Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “23-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “23-Р ХЭСЭГ”

13 секунд уншина
0
0
483

Нэг орой Цолмон ажлаасаа ирээд оройн хоол цайгаа хийх гээд бэлдэж байтал хаалганы хонх дуугарлаа. Хаалгаа очоод нээтэл Ганбат нэлээд түгшчихсэн зогсож байх нь тэр….Цолмон эг маг хийн Сайн уу …

гэчихээд дэмий л -Орооч орооч хэмэн хэдэнтээ давтан тэвдэв.Өмссөн зүүсэн эдэлж хэрэглэж байгаа зүйлийг нь харахад Ганбат дажгүй сайн яваа нь андашгүй ч үсэнд нь буурал суусан үзэгдэнэ.Одоо дөнгөж

гучин долоо найм хүрч байгаа хүн гэхэд эрт бууралтсан нь ямар учиртайг бүү мэд.Гадуур хувцсаа тайлан ширээнд суусан тэрээр өрөөний доторхийг сайн эргэж тойрон хараад -За чиний ажил сайн уу

…..хийж өгсөн аягатай цайг нь уулгүй тэр чигт нь ширээн дээр тавьчихаад хэл үггүй хэсэг сууснаа гэнэт нэг аргадсан гуйсан өнгөөр -Цолмон оо …Би зөндөө бодсон …Чи бид хоёр салсан гэж би хэлэхгүй

ээ.. Гэхдээ чи бид хоёр холдоод таван жил болчихож…үртэй хүний сэтгэл үхдэггүй гэдэг нь үнэн юм байна.Миний шийдвэр ч буруу байсан .Одоо л би ойлгож байна.Сүүлийн энэ хэдэн жил би харахад л

хүн явна.Би өнгө мөнгө харж олон сайхан хүнээсээ холдож би.Одоо би ойлгосон халтирч унасан ангалруугаа ахиж би орохгүй ээ.Энд ирээд би чамайгаа гомдоосон.Үр хүүхдээ гомдоосон .Архинд орлоо.Амьдрал сайхан байна гэж бодож явсан минь буруу байж гэдгийг ойлгосон. Чинийхээ тухай би Ганчимэгээс сонсоод л тэр шөнөө чамруу нисээд ирчих дөхсөн .Ганчимэгт надад ухаарал хайрласан олон зүйлийг ярьсан.Амь биеийг төлжсөн цагаас л аргадаж зэмлэж өсгөсөн буурай эмээ минь Олзодмаа эмээ минь миний төлөө яаж шаналж байгааг алдрайхан жаахан охид минь ааваа гэж үг аманд нь эвлэж чадахгүй уйлж байгааг нь хүртэл ярьсан.Өрхийн тэргүүн хүн байж өөрийгөө бодоод өчнөөн жил амиа хоохойлсон намайг уучил…..хэмээн нүдэнд нь нулмис цийлэгнэн -Би чамайгаа буруу ойлгосон байна лээ.Би олон

хоног олон сар бодсон.Нэгэнт энэ амьдралыг эхнээс нь эхлүүлчихээд дундаас нь зугтана гэж байхгүй гэж би бодсон.Чи минь намайгаа уучил хэмээн Цолмонгийн хоёр гарыг атган авахуйд Цолмон ч энэ учралыг хэдэн жил хүлээснээ ухаарсан тэр нүднээс нь өөрийн эрхгүй нулмис асгарахад нь Ганбат тэврэн авлаа. Тас тэврэх Ганбат ахиж алдахгүй гэх шиг Цолмонг тас тэврээстэй хэвээрээ -Намайгаа уучил намайгаа уучил хэмээн байн байн давтаж байлаа.Тэврээс мултрах гэж Цолмон хүчилсэнгүй .Алгуурхан тэврээ тавьж ичингүйрэх мэт доошоо харж суунаа Ганбат Цолмонгийн хийж өгсөн ч уугаагүй аль хэдийн хөрсөн цайгаа гүд хийтэл залгилаад -Хоёр жаахан охин минь. Тэнд монголд хоёр газар яаж зовж байгааг би мэдээгүй явсандаа харамсаж байна. Чи бид хоёроос болоод яаж зүдэрч байна.Манай буурай эмээ намайг загнасан .Би монголруу утсаар ярьж чадахаа байсан.Буурай

эмээ минь шууд л утсаар “Чи тэр хүүхэд олж ир чи .Чи л ааш аягтайгаасаа болж Цолмонг хаяа биз.Тэр чинь хотын хүүхэд ч гэсэн хөдөөний амьдрал мэддэг сайн хүүхэд байсан юм гэж загнадаг “болсон.Би сар бүр олсон хэдэн цаасаа монголруу шилжүүлж хоёр охиныхоо нэр дээр хэдэн цаас хадгаламж нээлгэсэн.Ер нь удахгүй монголруугаа буцнаа.Буурай эмээ минь. Намайг чи намайг амьд дээр ирж бараагаа харуулахгүй юм уу гээд байх боллоо.Чи буурай эмээг минь сайн мэднэ дээ.Ер нь их түс тас хийсэн зарчимч хүн шүү.Одоо удахгүй жилийн дараа зуун насных нь ойг сум орны хэмжээнд зохион байгуулна гэж санал тавиад байгаа юм билээ.Ер нь ийш тийшээ тарсан ач гуч жич нараа бүгдийг нь дуудаж нэг бөөгнүүлье гэж эмээ хэлсэн байна лээ.Хөөрхий хөгшин хүний хүслийг нэг гүйцээхгүй бол

болохгүй нь гэлээ.Ганбат ч өөрийгөө яах гэж ингэж тайлан тавиад Цолмонг үг хэлүүлэх завдал олгохгүй байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байв.Цолмон ч хүлцэнгүй нь аргагүй сонсож суулаа.Хэн хэнээсээ ичиж зовох мэт биеэ барьжээ.Ганбат тээвэр зуучийн нэг компанид таван жил гаран ажиллаж байгаа гэнэ.Компаниас ч сайн ажилтан гэж урамшуулж сая хэдхэн хоногийн өмнө шинэ загварын Форд машинаар шагнуулсан байна.Ер нь түүний ярианаас харахад тэрээр монголдоо очиж хэдэн жил амьдраад хоёр хүүхдээ их сургууль орох үеэр нь Америк буцаж ирэх амьдрах сонирхолтой гэж харагдаж байлаа.Гэхдээ хэн хэний сэтгэлд гэрэл гэгээ гийж байгаа нь андашгүй байлаа.Амьдрал энэ хоёрыг нэг сорьж үзэж.Алдаа ухамсараа ойлгосон энэ хоёрыг одоо үхлээс өөр юу ч салгахгүй гэж хоёул бодсон нь лавтай. Ер нь Ганхүүгийн хэдэн банди нар дотроос Хажид буурай Ганбатад

арай илүү хандана.Хар багын л Хажид буурайгийн зарааланд чавхны чулуу шиг дэгдэж өссөн Ганбатыг Хажид буурай хөөрөгний толгой шиг түнжгэр толгойг нь илэн үнэрлэж -Миний ач гуч нараас намайг насны бөгсөнд толгойг минь түших энэ л байгаа юм.Хэрсүү ухаантай гэж магтдагсан.Харин Ганхүү -Эмээ одоо ямар сонин хүн бэ.Дөрвийн дөрвөн банди нараас нэгийг нь л онцлоод байх юм.Наад хог чинь ч юу руу орж мэдэх сэргэлэн хог байгаа юм.Та зүгээр хүүхэд онгироогоод хаячих юм гэдэг байлаа.Харин Ганбатын ах Идэрбат бол чимээгүй намуухан дотогшоо хүүхэд байлаа.Үргэлжийн Олзодмаагийн хормойноос чиргүүлдэж явдаг байв.Идэрбатыг Довчингийн сүнс гэж Хажид буурай ярих дуртай. -Хөөрхий муу өвгөн минь өчнөөн жилийн дараа ирчихсэн юм гэж хошуугаа дэвсэхэд Ганбат барьцаад уначихдаг байлаа.Олон эрэгтэй хүүхэдтэй айл юм хойно Ганхүүгийн

хүүхдүүдийн гутал хувцас тэсэхгүй.Төлөвлөгөөт нийгмийн эдийн засгаас зах зээлийн нийгэм шилжиж улс орон даяар картын бараанд орж хэцүүхэн үе тулгарсан үед Ганхүүгийн хүүхдүүд бүгд бага балчир байлаа.Нэг сайхан нь хувьчлал нэрээр мал хувьд ирж Ганхүүгийнх ам бүлийнхээ тоогоор Хажид буурай Олзодмаа гээд эднийхний нийлсэн нэлээд хэдэн мал нэгдлээс авлаа. “Төрийн минь хишиг .Буян хишиг нь ивээг” гэж Хажид буурай хэрдээ л залбиран хүлээж авсансан.Нэгдэлд үхэр хариулж байсан.Ганхүү хувьчлалаар овоо хэдэн үхэртэй болов.Угаасаа ч үхэр хариулж байсан болоод ч тэр үү үхэр хариулах дуртай байлаа.Хувьчлал нэрээр авсан олон сайхан хашаа худаг буулгагдаж хашаа байшин болон зарим нь түлээнд хэрэглэгдэж байгаад хараалд суусангүй .Хажид буурай Ганхүү хоёр хоёр ч газар хашаа худалдан авч өөрийн нэртэй хоёр ч сайхан өвөлжөөтэй болоод авав.Энэ бол мэдээж Хажид буурайгийн санаа байв.Их хувьчлал

тарсаны дараахан нэг орой Ганхүүгийн орж ирээд -За хүүхэд минь төр засгийн буянаар хэдэн сайхан малтай боллоо.Одоо энэ малаа өсгөж үржүүлж амьдрах нь та нарын ажил хөдөлмөрөөс шалтгаална.Хүүхдүүд ч өсөж том болно мал хуй ч чинь ч гэсэн өснө.Ганхүү миний хүү энэ нэгдлийн олон сайхан хашаа худаг зарагдаад буулгагдах сураг байна.Миний хүү одоо хэдүүлээ доор хаяж хоёр сайхан өвөлжөөтэй болж авах хэрэгтэй.Хажид буурайг Гарсаны дараа эхнэртэйгээ нэлээд сайн ярилцсан Ганхүү -Эмээгийн хэлдэг зөв шүү хэмээн зарагдах өвөлжөө тухай ганц нэг хүнээс асуугаад хоёр ч өвөлжөө худалдаж авлаа.Нэгийг нь хашаатай нөгөөг нь хашаагүй худалдаж авсан байна.Тэр намраа эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хашаагүй өвөлжөөндөө хашаа барьж авлаа.Ойрхон энэ хоёр энэ өвөлжөө бол ойр тойрондоо хамгийн сайн өвөлжөөнд тооцогдож байна.Өдгөө ч гэсэн энэ хоёр өвөлжөөндөө өвөлжиж буй .Харин том

хүү Идэрбат нь тусдаа гарсан учир нэг өвөлжөөгөө хүүдээ өгсөн билээ.Зүмбэр хайрхан гэж нутгийнхан шүтдэг хайрханы чанх энгэрт байх энэ хоёр өвөлжөөнд нэг үе Дархан Будынх өвөлжиж байсан гэж ярьдаг ч энэ тухай харин Хажид төдийлөн сайн мэдэхгүй .Баруун зүүн Дархан гэж нэр нь Дархан Будын нэрнээс үүсэлтэй ярих нэгэн байвч үүнийг нь төдийлөн сайн мэдэхгүй. Ганбатыг ирэх сургийг дуулсан хүмүүсээс хөгшин хөвөө хоёр болох Хажид буурай Дэнсмаа хоёр л их баярлав.Бие биендээ ярьж хэрдээ л хүлээв.Урьд дөрөлжийн машин замаар гарч ирэх машин болгоныг мөн болов уу гэж харна.Олзодмаа Ганбатыгаа ирэхээр өгнө хэмээн олгойтой шар тос хагалах гэж оруулж ирсэнээ буцаагаад гаргачихав.Хажид буурай ойр тойрныхондоо -Би хэлээгүй юу…. Цолмон сайн хүүхэд байна лээ гэж.Хэдий хотын хүүхэд ч гэсэн тэр хүүхдийг би мэдээд байсан юм.Залуу улс яахав нэг холдоод буцаад нийлнэ биз.Тэгэхдээ манай нөгөө хогд учир их байсан шиг

байгаа юм.Тэр хог хүүхэд байхын муу хоёр дүү муу ганц ахыгаа шоглочихдог адтай хог байсан юм гээд байнга ярьж суух болов.Гадна дотноос ганц хүн бууж мордохоор Америкаас хүү ирэх гэж байгаа.Яагаав манай нөгөө Ганбат гэж ирээд л ярьж өгнө.Дэнсмаа саяхан дүүтэйгээ ярьсан мөн аав ээж хоёр нь ирэх гэж байгаа сураг дуулаад бөөн баяр .Энэ хот айлын хоёр хүн болох буурай эмээ Хажид Дэнсмаа хоёрыг баяртай байгаад бүгд таатай байлаа. Харин энэ үед Ганбат Цолмон хоёр нутаг явах бэлтгэлээ хийж хоёр охиндоо болон аав ээждээ гарын бэлэг цуглуулахаар гадуур явж байлаа.Ганбат ажлаасаа гаран Цолмон дээр ирэв.Хэн хэнийгээ уучилсан тул эвлэрчээ.Анх учирсан оюутан цаг шигээ бие биенээсээ холдож чадахаа байжээ.Таван жил хайрлаагүй хайраа энэхэн мөчид л биендээ

зориулах нь аргагүй.Хоёр талынхаа ах дүү нартайгаа энэ баярт мэдээгээ хэдийн хуваалцжээ.Цолмонгийн таван жил бодсон хүсэл нь ханьдаа гал голомтыг нь залгах нуган үр төрүүлж өгөх хүсэлтэй явдагаа мартаагүй байлаа.Хэдий гуч хол гарч дөч дөхөж яваа ч тэр нь боломжгүй биш аж. Бүрхэг тэнгэрийн үүлсийн доор намрын дунд сарын бага үд ирж.Алсын уулсын оройд будан татаж шамарганы түрүүч ганц нэгхэн хялмаан хаялаж эхлэсэн өглөө. -Зуухынхаа амыг хаачихгүй юу миний охин оо. Танай аав ээж хоёр ирж уулзуулж яс амраахад яана. Хаана яаж яваа юм бол ч гэж үглэсээр Хажид буурай зуухны өмнөөс босохдоо эрэгнэгийн эрмэгээс барин өндийгөөд салхинд нааш цааш савлан чахар чахар хэмээн дуугарах хаалгаа хаахад авдрын өмнө тараг идэж суусан Дэнсмаа . -Аав ээж хоёр түргэн ирээсэй гэж санан мөрөөдсөн аястай хэлэв. Хажид буурай

Дэнсмаагийн үгийг тосож аваад – Харин хэлээд яахав ирнэ ирнэ гэж цуураад хэдэн сар болчихов` гэж хэлэх нь их л хүлээсэн илт. Хажид буурай нөгөөянзаараа үглэсээр галынхаа аман дээрээс босохдоо нөгөө муу монгол модон таягаа эрж Олзодмаа Дэнсмаа хоёроос -Миний муу таяг хаачихав хэмээхэд эрэгнэгийн хажууруу унасан таягийг нь Дэнсмаа авч өгөв. Маргааш ирэх байх гэсэн бодол Дэнсмаа Хажид буурай хоёрт байнга бодогдож хүлээнэ.Маргааш дуусдаггүй тулдаа л цөхрөлтгүй хүлээнэ.Өглөө босоод л Хажид буурай үглэнэ.Ямар сайндаа Дэнсмаа -Буурай эмээ ямар “Чихэнд чийртэй ямар их үглэдэг юм бэ гээд хэлчихсэн чинь Хажид буурай гучдаа гомдсон аятай эрэгнэгээ түчигнүүлэн хэсэг онгичиж байгаад амандаа үглэн гараад явчихав.Харин Олзодмаа Дэнсмааг загнаж -Яахнав чи хөөрхий хөгшин хүнийг аашлаад ах зах хүний өөдөөс ахиж ингэж болохгүй шүү гэв. Гаднаас орж ирсэн Хажид буурай будаг нь халцарсан хуучин

муу авдар дээр байх зурмал бурханыхаа өмнө барьсан зулаа өргөлөө. Олзодмаа баруун талын жижигхэн авдарнаас эмгэний хүрэн чичсүү өнгөтэй үзүүрсгэн дээлийг нь гаргаад -Ээжээ таны хүрэн дээлийг нь гаргачихлаа.Гадаа үсий нь эргүүлээд салхинд жаахан үсийг нь сэргээх үү гээд дээлийг нь эвхэн гарахад нь Хажид буурай -Ээж нь уг нь чамд л өгнө гэж бодсон юм .Ээж нь наад дээлийг чинь хаана өмсөх вэ дээ гэв. Олзодмаа дээлийг нь хэцэн дээр тээчихээд гэрлүүгээ орох замдаа л урд дөрөлжийн машин замруу харц чилээгээд мөн л Ганбатыг ирж байна уу хэмээн харчихаад оров.Зуухныхаа аман дээр үүрэглэн сууж байгаа Хажид буурайг хараад намхан намхан нааран дээрхи зүйлсийг холдуулж -Ээжээ та орон дээрээ жаахан хэвтээдэхгүй юу гэхэд нь эмгэн босон нааран дээр очиж хэвтэхэд нь Олзодмаа дээлээр нь хучиж өгөв.Ганбатыг ирэх сургаар сүүлийн хэдэн шөнө дохолзоод нойр муутай байгааг нь Олзодмаа сайн мэднэ.Ганбатынх ирнэ ирнэ гэсээр нэг мэдэхэд л өвлийн сартай золгожээ. Зүмбэр хайрханыхаа өвөр дахь

ихэр хоёр Дархан нэртэй өвөлжөөндөө буусан энэ хот айлынхан өвлийг өнтэй даваад хаврын сартай золгох гэж цагаан сарын идээ ундаа бэлдээд завгүй үе байлаа.Ганбат Цолмон хоёр ирэх сураг гараад сар гаран болов.Сүүлдээ Хажид буурай Дэнсмаа хоёр бараг цөхрөөд байлаа.Битүүний урд өдрийн орой адуунд явсан Идэрбат үдшээр цан хүүрэг болсон морьтой уяан дээрээ ирж буугаад гэрлүүгээ орсонгүй .Шууд л Хажид буурай эмээгийн гэрлүү яваад орчихлоо.Аргал оруулж явсан Олзодмаа ч гэнэт зөн совин татаад шалавхан шиг жижиг аргалаа аргал дүүргэж аваад хойноос нь орлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *