Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “20-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “20-Р ХЭСЭГ”

10 секунд уншина
0
0
392

Нутаг нугын олон нь зарим нь сум орны дарга удирдлагууд хүртэл Хажаа эмээг -Өндөр эмээ та нэг насны найраа хийнэ байгаа.Та л манай нутгийн хамгийн өндөр настан болоод байна шүү длээ.Энэ сайхан

насыг насалсан хүн чинь насныхаа найрыг хиймээр дээ.Та чинь өөрөөсөө доош хэдэн үеэ үзчихлээ.Энэ сайхан буянаа үр ачдаа үзүүлж харуулмаар байна даа гэдэг байлаа.Ганхүү Идэрбат нар энэ саналыг

сонсоод л дургүйлхэж -За эмээ минь хэрэггүй байхаа.Та бидэндээ мэнд сэрүүн харагдаж байвал болоо .Тэр насны ой энэ тэрийг чинь энэ дарга нар тэмдэглэнэ гэдэг худлаа.Та бүү зөвшөөр гэж ятгав. Хажид

буурай нэг өдөр Олздомаагаас -Манай ач гуч нар яг одоо хэдэн хүн болж байнаа хэмээн асуухад нь гайхав. Анх удаагаа ингэж асуусанд Олзодмаа гайхаад баршгүй. Ач гуч жичээ тоолж суух зав өндөр

Олзодмаад яаж байхав.Тэрээр бодолхийлэн -Ямарч байсан лав зуу гаран хүн болж байгаа байхаа.Манай хоёр л гэхэд хорь гаран хүн болчихсон байна гэв. Гар хуруугаа хумхиж суух дургүй тэрээр хэдэн ач

гуч нартаа “та нар хөдлөөч” гэж зүгээр суулгахгүй.Эмээгийнхээ энэ байдалд хэдийн дасчихсан.Ач гуч нар хэрдээ хөдөлж ажил төрлөө хийвч эмгэний сэтгэлд нэг л нийцэхгүй.Сэтгэлд нь нийцдэг ганц хүн нь Дэнсмаа л юм.Дэнсмаад Хажид буурай хэзээ ч хир халдаахгүй. Олзодмаа цагаан сараас хойш овоо болж урьдын адил эх захгүй ажилдаа ханцуй шамлан орж ирэв.Хажид эмгэн Олзодмаа хоёр Ганхүүгийнд хэрдээ туслахыг хичээвч Ганхүү энэ хоёрыг ажилдаа гар хүргэхгүй санаатай. Нар ээсэн нэг өдөр Ганхүүгийнд орж ирсэн Хажид Ганхүүгийн эхнэр Өлзийтэд хандаж -За миний охин оо .Энэ Дэнсмаа хөөрхий бэтгэрч гүйцлээ.Одоо яах вэ хэмээн үнэнхүү зовсон царай гаргалаа.Дэнсмаад санаа зовдог нь аргагүй.Ер нь Дэнсмаад үнэнхүү хайртай Хажид буурай байнга л хошуугаа дэвсэж тав арван төгрөг өгч духан дээр нь үнэрлэх дуртай. Олзодмаа хүүгийндээ очихоор гэрээсээ

гараад зам зуур аргал түүн алхалсаар Ганхүүгийн өтгийн хормойруу орж ирлээ.Эмээгийнхээ урдаас Идэр бат том том алхлан ирээд том шүдээ гарган инээмсэглэн -Ээ эмээ та яаж аргал түүж болох вэ …Бие чинь муу байгаа биздээ .Алив би хэмээн арагтай аргалыг нь сэвхийтэл өргөн мөрөн дээрээ тавиад Сая таныг энэ өтгийн хөлрүү орж ирэхэр чинь л харлаа .Өндөр эмээгийн бие гайгүй биздээ .Хаврын энэ хариг цагт та хоёрыг хэрэггүй тусдаа буулгаж дээ гэж бодоод байх юм.Одоо мал төллөж дуусахаар л та хоёрын хаяандаа авахаас түлээ түлш уснаас авхуулад хэцүүү байгаа байлгүй.Аав ээж хоёр ч үглээд байнга санаа зовоод байх шиг байна хэмээн угсруулан яриад эмээгээ дагуулан гэртээ орлоо.Дөнгөж хөлд орж буй тэнтэр тунтар алхан явах Идэр батын бага хүүг Олзодмаа өхөөрдөн тэврэн авч -Эмээгийн хүү нь аль

байна хэмээн өхөөрдөж суутал гаднаас Ганхүү Өлзийт хоёр орж ирлээ.Ганхүү ээжийнхээ ярдрангуй царайг хараад санаа зовнисон бололтой. -Ээжээ таны бие гайгүй юу царай чинь нэг ядруу харагдах юм гэхэд!!!! -Би яахав ээ гайгүй дээ.Эмээ чинь нас өндөр болсон хүн хаврын хариг цагт бие нь дордвол хэцүү дээ.Миний хүү нэг шинэ шөлний юм бодохгүй бол болохгүй нь … жаахан тордохоос хэмээгээд гарахаар өндийхөд нь Идэрбат -Эмээ би таныг хүргээд өгье хэмээн цуг гарлаа. Хажид эмгэний том охин Бүджавын бие муудлаа гэж дуулаад Ганхүү энэ тухайгаа Хажид эмгэнд хэлсэнгүй.Учир нь тэрээр эмээгээ сэтгэл санаагаа зовно гэсэндээ л тэр аж. Хажид эмгэн хаврын хариг цагт биеэ гамгүй чадах ядахаараа малын цаагуур гүйсээр сөхөрч унах дөхөв.ОлзодмааХажид хоёр бие биенийгээ гэсээр нэгэн биеэ гаргууд хаяж хоёул ядаргаанд орох нь дөхлөө гэсээр Идэрбат Ганхүү хоёр тэр хоёрыг нүүлгэн гэрийнхээ гадаа аваачив.Хаврын мал төллөх их ажил

дуусах тийшээ хандсан учир нэг үеийг бодоход ажил хөнгөрчээ.Өдөр хоног тавигдаж нялх ногоо сэрвийн цагийн урин ирсэн хүн малгүй сэтгэлд нь бахтай бөлгөө.Олзодмаагийн бие сэтгэл чилээхгүй байгаад Хажид бас баяртай.Харин тэр хоёрын нэг сэтгэлээ чилээх шалтгаан байгаа ч доор бүрэндээ түүнийгээ үл ил гаргана.Тэр бол мэдээж охин Дэнсмаа.Сумын төвд Ганхүүгийн гутгаар хүү Хишигбатынд сууж сургуульд суудаг тэрээр мөнхийн аав ээж хоёроо ярьж хоёр хөгшнийг дэнслүүлнэ.Хэн хэнийхээ сэтгэлийн чилээчихнэ гэж Хажид Олзодмаа Өлзий гурав хэн хэндээ үүнийг ярихаас цаашгүй.Өлзий болохоор өөрийн хүү Ганбатад хамаг буруугаа өгөн -Тэр хог л хүний охин хүүхдийн сэтгэл сэвтээчихэж гэж нэг удаа Ганхүүд энэ тухай хэлтэл Ганхүү ганц үг ганхийсэнгүй хүний эцэг болсон хойно хүүгээ өмөөрөө биз гэж Өлзий бодсон.Гэхдээ Ганхүү адуу малынхаа бэлчээрт явахдаа бодож байлаа.Манай Ганбат ч жаахан хөнгөлүүн талдаа хүн энэ Идэрбат дүү хоёр дүүгээ бодоход гэж бодсон.Ганхүүгийнх бол дөрвөн

хүүтэй айл.Ганбат бол дээрээсээ хоёр дахь нь гадаад дотоод явлаа гээд ирэхэд нь Ганхүү -Энэ ажил төрөл чинь болж байгаа бол явах хэрэг байгаа юм уу гэхэд -Залуу байгаа дээр газар үзэж эрдэм сурна гэж хэлээд л явсан ч удалгүй эхнэрээ салчихсан сураг байсан.Дэнсмаагийн бага дүүг нь холоос Ганбатын эхнэрийн ах дүү нар нь гэж хар машинтай хүмүүс нэг өдөр уйлуулаад аваад явахад хэр баргийн юманд нулмис унагаадаггүй Ганхүү ч хаврын салхинд харшиж улайсан нүднээс нь гантай жилийн бороо шиг ганц нэгхэн дусал хүнээс нууж унагаснаа санадаг билээ.Хөөрхий муу охин өдийд тэр таньж мэдэхгүй хүмүүстэй дасаж байгаа болов уу гэж бодно.Оонын эвэр шиг ийм жаахан хоёр амьтныг ингэж салгаж байдаг гэхээс л одоо ч гэсэн Ганхүүгийн сэтгэл нэг л эзгүйрнэ.Үрдээ гаргаж байгаагүй мэт тэр хайрын сэтгэлээ тэр хоёр ачдаа бол амиа өгөхдөө бэлэн мэт байдаг байлаа.Аавыгаа ээжийгэээ дүүгээ үгүйлэн санах ач охин

Дэнсмаагийнхээ хөөрхөн хар нүд нь нэг гунигтай байгааг тэр зөнгөөрөө мэдэж байлаа.Саяхан нэг хүү нь гадаадаас ярихад Ганхүү утсаар хүүдээ нэлээд хэдэн ширүүхэн хэлээд авсан юм даг.Гэтэл ач охин Дэнсмаа нь дөнгөж долоотой гэхэд хэрсүү гэж жигтэйхэн тэрээр – Та яагаад л аавыг загнаад байгаа юм .Ээжид ч гэсэн буруу байж болно ш дээ .Ээж буруутай болоод л надтай ярьдаггүй байх хэмээн тугал хар нүдэндээ нулмис цийлэгнүүлэн хэлэхэд гэр доторхи улс бүр таг болж доор бүрэндээ л сэтгэлийнхээ гүнд нулмис унагаах нь мэдээж байлаа.Хажид буурай бүүр нэг удаа Олзодмаа Ганхүү Өлзий бүгд л намрын нэг өдөр Ганхүүгийн хайрсан цайг уугаад л сууж байхдаа бага гарын шаазангаар хайрсан цай уун бие сэтгэл тавирсан тэрээр -Эмээ нь бүүр энэ цайнд чинь тамир тэнхээ сэргэчихлээ.Манай Өлзий ч цай

сайтай хүн дээ гэж бэрээ магтсанаа!!!!!Гэнэт юм санасан мэт.Өө нээрээ сайхан бэрийн үүд сайтай улс даа.Хөөрхий муу энэ Олзодмаа ч манай л сайн бэрийн үүдийг зааж өгсөн юм гэж Олзодмааг гал буурсан нүдээр өрөвдөнгүй хараад -Ер нь Ганбатад л байгаа юм байна.Хүүхэд байхын тархигүй хог байсан юм.Энэ Ганхүүгийн хэдээс уг нь би арай илүү амиа аваад явчихна гэж бодсон чинь муу тархи чинь харин хамгийн арчаагүй хог нь байсан юм байна ш дээ гэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *