Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “24-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “24-Р ХЭСЭГ”

16 секунд уншина
0
0
387

Хаваржааны өтөгнөөс гарч сэрүүн дэнж дээр буусан Ганхүүгийн хот айлынхан зуны эхэн сарын шинийн гурванд малаа хөнгөлөөд зусландаа буухаар бэлдээд байлаа.Шинэ ногооны шимтэй тансаг үнэр

өргөн дэнжийн өвч бүрхжээ.Хажид буурайн 100 насны ойг наадмын дараахан хийнэ гэсэн шийдтэй байгаагаа сумын засаг дарга Доржбат багийн дарга Дармаа нар ирж дуулгаад явсан ч харин Хажид буурай

зөвшөөрөлгүй явуулав.Тэрээр “би төрд ямар гавъяа байгуулсан гэж насын ойгоо тэмдэглүүлэх юм.Хөгшин намайг хүртэл сонгуулийн ажилдаа ашиглах” гэлээ гэж уурлахад хоёр дарга Ганхүүг жаахан ээрч

тойрч байгаад явлаа.Нэг сайхан нар налайсан намрын бага үдээр өндөр дэнжийн намаржаандаа гурван гэрээрээ хаваржиж буй Ганхүүгийн хот айлыг зорин тал дундуур зурайсан замаар цагаан тоос

босгон жижигхэн хар машин давхиж явлаа.Нүдний жирэлзэх байгаль хангайн тансагийг харан их сэтгэл хөдөлсөн шинжтэй жолооны ард суун явах дөч эргэм насны жижигхэн хууз сахалтай нүдний шилтэй

эр бол мөнөөх Ганбат болой.Хажуу талын суудал дээр суух мөн Ганбатын үеийн бие давхар бүсгүй бол түүний гэргий Цолмон юм.Тэр хоёр их найрсагаар хоорондоо ярилцана.Бие давхар болсон Цолмон мөн Ганбат хоёул шинэ төрөх хүнээ гал голомт манах хүү байгаасай гэж битүүхэндээ бие биендээ хэлээгүй ч горьдоно. -Ээжээ ааваа би энэ газрын нэрийг би мэднэ ш дээ.Тэр том уулыг Зүмбэр хайрхан энэ жаахан толгойг Хөлийн толгой гэдэг юм хэмээн машины цонхоор харан чанга цовоо дуугарах арав шүргэж яваа болов уу гэмээр насны жаахан охин бол Дэнсмаагийн дүү Сэрсмаа аж.Энэ гурвын хэн хэний нь сэтгэл нь хөдөлж.Машины барааг хонь эргүүлж явахдаа дурандаж суусан Ганхүү хүүгээ ирж явааг зөнгөөрөө мэдэрч хониныхоо толгойг эргүүлчихээд гэрлүүгээ дэргүүллээ.Ганхүүг очихоос өмнө Ганхүүгийн үүдэн дээр нь машин зогсож гурван хүн бууж харагдлаа.Машины

барааг харсан Дэнсмаа Хажид буурайгийнд гүйж орж ирсэнээ -Манайхруу машин ирж байна гэж дуулгавал Хажид буурай Олзодмаа хоёрын хэн хэн нь нөгөө Ганбат ирж яваа юм биш биз гэсэн бодол буулаа.Машин ч ирээд Ганхүүгийн үүдэн дээр зогслоо.Саарал даавуун цамцтай нүдний шилтэй аавыгаа бууж ирэхийг таньсан Дэнсмаа -Ааваа хэмээн наанаас нь гүйлээ.Харин машинаас буусан Цолмон охиноо хараад нүдэнд нулмис цийлэгнэн машины урдуур тойрон догдлон гарч ирлээ.Охиноо тэврэн үнссэн Ганбат охиныхоо чихэнд –Аавыгаа уучлаарай уучлаарай хэмээн шивнэж байв.Цолмон мөн охиноо тэвэрч -Миний охин сайн сууж байв уу хэмээн нүд дүүрэн

нулмистай үнсэхэд Дэнсмаа -Ээжээ ааваа би та хоерыг мөн Сэрсмаагаа шөнө болгон зүүдэлдэг байсан хэмээн доголон нулмистай өгүүлэв.Хажид буурай хам хум дээлээ өмсөөд яаран сандран муу таягаа тулан Ганхүүгийнхрүү майжигнан алхав. -Ээжээ та яах гэсэн юм бэ.Цаад Ганбат чинь өөрөө орж ирж золгоно ш дээ гэж Олзодмааг хэлэхэд тэр тоосонгүй алхлан одов.Ганхүүгийнх бөөн баяр хөөр болоод байхад нь Хажид буурай ороод ирэв.Ганбат хулагнан эмээгээсээ эмээсэн нь илт.Утсаар ярихдаа ч хүртэл эмээгээсээ айдаг тэрээр буурай эмээдээ золгохоор тонгойн очвол буурай эмээ нь өмөлзөн -Миний хүүхдүүд сайн явж ирэв үү хэмээн үнслээ.Тэрээр Цолмонг үнсээд -Миний муу охин чинь бие давхар юм уу??? Ээ гялай хэмээн хүүхэд шиг баярлаад Сэрсмаагийн духан дээр нь үнэрлээд -Миний муу годгор охин чинь дүүтэй болох нь …хөөрхий дөө энэ хоёр хог их зовоосон доо

гэв.Цай цүү уугаад нэлээд тайвширсан хойно нь Олзодмаа орж ирлээ.Ганбат -Эмээ гэрт ээ байж байхгүй бид нар орж золгох байсан юм гэвэл Хажид буурай жуумалзан -Би ч гэсэн өөрөө гүйж ирээд золгочихлоо.Даанч гэртээ суугаад байж чадахгүй юм гэлээ.Бүгд инээд хөөр болж энэ орой Ганхүүгийн хот айлынхан шиг баяр баясгалантай хот айл алга байлаа.Цолмонд дөхөж суун буурай эмээ Хажид -Миний охин хэдэн сартай юм бэ ????Харахад их л ядруу байх шиг байх юм хэмээхэд Цолмон инээвхийлж -Зургаан сар гарч байгаа юм гэхэд Хажид буурай -Хүү л байгаасай хэмээн хэлчихээд хүүхдүүдээсээ зовох мэт “хөгшин хог чинь амаа мэдэхгүй бураад” гэж өөрийгээ загнаад Өлзийгийн аяганд нь хийж өгсөн цайн шар том орхин шуналтай нь аргагүй шор шор хийн оочлон уув. Гэрээс гарч ирэн Ганбат орчин тойрныг харан сэтгэлээ уужиртал сайхан суниагаад Морины шон дээр очин уяан дээрхи адуунуудыг харан зогсоход нь Идэрбат ах нь адуугаа эргүүлэхээр шон дээрээ ирлээ.Тэрээр морио уяанаас тайлан мордох

гэтэл Ганбат -Ахаа би адууг чинь эргүүлэх үү гэв.Идэрбат дүүрүүгээ чи чадах уу гэсэн аятай харахад Ганбат -Би хэдэн жил морь унаж үзсэнгүй гэхэд нь Идэрбат морио Ганбатад өгч өөрөө Ганхүүгийн морин дээр мордон наран доогуур хөдөө тийш тоос босгон бэлчих адууны хойноос мордов.Ахтайгаа зэрэгцэн дэргүүлэх Ганбат хөдөө нутгийн сайхныг хүүхэд байхдаа хонь маланд энэ замаар давхиж явсанаа санан сэтгэлээ уужиртал дуулмаар ч юм шиг орилмоор ч юм шиг санагдаж байлаа.Адуугаа эргүүлчихээд буцах замдаа ах Идэрбат гэнэт -Ганбатаа гэхэд нь -Яасан ахаа хэмээн морио шавдуулан хажуугаар нь ороод ирэхэд нь Идэрбат -Миний дүү одоо ухаараа биз гэв.Чухам юуг хэлээд байгааг ухаараагүй Ганбат дуугүй л байв.Идэрбат -Чи буурай эмээг мөн эмээг ээжийг аавыг үр хүүхдээ яаж зовоосноо мэдэж байна уу хэмээн ширүүхэн дуугарлаа.Ганбат дуугарсангүй.Идэрбат -Чамайг ирэхгүй ахиад ганц сар болсон бол чиний хоёр охин чинь галзуурч чамайг хүлээсээр энэ хөгшид унах байлаа.Чи ямар ухаанаа алдчихаад хүний нутагт эрэл сурал болгоод

яваа юм чи хэмээн барьж явсан ташуураараа нуруун дундуур нь хоёр ч удаа ороолгож хаячихаад л мориндоо ташуур өгч хар хурдаараа давхиж одлоо.Ганбат өвдсөндөө бус ичсэндээ мориныхоо амыг татан хээр буулаа.Хүүхэд байхдаа ч хүртэл дүү нартаа гар хүрч үзээгүй Идэрбатын тэвчээр алдарсан гэдгийг тэр ойлгож байлаа. Сэтгэл нь бачимдан бухимдаж нулмис нь дүүрээд ирэв.Тэрээр гэнэт цурхиран уйллаа.Сэтгэл доторхи гомдол цөхрөлөө сарнитал бүүр хүүхэд шиг цурхиран уйлж байж тайвширлаа.Өнгөрсөн бүхий л амьдралаа эргэн харж санахдаа Идэрбат ахынх нь ташуурддаг нь харин ч багадсан мэт санагдахад нь мордон гэрлүүгээ гэлдрүүллээ.Ганбатыг ирэхэд дүү Хишигбатынх нь төвөөс ирсэн байлаа.Дүүтэйгээ золгож хүүхдүүдийг өхөөрдөн суусан ч гэсэн нэг айдастай санагдаад байв.Тэрээр энэ олон

хүн миний төлөө манай гэр бүлийн төлөө гэж байхад би таван жил ганц удаа ч сайн байна уу гэж ярьсан бил үү гэж бодож байв.Орой үдэш болтол шуугилдаад унтах болохоор Өлзий ор дэрээ засаж байтал буурай эмээ Хажид -Ганбатынх манайд орж унт гэв.Эмээгийн үгнээс хэн зөрөхөв.Эмээгээ даган гэрт нь орлоо.Олзодмаа бараанаасаа хөнжил гудсаа авч газраар ор дэр заслаа. Унтахын өмнө Хажид буурай Ганбатад хандаж За хүү минь .Одоо болсон .Эмээ нь ахиж чамайг ингэж аяглахыг үзэх нас байхгүй шүү.Хөгшин хонины насгүй эмээдээ ахиж гэр бүлээ зовоосон мэдээ дуулгаарай хэмээгээд -Чи Олзодмаа бид

хоёрыг залуу хүн шиг л санах юм.Бид хоёр чинь гэмтэй үг сонсоод цочсондоо уначихмаар гэрээ тойрохоор эцдэг болсон хөгшин улс шүү дээ.Биднийгээ ахиж л бүү зовоож үзээрэй хэмээн үнэнхүү сэтгэлээсээ хэллээ.Мөн тэрээр -Учрал баярыг чинь хүртэл бурхан ивээж та хоёрт үр заяаж энэ үрээ эсэн мэнд тосож авах нь та нарын нэн түрүүний үүрэг шүү хэмээлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *