Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,104

… Хөдөөний хүний зангаар эртлэн боссон Түмэн угаалгын өрөөнд орж нүүр гараа угаачихаад гарч ирэхэд Нандин бүсгүй босчихсон өглөөний зоог бэлдэж байхтай таарав. – Сайхан амарсан уу? Нандин

түүнийг харан толгой дохихчуу болоод хийж байснаа үргэлжлүүлэхэд “Пөөх ямар их зантай юм бэ?” хэмээн дотроо бодсон Түмэн түүнд туслахаар ухасхийхэд – Хэрэггүй дээ. Би хийгээд дуусч байна гэсэн

Нандин яаравчлан ширээ засах аж. Өчигдрийн жаахан хүү баацагнан алхсаар гарч ирэн ээжийнхээ хөлнөөс чаргуулдахад хүүгээ тэврэн үнссэн Нандин урт хөлтэй хүүхдийн ширээнд суулгаад хооллож эхлэв.

– Ямар хөөрхөн хүү вэ? Одоо хэдэн настай юм бэ? хэмээн хүүг нь өхөөрдөх Түмэнг анх удаа инээмсэглэн харсан Нандин – Нэг нас өнгөрч байгаа юмаа гээд үргэлжлүүлэн хүүгээ хооллов. Хүү үнэхээр хөөрхөн

нэгэн байлаа. – Танилцъя. Намайг Түмэн гэдэг. Энхбат ахын дүү нь. – Намайг Нандин… гээд санаа алдсан Нандин Түмэнгийн гараас халуу төөнүүлэн атгав. Хорин нас дөнгөж хүрч яваа боловуу гэмээр залуухан

бүсгүйн нүдэнд тэр гэхийн тэмдэггүй гуниг хуралдан ямарч галгүй хүрэн бор нүдээр Түмэнг ширтэх Нандинг хиртхийн харсан Түмэн “Ямар сонин гунигтай харцтай юм бэ? харахад миний үеийн л охин шиг байх юм” гэж бодсоноо бодлоо цагаатгах мэт аядуухан инээмсэглээд – Чи Шижир эгчийн дүү юу гэв. – Тийм гэх үү дээ. Асуултанд нь ганц нэгхэн үгээр товчхон хариулах Нандин хэл муутай бололтой дультраатан ярина. Удалгүй ахынх нь ганц хүү хичээлтэй бололтой дуу шуугүйхэн хооллоод цүнхээ үүрэн гарч одоход “Энэ хотынхон чинь ямар сонин амьдралтай улс вэ дээ” гэж бодсон Түмэн ах, бэр эгч хоёрыгоо босохыг хүлээн сууж байлаа. Шижирийн Түмэнд хандах хандлагаас өөрийнх нь эдэлсэн хувь заяа хөөрхий гэнэн

цайлган бүсгүйг ч бас тойрч өнгөрөхгүйг ойлгосон Нандин Түмэнг дотроо өрөвдөвч тэрэнд хумсын төдий тус хүргэж чадахгүйгээ л ойлгож байв. Түмэнг дагуулан өдөржин гадуур явж элдэв чамин хувцас авч өгөн гоо сайханд хүртэл оруулж амжсан Шижир түүний зургыг тал талаас нь даран магтаалын үг харамгүй урсгаж байлаа. Энхбат дүүгээ харамлах мэт хажуунаас нь алхам ч холдохгүй байв. Өдрийн цагаар эхнэрээ гараад явангуут шидэт үрлээ хэрэглэн мансуурсан Энхбат Нандинг хоргоож зовоодог байсан бол энэ өдөр хачирхалтай нь эхнэр дүү хоёроо даган гарч Нандин урдын адил цоожтой байшинд бяцхан хүүтэйгээ үлдлээ. Орой дахиад л түүний шөнийн амьдрал эхэлнэ. Хотод ахынхаа дэргэд байж дээд сургуульд сурахаар ирсэн Түмэн ямартай ч элдэв адал явдалтай учралгүй нэг

сарын хугацаа өнгөрч байлаа. Эрх чөлөөний наран Бас нэгэн орголт бүтэлгүйтэн тосгоны хэсэг бүлэг залууст баригдсан Заяа жинхэнэ гутамшиг гэдгийг биеэрээ мэдрэв. Хадам эцэг болон түүний нөхөр Шин талбайдаа ажиллуулдаг долоон эрийг дагуулж ирээд тэдний мэдэлд Заяаг өгөхөд харанхуй бүдүүлэг тосгоны эрчүүд маасайтал инээцгээн Заяагийн хамаг хувцсыг тайлан шидэлцгээж түүний цэлцэгнэсэн том хөхийг өвдтөл базлан инээлдэж сөжү ууцгаан хөзөр тоглоцгоож хожсон нь хөөрхий бүсгүйг дураараа эдлэн хүслээ дарна. Сөжү ууж ужид цэнгэлд автах долоон эр Заяаг сэхээ сэвтээгүй доромжлох аж. Хадам аав нь нүцгэн Заяагийн зургийг янз бүрээр даран баталгаажуулаад явж одоход улайн дээр эргэлдэх элээ аятай харь нутгийн бүсгүйг сонирхсон тосгоныхон нэг нэгээр нэмэгдсээр нилээд хэсэг эрчүүд ядаж л биед нь хүрээд үзэе гэсэн аятай бүсгүй рүү дайрцгаана. Архи ууж тамхи татан жижигхэн байшинд ганц бүсгүй

дээр шамбааралдах эрчүүд сүүлдээ уйдав бололтой бүсгүйн том цэлцгэр хөхөн дээр тамхиа унтрааж наадна. Арайхийн өглөө болж ажилдаа гарцгаасан эрчүүд шөнөжин тамлуулж хоносон бүсгүйг ядаж амьсгаатай байгааг нь шалгаж ч үзсэнгүй. Сүүлийн хэдэн сар Шиний эхнэр ирсэнээс хойш Заяатай амьдрах болсон ядмагхан залуу л тэдний энэ цэнгээнд оролцсонгүй. Тэр эрчүүдийг явсны дараа бүсгүйн дэргэд ирж олон эрчүүдэд бузарлуулж доромжлуулсан биеийг нь зөөлөн даавуугаар ороон орон дээр тавиад амьсгаатай төдий биеийг нь угааж цэвэрлэн халамжлав. Ямарч мэдээ мэдрэлгүй өтгөнөө гадагшлуулан байдгаараа халууран ухаангүй хэвтэх бүсгүйн ам руу элдэв эм тан асгаж цутган уулгасаар ямартай ч долоо хоногийн дараа Заяагийн халуун буун ганц нэг халбага хоол идэхтэйгээ болов. Ухаан орж овоо тэнхэрсэн Заяад одоо дахиж оргох тухай бүү хэл амьд явах хүсэл ч үгүй болжээ. – Чи тэр өдөр намайг зүгээр л үхүүлчихгүй яав даа. Надад амьд явах ямарч хүсэл алга. Би зүгээр л үхмээр байна. Үхэж байж л би

энэ газраас явах юм шиг байна гээд мэгшин уйлсан Заяаг чадлаараа аргадан тайтгаруулах гэж оролдсон залуу – Чи үхэж болохгүй ээ. Би чамайг оргуулна. Чи Монголдоо очих хэрэгтэй. Ээж чинь чамайг хүлээж байгаа. – Би Монголдоо очоод яах юм бэ? хамаг бузар буртгийг биедээ хуримтлуулсан би ээждээ очоод яах юм. Намайг хараад ээж минь зовно шүү дээ. Тэрний оронд би үхчихсэн нь дээр гээд дахиад л мэгшин уйлав. – Хэрэггүй дээ. Битгий уйл. Чи амьд явах хэрэгтэй. Амьдарсан шиг амьдар. Би чамайг өрөвдөж байна. Бас хайрлаж байна. Хорвоо дээр муу хүмүүс их байдагч сайн хүмүүс муугаасаа олон байдаг юм. Чи сайхан тэнхрээд ав. Тэгээд би чамайг Шиний эхнэртээ уулзуулна. Тэр сайхан сэтгэлтэй эмэгтэй. Ямарч байсан Шиний гэр бүлээс хамаагүй дээр. Тэр эмэгтэй чамтай уулзаад чамд тусалнаа. Би мэдэж байна. – Үгүй дээ би айж байна. Тэдний нэрийг сонсохоос чдургүй хүрч үзэн ядаж байна. Дахиад доромжлуулна гэхээс зүрх үхэж

байна. Надад амьдрах амьд явах ямарч итгэл алга. – Заяа чи амьд үлдэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд би чамд хайртай болсон. Чиний зовж шаналж байгааг харж өрөвдсөөр сүүлдээ би чамайг хайрлах болсон байна. Би чамайг Монгол руу чинь заавал буцаана. Чи Монголдоо очоод сайхан амьдрах хэрэгтэй за юу. залуу Заяаг ятган сэнхрүүлэх аж. Үнэндээ эр хүн бүхнээс Заяа айж байлаа. Өөрт нь чин сэтгэлээсээ туслах сайхан сэтгэлт энэ залуугаас хүртэл айж байв. Хааяа нэг залуугийнд ирээд Заяаг тэнхэрч буй эсэхийг харах хадам ааваасаа, ажилдаа гарах замаараа ирээд гаж хүслээ гүйцээгээд явах Шинээс тэр үхтэлээ айж байв. Магадгүй Заяагийн хувьд хорвоогийн наран харийн энэ хүйтэн цэвдэг тосгонд дуусах байх гэдэгт Заяа итгэлтэй байлаа. Ямарч байсан Монгол руу явна. Ээждээ очно гэх нөр их хүсэл нь унтарсан байлаа. Зүгээр л харийн газарт ирсэн хэн нэгний хүслийг гүйцэлдүүлэгч амьгүй хүүхэлдэй мэтээр өөрийгөө төсөөлөн амьдралд итгэх итгэл нь алдарчээ. Өдөр өдрөөр бие нь илааршин эдгэсэн Заяа Шиний эхнэр хүүхдийг битгий яваасай гэсэн ганц л хүсэлтэй байв. Тэр

солонгост очоод бүтэн нэг жил өнгөрчээ. Шөнө дундын өнгөрч байхад гаднаас орж ирсэн залуу шуудхан явсаар Заяагийн хэвтэж байгаа орны дэргэд ирэхэд – Энэ ч бас уу… хэмээн өөртөө уулгалан эвгүйцсэн Заяа айснаас бөнжигнөн чичирч эхлэв. – Заяа битгий ай. Одоо чиний бие эдгэрч байгаа учраас би чамайг Шин Со Ёнтой өнөө шөнө уулзуулахаар болсон. Хувцсаа өмсөөд гараад ир. Би чамайг гадаа хүлээж байя гээд гараад явчихав. Гайхаж балмагдсан бас сандарсан Заяа хувцсаа өмсөөд гарвал түүнийг дагуулан Шиний гадаа очсон залуу хэн нэгнийг хүлээх аятай зогстол Шиний хууль ёсны эхнэр Шин Сү Ён хэмээх намхан цагаан бүсгүй гарч ирэв. – Хатагтай Со Ён. Энэ хүн бол Заяа. Монгол эмэгтэй. – Сайн байна уу? хатагтай За Яа. Би бол Шин Со Ён. Ноён Гү таныг надтай уулзах хүсэлтэй байгааг хэлсэн. Та надтай ямар хэргээр уулзах гэсэн юм бол. – Сайн байна уу? гээд Заяа өөрт тохиолдсон зүйлсээ нэг бүрчлэн ярьж өгөв. Эмэгтэйн нүднээс нулимс бөмбөрөн толгой сэгсрэн заримдаа толгой дохин сонсовч нэг ч үг дуугаралгүйгээр Заяагийн яриаг чагнаж дуусав. – Тэгэхээр Шин

тантай Монголд гэрлэлтээ батлуулсан байхнээ. – Тиймээ бид хоёр Монголд гэрлэсэн. – Тэр намайг бүтэн нэг жил хуурч бас таныг бүтэн нэг жил тамлан зовоосон байна шүү дээ. Ямар муухай харгис хүн бэ? Шиний аав ээж ч бас энэ муухай хуйвалдаанд оролцсон хэрэг үү? – Тиймээ. – Би өнөөдөр явнаа. Эндээс бүр явна. Шиний ёс бус үйлдлийг сонсоод миний дотор муухайрч сэтгэл минь эзгүйрч байна. Би түүнд үнэхээр хайртай. Гэвч энэ бүхний эцэст түүнийг үзэн ядаж байна. Би одоохон хүүгээ аваад явах болно. Хатагтай Заяа та цаашид яая гэж бодож байна. – Хатагтай та надад туслаач дээ. Би энэ газраас явмаар байна. Монголд суугаа настай ээждээ очмоор байна. Даанч би үхэж байж л энэ тосгоноос явах бололтой гээд Заяа мэгшин уйлж Шин, болон түүний аав тосгоны эрчүүдийг цуглуулан Заяаг тэдэнд өгсөн тухай ярихад хөмхий зуун сонссон Шин Со Ён Заяаг ч бас авч явах тухай амлаад түүнийг дагуулан гэртээ ороход гэрийнхэн нь бүгд унтаж буй бололтой нам гүм оргино. Со Ён Заяаг дагуулан өрөөндөө

орсон Со Ён хурхиран унтах нөхрөө угзчин сэрээхэд Заяаг хараад царай нь цусгүй мэт цонхийсон Шин орноосоо үсрэн босов. – Муу бузар амьтан. Чи энэ бүсгүйтэй гэрлэж намайг хуурсан байна. Хөөрхий бүсгүйг бас хуурч Монголоос авчирчихаад тарчилган зовоосон байна. Со Ён уураа барьж дийлэлгүй багтран хашгирахад – Чи юу яриад байнаа. Со Ён. Энэ эмэгтэй бол худалч. Бэлгийн гаж донтой. Тэр энэ тосгоны бараг бүх эрчүүдтэй унтсан. Ганцхан би тоохгүй болохоор тэр чамд худлаа хэлсэн байна. – Битгий худал ярь муу хуурамч амьтан. Би чамайг цагдаад өгөх болно. Хөөрхий эмэгтэйг элчин сайдынх нь яаманд хүргэж өгнө. Элчин сайдын яам нь чамайг яаж шийтгэхээ мэдэх байлгүй гэсээр Со Ён хаалга тийш ухасхийв. –

Битгий Со Ён. Наадах чинь надтай биш миний аавтай гэрлэсэн шүү дээ гэсээр хоцорсон Шин мөнгөтэй баян эхнэрээ, нэр нөлөөтэй хадам ааваа алдана гэхээс үхтэлээ айж байлаа. Ийнхүү Заяа Шиний эхнэртэй нүүр тулан энд өнгөрүүлсэн хамаг зовлонт амьдралаа ярин тусламж гуйснаар сайхан сэтгэлт Со Ён бүсгүйн ачаар амь аврагдан Монгол руугаа буцах болов. Бичиг баримт байхгүй тул Со Ён түүнийг шууд элчин сайдын яаман дээр нь хүргэн өгч элчин сайдын яамнаас Монголтой холбогдон Заяагийн Монгол дахь иргэний мэдээллийг авах гэсээр байтал бас дахин нэг сар өнгөрч бүтэн нэг жил хоёр сарын дараа л Заяа Монгол руугаа нисэх эрхтэй болов. Солонгосын засгийн газраас иргэндээ шийтгэл хүлээлгэн Монгол улсын иргэн Заяад сэтгэл

санаа бие мах бодид учруулсан хохирлын нөхөн төлбөр хэмээн ихээхэн хэмжээний мөнгө олгосон ч түүний туулж өнгөрүүлсэн бүтэн нэг жилийн бараан амьдрал мөнгөөр хэмжигдэнэ гэдэг юу л бол. Харь хүнтэй гэрлэн харийн оронд одвол л сайхан амьдарна хэмээн гадагшаа зорих Монгол сайхан охид минь сонгосон хүнээ дагаад харьд одохдоо санасан шигээ сайхан амьдардаггүй нь ийнхүү Заяа бүсгүйгээр батлагдав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *