Home Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

0 second read
0
1
1,230

Зурвасхан гэгээ… Харь хүнтэй гэрлэн сайхан амьдрал мөрөөдөж явсан Заяа ихэд зовсны эцэст сайхан сэтгэлт тосгоны залуу Гү, хатагтай Шин Со Ён нарын хүчинд амь аврагдан бас ч гэж сэтгэл санааны нөхөн

төлбөр хэмээн овоо хэдэн төгрөгтэй ирсэн ч Монголдоо ирээд нэг хэсэгтээ л амар тайван байж чадсангүй. Хөгшин настай ээж нь түүнийг тосч аван хир чадлаараа бөөцийлөвч яг сайхан унтаж

эхлэхээрээ л Шин болон түүний аавыг ээлжлэн зүүдэлж тосгоны харчуулд доромжлуулж байсан нь зүүдлэгдэн цочин сэрэх аж. Асар их сэтгэл гутрал түүнийг байнга дагалдан зовоож байлаа. Тосгонд туулж

өнгөрүүлсэн аймшигт амьдралаа мартагнахын тулд сэтгэл заслын эмчилгээнд хэсэг явсан Заяа ямартай ч өөрийн гэсэн амьдралаа босгохоор ихэд хичээж байв. Ээжийнх нас өндөр болсон тул ээжийгээ

асрахын зэрэгцээ жижигхэн кафе ажиллуулан овоо хөл дээрээ тогтож байлаа. Ганцаараа кафегаа ажиллуулдаг тул оройн цагаар согтуу хөлцүү эрчүүд дээрэлхэх хандлага хэд хэд илэрсэн тул нэг хамгаалагч

ажилд авахаар зар өгчээ. Зарын дагуу ярьж байна гэсээр ирсэн өндөр том биетэй хацар дээрээ хөндлөн сорвитой залууг шууд л ажилд авсан Заяа ямартай ч оройн цагаар айхгүй ажиллах болсондоо баяртай байлаа. Залууг Дүгэр гэнэ. Хүн харахад айж сүрдэм бие хаа царай зүстэй ч хамт ажиллахад зөөлөн эерүү нэгэн байлаа. Дүгэрийн аав ээж нь Алс хол Завхан нутгийн хүмүүс. Аав нь насаараа сумын захиргаанд дарга даамлын албан тушаал хашиж байсан бол ээж Надмид нь сумын сургуульд нягтлан бодогчийн алба хашсаар тэтгэвэртээ суусан аж. Боломжийн хангалуун амьдралтай айлын эрх дураараа ганц хүү Дүгэрт задарч явсан үе бас бий аж. Арван жилийн сургуулиа төгсч их сургуулийн босго давсан түүнийг хотод хүргэж ирсэн аав нь оюутны

байранд чихэлдүүлж ганц хүүгээ зутраахгүй гэсээр нэг өрөө байр худалдан авч тохижуулж өгөөд буцжээ. Айлын ганц хүүгийн эрх дураараа зангаар аль л болохгүй бүтэхгүйтэй нийлэн архи дарс ууж, ужиг цэнгэлд автаж явахдаа паралель ангийн Ундрах гэх жижигхэн биетэй ч гав шув хөдөлгөөнтэй сэргэлэн цагаан охинд сэтгэл алдран араас нь гүйсээр үерхэж эхлээд нийлж архи уудаг үл бүтэх этгээдүүдээсээ нэг хэсэгтээ холджээ. Сумын атаман гэгдэн сургуулийнхаа хэдэн хөвгүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг байсан тэрээр хотод ирээд ч өнөөх зангаа тавилгүй дургүй хүргэсэнтэй нь гар зөрүүлсээр их сургуульдаа зодоонч нэртэй хөвгүүдийн нэгэнд зүй ёсоор багтдаг байлаа. Хоёрдугаар курсдээ орох намар нь Ундрах тэднийд нүүж ирсэн тул найз охиндоо жигтэйхэн хайртай Дүгэрт гадуур дотуур гарах, шоу цэнгээн хөөцөлдөх сонирхол үгүй болж

өглөөд Ундрахтайгаа сургуульдаа ирээд өдөр хамт буцдаг болжээ. Арван нэгэн сар дундаа орсон нилээд жихүүн хүйтэн өдөр Ундрахынхаа хичээлийг тартал хүлээгээд гарч ирсэн хоёрыг хэсэг залуус угтсан нь урд өмнө Дүгэртэй нийлэн ууж иддэг байсан нөхдүүд аж. Тэднийг харсан Ундрах ихэд уурлан Дүгэрийг орхиод явчихад Дүгэр ч тэднээс бушуухан салахыг хичээн нэг шил архи авч өгөөд явах гэтэл залуус үг хаясаар байсан тул авч өгсөн архиа хувааж уугаад дахин даварсаар нилээд хэдэн шил архины ард гарч дор бүрдээ л нилээд халцгаан согтож эхлэв. Урд нь Дүгэрийн гэрт очин хонож өнжөөд явдаг байсан нилээд буруу гарын залуу Дүгэрийг илт өдөн дургүйг нь хүргээд байсан тул Дүгэр ууж байсан архины шилээ толгойн дундуур нь буулгаж орхижээ. Толгой нь хагарч цус гарахыг харсан залуу улам агсамнан дайрч Дүгэрийг хэд хэд цохиод авахад

ихэд уурласнаас биеэ барих чадвараа алдсан Дүгэр өнөөх залууг ганц хүчтэй тийрч орхисноор амь насанд нь хүрч ид хайрлан дурлаж, сурч боловсрон хөгжиж байсан сайхан залуус ийнхүү ганцхан шил архинаас болон нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдах эмгэнэлт хэрэг болжээ. Дүгэрийн аав ээж араас нь хөөцөлдөж хүүгээ суллуулахаар хичнээн хөөцөлдсөн ч хүний л амь болохоор санамсар болгоомжгүй хүний амь нас хохироосон, бие хамгаалалтаа хэтрүүлэн хэрэглэсэн зүйлчлэлээр Дүгэрт арван жилийн хорих ял оноож тэрээр бүтэн найман жил шоронд суугаад гарсан аж. Тухайн үед хайртай бүсгүй Ундрах нь жирэмсэн байсан ч Дүгэрийг шоронд ганцхан удаа төрөх дөхсөн том гэдэстэй эргэж очоод дахиад түүнтэй уулзаж чадахгүй, гэдсэндээ байгаа хүүхдийнхээ төлөө алс ирээдүйгээ бодон түүний амьдралаас бүр мөсөн явах болсон тухайгаа хэлээд явжээ. Дүгэр хайртай бүсгүйгээ явуулах үнэхээр хэцүү байсан ч хайртай

түүнийхээ сайн сайхан ирээдүйн төлөө салалтаа хүлээн зөвшөөрч хамт амьдардаг байсан нэг өрөө байраа Ундрахад өгчээ. Түүнээс хойш бүтэн найман жил хүний эрхэнд байгаад суллагдсан тэрээр хамгийн түрүүнд хуучин байраараа очин Ундрахыг сурагласан ч аль хэдийн байраа зараад явчихсан байлаа. Аав ээж нь эсэн мэнд байгаа ч нутагтаа очихыг чухалчлаагүй Дүгэр ийнхүү ажлын зар харан Заяагийнд ажиллахаар иржээ. Шоронд байхдаа их зүйлийг ойлгож ухаарсан тэрээр одоо дахиж алдаа гаргахгүй хүн ёсоор амьдрахыг чухалчилж байлаа. Ээжийнх нь бие гэнэт муудан эмнэлэгт хэвтсэн тул Заяа Дүгэрт ажлаа даатгаад ээжийгээ сахих болов. Дүгэр өдөр кафегаа хаачихаад Заяад хоол аваачиж өгөнгөө урд өдөр нь орсон орлогоо тушааж тэр өдрийнхөө орлого зарлагыг нэг бүрчлэн тайлагнаад явдаг байв. Ээжээс нь өөр харж хандах хүнгүй Заяад Дүгэр

ихээхэн түшиг болж байлаа. Эмнэлэгт арав гаруй хоносон ээжийнх нь бие дээрдэлгүй байсаар насан эцэслэхэд жигтэйхэн уй гашууд автсан Заяагийн дэргэд Дүгэр л байдаг байлаа. Тэд бие биедээ өдрөөс өдөрт татагдсаар нэг л мэдэхэд нэг гэрт орчихсон байв. Жижигхэн ч гэсэн кафе нь хөөрхөн ашиг орлого өгдөг тул юугаар ч дутагдахгүй сайхан амьдарч байлаа. Заяа жирэмсэлж хөөрхөн хүүтэй болсон тул хөдөөнөөс Дүгэрийн аав ээж нь ирж бэр гуйн хадаг тавьжээ. Нэгэн цагт алдаж эндэн санамсар болгоомжгүй хүний аминд хүрсэн хүүгээ шоронгоос суллагдан гараад өөрийн гэсэн амьдрал зохион зөв замд орсонд нь хоёр хөгшин туйлаас баярлан хөөрч байлаа. Ганц хүүтэй нь жигтэйхэн адилхан жаахан ачаа харж хотод өвөлжсөн тэд хавар болонгуут нутагтаа буцжээ. Аав ээж нь хүүг нь харж өгөөд Заяа Дүгэр хоёр ажлаа хийдэг байсан ч аав ээжийгээ нутаг буцсанаас хойш хүүгээ харуулах хүнгүй тул өөр нэг ажилтан хөлслөн ажиллуулж Заяа хүүгээ

харах болов. Эхнэр хүүгийнхээ төлөө хальтхан ч гэсэн буруу гишгэхгүйг эрмэлздэг Дүгэр хамт шоронд байсан нөхөдтэйгөө таарчихвий гэхээс жигтэйхэн айдаг байлаа. Хүү нь хоёр ой хүрэх гэж байхад Заяа дахин жирэмслэв. Ажил нь гэрээс нь нилээд зайтай тэгээд ч одоо Заяа жирэмсэн тул хурааж хуримтлуулсан мөнгөнөөсөө машин авахаар шийдсэн тэд хуучин ч гэсэн боломжийн машин худалдаж аваад жигтэйхэн баяртай байлаа. Аав ээж нь хэдий хөрөнгөтэй ч өөрсдийн гараар амьдралаа босгохыг тэд илүү чухалчилж байв. Дүгэр машинаа жолоодон эхнэр хүүхдээ хажуудаа суулгаад явдаг байлаа. Цасаар шуурсан өвлийн шөнө Заяа төрөх хугацаа нь болоогүй байхад гэнэт өвдөлт өгөн нилээд сандаргасан тул түргэн дуудаад ирэхгүй удаад байхаар нь Дүгэр машинаа асаан эхнэр хүүхдээ аваад эмнэлэгт үзүүлэхээр хөдлөв. Гэнэт хажуунаас нь хурц гэрэл мэлсхийх шиг болоод түсхийсэн чимээ гараад чимээгүй болоход тэд чухам юу болоод

өнгөрснийг мэдсэнгүй. Заяа нэг сэрэхнээ дээрээс нь мэлтийсэн цагаан зүйл тулж ирэн дарчих шиг болсонд бушуухан нүдээ аниад хэсэг хэвтэв. Толгой нь дүйнгэтэн чих нь шуугих ч хүмүүсийн яриа тээр цаана сонсдох аж. Тэд автомашины осолд оржээ. Ослоор нөхрөө хөөрхөн хүүгээ, царай зүсийг нь харж амжаагүй ч хүсэн хүлээж байсан бяцхан хүүхдээ тэр үүрд алдсан байлаа. Аз жаргалтай амьдрал нь ердөө гуравхан жил үргэлжилжээ. Эмнэлэгт сар гаран хэвтээд гэртээ гарсан Заяа дахин сэтгэл гутралд автаж кафегаа бүр хаагаад ажиллуулахаа болив. Шөнө ч тэр өдөр ч тэр огт унтаж чадахгүйн дээр нөхрийнх нь урьхан царай, хөөрхөн хүүгийнх нь шулганаан байнга сонстон мартагнаж ядаж байсан харь газрын тосгонд үзсэн доромжлол байнга бодогдон тэрээр бараг л хагас галзуурлын

байдалтай байх болсон тул архиар сэтгэлээ дэвтээх болов. Хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө архинаас өгсөн тэрээр байраа ч зарж уусаар сүүлдээ орох орон ч үгүй болов. Ийнхүү архин далайд живж явахдаа Халзаа гэх эмэгтэйтээ танилцаж түүнтэй цуг Саппоро, Хар хорин хавьцаа биеэ үнэлэн олсон мөнгөөрөө архи ууж явсаар Улаанбаатар зочид буудлын өмнөх сааданд ирж тэнд байх биеэ үнэлэгчдийн тоог нэгээр нэмжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…