруу зүйл хийснээ

ойлгосон бололтой ээлж ээлжээр ирж үзэн дор дороо шуугилдацгаав. – За одоо яая гэх вэ нэгэнт хөл нь ийм болчихсон юм чинь та нар эмчлүүлэх хэдэн төгрөг өг. Тэгэхгүй бол энэ маань заргалдаад явбал бүгдээрээ хэцүүднэ шүү. Ойлгож байгаа биз дээ – Ойлголоо ойлголоо бид нэмээд таван зуун доллар өгье. Ямар ч асуудалгүй Шижирийн царайнд инээд мэлтэгнэн буцаж суув. Тэд урд шөнийнхөө хийсэн бичлэгийг Шижирт үзүүлэн хүүхэн тас тас хөхөрнө. Хэдий удаан хэвтсэнийг бүү мэд Түмэнгийн хөл нь халуу дүүгэн өвдөж эхлэхэд хөдөлгөж үзвэл муухан хөдөлж байлаа. Доод бие нь халуу шатан нойт оргино. Эрчүүдтэй хэсэг зууралдсан Шижир Түмэнд авчирсан хувцсаа өмсгөөд түшин гарахад Түмэн түүнийг үзэн ядахын ихээр ядан хөл нь зүгээр бол хаашаа ч хамаагүй зугатахыг хүсч байлаа. Машиндаа

Түмэнг суулгасан Шижир түүний өмнө ямар нэгэн бичлэг хийсэн утас шидээд – За Түмэн чи насанд хүрсэн хүн. Хоёулаа одоо шулуухан ярилцъя. Би чиний ахыг гудамжны архичин байхад нь өөд нь татаж өдий зэрэгт хүргэсэн. Юу ч мэдэхгүй чамайг хөдөөнөөс авчирч их хотын тансаг сайхан амьдрал бишгүй дээ л үзүүлсэн. Тиймээ би урд шөнө чамайг энэ солонгосуудад зарсан. Юу үнэн тэр үнэн. Чи ч ойлгож байгаа байх. Эхлээд наад бичлэгээ үзчих. Тэгээд чи бид хоёрын яриа жинхэнэ утгаараа эхэлнэ дээ гэхэд Түмэн юу ч дуугарч чадсангүй. Дуугарах тэнхэл ч байсангүй. Бичлэгэн дээр ах нь байнга уудаг бөөрөнхий цагаан эмээ уугаад хэсэг байснаа гэнэт тас тас хөхрөн галзуу мэт шалан дээгүүр өнхөрч тэгснээ гэнэт том том харайн бууж Нандингийн өрөөнд ороход бичлэг хэдхэн секунд тасалдсанаа ах нь хамаг хувцсаа тайчин Нандинг элдэвлэж эхлэхэд ахынхаа тэр хачин

байдлыг харсан Түмэнгийн нүүр чавга шиг улайв. Дараагийн бичлэг нь. Ээ тэнгэр минь харах ч юм биш. Гурван солонгос эрийн хийсэн Түмэнгийн бичлэг байх агаад түүнийг шөнөжин бузарлан доромжилсноо нэгд нэгэнгүй бичсэн байлаа. Охины хацрыг даган нулимс сувдран урсана. – За яав үзэж дуусав уу. Энэ бол нотлох баримт. Чиний ах чинь хар тамхичин. Бас хүчирхийлэгч. Эхнэр хүүхэд нь хажууд нь байсаар байхад хар тамхи хэрэглэчихээд хөөрхий хэл ярианы гажигтай, өөрийгөө авч явах чадваргүй ядарсан бүсгүйг хүчирхийлж байна. Аа харин чиний тухайд өнөөдрөөс эхлээд чи бол янхан. Ганц биш бүр гурвын гурван харь эртэй янхандаж байгаа бичлэг чинь надад байна. Чи миний эсрэг ямар нэгэн эвгүй хөдөлгөөн гаргавал би ахын чинь бичлэгийг цагдаад өгнө. Хар тамхины хууль ямар хүчтэйг мэдэх үү. Газар дээрх ганц ах чинь насаараа шоронгийн

хадаас болно. Дээрээс нь хүчирхийлэгч. Биеэ удирдах чадваргүй эмэгтэйг хүчирхийлсэн эрчүүдэд шоронгийнхон яаж ханддагийг мэдэх үү. Эмэгтэй хүнийг яаж зовоосон яг түүн шиг нь болгодог юм. Яахав чи ахыгаа хайрлахгүй миний эсрэг заргалдаж болно. Тэгвэл би чиний бичлэгийг задална. Нутагт чинь очиж нутгийн олонд чинь үзүүлнэ. Тэгвэл өндөр настай Аадай чинь яах бол. Бас энд тэндэхийн мэдээллийн сувгуудаар тараана. Чи гишгэх газаргүй болно. Ойлгож байна уу? бас садар самуун сурталчилсан хэргээр шоронд явна. Магадгүй ахтайгаа хамт насаараа шоронгийн хадаас болно. Гэхдээ чамд боломж байнаа. Чи өнөөдрөөс эхлэн биеэ тордож эдгээгээд Нандинтай хамт ажилд гарах болно. Тэгсэнээр би ахын чинь бузар булайг нууж чамайг ч бас түмний шившиг болохоос хамгаална Шижир ер ямарч хамааралгүй хүн аятай ахынх нь болон өөрийнх нь

тухай шүд зуун ярихад Түмэнгийн ар нуруугаар могой гулсах шиг болж уйлахаас өөрийг хийх чадалгүй Түмэн түүний харгис цэвдэг занд нь гомдон усан нүдэлж суув. Эцэг эхээс үлдсэн хайртай ганц ахыгаа шоронгийн амьдралаар амьдруулж түмний шившиг болохыг тэр хүссэнгүй. Шижирийн мөнгөний авдар нэгээр нэмэгдэх нь тэр. Хоёр өдөр шөнө хэвтэж биеийнх нь өвдөлт арай намжаад байхад нь Шижир Нандин Түмэн хоёрыг дагуулан ажилд гарахаар болов. “ах минь гарч ирээсэй. Яг одоо зогсоогоосой” хэмээн Түмэн дотроо хичнээн залбирсан ч хар тамхинд толгойгоо алдсан ах нь огт харагдсангүй байсаар Шижир хоёр эмэгтэйг дагуулан гарав. Хүн машины хөдөлгөөн бүрэн зогссон их хотын шөнө нам гүмхэн. Нам гүмхэн анир чимээгүйн дунд хэсэгхэн газар амьдрал буцалж байсан

нь мөнөөхөн Улаанбаатар зочид буудлын өмнөх саад. Машинтай машингүй эрчүүд хөлхөлдөж хөгшин залуу, эрүүл согтуу эмэгтэйчүүдийг сонжих мэт эргэлдээд үнэ хөлс тохирсныгоо дагуулан авч одно. Энд ерөөс бүхий л амьдрал байдаг аж. Шорлог зарж зогсоо залуугийн дэргэд өмнөө хайрцаг тавьсан суумгай эр дуулж сууна. Цаахантай нь хоёр жаахан хүүхэд тэргэн дээр ундаа түрэн явж – Ундаагаа аваарай. Сонингоо аваарай хэмээн голынхоо дуугаар бархирна. Өндөг зарах бүдүүн улаан эхнэр, варьены шилтэй хоол зарж байгаа настай эмэгтэй, тамхи чихэр ширхэглэх өндөр настай өвөө, эрчүүд хайн холхилдох хөгшин залуу, тарган туранхай, өндөр нам, эрүүл согтуу эмэгтэйчүүд. Ерөөс дутуу зүйл энд алга мэт санагдана. Ийм л нэгэн шөнийн амьдралд бусдын эрхшээлээр Түмэн

охин татагдан оров. Үсээ сүлжин хар саравчтай малгай дарж өмссөн Шижир хоёр хүүхнээ арын суудалд зэрэгцүүлэн суулгаад мөнгөтэй боломжийн гэсэн эрчүүдэд хүүхнүүдээ санал болгон машиныхаа цонхыг буулгаж царайг нь харуулна. Нандин энэ амьдралдаа хэдийнээ дассан бололтой өөрсдийг сонжих эрчүүд рүү өдсөн харц илгээн уруул дээрээ гараа аваачин үнсэх маяг гаргаж аальгүйтнэ. Ийм хачин амьдралд анх удаа хөл тавьж байгаа Түмэн айснаас хацрыг нь даган нулимс урсаж зүрх нь цээжин дотроо бөмбөгнөн цохилно. Ай энэ амьдрал цаашид хир удаан үргэлжлэх бол доо…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *