Нүүр Өгүүллэг “НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“НҮЦГЭН ДУУЛЬ”өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
1,099

Тэд уулзалддаг болсоор Баатараа эхнэрээсээ бүр мөсөн салан Нансаад түрээслүүлсэн байрандаа нүүж иржээ. Хэдийгээр хоёр биенээ гэх сэтгэл үгүй ч хааяадаа нэг оронд орсоор эхнэр нь хөл хүнд үлдсэнийг

Баатараа мэдсэнгүй. Баатараатай амьдарч эхэлснээс хойш Нансаа шөнийн амьдралаасаа бүр мөсөн салж Баатараа охиныг нь аван Энэтхэгт эмчлүүлэхээр явав. Баатараагийн аав нэр хүндтэй хүн тул

шар сониноор нэг “Нэрт жүжигчин З…н хүү УБ-н янхантай гэрлэжээ. Өөрийн ёсолж авсан эхнэрээ хаяад биеэ үнэлэгч бүсгүйтэй нэг гэрт оржээ. Нэрт жүжигчин З….. гуай хүүгийнхээ бусармаг явдлыг дэмжиж

байгаа болов уу? З… гуайн хүү Ленины хөшөөний хүүхэнтэй гэрлэсэн нь. Улаанбаатарын янханаар ёсолж авсан хөл хүнд эхнэрээ сольсон З…. гуайн хүү. З…. гуайн хүүгийн сэтгэлийг татсан бүсгүй биеэ

үнэлэгч” гэх мэдээлэл түгж Нансаа Баатараа хоёрын зурагтай нийтлэлүүд сонин болгон дээр нийтлэгдэж эхлэв… Охиныг нь аван Энэтхэгт очиж эмчлүүлээд ирсэн Баатараад талархахын дээр сонин

болгонд шахуу нийтлэгдсэн нийтлэлүүдийг олоод уншчих вий гэхээс Нансаа айж байлаа. Баатарааг байхгүй өдөр хаалгыг нь хэн нэгэн тогшиход тайлж өгвөл шингэн цагаан царайтай, том алаг нүдтэй өндөр царайлаг хүүхэн, өөрөөс нь арай ахимаг боловуу гэмээр намхан шар бүсгүйн хамт зогсож байв. – Сайн байна уу? – Сайн. Сайн байна уу? – Өөрөө Нансаа юу? – Тиймээ. Хүүхнүүд ихэд түрэмгийлэн дайрсаар гэр рүү нь орж явчихад гайхсан Нансаа араас нь орвол – За тэгэхээр шар хэвлэлүүдийг донсолгоод байгаа цуутай хүүхэн чи юм шив дээ. Үгүй яахав. Царай зүс бие хаа сайтай л юм. Нэрт жүжигчний ганц хүүг тун овжин онилжээ. Чиний юунд Баатараа тэгтлээ их татагдсаныг би ойлгож байнаа. Мэдээж секс. Мэргэжлийн биеэ үнэлэгчийн амтанд

орсон эр хүн салж хагацахад хэцүү байдаг байх л даа. Тэгээд чи Баатарааг яаж өөртөө дурлуулсан юм бэ? дээ. Ор хөнжилийн ажлаараа татсан уу? айн гээд бүсгүйчүүд тачигнатал хөхрөхөд ихэд эгдүүцсэн Нансаа – Та нар танихгүй айлд дайрч орж ирчихээд яагаад хүн доромжлоод байна. Хүн доромжлох хуультай байдаг юм ш дээ. Би цагдаа дуудлаа… – Хмм. Бас хууль ярьчихжээ. Чи тэгээд тэр хуулиараа яв л даа. Хүний нөхөртэй бөгс бөөрөөрөө холбогдчихоод бас хууль ярина гэнээ. Дууд л даа тэр цагдаагаа. Тэгээд тэр цагдаадаа юу гэж хэлэх үү? Нөхөртэй нь явалдаж нэг гэрт ороод эхнэр нь доромжлоод байхаар хуулийн байгууллагад хандсан гэх үү. Бузар амьтан. Чам шиг биеэ үнэлэгч, Улаанбаатарын шөнийн хүүхэн бас хуулийн хамгаалалт авах уу тээ гээд өнөөх хоёр хүүхэн зэрэгцэн дайрч Нансааг үсдэж аваад шалан дээгүүр чирэн – Алив тэр хүний унаж тусаад байдаг сайхан

царайг нь сийчээд хаячихая хэмээн нүүрийг нь зэрэг зэрэг самардан дайрахад хоёр гараараа нүүрээ хамгаалсан Нансаа тэдний урдаас юу ч хийж чадсангүй. – Муу бузар хүүхэн. Нийгмийн шаар шавхруу, хүний адаг биеэ үнэлэгч хэмээн хашгичих өндөр цагаан хүүхэн Нансаагийн үснээс зулгаан нүүрийг нь самардах гэж дайрна. Бөөн чимээ шуугианаар хагалгаанд ороод удаагүй Чимгээ охин нь сэрж цаад өрөөнөөсөө гарч ирээд ээжийг нь үсдэн зодох хоёр эмэгтэйг харж – Болиоч. Болиоч дээ. Миний ээжийг битгий зодооч дээ гээд уйлан хөлнөөс нь зүүгдэхэд охиныг өшиглөж унагасан намхан шар хүүхэн – Чиний ээж чинь янхан. Биеэ үнэлэгч ойлгов уу? биеэ үнэлэгч гэж мэдэх үү чи. Эрчүүдэд мөнгөөр өөрийгөө худалддаг бузар эмэгтэйг хэлж байгаа юм хэмээн хашгичихад – Үгүй. Миний ээж муу хүн биш. Миний ээж бузар биш хэмээн орилсон Чимгээ дахиж гүйн ирж тэдний хөлтэй зууралдав. Өнөөх эмэгтэйчүүд баахан орилж хашгичин

Нансааг доромжилж гар нь таарсан газар болгондоо цохиж нүдэн урж маажилсаар хөлтэй нь зууралдах охиныг нь нэг нь байдаг хүчээрээ түлхэж орхиход охин ширээний булан мөргөн ойчиж шанааг нь даган хундан ягаан цус урсаж эхлэхэд намхан шар хүүхэн сая л анзаарав бололтой нөгөөхөө нудран нүдээрээ дохиж хоёулаа сэмхэн гарч одоход эмэгтэйчүүдэд зодуулан ухаан балартсан Нансаа газарт гулдайн хэвтэж байлаа. Гадуур ажил хөөцөлдөж явсаар оройхон ирсэн Баатараа Нансаа шалан дээр гулдайн хэвтэж цаахан талд нь Чимгээ охин уначихсан толгойн тус газар нь цус тунаран байхыг хараад ихэд мэгдэн сандарч эмч, цагдаа дуудаад Нансааг сэргээхээр ноцолдож байтал эмч болон цагдаагийнхан зэрэгцэн ирэв. Нансаагийн дөрвөн хавирга хугаран нүүрэндээ болон биедээ зөөлөн эдийн маш их гэмтэл

аван, хугарсан нэг хавирга нь уушиг руу сүлбэн орж дотуур цус алдан хүнд бэртэл авсан байлаа. Харин охины хувьд шилэн ширээний булан мөргөж унахад нь ширээ хагаран охины ар дагзнаас хагархай шил сүлбэн орж их хэмжээний ус алдалтаас болж амь насаа алдсан аймшигт хэрэг болсон байв. Цагдаа нар Баатараагаас мэдүүлэг аваад явуулахад гэмтлийн эмнэлэгт очин яаралтай хагалгаанд орсон Нансааг ямартай ч аварч чадлаа амь насанд нь аюулгүй гэсэн мэдээ сонссон Баатараа Чимгээ охины буяны ажилд шамдан оров. Хагалгаанд ороод гурав хоног сэхээн амьдруулах тасагт хэвтээд энгийн тасаг руу шилжсэн Нансаа охин Чимгээдээ маш их санаа зовж байв. Баатараа алга болж болж ирэхдээ дуу шуугүй дүмбийсэн нэгэн ирээд сууж байгаад явах тул түүнийг өөрийнх нь тухай мэдэж дээ гэж бодохоос охиноо нас барсан гэж огт санаанд нь буухгүй байлаа.

Цагдаагийн газраас мэдүүлэг авахаар ирсэн цагдаа нараас охиных нь тухай битгий хэлээрэй. Нансаа энэ муу мэдээг сонсоод дийлэхгүй шүү дээ гэж аминчлан гуйсан Баатараа үүдийг нь сахин чимээгүйхэн сууна. – Амрыг эрье. Цагдаагийн дэслэгч өндөр залуу орж ирээд албархуу мэндлэхэд Нансаа дуугүйхэн толгой дохиж хэвтэв. Дэслэгч залуу Нансаагаас мэдүүлэг өгөх боломжтой эсэхийг асуугаад түүний биеийн байцаалтыг нэг бүрчлэн бүртгэж аваад тэр өдөр юу болсон талаар асуухад Насаа нэг бүрчлэн ярьж өгөөд гаргав. Цагдааг явсны дараа Баатараа зөрөн орж ирээд духан дээр нь зөөлөн үнэрлэн үнсэхэд баярласан Нансаа уртаар санаа алдаад охиноо асуухад Баатараа сайн байгаа гэхээс өөр юм хэлсэнгүй дүлэгнэж байгаад гараад явчихав. Эмнэлэгт арав хоног хэвтэж эмчлүүлээд гарсан Нансааг гэртээ ирэхэд охиных нь инээмсэглэсэн зургийг хадгаар бүтээн тавиад өмнө нь зул

асаасан байхыг харсан тэрээр ухаан алдан унав. Нэг сэрэхнээ Баатар хажууд нь суугаад уйлж байлаа. Баатарааг тэврэн баахан уйлсан Нансаа охиныхоо зургыг ширтэн ганцаараа баахан суув. Энэтхэгт хагалгаанд орчихоод боолтоо авахуулан дахин хардаг болсондоо бөөн баяр болон авахуулсан жигтэйхэн инээсэн хөөрхөн зургийг нь томоор угаалган хадганд ороон тавьжээ. Охин нь Энэтхэгээс ирж байсан нь бодогдон өр нь өмөрнө. – Ээжээ би хардаг болсон. Дахиад хардаг болчихлоо. Одоо би таныгаа дандаа харж явна. Миний ээж чинь яасан хөөрхөн юм бэ? таныхаа хөөрхөн төрхийг дахиад хардаг болчихлоо хэмээн шулганах жаахан охин нь ээжийгээ хүзүүдэн тэврээд хацар дээр нь шовхийтэл үнсэхэд охиноо тэврэн эргүүлсэн Нансаа – Миний жаахан охин ямар том болоо вэ? ээж нь охиноо зөндөө их саналаа гэсээр өхөөрдөн үнсэж том чемоданаа чирсээр хажууд нь ирсэн Баатараа тэр хоёрыг давхраар нь өргөөд бөөн хөөр болж байсан нь

бодогдон хацрыг нь исгэн гашуудлын нулимс урсана. “Яаж байгаа юм бэ? миний охин. Яагаад ээжийгээ орхиод ийм эрт явчихаж байгаа юм бэ? ээж нь чамайгаа сайн сайхан явуулах гэж хичнээн хичээлээ дээ. Чиний төлөө энэ биеэ зольж ганцхан чиний төлөө энэ хүртэл амьдарсан шүү дээ. Гэтэл яагаад… яагаад ээжийгээ орхиод явчихаж байгаа юм бэ? Миний охин ээждээ гомдсон юмуу. Мөнгөний төлөө явсаар бузар буртгийн туйл болсон жийдээ гомдоод тэнгэрийн орноо явчихаж байгаа юмуу. Магадгүй охин минь дахиад ээжийнхээ талаар илүү муу муухайг сонсохгүй гэхдээ бурханы орондоо одчихсон юм уу” гомдол цөхрөл цээжинд үерлэн Нансаа дуугарч ч чадахгүй эхэр татан уйлна. Эгдүүтэй хөөрхөн охиных нь дүрлэгэр алаг нүд өөдөөс нь зүгээр дээ ээжээ гэх шиг ширтэнэ. Хоёр сарын дараа Нансаагийн нэр дээр нэгэн шуудан ирсэн нь охиных нь хэрэгт эзэн холбогдогч олдоогүй тул хэргийг хаасан гэсэн гашуун мэдээ байлаа. Баатараагийн салсан эхнэрийг шалгасан ч тэр эмэгтэй өөрөө энэ хэрэгт холбоогүй нь

тогтоогдсон аж. Төрөөд гуравхан сартай нярай хүүхдээ тэврэн Баатараа Нансаа хоёр дээр ирсэн уг эмэгтэй тэр өдөр Нансаагийнд дайран орж охиныг нь хөнөөсөн хоёр эмэгтэйн аль нь ч биш байлаа. Охиноо алдаж сэтгэлийн гүн хямралд автсан Нансаад бас нэгэн хэцүү зүйл тохиосон нь хүүхдээ тэврээд ирсэн Баатараагийн эхнэрийн хэлсэн үгс байв. – Ийм харамсалтай явдал болсонд туйлын эмгэнэж байна. Гэхдээ тэр айхтар зүйл болдог үед би жирэмсэн байсан юм байна. Миний хүү одоо хоёр сартай. Чи өөрөө нялх хүүхэдтэй нөхөртөө хаягдаж байсан хүн миний зовлонг сайн ойлгох байх. Баатараа бид хоёр хэдий үзэл бодол зөрчилдөн хоорондоо таардаггүй ч би хүүхдээ эцэггүй өсгөмөөргүй байна. Тэгээд ч энэ хэцүү хатуу үед нялх хүүхэдтэй эмэгтэй хүн ганцаараа хүүхдээ өсгөхөд хэцүү. Муу ч сайн ч Баатараа бол миний хүүгийн төрсөн эцэг. Тэгээд ч Баатараа бид хоёр албан ёсны гэр бүл. Чи ч тэгээд угаасаа энхийн цагаан тагтаа

биш шүү дээ. Чиний туулсан амьдрал, алхсан замыг чинь би бүгдийг судалсан. Чиний нэр нөлөө бүхий этгээдүүдтэй байхад чинь дарсан нүцгэн зургууд ч надад бий. Тэгэхээр чи зүгээр л миний нөхрөөс яваад өг. Би хүүхдээ элэг бүтэн өсгөмөөр байна хэмээн түс тас хэлжээ. Уг эмэгтэйн байгаа байдал, хэлсэн үгсээс нь харахад шууд биш ч охиных нь үхэлд буруутай гэдэг нь харваас андашгүй байлаа. Охиныхоо хэргийг хаалгахгүйн төлөө Нансаа хөлөө хүрэх газар бүхнээрээ явж заргалдсан ч цуутай биеэ үнэлэгч гэсэн гуншин нь үнэндээ л түүнд саад болж байлаа. Баатараа юу ч болж байсан түүнээс салахгүй гэсэн тул тэр хоёрын амьдарч байсан хоёр өрөө байр, машин гээд бүх хөрөнгийг нь Баатараагийн аав хураан авч гудамжинд гарахаас өөр сонголтгүй болсон Нансаа Баатараа хоёр хайж явсаар Шар хадны эцэст хямдхан түрээсийн хашаа байшин олсон нь нурж унахаа шахсан дээр үеийн шавар тагз байлаа. Баатараа ажил хийхээр хайвч түүнийг мэргэжлээр нь авч ажиллуулах газар үнэндээ л олдсонгүй.

Баян айлын эрх танхи ганц хүү амьдрахын төлөө Вокзал дээр гурил үүрч, өвлийн шөнө нүүрсний вагоноос нүүрс хулгайлж, эзэнгүй айлын хашааны банз хулгайлж нэг өвлийг арайхийн давав. Хэдий ядарсан ч Нансааг гэх хайр нь хөрч хүйтэрсэнгүй хэвээрээ байлаа. Нөхрийнхөө ядрахыг харж зүгээр сууж тэвчээгүй Нансаа цайны газарт зөөгчөөр ажилд орсон ч олон жил хүнд хатуу ажил хийгээгүй, дээрээс нь бэлэн мөнгөөр огт тасарч байгаагүй тэрээр үе үе нөхрөө хууран өдрийн цагаар Гэрэлээтэй уулзан үйлчлүүлэгч олуулж хэдэн төгрөг олдог ч түүнээ Баатараагаас тас нуун цалингаа авсан зэргээр худлаа хэлэн аргацаадаг байлаа. Нэгэнт мөнгөний амтанд орсон хүн гарч чаддаггүй нүцгэн үнэн энэ аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *